Архангай аймгийн хэмжээнд 1092 удаа газар хөдөлжээ

Ц.Анударь / Нүүр

Архангай аймгийн Эрдэнэбулган суман дахь газар хөдлөлт бүртгэх Цэцэрлэг салбарын мэдээлснээр 2020 оны 1-р сарын 1-нээс 3-р сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд 1092 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн давтамж жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэв.

Эдгээр газар хөдлөлтүүдийг хүчний хувьд авч үзвэл 1-ээс бага магнитудтай газар хөдлөлт 976 удаа, магнитуд 1-тэй газар хөдлөлт 108 удаа, магнитуд 2-той хөдлөлт 7 удаа, магнитуд 3-тай газар хөдлөлт 1 удаа болжээ.

Гурваас бага магнитуд бүхий газар хөдлөлт хүнд онцгой мэдрэгдэхгүй аж. Харин 7-оос дээш магнитудаар газар хөдлөх үед том талбай хамарсан сүйрэл болдог байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

????? [115.65.46.112] 2020-04-02 13:05:23

1092удаа/84хоног=13удаа буюу 1 хоногт 13 удаа газар хөдөлсөн юмуу? 89,3 хувь нь 1 магнитуд хүртэлх үү?

баяр [202.9.40.149] 2020-04-02 09:52:48

монгол гэртээ амьдараа гэжийна


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.