Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 15:50 цагт газардана

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 266 иргэн эх орондоо ирэх бөгөөд 15:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардана.
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 241 зорчигч тээвэрлэн хүргэсэн бол Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 266 зорчигч тээвэрлэн ирж байгаа юм.
Бүх зорчигчийн биеийн халууныг бүртгэлийн цэг, агаарын хөлөгт нэвтрэхийн өмнөх гарц дээр хэмжсэн ба халуунтай зорчигч байгаагүй. Улсын Онцгой комиссоос коронавирусийн оношилгоог нислэг дундуур хийхээр шийдвэрлэсний дагуу оношилгоо хийнэ.
Агаарын хөлгийн ачаанд нэн шаардлагатай эмнэлгийн оношлуур, тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн ирж байна гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ.
УИХ-ын гишүүн асан А.Ундраа Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг ингэж амьд явахаар үхсэн нь дээр гэжээ
Дашийн БЯМБАСҮРЭН: Оюу толгойн гэрээ бол Монголын төрийн эрх мэдэлтнүүдийн шуналын бүх төрлийн нян цугларсан бохирын сав мөн
Бүслэгдсэн Ленинград шиг Улаанбаатараас хөдөө рүү тусламж явуулж байх юм даа
И.ЦЭРЭНХҮҮ: Онц сонирхолтой 2 мэдээг ТАСС-аар дамжуулан 30 минутын өмнө хүлээж авлаа!
Р.Гончигдорж: Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуулийн дагуу 2023 онд болох ёстой
С.Баярцогт 4 тэрбум С.Баярын 5 тэрбум, төгрөг ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ хураана
Давхар иргэншилтэй, Хуурамч дипломтой, Авилга, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн бол Төрийн албанаас чөлөөлнө
Дэлхийн банк Монгол Улсын нийт өр гурав дахин өссөнийг анхааруулжээ
Д.Ангар: Монголд зээлийн хүү өндөр үү? Маш өндөр! Буулгах ёстой юу? Буулгах ёстой
Х.Батсуурь: Мөнгө хаана байна?