Булган, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа
2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв зэрэг 8 аймгийн 26 суманд нийт 34 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээд байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 98 560 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж, нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ.
Тухайлбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг “Бөгтөрийн нуруу” гэх газар 04 дүгээр сарын 18-ны өдөр гарсан түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллан 04 дүгээр сарын 20-ны өдрийн 23:30 цагт бүрэн унтраалаа.
Мөн Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул сумын нутагт 04 дүгээр сарын 15-ны өдөр гарсан ой, хээрийн түймрийн голомтод Онцгой байдал, Хил хамгаалах байгууллага, орон нутгийн иргэд ажиллан 04 дүгээр сарын 20-ны өдрийн 16:00 цагт бүрэн унтраагаад байна. Өнөөдрийн байдлаар түймрийн дуудлага бүртгэгдээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
иргэн [192.82.64.248] 2020-04-21 01:50:49
түймэрт ажилласан бүх хүнд баярлалаа