Судлаачид анхны роялти ашгаа хүртлээ

Aдмин / Нүүр

ШУА нь 2017 онд “Инновацийн тухай хууль (2012)”-ийн хэрэгжилтийг хангахад Шинжлэх ухаан технологийн салбарын оролцоог идэвхжүүлэх, гарсан санаачлагыг дэмжих зорилгоор “Инноваци, технологийн хэлтэс”-ийг байгуулсан билээ. Тус хэлтэс өнгөрсөн хугацаанд ШУА-ийн “Технологи дамжуулах журам”-ыг 2018 онд батлуулж, үйл ажиллагааг өргөтгөн, 2019 онд “Инновацийн тухай хууль” түүний дагалдах “Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг өмчлүүлэх, эзэмшүүлэх журам”-ын дагуу 12 оюуны өмчийн эзэмших эрхийн шилжүүлгийг Монгол Улсын Оюуны өмчийн газартай хамтран гүйцэтгэж, эрхийн зөрчлийг арилгасан.

Уг ажлын үр дүнд 2019 онд 3 лицензийн гэрээ байгуулан, патентийн тухай хуулийн дагуу ОӨГ-т бүртгүүлсэн байна. Үүнээс Биологийн хүрээлэн 2 лицензийн гэрээ, Хими, химийн технологийн хүрээлэн 1 лицензийн гэрээ байгуулжээ.

Улмаар ШУА-ийн 2019 оны аж үйлдвэрийн оюуны өмчийг ашиглуулах лицензийн гэрээгээр 1,5 сая төгрөгийн орлого олсон байна. Ингэснээр ШУА-ийн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үр дүнд бий болсон оюуны өмчүүд эдийн засгийн эргэлтэд орж, судлаачид анхны роялти ашгаа хүртлээ.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:08:59

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:08:59

MOGEUH [66.181.161.6] 2020-03-26 11:24:52

Mongolin Ontsgoi Gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj ariutganuu MOGEUH

зочин [66.181.182.106] 2020-03-26 07:39:55

одоогийн энэ нийгэмд ч.ѳмнѳх үеийн нийгэмд ч шинжлэх ухааны байгууллага гэж ямар үр дүнгүй үйлдвэрлэлд нэвтэрүүлэх бүтээлч зүйл юу ч хийсэнгүй 100 жил болов.хэрэгтэй хэрэггүй ном бичиж тэр нь амьдрал практикт үр нѳлѳѳгүй хэдэн эрдэмтэн докторуудыг татвар тѳлѳгч нарын мѳнгѳѳр сул цалинжуулж улсын тѳсѳвт нэг ч тѳгрѳгний орлогогүй ийм байгууллага монгол улсд хэрэггүй ээ .татан буулга.үүний оронд хувиараа бүтээлч сэтгэлгээтэй шинэ юм хийж бгаа залуучуудад наад тѳсѳв хѳрѳнгѳнѳѳсѳѳ ѳгч эдийн засаг улс оронд хэрэгтэй бүтээлч зүйлийг бий болго.ялзарсан үзэл бодолтой эрдэмтэн докторуудын цол гуншингийн мѳнгѳ гэж олгохоо зогсоо.монгол залуу машин техник бүтээж цахим систем программчилалыг бий болгож джиталын үе рүү орчихсон бгаа шүү.үйлдвэр хэрэгтэй техник шинэчилэл хэрэгтэй болжээ

Зочин [103.14.38.134] 2020-03-26 04:17:30

Хувиараа судалгаа хийдэг хүмүүст хэзээ сайхан үйлчилдэг болох вэ? Төр засаг.

Зочин [202.126.89.148] 2020-03-26 04:17:22

Жилд сая таван зуун мянган төгрөг үү? Чааваас гэж


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.