З.Энхболд: МАН төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжилтээ хийчихээд мөнгөгүй сонгууль хийнэ гэж матрын нулимс унагаж байна
-Л.Болд, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар АН-д орж ирээд нэр дэвшье гэвэл нээлттэй-
Ардчилсан намын даргын зөвлөх З.Энхболдтой ярилцлаа.
-Та Тавантолгойн 30 хувийг хувьчлах асуудлыг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлсээр байгаа. Энэ асуудлаарх сүүлийн үеийн нөхцөл байдал ямар байна вэ?
-“Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид сүүлийн хэд хоног эсэргүүцэл илэрхийлж, ажилдаа алхаж очиж байгаа. Тус компаниас хүн халаад эхэлсэн юм байна. Охин компани нь эцэг компаниасаа өндөр цалин амалж ажилчдаа хувааж аваад, жинхэнэ “Эрдэнэс Тавантолгой” нь борлуулалтгүй болоод их л будлиантай байгаа юм билээ. Охин компаниа татан буулгаж, 30 хувийнхаа хувьчлалыг зогсоо гэж хэлсээр байтал зүтгүүлсээр байна. Улсын Их хурал нь 73-р тогтоолоо, ҮАБЗ нь зөвлөмжөө хүчингүй болгохгүй гээд гүрийгээд байгаа юм. Одоо юун Тавантолгойн хувьчлал вэ. Дэлхийн улс орнуудын эдийн засаг өсөх биш улам агшина. Өдөрт л хэдэн мянгаараа хүн нас барж байгаа дайных шиг цаг үе үүсчихээд байна шүү дээ. Гэтэл Монголд юу ч болоогүй юм шиг Тавантолгойгоо хувьчилна, төсөвт тусгасан 3.2 их наяд төгрөгөөр шаардлагагүй барилга, байшин, усан оргилуур барина гэж байна. Дэлхийн бүх улс орон усан оргилуур бус эмнэлэг барьж, ядуу, эмзэг, ажлаас халагдсан хүмүүстээ тэтгэмж өгч байна.
Тавантолгойн 30 хувиа хувьчлах асуудал дээр С.Эрдэнэ гишүүний санаачилсанчлан “УИХ-ын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, ЭТТ-г хувьчлах асуудлыг зогсоох” тухай тогтоолыг яаралтай батлах хэрэгтэй. Дайны хажуугаар дажин гэж коронагийн дуулианаар далимдуулж Таван толгойгоо хувьчилж болохгүй.
-Таныг хамаарал бүхий гэгддэг “Страто”-д нь ямар ч ашиггүй учраас ийнхүү улс төр хийж байна гэх юм. Хэрэв худал бол таныг яагаад энэ компанитай холбоод байдаг юм бэ?
-Би “Страто”-той ямар ч хамаагүй. Энэ талаарх бичигээ ч Улсын бүртгэлээс аваад хуулийн байгуулагад өгсөн. Намайг “Страто”-той ашиг сонирхлын зөрчилтэй гээд гүтгээд байгаа юм. Гүтгэсэн хүмүүс, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хариуцлагаа хүлээнэ. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль гэдэг бол өөр асуудлыг зохицуулна. Жишээ нь саяхан хэвлэлээр гарсан Монголбанк, СЗХ ажилтнууд хувьдаа ББСБ-тай байсан нь илэрсэн нь ашиг сонирхлын зөрчил. Хяналт тавьдаг зохицуулдаг салбартаа ашиг сонирхолтой байхыг хориглодог. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга уул уурхайн салбарт шийдвэр гаргадаггүй тул “Страто”-ийн үйл ажиллагаатай хамаагүй юм.
1996 оноос хойш 24 жилийн турш огт хамааралгүй компани, барилга байшинтай хамаатуулж гүтгэж байгаа гүтгэлэгтэй яг адилхан юм. Ямар ч хамаагүй ор үндэсгүй зүйлээр л гүтгэчихдэг. Өмч хувьчлалын даргаар ажиллаж байх үедээ өчнөөн өмч идчихсэн гэж гүтгэсэн юм. Тэр нь батлагдахгүй болохоор өөр хүний нэр дээр байдаг гээд байгаа юм. Үнэхээр л тийм юм бол түүнийгээ гаргаж ир л дээ. Хамгийн гол нь ийм гүтгэлэгүүд эзэнгүй байгаа. Хуучин шар сонин дээр бичихэд эзэн нь олдчихдог байв. Одоо үед цахим орчинд хэн гүтгээд байгаа нь мэдэгдэхгүй болж. Яахав Кибер аюулгүй байдлын цагдаа нар хөөж байгаад олж байна л даа. Хуулийн байгууллага эхнээс нь олоод торгоод явж байгаа.
-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьчлалын асуудлыг хөндснөөр Ерөнхийлөгч та хоёрын дунд маргаан үүссэн, түнжин тааруу байгаа гэдэг нь үнэн үү. Энэнээс болж таныг ажлаа өгөх болсон ч гэх юм.
-Ерөнхийлөгч бид хоёрын харилцаа хэвийн байгаа. Мэдээж бүх зүйл дээр 100 хувь санал нийлнэ гэж байхгүй шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувийг хувьчлах асуудалд би эсрэг л байгаа. Анх яригдахад нь ч, одоо ч эсрэг байгаа. Ерөнхийлөгч ҮАБЗ-өөр Таван толгойн 30%-г 5 тэрбум ам.доллароор зарахад болно гэсэн тэр зөвлөмжийг гаргаад өгчихсөн. Гэтэл явсаар байгаад коронагаас өмнө нэг тэрбум ам.доллар болсон. Одоо бол нэг тэрбум ам.долларт ч хүрэхгүй. Ийм тохиолдолд болохгүй шүү дээ гэж хэлсэн. Үүн дээр бол адилхан л байр суурьтай байгаа.
-Ерөнхийлөгчийн зүгээс энэ цаг үед УИХ-ын сонгуулийг хойшлуулахаас өөр аргагүй гэж байгаа. Та үүнийг дэмжиж байгаа юу?
-Иран улс цар тахал дөнгөж тархаж байх үед сонгууль хийгээд хэдэн мянган хүнээ алдчихлаа. Тийм асуудал гаргахгүйн үүднээс сонгуулийг хойшлуулах нь зөв. Бид Монгол хүн тусдаггүй юм байна, тэнгэр заяатай гэх зэргээр ярьж байна л даа. Энэ нь сайндаа ч биш зүгээр л хүйтэн байсан учраас л вирус нь тархаагүй юм шиг байгаа юм. Энэ вирус +12 градуст хамгийн удаан амьдардаг юм байна. Ирэх саруудад улам дулаарч, хэдэн мянгаараа өвчлөөд эхэлбэл яах вэ. Юун сонгууль манатай л болно шүү дээ. Өнөөдөр тийм зүйл болоогүй байгаа нь тайвшрах шалтгаан биш гэж үзэж байгаа. Сонгууль хүнийг олноор цуглуулдаг, өвчин тархах нөхцлийг бүрдүүлдэг учраас л болгоомжлоод байгаа юм. Түүнээс өнөөдөр болохоо байчихсан учраас сонгуулиа болъё гэж байгаа юм биш. Сонгуулийн үйл явц нь өвчин тарааж магадгүй учраас л тэр.
Гэхдээ БНСУ сонгуулиа хийчихлээ л дээ. Япон, БНСУ-ийн сонгууль хүн цуглуулж уулзалт хийдгүйгээрээ манайхаас өөр юм. Нэр дэвшигч нь чанга яригчтай машин дээр зогсоод өөрийгөө болон мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцуулдаг. Тиймээс сонгуулийн сурталчилгааны явцад хүмүүс өвчин тусах магадлал нь бага.
-Эрх баригчдын зүгээс сонгуулийг хойшлуулах шаардлагагүй гэх байр суурийг илэрхийлсээр байгаа. Магадгүй сонгууль хойшлохгүй байх нь эрх баригчдын хувьд ашигтай болов уу.
-Эрх баригчид юу хүссэнээ хийх эрхээ 2016 онд 65 гишүүнтэй болсноор авчихсан. Сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрөө огт биелүүлээгүй бөгөөд яг эсрэгээр нь хийсэн. Мэргэжлийн Засгийн газартай болно гэсэн ч дандаа УИХ-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар байгуулж, хоорондоо муудалцан хоёр ч удаа сольсон. Татвар нэмэхгүй гэсэн ч арван татвар нэмчихлээ. Ийнхүү бантсан МАН сонгуульд орох гэж байгаа. Ковид гэгчийг сонгуульдаа ашигтайгаар ашиглах гэж янз бүрээр л оролдож байна. Үүнийг улстөржүүлж сонгуульдаа ашигтайгаар ашиглаж болохгүй, эсрэгээр нь сөрөг хүчний намтайгаа хамтарч хүндрэлээс гарах ёстой юм.
УИХ-ын саяын баталсан Эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөө гэх зүйл онигоо шүү дээ. Өнөөдөр АНУ-ийн жилийн 75 мянган ам.доллароос дээш орлоготой бүх хүн 1200 ам.долларынхаа тэтгэмжийг авч байна. Хэн 75 мянган ам.долларын татвар төлсөн эсэхийг улс нь мэдэж байна гэсэн үг. Тийм гэр бүлийн хүүхэд бүр 500 ам.доллар авч байна. Манайд мал малладаггүй, УБ хот, аймгийн төвийн орлогогүй, ажилгүй болчихсон, эсвэл угаасаа ажилгүй байсан хүмүүс хоолны мөнгөгүй болж, өлсгөлөн эхэлнэ. Тэр үед нь туслах зориулалтаар хямралын эсрэг тэмцэх төлөвлөгөөн дотор бэлэн мөнгө тараах тухай байх ёстой. Гэтэл УИХ-аас таван их наяд төгрөгийн зээл аваад хямралын эсрэг тэмцэх төлөвлөгөө баталлаа л гэж байгаа ч хэрэгжсэн зүйл нь тэг байна шүү дээ. Ноолуур 100 мянган төгрөгөөр авна гээд л Ерөнхий сайд нь хэлдэг, Ч.Улаан сайд маргааш нь гарч ирэнгүүтээ манай нутгийнхан л 100 мянган төгрөгөөр зарна, бусад нь 75 мянган төгрөгөөр зар гэж байна. Ерөнхий сайд худлаа хэлсэн, 100 мянган төгрөгөөр бүх ноолуурыг худалдаж авахгүй, заримыг нь авна гэх жишээтэй. Ингэж зах зээлд буруу сигнал өгөөд байна л даа.
-Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх хэрэгтэй гэх байр суурийг Ерөнхийлөгч илэрхийлсэн. Үүнийг юу гэж ойлговол зохих вэ?
-Хямралын үед Онцгой байдлын газар, Шадар сайдын үүрэг ихэсдэг хуультай. Энэ нь удирдлага нэг гарт төвлөрч байна гэсэн үг. Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам тус бүртээ өөр зүйлс яриад байхгүйгээр нэг толгойтой болно. Бусад улс орон шиг яам болгон нь хэдэн тийш хараад суучих юм бол хямралтай тэмцэж чадахгүй. Түүнээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гээд Үндсэн хуулиар хуваачихсан засаглалыг нэг гарт төвлөрүүлэх тухай хэн ч, хэзээ ч яриагүй. Манай гамшгийн үеийн хууль тогтоомж боловсронгуй биш байна, учир нь анх удаа дэлхий нийтийг хамарсан хямрал болж байна. Аль ч оронд, ямар ч түвшинд тарж магадгүй гэдэг нь гол аюул байна. Яахав бид өвчин гармагц хилээ хааж арга хэмжээ авсны хүчинд дотоодын өвчин тархалт алга. Одоо зөвхөн гаднаас ирж буй хүмүүсийн хүрээнд л байна. Тэр хүмүүс дэглэмээ сахиад гарчихвал аюулгүй л байна шүү дээ.
-Зарим хуульчид Ерөнхийлөгчийг хүнд цаг үеийг ашиглаж төрийн эрхийг гартаа авах гэж санаархаж байна гээд байгаа л даа.
-Үндсэн хуулиас хэтэрсэн зүйл огт яриагүй. Юу ч гэж хардаж болно. Гэхдээ бодитой зүйл дээр хардах ёстой. Хямралын үед Ерөнхийлөгчид бүх эрх мэдэл байна гэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг Их хурал руу оруулаагүй биз дээ. Тэгэхээр Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн эрх хэмжээ яг хэвээрээ байгаа.
-Ардчилсан нам нэр дэвшигчдээсээ дэнчингийн 100 сая төгрөг авч байгаа нь хууль бус гэж шүүмжлэх хүмүүс байна. Х.Ганхуяг 100 сая төгрөгийн дэнчин төлсөн 180 хүн байна гэдгийг ч хэлж байгаа. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Монгол Улсад 33 улс төрийн нам бий. Бүгдээрээ ч юм уу зарим нь сонгуульд орох байх. Дэлхийн аль ч улсад сонгууль гэдэг мөнгө, мөнгө бас дахин мөнгө гэдэг үг бий. Сонгуулийн Ерөнхий хорооны гаргасан тарифаар хамгийн багадаа 400 сая, ихдээ 750 сая төгрөгийн зардал нэг нэр дэвшигчээс гарах юм. Зөвшөөрөгдсөн мөнгө нь энэ. Мэдээж бүх нэр дэвшигч үүнийг гаргах чадвар байхгүй байх. Энэ мөнгийг хувиасаа гаргаад сонгуульд ор гэсэн үг аль ч хуулинд байхгүй. Дэлхий даяар энэ мөнгийг хандиваар цуглуулдаг. Хамгийн сүүлийн жишээ АНУ-ийн Ардчилсан намын доторх сунгаанд энэ мөнгөний асуудал маш тодорхой харагдсан. Долоо хоногийн дотор 1 сая ам.доллар цуглуулж чадахгүй бол нэр дэвшигчдийн мэтгэлцээнд оруулахгүй гэдэг дүрэмтэй. Хандив цуглуулж чадаагүй нэр дэвшигчид нь хасагдаад л яваад байдаг. Утга нь “Чамайг нэг сая хүн дэмжиж тус бүр 10 ам.доллар хандивлахгүй байгаа бол жинхэнэ сонгуульд чи амжилт олохгүй тул манай нам дэвшүүлж чадахгүй” гэдэг. Тухайн нэр дэвшигчийг дэмжигчгүй юм байна гэдгийг мөнгөн дүнгээс нь харж байгаа хэрэг. Мэдээж тэр мөнгөө хэдийг нь компаниудаас, хэдийг нь хувь хүнээс авах вэ гэдэг нь хуульчлагдсан байдаг. Монголын хууль яг адилхан. Хувь хүнээс нэг сая хүртэлх, компаниудаас 10 хүртэлх сая төгрөгийг улс төрийн нам сонгуулийн бус үед цуглуулж болно. Ийм мөнгийг хандивлах ажлыг зохион байгуулсан хүнийг АН нэр дэвшүүлнэ гэж байгаа болохоос биш байшингаа зараад 100 сая төгрөг авчираад дэвш гээгүй. АН-д орсон бүх шилжүүлгийг шалгадаг газар нь шалгаж, зөрчил байна уу гэдгийг харах ёстой. Бүх данс нь шилэн байгаа АН-ыг шалгахаас гадна бусад 32 намыг хэрхэн санхүүжилтээ бүрдүүлж байгааг шалгах хэрэгтэй. АН түрүүлээд АНУ шиг нэр дэвшигчдээ нийгэмд хэр нэр хүндтэйг нь дүгнэх гээд, Улс төрийн намын тухай хуулийн 18-д заасанчлан хандивыг цуглуулснаасаа болж муулуулахгүй. Ганцхан нам хуулиа дагаж, түүнийг нь бүгдээрээ нийлж муулдаг нь юу вэ. Бусад нь яаж санхүүжиж байгаагаа нууж байгаа учраас хууль бус юм. Манайхыг МАН-ын гишүүн Х.Ганхуяг гэдэг хүн дэлгэлээ гэж байна. Мэдэж тэр жагсаалт нь худлаа. 180 хүн мөнгөө өгөөгүй гэдгийг нь би мэдээд байна. Цуурхал тараагаад байгаа хүмүүсийг хуулийн байгууллагад шилжүүлж, хариуцлага тооцох ёстой.
-Таныхаар МАН хэрхэн санхүүжилтээ бүрдүүлж байгаа бол. Эрх баригч намын дарга мөнгөгүй сонгууль хийнэ гэх зүйлийг ярьсан. Ийм боломжтой юу?
-Мөнгөгүй сонгууль энэ дэлхий дээр байхгүй. Бид МАН-ыг хардаж байгаа. Сүүлийн дөрвөн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалт 9.6 их наяд төгрөг. Энэ их мөнгөний ажлыг хийх тендерт дандаа МАН-аас сонгогдсон УИХ ИТХ гишүүд дарга сайд нарын хамаатан садны хамаарал бүхий компаниуд шалгарсан байдаг. Одоогийн улсын төсөвтэй тэнцэх мөнгийг тараачихсан. Энэ мөнгөөрөө л сонгуульд орох гээд байгаа юм. Хамаарал бүхий этгээд нь үнийн дүнгийнх нь тодорхой хувийг сонгуульд нь хандивлаад байна гэж хардаж байна. Хандивлагчдаа зарла гэхээр хамаатнууд нь ил болчих гээд түүнийгээ л нуугаад байгаа юм. Миний бодлоор МАН өнгөрсөн дөрвөн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сонгуулийн мөнгөө хийчихээд мөнгөгүй сонгууль хийнэ гэж матрын нулимс унагаж, худал ярьж байна.
-АН-д нийт 108 хүн дэнчингээ өгчээ. Үүнээс 76 нь нэр дэвшиж таарна. Тэгэхээр үлдсэн хандив өгсөн хүмүүс нь яана гэсэн үг вэ. Хэрэв АН ялвал сайд, даргын тушаалд очих уу?
-108 хүн дэнчингээ өгсөн. Иргэнээр бодвол 10.800 хүнээс дэнчингээ цуглуулж өгсөн гэсэн үг. Компаниар бодвол үүнээс 10 дахин бага байна. Мэдээж энэ 108 хүнээс 76 нь л нэр дэвшинэ. Бусад нь нэр дэвшсэн хүмүүстээ тусалж, сонгуульд ажиллана. Улс төрийн нам сонгуулиар эрх авлаа гэхэд гишүүн хүн сайд болж болохоо больчихсон учир гаднаас сайд нараа томилох ажилд орно. Мөн багийн ЗД-аас эхлээд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хүртэл 2000 гаруй улс төрийн албан тушаалтан сонгуулийн дүнгээр солигдоно.
-Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг шаардлагад нийцэхгүй гэх үндэслэлээр Үндэсний аудитын газраас буцаасан. Цалингийн доод хэмжээг гурван сая төгрөгт хүргэнэ гэх зорилтыг бодитой хэрэгжиж чадахгүй гэж үзсэн болов уу. Мөрийн хөтөлбөрөө хэрхэн өөрчилсөн бэ?
-Цалингийн доод хэмжээг гурван сая төгрөг болгоно гэх зорилт байж болно. Түүнийг Үндэсний аудитад тайлбарласан л байх. Аудит аль нэг намыг сонгуульд орох эсэхийг шийддэг байгууллага биш. Тэнд тавьсан тоонууд нь манай улсын эдийн засгийн боломжоос хэтэрч үү гэдгийг л шалгаж байгаа. Улсын төсөвт үргэлж өнөөдрийнх шиг 10 орчим их наяд төгрөг байхгүй, цаашид өсөн нэмэгдэж л таараа. Энэ хэрээр эмч, багш, цагдаа гээд бусад төрийн албан хаагчдынхаа цалинг нэмж л таарна. Улсын төсөв өсөхийн тулд олон үйлдвэр байгуулагдаж олон зуун мянган хүн ажилтай болох нөхцөлийг бүрдүүлнэ. Тэдгээр үйлдвэрийн ажилчдын авдаг цалинг улс тогтоохгүй. Ямар ч байсан одоогийнх шиг бүх үйлдвэрээ хаачихаад улсын төсвийн мөнгийг хамаатан садныхаа компанид өгөөд байдаг буруу практикийг АН нэн дариу зогсооно.
-Ардчилсан нам бусад нам бусад нам, улстөрчидтэй сонгуулийн үеэр хамтрах боломжтой гэх утга бүхий уриалга гаргасан байсан. Үүнтэй холбоотойгоор Н.Алтанхуяг, М.Энхсайхан, Лу.Болд нарыг эргэн намдаа ирэх гэж байна гэх юм. Энэ хэр бодитой вэ?
-Ялангуяа Ардчилсан намаас салаад явсан, энэ сонгуульд нэр дэвшие гэсэн хүмүүс эргэн ирвэл хамтрах боломжтой юм. М.Энхсайханы хувьд АН-аас маш олон жилийн өмнө гарчихсан. МҮАН-тай хамтарч болохоос тэр өөрөө биш. Учир нь М.Энхсайхан нэр дэвшээд гарахгүй учраас бид нэр дэвшүүлэх тухай бодохгүй байгаа.
-Яагаад гарахгүй гэж?
-Ийм их хэрэг төвөгтэй хүн чинь яаж гарах вэ дээ. Нэр дэвшихтэй манатай л байгаа биз дээ. Элчин сайд болоод намаасаа гараад явчихсан юм билээ. Л.Болд, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар орж ирээд нэр дэвшье гэвэл нээлттэй. Энэ уриалга энэ сарын 24-нийг хүртэл хүчинтэй. Одоогийн сонгуулийн систем жижиг намуудад халгаатай юм. 2012 онд намын жагсаалтаар санал авдаг байхад жижиг намд ашигтай байсан. Одоо бол тэр байхгүй болсон. Тиймдээ ч жижиг намууд яагаад ч амжилт олохгүй. Хоёр том намд л хамгийн ээлтэй систем юм. Иймд жижиг намууд том намаа бараадах ёстой. Хоёр арга бий. Нэг нь эвсэл болдог. Нөгөөх нь өөрийнхөө намыг сонгуульд оруулахгүйгээр өөрөө том намын тохирсон тойрог дээр нэр дэвшдэг. 2016 онд бид үүнийг хэрэглэсэн. Эрэл, ИЗН сонгуульд ороогүй. Б.Эрдэнэбатыг Хөвсгөлөөс, өмгөөлөгч Р.Булгамааг Баянзүрх дүүргээс нэр дэвшүүлсэн. Гэх мэтээр ирээдүйтэй, гарчихаж болохоор хүмүүстээ, жижиг намуудтай хамтарч ажиллана. Манайхаас салаад явсан хүмүүс буцаж ирээд нэрээ дэвшүүл гэж байгаа юм. Одоо хагарч ордог цаг биш байна. Хэрэв тэгвэл 2000 он шиг ялагдана. Хамтраад орвол 1996 он шиг ялна.
-Хамтархаар саналаа илэрхийлсэн хүмүүс бий юу. Тэр дундаа дээр дурьдсан эрхэмүүдээс хүсэлт ирсэн үү?
-Хүсэлтээ өгөх байх гэж бодож байна. Ингэж хамтаръя гэдэг санал нөгөө талаас гараад байгаа юм.
-АН ирэх сонгуульд өөрсдийгөө хэрхэн оролцоно гэж харж байгаа вэ. Судалгааны дүнгээр ч юм уу ямар нэгэн байдлаар багцаа авсан зүйл бий юү?
-Судалгаа байнга хийгдэж байгаа. Монголын ард түмэн улаан, цэнхэрээр нь дөрвөн жил тутамд сонгодог хэвээрээ л байгаа. Энэ жил коронавирус гарсантай холбоотойгоор сонгууль цагтаа болох эсэх нь тодорхойгүй байна. Ямартаа ч 65 уулаа болсон МАН-ыг улс орныг хөгжүүлчих юм байх гэж бодсон ч хоёр жил болоод л Засагаа унагаасан. Улсын төсвөөс байнга тендер авдаг 15 мянган компани бий. Цензургүй яриагаар гараад байгаа МАН-ын УИХ ЗГ ИТХ гишүүдийн хамаатнууд шиг гэсэн үг. Үлдсэн 85 мянган компани нь МАН-ыг эрх барьж байгаа үед дагавар хүүхэд шиг нь л байж, тендер огт олдогггүй. Тэд энэ 15 мянган компанийг өөд нь татахаа бодож байгаа болохоос биш нийт Монголын эдийн засгийг өөд нь татах тухай бодохгүй байна.
-Ардчилсан намаас эдийн засгийн энэ хүнд үед ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байгаа юм бэ?
-АН өргөн барьсан хямралтай тэмцэх хөтөлбөрийг УИХ хэлэлцээгүй. ЗГ-аас өргөн барьсантай хамтруулаад хэлэлцээд төсөвт тодотгол хийх замаар явсан бол эдийн засгийн хүндрэлээс хохирол багатай гарах боломжтой байсан. Жишээ нь ажлаасаа халагдсан хүн бүр ажилгүйдлийн тэтгэвэрээ 76 хоног авдаг. 77 дахь хоногоос эхлээд гурван сарын турш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгө буюу 1260000 төгрөгийн тэтгэмжийг төсвөөс өгье гэсэн юм. Ипотектэй 100000 өрх 1 жилээр 400 тэрбум төгрөгийн төлбөрийг хойшлуулах гэх мэтийн шал өөр хүндээ хүртээмжтэй хөтөлбөрийг хэлэлцсэнгүй.
-Цар тахалтай холбоотойгоор Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хэр оновчтой байна гэж харж байгаа вэ. Иргэдээ гаднаас авчирч байгаа нь зөв үү?
-Манай улсын эрүүл мэндийн систем хэдэн арван мянган коронатай хүн ирэхэд хүлээж авах боломжгүй байгаа. Шаардлагатай амьсгалын аппарат нь мянгаар хэрэгтэй байхад 100 ширхэг байгаа үгүйг ч мэдэхгүй байна. Нью йорк муж л гэхэд 50 мянган аппарат нөөцлөх тухай ярьж байна. Болохгүй бол урлагийн том танхимуудаа суллаж, амьсгалын аппаратаа ор болгоны хажууд тавьж бэлдэнэ гэнэ. Манайд тийм бэлтгэл байхгүй. Их л болгоомжтой хандах хэрэгтэй. Өвчинтэй тэмцэж байгаагаараа улс төр хийж огт болохгүй. Аюултай ажил л даа. МАН үүнийг сонгуульд амжилт олох боломж гэж бодоод байх шиг байгаа юм.
Эх сурвалж: О.Ариунцэцэг, ӨДРИЙН СОНИН
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:27
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:27
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:32:45
wWoRg7 http://pills2sale.com/ levitra nizagara
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:09:32
veSEbL http://pills2sale.com/ levitra nizagara
Зочин [64.119.27.26] 2020-04-26 05:29:14
Мөнгөгүй сонгууль гэж юу байхав дээ,Энхбөлд тайлбарлаад байгааг ойлгохгүй байна уу? Сонгууль болохоор аль ч нам,аль ч улсынх бай мөнгө хэрэгтэй байдгийг бас тайлбарлаад байна шүү дээ.Ойлгоо ч дээ! Аль болохоор мэдлэг боловсролтой,залуу боловсон хүчнүүдээ гаргаж ирвэл зүгээр байна,өвгөчүүлээ олон жил харлаа,даанч юм гарахгүй нь харагдлаа.Одоо больсон нь дээр гэдэг нь батлагдав бололтой.
Зочин [150.129.141.223] 2020-04-25 08:09:02
Энэ чинь одоо шийдвэр гаргагч биш ердөө зөвлөх л биз дээ, АН -ын дарга шиг л байх юмаа.
dash [202.179.24.247] 2020-04-22 08:49:43
ЗИКА вирус одоо зүсээ өөрчлөөд корана вирус болоод олон худлаа үлгэр ярьдагаа хэзээ болих юм вэ
Зочин [64.119.20.143] 2020-04-22 02:27:36
Энэ З.Энхболд бас ч гэж хүний мөсөөр дажгүй эр Олон жил хамтран ажилласан Ц.Нанзаддоржийгоо ҮХЦэцийн гишүүн болгож, шугам зургийн багш М.Энх-Амарыг Бригадын генерал болгосон шүү дээ
zohin [103.10.22.29] 2020-04-21 04:47:33
eedee ed nar hoich uedee .mon tuuhendee uamaraar bichigdeh ulsuud ium boldoo.
Zojin [59.153.113.51] 2020-04-21 04:26:16
Dooguur harsan hulgaich mine toroos hol bai hogiin hulgaich gar daa
Зочин [202.131.238.98] 2020-04-21 01:01:26
ЗАЙЛААЧ ГӨЛӨГ МИНЬ
монгол [192.82.72.159] 2020-04-20 17:25:25
зөв л ярьж байна ЭНХБОЛД-г дэмжиж бна
Зочин [202.9.46.68] 2020-04-20 10:30:49
Алтанхуяг бол монголын улс төрд хэрэгтэй толгой. Сийрэг ухаантай сайн зохион байгуулагч
tusa [66.181.168.81] 2020-04-20 10:07:45
Батзандан, Болд хоёр шиг муу хүн өмнө байхгүй байсан биз дээ. Одоо ялагдал харагдаад ирэхээр нөгөө хэдийгээ авчих санаатай , аргадсан үг хэлээд ирлээ. Энэ Энхболд гэдэг нөхөр 2016 оны сонгуульд намаа ялагдуулсан. Одоо намын даргын зөвлөх нэрээр намаа удирдаж байна. Дахиад сонгуульд ялагдуулах нь дээ. Хэрэв намаа ялагдуулвал Сайханбилэг шиг алга болох хэрэгтэй. Монголд түүнд орон зай байхгүй болно гэсэн үг.
монгол [139.5.216.160] 2020-04-20 08:50:07
Одоо Зи. Энхболдод итгэвэл ... гээд бодоорой. Бодит амьдралаа өнгөрсөн цаг дээрээ бод. 2012 оос 2016 онд монголд хамгийн их баяжсан хүн бол одоогийн АН дарга С. Эрдэнэ, монголын ард түмний амидрал 67хамгийн их ядуурсан, монголын эдийн засаг хамгийн доод цэгтээ очсон энэ он жилүүдэд Зи. Энхболд гэгч чонын бэлтрэг шиг хүний өөдөөс харж ярьж чаддаггүй Монгол улсын Их Хурлын дарга байсан гэдэг нь үнэн. АН-д олон сайхан юм бий. Эд нараасаа салж чадахгүй намд монголын ард түмэн итгэхгүй. Энэ хүмүүс мөнгө ярьж байгаагаас биш жирийн гишүүдээ яаж сонгуульд оруулах тухай бодохгүй байна даа. АН босох болжээ. Үнэхээр лаг шаварт шаажээ. Хохь чинь.!!! Их намчирхвал улс орон чинь хөгжихгүй байгалын хуультай. Хүн их дагаж, ианай нам гэж хийрхдэг хүмүүс хохь чинь . Та нарыг тэнгэрийн эрлэгийн элч С. Эрдэнэ, Зи. Энхболд нар авахаар ирчихээд байгаа шүү. Сайн ч, муу ч монголчуудын заяа түшиж МАН бидний аминд орж байгаа нь бодит үнэн. Монголоо бодож, үр хүүхдээ бод. Монголд АН, Элбэгдорж нар хэрэггүй!!!!
Зочин [202.126.89.23] 2020-04-20 15:24:32
hahaha jinhene namchirhsan durak baina daa
ккк [59.153.114.25] 2020-04-20 09:35:46
Их намчирхвал болохгүй гэчихээд МАН аминд орж байна гэнэ ээ. ХУЦДАГ ХАЛТАР ВЭ? МАН дангаараа гарч ирээд яалт ч үгүй өөрсдийнх нь бодлого хэрэгжээд ирэхээр улс орон яаж сүйрч байгааг одоо бид харж байна. МАН-ыг харин газрын хөрснөөс арчих хэрэгтэй. МАН-ын лидерүүд нь хэн юм бэ? С.Баяр луйварчин, Гантулга хүчиндэгч, М.Энхболд 60тэрбум гээд гялтайх амьтан байгаа юм уу.
Зочин [103.9.90.130] 2020-04-20 06:51:33
Зика Энхболдод итгэснээс Эрхий хуруундаа итгэцгээе найз нараа
Од [183.177.100.4] 2020-04-20 02:05:46
Шууд хэльёо, хэзээч засаглаж чадахгүй, хэдхэн хүрээний новшнууд л баяжаад, одоо бол нэр хүнд нь навс унасан, сайхан залуучууд нв энэ мэт новшнуудтайгаа сайн хариуцлага тооцож чадахгүй энэ нь,сонгуульд навс унагаачихаад эргээл ороол ирлээштэ, ингэхээр яаж өөдлөх вэ дэ хөөрхий 1996, 2012 онд та бүхэнд засгийн эрхийг өгч байсаан, юу боллоо улс орныг даипуурлын ирмэг дээр авчирсан, одоо ард түмэн тэгэхгүй үү, ард түмэн аль хэдийн сонголтоо хийсэн, дахиж та нарт хулхидуулна гэж байхгүү шө. Битий мөрөөд, арай гайгүй болсон дээрээ цаашаа хөгжих хэрэгтэй, харин энэ муу новшнуудад яагаад ард түмний хөрөнгийг завшсанд нь хариуцлага тооцохгүй байна,бүх хөоөнгийг нь хурааж, улсаа өргүй болгоёо,
Зочин [202.126.89.23] 2020-04-20 15:26:02
songolt ni MAN uu, bitgii muruud durak aa. suuliin 30 jild uzehdeegui hamgiin novshiin zasag odoo baigaa hulgaichuud shuu
Ariunbold [150.129.141.243] 2020-04-19 16:05:27
2016 ond neeree uur namiin ugshiltai humuusiig devshuulj baisan. Ereliin Erdenebat suraggui bolson. Umguulugch busgui BZD/t aman huzuudej orj irj haragdsan. 2020 onii songuulid BZD-t unguluh magadlaltai shuu. baij boloh l huvilbar. Namdaa gomdogsod negdeed uzbel yalah magadlal bgaa l bh
Иргэн [66.181.183.143] 2020-04-19 12:25:06
МАН ч новш л доо. Гэхдээ Зика вирус бүр аюултай. Луйварчидтай хамтран Тавантолгойг сорчлон идэж байгаа гэсэн нь үнэн байхаа.
Зоч [66.181.161.107] 2020-04-19 06:41:32
З. Энхболд ямарыг мэдэхгүй харин МАН гэдэг хүчин нь л ирээдүйг баллана гэдгийг мартаж болохгүй
Зочин [192.82.76.180] 2020-04-18 15:21:20
энхсайхан Ан-ынидарга байхдаа намаа олонхи болгож чадсан Түүнийг нь тэнэг 61-ийн холбооныхон сүйтгэсэн
зочин [202.21.109.58] 2020-04-18 00:20:15
ер нь ингэхэд з.энхболдыг уих ын дарга байхад сайханбилэг элбэгдорж баярцогт баяр гэх мэтчилэн амьтдыг хулгай хууль бус үйлдэлүүд хийгдсэн биз дээ тийм өндөр суудалд суучихаад сэтгүүлч уянгаас долоон дор байсан байж одоо яахнав дээ
Зочин [103.141.250.3] 2020-04-18 00:04:07
МАН д найдаад хэрэггүй. АН нь хамаагүй дээр. З. Энхболд бол хамгийн шударга хүн гэж боддог шүү. МАН ынхан энэ хүний эсрэг бүхэл бүтэн баг сошилаар ажиллуулдаг гэсэн.үнэн бололтой. Гэвч ард түмэн ойлгож байгаа.
Зочин [66.181.161.51] 2020-04-20 13:51:21
СОНГУУЛЬ ХУГАЦААНДАА БОЛВОЛ ЧОНО БОРООНООР ГЭДЭГ БОЛЖ АРДЫН НАМ ХАКЕРДАНА
Zochin [182.160.37.114] 2020-04-20 07:07:34
hudalch hog ve. hen AN-g songoh ve dee. Idsen eruunuud huvhairnaa udahgui
энх [202.179.26.104] 2020-04-17 16:28:26
Одоо Монголын залуучууд нэгдэж Ардчилсан Монгол улсаа хөгжүүлэх хэрэгтэй үеэ элээсэн МАН аар 30 жил удирдуулаад одоо хар даа. Ийм л новш болчоод байна. Шинэ залуу АН аа дэмжиж энэ хүнд байдлаас гарна шүү. Одоо эргэж буцалтгүй ардчиллаа хамгаалж сонгуулиа өгье...???
Зочин [66.181.185.160] 2020-04-17 15:56:55
Одоо эднийг сонговол харинч нэг заналтайяа идэж ууж, нурааж сvйрvvлээд ор сураггvй нисэн одоцгоох биз!!?? Бид тэгэж гэнэдэхээсээ енгерсеен!!! Ккк.
Ц [202.9.40.32] 2020-04-19 09:33:41
Чи нилээн дебил байх аа.нэр цэвэр хүн шүү
Зочин [203.91.115.44] 2020-04-17 15:03:37
ХУЛХИ АРДЧИЛАЛ БАЙСАН БАЙГААГҮЙ МОНГОЛ ҮҮНЭЭС ИЛҮҮ ХӨГЖИХ БАЙСАН. АЯНДАА ДЭЛХИЙ ААЖМААР ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙСАН. АРДЧИЛСАН ХОЧТОЙ ТАРВАГУУД ДУНДУУР НЬ ОРЖ ҮЙМҮҮЛСЭН
зочин [202.179.31.5] 2020-04-17 13:11:17
МАН аас АН /өөрөөр хэлбэл ардчилалыг бүрэн утгаар тэмцэж олж авч өгсөн/ нь дээр байлгүй дээ чамд орон сууц газрыг чинь үнэгүй хувьчилж өгсөн, гадагш явуулж нүдийг чинь нээж өгсөн ,бизнес хийх боломж олгосон гагцхүү чи өөрөө арчаагүйдээ энэ 2 ын ялгааг одоо болтол ойлгохгүй байгаа бол гутамшиг . Ардчиллыг ойлгохгүй бол нэг хүний атганд Хойд Солонгос шиг л байх болно . Ганц АН гэж ойлгох биш ардчиллыг олж өгсөн олон намууд байгаа бид ардчиллыг л аварч авч үлдэж чадахгүй бол юу ч мөрөөдөөд хэрэггүй хуучны коммунист дэглэм тогтлоо гэсэн үг .
Зочин [192.82.74.244] 2020-04-17 14:28:17
Kkk
зочин [64.119.19.60] 2020-04-17 12:29:38
Хотгор шанагыг зайлуулж төсвийн тодотгол хий.
Зочин [202.126.88.137] 2020-04-19 01:26:25
Ямар засаглал тогтох нь хамаа алга. Манан, махн, хулгай багатай байвал болоо. Хотгор шанага ч дүр эсгэсэн хорон санаат зальт этгээд шүү.
MOGEUH [202.9.46.176] 2020-04-17 11:56:59
Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH
Зочин [202.70.34.30] 2020-04-17 10:39:18
та нар адилхан ш дээ. өмнө нь бас л ингэсэн.
Зочин [103.212.119.201] 2020-04-17 10:23:59
МАН МӨНГӨГҮЙ СОНГУУЛЬ ЯВУУЛНА ГЭДЭГТ ИТГЭХ ОРК Ч БАЙХГҮЙ ДЭЭ.
XURELSUX MALAA [66.181.182.175] 2020-04-17 12:00:03
CONGUULIIN ERNXII XOROO 1 NER DEVSHIGCHID 400-700 CAYA TOGROG SHAARDAGDAX ZARDAL TOOTSGOJ BAINA GEJ ZARLASAN. GETEL OGT ZARDAL GARGAXGUI SONGUULID ORNO GEJ MAN UVAIGUI XUDAL XELJ TSAANAA TOSVIIN MONGOOR SONGUULIIN ZARDLAA XIIJ BAINA. UUNIIGEE NUUX UUDNEES TOSOVT TODOTGOL XIIXGUI GEJ ULAIM TSAIM ZUTGEJ AMI TAVIX GEJ BAINA. ARD TUMEN NUDTEI SHUU. TA NAR NIITIIN XARAA XYANALTAAS BULTANA GEJ BUU GORIDOOROI.
Батхүү [59.153.113.88] 2020-04-17 10:23:00
Энколд ер нь ортой юм ярьдаг күнэ чүү саяхан нөгэй туван тулгай нүүрснээ юу билээ энэ күнэ э зөв байсым чүү
зочин [59.153.113.88] 2020-04-17 10:10:40
Энколд ер нь ортой юм ярьдаг күнэ чүү саяхан нөгээ таван тулгай нүүрснээ юу билээ энэ күнэ э зөв байсын биш үү
Зочин [202.131.233.10] 2020-04-17 08:14:12
МАН л гарахгүй байвал боллоо бусад нь бүгд нийлээд зүтгэх хэрэгтэй
Цог [202.126.88.58] 2020-04-18 07:02:27
Яг үнэн шүү МАН ёстой хэрэггүй юм байна.
zochin [202.179.24.12] 2020-04-17 08:05:51
1991 ond Orsuudiig butsxad 15-r xoroololiin 15,16-r bairiig chamaig zaraad ashgaa xubaaxaar toxiroltsson bolobch chi mongiig ni ogoogui tul chamaig orsuud " BOLOCHNII SHENOK" gedeg bolson Geologiin 96 ailiin oron suutsiig xen absan bilee Zax tsuxaasaa l iim shuu dee golog mini
Зочин [66.181.185.107] 2020-04-17 10:50:54
шүүхдээч тэгээд.
Зочин [202.179.31.74] 2020-04-17 08:04:10
За Зика мирус минь яаж булзааруулаад,худлаа тайлбар хийгээд үнэн мөн нь гарчихсан шүү дээ.Ингэж өөрийгөө бүү өмөөр энэ чинь чамайг МУУХАЙ харагдуулж байна. Өмч хувчлалыг чи яаж явууллаа.
зочин [103.80.210.150] 2020-04-17 07:54:07
монголын ард түмэн ардчиласан замыг сонгосон ардчилал бол ардчилсан намын өмч биш. ардчилсан гэдэг нэрээр арьс нөмөрсөн өлөн зөлмүүн фашистууд. фашист дэглэмтэй, ардчилсан намын ялсан үед үг хэлэх эрхгүй хардлага хавчлага хов шургаачид, ялгаварлан гадуурхал дээд цэгтээ байсныг мэднэ. би дан ганц МАН, түүний цүнх баригчид ингэж том толгойлоод байгаа мэт бодож байсан харинч ардчилсан намын ялгаварлан гадуурал хавчлага жинхэнэ фашистуудын арга байсан, одоо 3-4 зуун саяаар нэр дэвшигчид гаргаж байгаа нь цадахаа мэдэхгүй өлөв цөлөвхийлсэн хулгайчид төрийн эрх авах болохнээ. хаана эх орны /өвөгдийн/ авдар сэгсрэх бол,,, худалдах нь энүүхэнд,
Зочин [103.212.117.105] 2020-04-17 16:27:41
хуулиа л бариж байгаа мөнгө гаргахгүй ажил гэж бий билүү.авгайгаа ч гэсэн аятайхан ааштай байлгахад мөнгө хэрэгтэй л байдаг биздээ.ккк
Zochin [202.131.243.118] 2020-04-17 07:33:07
Мундаг хүн, Ерөнхий сайд хийлгэвэл Монгол улсыг 4 жилд хөгжүүлж өгнө дөө, Амжилт хүсье.
Иргэн [202.55.188.85] 2020-04-17 15:58:43
Харагдаач
Зочин [172.90.243.62] 2020-04-17 09:43:41
Өөрөө Ерөнхий сайд болохоосоо сайн дураараа татгалзаад УИХ-ын дарга болж Ерөнхий саад хутгуур болсон биз дээ
мөөм [103.9.90.130] 2020-04-17 07:02:38
КОРОНО вирусын хажууугаар ЗИКА вирус гай тарина шүү . Энэ АН - с хэнийг дэвшүүлэх хэнийг дэвшүүлэхгүй гэдгийг мэддэг хэн бэ эсвэл С.Эрдэнэ төмсөгдүүлчихсэн үү. Зарим хүнийг нэр дэвшүүлээд гарахгүй гэнээ өөрийгөө гарна гэж яаж мэдэж байна аа 2016 онд АН-ын дарга УИХ -ын дарга байхдаа жирийн нөхдүүдтэй өрсөлдөөд үсгүй хусуулсан шүү дэээнэ ЗИК. Одоо өөрийгөө том болчихсон ард иргэд дэмжинэ гэж мөрөөдөж байгаа юм байх даа ха ха
Зочин [192.82.74.244] 2020-04-17 14:30:22
Buh turliin virusyg ustga
ЗОЧИН [103.57.92.61] 2020-04-17 06:55:01
ЭНЭ СОНГУУЛИЙН ГАНЦ НАЙДВАР БОЛ АН, ЭНЭ ХҮН Ш ДЭЭ, ЭНЭ 4 ЖИЛД МАН ЮУ ХИЙВ, 100 ҮЙЛДВЭР БАРИНА, 1-ч ТАТВАР НЭМЭХГҮЙ ГЭСЭН, ЯАЛАА, 100 ҮЙЛДВЭР НЬ ХААНА БНА,10 ТАТВАР НЭМСЭН, ДАМПУУРСАН БАНКИНД НДШ, ЭМД-ИЙН, БУСАД ТӨСВИЙН НИЙТ 345 ТЭРБУМ ТӨГРӨГ ХАДГАЛУУЛААД НАМРУУГАА БУЛТУУЛЧИХААД БАНКИЙГ НЬ ДАМПУУРУУЛЧИХСАН,МӨН БАТХҮҮГИЙН 109 САЯ ДОЛЛАР, ЭДГЭЭРЭЭР МАН СОНГУУЛИЙН МӨНГӨӨ БОСГОЧИХСОН, АН-Д 100САЯ ТӨГ-Г ХУВИАСАА ШУУД ГАРГАХ ХҮН АН-Д 1-Ч БАЙХГҮЙ, ТИЙМ НЭР ХҮНДТЭЙ, НЭР ДЭВШЬЕ ГЭЖ БУЙ БОЛ ХАНДИВААР ЦУГЛУУЛААД ИР ГЭЖ БУЙ, ХУУЛИАРАА КОМПАНИАС ХАНДИВ 10 САЯ, ХУВЬ ХҮНЭЭС 1 САЯ АВЧ БОЛНО, ЖНЬ ОДОНТУЯА ГЭХЭД ҮҮНИЙГ ЭВЛЭГХЭЭН ЦУГЛУУЛЧИХНА Ш ДЭЭ,ТҮҮНД 10 САЯЫГ ӨГЧИХ КОМПАНИ 10 БАЙТУГАЙ 20, 30 ОЛДОНО, 1 САЯ ӨГӨХ ХҮН 50, 100 ОЛДОНО Ш ДЭЭ,
Зочин [202.179.27.245] 2020-04-17 06:40:14
Монголчууд бүгд энэ хулгайчийг Страто ХХК ард байж, хулгай хийдэг гэдгийг мэднэ. Хэзээ нэг цагт үнэн ил болно.
Зочин [66.181.185.107] 2020-04-17 10:53:03
ил гараад бич хө.
Зочин [122.201.31.202] 2020-04-17 06:38:24
ТАНАЙ НАМААС ГАРСАН ХҮМҮҮС БӨӨЛЖСӨӨ ЭРГЭЖ ДОЛООХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. ХӨӨЖ ЯВУУЛЧИХААД, ГОРЬДСОНЫ ЧИНЬ ГАРЗ. ЗАСГИЙН ГАЗАР ВИРУС ТАРААЧИХГҮЙ ЮМСАН ГЭЭД ЧАДАХ ЯДАХААРАА АЖИЛЛАЖ БАЙНА. АТААРХААД ЯАХАВ ДЭЭ.ДУЛААРАХААР ӨВЧИН ГАРНА ГЭХ ШИГ СОЛИОРЧИХСОН ДУРАК ВЭ
зочин [66.181.176.199] 2020-04-17 05:54:14
зи гэх хүйтэн царайлсан, адгийн өмхий санаатыг хэн ч сонгохгүй дээ
Зочин [202.126.89.52] 2020-04-17 08:45:12
Шодрогос гишүүнээ дахин сонгоё! Бөгс, бандааш нарын нэрийн дэвшүүлье!!!
Зочин [66.181.161.127] 2020-04-17 05:58:38
Чи шийдэхгүй. Чам шиг МАН гар юу мэдэх юм.
эх оронч [66.181.161.104] 2020-04-17 05:42:05
ардчилсан намынхан өнгөрсөн 4жилээр Алтанхуягийн засгийн газраас олон бондууд үрээд самраад олон бондууд үрээд самраад төсвийн мөнгөгүй болгоод төгрөгийн ханш унагаад 1950төг болгосон яг 3000.5000төг болох байсан тэгээд огцоруулаад Сайханбилэгийн засгийн газраас төсвийн мөнгөгүй болоод эдийн засаг хүндрэлтэй байгаа ОУВС ын сангийн гэрээ хийж бүх төрлийн татвар авах бий болгосон улсад өрөнд ороод гай болсон. ЧИНГИС.САМУРАЙ. МАЗААЛАЙ.ХӨГЖИЛ олон бондууд өрөө төлөөчээ.одоо Ардын намынхан хэдэн бондууд өрөө дараад байгаа. ОН ТҮҮХИЙГ ХАРАХАД АРДЧИЛСАН НАМЫН ТӨР БАРЬЖ БАЙХ ҮЕД ЭДИЙН ЗАСАГ САМРААД, АРДЫН НАМ ГАРАХАД ЭРГҮҮЛЭЭД СЭРГЭЭДЭГ ЮМ БАЙНА ЛЭЭ Ш ДЭЭ. 4 ДӨРВӨН ЖИЛЭЭР УНАЖ, ӨНДИЙГӨӨД Л ЯВДАГ БОЛЧИХСОН ЮМ БАЙНА. АРДЧИЛСАН НАМЫНХААН ОДОО БОЛИО.АРД ТҮМЭН ХЭЦҮҮДЛЭЭ.
Зочин [182.160.32.131] 2020-04-17 10:47:25
Ардчилал гээд нүд нь сохорч чих нь дүлийрсэн дуракууд минь Зикатайгаа арилж үз. Хогийн хэрүүлгүй ажлаа хийж улсаа хөгжүүлэх хэрэгтэй байна АРДЧИЛАГЧ нэртэй гэмт хэрэгтнүүд минь.
Зочин [66.181.161.127] 2020-04-17 05:57:40
Тэнэгээ өнгөрсөн дөрвөн жил гэж эрлийз Эрдэнэбат, поп Хүүк хоёрын дөрвөн жилийг хэлдэг юм. Тэр хоёр өрсөлдөж өр тавьсаар Монгол улсын гадаад өрийг 3 дахин нэмээд одоо улсаа зарах гээд сууж байна шүү дээ. Норовын Алтанхуяг шиг ажилласан ерөнхий сайд байхгүй шүү. Чиний Хүүк зүгээр л ПОП луйваарчин.
иргэн [192.82.65.90] 2020-04-17 05:38:45
УИХыг төсөв зарцуулдаг, баялаг хуваариладгийг нь болиулчихвол эд нар алга болох болов уу. одоо манайд бгаа намууд бүгд адилхан. Улсын төсөв, ард түмний татварын мөнгөөр баяжих хүсэлтэй, сонирхол нэгт бүлэглэл. Зөвхөн хууль бодлого тодорхойлдог бвал зүгээр санагдах юм
Зочин [103.26.194.251] 2020-04-17 05:32:10
хамгийн сайн ажиллаж байгаа засгийн газар сүүлийн 1жил 10 сар ажиллаж байгаа засгийн газар боломжийн гэж дүгнэж байгаа хүн олон байна.Энхболд гуай та намааа орхи биеэ дааж нэр дэвш нэр цэвэр байх
Зочин [75.159.156.1] 2020-04-17 05:12:40
Улс оронд маш хэрэгтэй мундаг хүн дээ.
Би Зикийн хамаатан [66.181.161.37] 2020-04-19 14:53:52
Зик хамаатан Улсын хөрөнгөөр сонгууль хийдэг технологийг сайн мэдэж байна. Танил сонсогдож байгаа л даа. 2016 оны сонгуулиар өөрөө хүртэл үсгүй хусуулсан, намаа нам тавиулсан хүн, их л муу юм хийж байж ялна гэж бодож байгаа байх даа
зочин [202.21.100.210] 2020-04-17 05:05:04
Төсвийн мөнгөөр сонгуульд орж болдог гээд байгаа юмуу даа ... гарц байдаг л байх нь мэдэж байгаа даа энэ гар тэхээр
зочин [103.229.121.54] 2020-04-17 04:39:40
нэр ус нь өөр болохоос бүгдээрээ адилхан.
төсвийн хөрөнгө оруулалтын тоо [202.131.236.138] 2020-04-17 04:38:26
Төсвийн хөрөнгө оруулалтын тоог аймаг, аймгаар сум сумаар гаргаад ир л дээ. Үнэхээр барилга явагдаж байна у у гэдгийг шалгарчих л даа. ХТөсвийн хөрөнгө оруулалтаар хэдэн төгрөг төрийн сангаас гарсан байна вэ гэдгийг л харуулчих л даа.
Зочин [202.9.46.146] 2020-04-17 04:27:06
ЁСТОЙ ГОРЬД ТАНАЙ 2 НАМААС ХҮН ГАРАХГҮЙ СЭРҮҮН ЗҮҮДЛЭГЧ ГУАЙ
зочин [202.21.100.210] 2020-04-17 04:14:31
Ээдээ мэдэхгүй АН-ыг засаглаж байхад улс орон хөгжиж дээшилсэн түүх байхгүй шиг санах юм энэ нь намд байгаа эдгээр луйварчдын гай шүү болгоомжил
Зочин [202.179.31.74] 2020-04-17 04:12:22
Зи минь улаан цайм худлаа хэлэхээ больчихооч,Страто компани таньтай хамаарал бүхий болох нь Шүүхээр тогтоогдсон,та ЕТГ-т байхаасаа аль эрт хийдгээ хийчихээд дүү нарынхаа нэрэнд шилжүүлсэн юм байналээш дээ.Үнэнд гүйцэгдэнэ шүү. Цааш нь нөгөөл худлаа бүлтэрдгээрээ нөгөө намаа муучилж харлуулж энэ чинь хэнд хэрэгтэй юм.Хүний мууд дуртай хүн ч хол явдаггүй юм даа.Анамд Болд,Батзандан,Алтанхуяг нарыг орж гэж уриалжээ,энэ 3 хүн өөрсдийнхөө намаас нэр дэвшвэл сая сонгогдох магадлалтай,АНамаас бол гарахгүй шүү,өөрсдөөч үүнийг гадарлаж байгаа байх.
Зочин [182.160.35.148] 2020-04-17 04:08:27
МАН 4 жил иргэд биднийг хуурсан
Зочин [202.179.27.245] 2020-04-17 04:07:03
Нийгмийн вирус
Зочин [192.82.67.165] 2020-04-17 03:56:35
covid 19 -n ah zivid18 aa chamaig ustgah vakcin baigaa shuu.ddugaa suu
zochin [202.21.117.2] 2020-04-17 03:46:17
2016 ond ardchilsan nam ch tegj l baisan jdu sangiin bond mongoor хөтөл цемент дархан төмөрлөг хуьчилж аваа биздээ бас эрдэнэт үйлдвэрийг дээр нь эрчим хүчний станцуудыг хувьчлах санаатай эхэлсэн амжаагүйдээ
Зочин [103.229.178.4] 2020-04-17 04:01:30
huvichilal
Уу [203.91.115.49] 2020-04-17 03:45:52
МАН 4 ЖИЛ ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ.МОНГОЛ ОРОН БҮХЭЛДЭЭ СҮЙРЛЭЭ.ЭДИЙН ЗАСАГ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЛЭЭ ИРГЭДИЙН ЯДУУРАЛ НЭМЭГДЛЭЭ.МАН ШОУ ПОПЫГ Л ХИЙЛЭЭ. ХҮРЭЛСҮХ ХУДЛАА ШОУДАЖ ШУДРАГА ДҮР ЭСГЭЖ 2020 ОНД НАМАА ЯЛУУЛАХАД ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ БНА.ТЭДЭНД ӨВЧИН ДЭЛГЭРЭХ ХАМААГҮЙ ЗӨВХӨН ШОУ УЛС ТӨР ХИЙЖ БНА. ЭМЯ ЭМЧ СУВИЛАГЧ АСРАГЧ НАРААС БУСАД НЬ ШОУЧИД ОНЦГОЙ БАЙДАЛ ДЭГЛЭМ САХИУЛЖ ЧАДАХГҮЙ БНА. МАН Д ИТГЭХ ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛ АЛГА МАН ААС БОЛГООМЖЛООРОЙ ТЭД 2008 ОНД ЯАЛАА. АЮУЛТАЙ НОВШООД ЛУЙВАРЧИД ТЭДНИЙ ЭСРЭГ ҮЗЭЛ БОДЛОО НЭГТГЭЁ
Zojin [59.153.113.51] 2020-04-17 03:22:18
Tord oirtuulj bolohgui virus shuu
Zojin [59.153.113.51] 2020-04-17 03:20:01
Zail muu laivarchin
зочин [103.57.92.253] 2020-04-17 03:13:16
Ямар ч байсан МАНы үед л ард түмний амьдрал арай дээрддэг гэдгийг хүмүүс мэддэг болсоншдээ.Энэ хүнд үед АН засаг барьж байгаагүй нь яамай даа.АНынхан засаг барих үедээ эдийн засгаа унагаадаг ,МАН нь гарч ирээд босгодог гэдгийг ард түмэн мэднэ.Та өөрөө гэхэд төрд хичнээн жил ажилласан билээ.Төрийн өмчийг дампууруулж хувьчилснаас өөр олигтой юм санаанд орохгүй байна шүү уучлаарай
Зочин [183.81.171.2] 2020-04-17 04:23:33
СОНСОХЫГ ХҮСЭХГҮЙ ЗҮЙЛЭЭ БУРХНААС Ч СОНСОХГҮЙ ГЭДЭГ БАЙХАА ХЭХЭ..ЧАМААС ӨӨРӨӨС ЧИНЬ ХУЛГАЙЛААД ЧАМД САЙН ХҮН БОЛЖ БУЦААЖ ӨГӨӨД СУУДАЛ ДЭЭРЭЭ ТАВТАЙХАН СУУЖ БАЙГАА МЭХЛЭГЧИДИЙГ ЧИ ЯАЖ УХААРЧ ОЙЛГОХ ВЭ ДЭЭ.. НАСААРАА Л ДАРГАЛАХ ЗАХИРАХ ХҮСЭЛ ШҮҮ ДЭЭ.
ЧАНАР [183.81.171.2] 2020-04-17 03:10:33
ӨЛССӨН ХУЛГАЙЧИД 2016 ОНД БӨӨНӨӨРӨӨ ОРЖ ИРСЭН ОДОО БОЛНОО..БӨГС БАЗАЖ ХҮЧИН ХИЙЖ ХҮН АЛЖ ТӨСВААС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ .. СОНГУУЛИЙН ДАРАА ХЭРГЭЭ ХҮЛЭЭГЭЭД ШОРОНЛУУГАА МАРШ.. ТЭНД НҮГЭЛЭЭ НАМИНЧИЛАА.. ӨӨР ЗҮЙЛГҮЙ ЭЭ..ЭНЭ СОНГУУЛЬ ГЭРЭЛ ГЭГЭЭ ШУДАРГА ЁС АВЧИРААСАА ШҮҮХ ЗАСАГЛАЛ БИЕ ДААЖ НҮГЭЛТЭНГҮҮДИЙГ ЧАРДАЙЛГААСАЙ.. МОНГОЛД ҮНЭНИЙ ҮНЭРТЭЙ ШҮҮХ ЗАСАГЛАЛ БЭХЖЭЭСЭЙ..
Зочин [182.160.32.131] 2020-04-17 10:50:33
Чи хэнд ч хэрэггүй амьтан байна. АН монголд хэрэггүй. Чи энэ намтайгаа зүгээр л алга болж үз.
зочин [202.126.89.157] 2020-04-17 03:09:07
ЭНЭ 2 НАМ НЭГНЭЭ ХЭЛЭЛТ БАЙХГҮЙ ШУНАЛТНУУД БЭРДҮҮДИЙГ БЭЛТГЭЖ УЛС ОРНЫГ МӨЛХҮҮЛЖ БАЙНА
Зочин [202.126.88.232] 2020-04-17 03:04:59
Ardchilsan nam heden zuun sayar ni mongo tsatsaj, hudlaa neeree showdaj baihaar MAN tai adilhan mongogui songuuli hiih talaar medegdel hiij songuuliin zardaliig yaj buural talaar yarij baisan bol saihan haragdah baisan bailaa. magad olon sanal avah bailaa gej.
Зочин [103.10.23.80] 2020-04-17 02:50:53
МАН угаасаа худлаа гаруудын цуглуулга одоо та нараар тархиа угаалгах залуучууд ховор харин хөгшчүүл магадгүй
Зочин [64.119.21.24] 2020-04-17 02:50:07
АН-ийн дарга юмуу гэмээр л ярьж дээ. 16?????
Virus [103.229.122.4] 2020-04-17 02:49:09
Zzzika uuruu khamgiin adgiin shaar.ene durakiig mongol turd oirtuulj bolohgui turiin khutguur.uhej dald ormoor novshiin cda
зочин [59.153.113.91] 2020-04-17 02:42:14
МАНд найдаад хэрэггүй гэдгийг хүмүүс ойлгож бгаа бх Үүний эсрэг танай намаас өөр тэмцэх хүчин бхгүй учираас та нарын эсрэг ухуулга хүчтэй бна ханаж цаддаггүй ардын намаас яаж салах вэ Ядарсан үедээ АНыг барааддаг Батзандан хэрэггүй биз бусад нь ч яахав
ЗОЧИН [202.179.30.242] 2020-04-17 02:36:54
ЭНЭ ХҮН ГАДААД БАЙДЛААРАА УЛСУУДАД ТААЛАГДДАГҮЙ ДЭЭР НЬ ИХ ҮНЭН ЮМЫГ ШУУД ХЭЛДЭГ БОЛОХООР ҮНЭН ХЭЛСЭН ХҮНД ХҮН ӨШӨӨТӨЙ ГЭЖ ХАРДАГ БОЛОХООС ИХ ЗӨВ ХҮН ЮМ УЛС ТӨРИЙН ДЭЭД ХЭСЭГТ БАЙЖ БАЙХ Л ЁСТОЙ ХҮНИЙ НЭГДЭЭ ДЭМЖИНЭЭ
Оюун [202.21.108.216] 2020-04-17 02:36:33
Эд нар хувиасаа 100 сая өгөад сонгуульд орж бн МАНгарууд улсын төсвөөс санхүүжилт авч сонгуульд орно гэвэл аль зөв бэ бодоорой доо хүмүүсээ мөнгөгүй сонгууль гэж бол байхгүй заавал зарлага гарч л таараа
Зочин [103.26.194.189] 2020-04-17 02:42:28
Наад МАН АН 2 чинь ялгаагүй новшнууд шдэ тархиа угаалгасан эргүү минээ