Төрийн албаны тусгай шалгалтыг яаралтай цахимаар зохион байгуулах шийдвэр гарчээ
Дэлхийн улс орнуудад коронавирусийн дэгдэлт хурдацтай тархаж байгаагаас үүдэн манай улсад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Үүнээс үүдэн төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын шалгалт ч хойшлоод байсан юм.
Тэгвэл Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар Улсын онцгой комиссоос гарсан чиглэл, ЗГХЭГ-аас ирүүлсэн саналыг харгалзан төрийн байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах, авах зарим арга хэмжээний талаар тогтоолыг баталжээ.
Тодруулбал, төрийн албаны сул орон тоог нөхөх төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах юм. Шалгалтыг тусгайлсан, хэсэгчилсэн байдлаар үе шаттайгаар хувааж, зайлшгүй шаардлагатай бол ганцаарчилсан байдлаар цахим хэлбэрээр, зохион байгуулалтын хувьд хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Бүртгэл, материал бүрдүүлэлт ч мөн цахимаар хийх аж. Энэхүү журам нь гамшгийн нөхцөл байдал арилтал мөрдөгдөх юм байна.
Төрийн албаны сул орон тоо нөхөх зарыг шалгалтын бүртгэл эхлэхээс ажлын гурваас доошгүй өдрийн өмнө Төрийн албаны зөвлөлийн болон төрийн байгууллагын цахим хуудсаар зарлана. Тусгай шалгалтын бүртгэлийг ажлын нэг өдрийн хугацаанд хийж, шалгалтын тайланг шалгалт дууссанаас хойш Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлд ажлын нэг өдөрт багтаан хүргүүлэхээр тогтжээ.
Та www.csc.gov.mn холбоосоор нэвтрэн дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Сэтгэгдэл
зочин [202.55.191.205] 2020-04-21 03:32:08
сонгуулийн дараа болох хэрэгтэй өөрсдийнхөө хүмүүс шахах гэж байгаа биз
зочин [202.55.191.205] 2020-04-21 03:31:17
болиоч ээ луйвар
э [192.82.69.74] 2020-04-15 12:53:08
Мэргэшүүлэх сургалт гэдэг балай юмаа болтосой. Мөнгөний юм хийчихсэн
MOGEUH [202.55.188.84] 2020-04-15 08:59:02
Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH
Зочин [103.26.193.136] 2020-04-15 07:16:07
Хаха тэнэгтэж өгөх юм аа
Зочин [103.212.117.241] 2020-04-15 06:26:44
Яараад л яахнав дээ МАН
Зочин [103.212.117.241] 2020-04-15 06:26:07
Сонгуулийн өмнө баахан хүн шахах нь дээ