УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын 3 байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 09.00 цагт хуралдаж, Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.

Харин Төсвийн байнгын хороо 11.00 цагт хуралдаж, Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл, НӨАТ-аас чөлөөлөх тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Үдээс хойш буюу 14.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдахаар товлосон байна. Тус байнгын хороо Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээс гадна Үр тариа, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны тариалалт, үрийн нөөцийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, газар тариаланг дэмжих чиглэлээр санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Зочин [103.10.21.30] 2020-04-21 05:25:51

Шатахууны үнэ бага зэрэг 300 төг.р бууж хүнс ногооны үнэ 100с 500 төг.р өслөө гэнэ ТВ 9н мэдээгээр...Вирусыг сайн барьж эмчилж тусгаарлаж чадах бүхнээ хийж байгаад нь талархаж байнаа Сайны хажуугаар саар гэгчээр ажилгүй орлогогүй жирийн энгийн иргэдийн чинь амьдрал хэцүүдэж байгааг анхаарар нэг ч АЛБАН ТУШААЛТАН алга ...ЕС ХҮРЭЛСҮХ таныг болоод танай ЗГ г дэмждэг маш олон иргэдийн чинь нэг билээ би..Та яагаад ард иргэдийнхээ төлөө тэдэндээ чиглэсэн алхамууд хийхгүй байна.вэ.Сонгууль бүтээн байгуулалт зэрэг нь танах ёстой зардал ...ААН албан байгууллага тэнд ажиллагсдын төлөө авсан арга хэмжээнүүд нь хүрэх хүндээ хүрэх л байх ...Ажилгүй орлогогүй ээж аавууд тэдний үр хүүхэд ахмад настангууд маш хүнд нөхцөл рүү гулсан орж байгааг ТА ЯАГААД АНХААРАЛДАА АВАХГҮЙ байна вэ ТА яагаад тэдний төлөө юу ч хийхгүй байна вэ Тэд талладаг талх гр.р авдаг тос зээлдэг бараагаа ч авч чадахгүй болоод байна Хүүхдүүд нь өлсгөлөн .хөгшид нь ядруу. өөрсдөө ажилгүй ХҮНД ЦАГ ҮЕ ИРЖЭЭ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.