Т.Туяажаргал: Хүнд хэлбэрийн саажилт, уналт таталттай хүүхдэд нэн шаардлагатай эмийн хангамж тасарсан
Уналт, таталтаас шалтгаалсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэн хэрэгцээтэй эмийн нийлүүлэлт тасраад байгаа талаар “Ээлтэй ертөнц” ТББ-ийн тэргүүн Т.Туяажаргалаас тодрууллаа.
-Хүнд хэлбэрийн саажилт, уналт таталттай хүүхдэд нэн шаардлагатай эмийн хангамж тасарсан байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Ковид19 вирусын улмаас агаарын хил хаагдсантай холбоотойгоор хүнд хэлбэрийн уналт таталттай хүнд хэрэглэдэг гол нэр төрлийн эмийн хомсдол үүсээд байна. Үүн дотроо Солонгос, Герман зэрэг орнуудаас авдаг эмийн нийлүүлэлт тасалдалд орсноос эмгүй болсон 30 орчим хүн өнгөрсөн 2 сараас эхлэн манай ТББ-т хандаад байна. Эмээсээ шууд хамааралтай байдаг эдгээр хүмүүст хэдхэн секундын өвчний хэлбэрүүд өгөхөд л тархин дахь эд эс нь үхжих тэр нь тавирахгүй их удвал амнаас нь хөөс сахраад л цаашлаад амь насанд нь эрсдэл үүсэх нөхцөл үүсдэг учраас эмгүйгүүр удаан хүлээх боломжгүй юм.
-Монгол улсад худалдаалдаг уналт таталтын эмүүд үзүүлэх нөлөөний хувьд шаардлагад нийцэхгүй байгаа талаар та ярьлаа?
-Монгол улсын эмийн зах зээл дээр уналт таталтанд хэрэглэдэг таван төрлийн эмийг зөвшөөрөн худалдаалдаг гэдэг л дээ. Гэвч эдгээр эмүүд нь яг практикт уналт таталт өгч байгаа хүүхдэд үзүүлэх нөлөөлөл муутай нь ажиглагддаг. Өвчин эхэлсэн үед түргэн хугацаанд таталтыг зогсоох, давтамжийг бууруулах зэрэг нөлөөлөл муутай байдаг нь эцэг эхчүүдийг өөрийнхөө хүүхдэд тохирдог эмийг дээрх болон бусад орнуудаас өөрсдөө захиалж зарим тохиолдолд бараг хууль бусаар шахуу олж авч хүүхэддээ хэрэглүүлэх нөхцөл рүү түлхдэг юм. Монгол улс энэ төрлийн эмэнд тавьдаг стандарттай юу гэвэл байна. Гэвч нэрлэж зөвшөөлсөн эмүүд нь бодит үр дүн муутай ийм байдаг. Хэрэглэгчээс нь асуудаггүй, судалгаагүй ажил хийсэн учраас эмийн нэр цаасан дээр бичээстэй үлдэж эцэг эхчүүд шаардлагад нийцдэг эмийн эрэлд гардаг.
-Эмийг хаанаас захиалан авдаг юм бэ?
-Жишээлбэл миний хувьд Солонгост 320 төгрөгийн үнэлгээтэй байдаг карбомазафин эмийг 1000-1500 төгрөгөөр захиалан авдаг.
-Эмийн хөнгөлөлтийн талаар?
-Дээрх зөвшөөрөгдсөн 5 төрлийн эм л хөнгөлөлттэй эмийн жагсаалтанд байдаг. Гэтэл байнгын эм ууж хэрэглэх шаардлагатай болдог хүн, гэр бүлд энэ нь тэгтэл мэдрэгдтэл хөнгөлөлт болж чаддаг уу? гэвэл хэцүү. Дээрээс нь зөвшөөрөгдсөн нэр бүхий эмүүд бодит хэрэгцээ шаардлагаа хангадаггүй учраас үнийн хөнгөлөлт ч утгагүй л болж таарч байгаа юм. Тиймээс нийгмийн зорилтот бүлэгт хамаатай асуудал шийдэж байгаа бол тэр дунд байгаа хүмүүсээс нь асуугаач, санал бодол сонсооч. Тэдэнтэй зөвлөөч. Уналт таталтын эмийг энэ хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний ар гэр л хэрэглэдэг юм аа. Тэгэхээр тэр хүмүүсээс асуух санал бодол сонсох зайлшгүй хэрэгцээ байна шүү гэдгийг хэлмээр байгаа юм.
-Эмийн хомсдолын талаар салбарын яаманд мэдэгдсэн үү?
-Эмийн тасалдал үүсч эхэлсэнээс эхлээд бид энэ асуудлаар ЭМЯ цаашлаад ЗГ-т хандсан. Бидний асуудалд анхаарал хандуулж өгөөч. Бидний хүүхдүүдэд нэн шаардлагатай байгаа эмнүүдийг тусгай үүргийн нислэгүүдэд багтаах талаар арга хэмжээ авч өгөөч гэж удаа дараалан хүсэлт илгээсээр байсан. Гэвч өдийг хүртэл бидэнд ямар нэгэн хариулт өгөлгүй байж байна. Тиймээс эмгүй байгаа хүмүүс тэдний гэр бүлүүд яах учраа олохгүй “ Улаан гэрэл” ассан байдалтай л байна.
Н.Баярмаа
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:33
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:33
Оюун [66.181.161.124] 2020-05-20 05:14:57
Финлепсин 400мг эмны гаж нөлөө ямар эрхтэнд хор нөлөөтэй вэ? Ходоод элэг ээ хэрхэн хамгаалах вэ?
Зочин [202.55.188.85] 2020-04-30 16:47:30
Хэдийгээр эмд.н хөнгөлөлтөд нэр г бдг ч сар бүрийн хөнгөлөлт олгож бгаа өдрүүдэд олж авхад бэрхшээлтэй бдг.настай хүмүүс нь пиг.хүлээж хүлээж орход санхүүжилт дууссан эсвэл уудаг эм нь бхгүй байх жишээтэй.уналт таталттай иргэн бүртээ хүрч үйлчилж бх цаг нь болсон байна шүү
Зочин [202.9.46.64] 2020-04-28 02:30:18
Нийгэмд унаж татдаг өвчтэй хүүхэд охид хүүхнүүд залуус хөгшид гэлтгүй олон байна
Оюунэрдэнэ [122.201.21.136] 2020-04-27 16:47:07
Хөгжлийн ялгаатай боловч бидний хүүхдүүд бусад хүүхэдтэй адил тэгш боломжоор хангагдах ёстой . Эцэг эхчүүд бид өөрийн хүүхдийнхээ сайн сайхны төлөө бүх боломж бололцоогоо ашиглан хичээж явна . Хэцүү үе олон байдаг ч бид хичээхгүй бол хэн хичээх юм бэ гэсэн зарчим барьж дуугүй явсаар... Миний охин мөн л адил түвшинд байна . АНХААРАЛ ХАНДУУЛАХ ЦАГ НЬ БОЛСОН БАЙНА ШҮҮ .
Зочин [103.57.95.154] 2020-04-27 06:36:41
Миний уудаг уналтын эм оросоос авчирдаг боловч хэл хаасан байгаа тул авч чадахгүй хэцүү л байна
Зочин [202.5.202.132] 2020-04-27 03:49:55
Хөөрхий үрсэд эмийг нь үнэгүй олгох хэрэгтэй.
зочин [66.181.183.26] 2020-04-27 03:43:34
нэн түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд,хүндхэн эдгэшгүй өвчтэй настан,хүүхдүүдийн эм,тариа,эмчилгээний зардалыг улсын төсөв хөрөнгөнөөс хурдан шуурхай шийдэж өгөөчээ.дэлхийн зарим улс орон энэ тал дээр хүмүүнлэгийн үүдэнээс хандаж бгаа.тэр битгий хэл хоол хүнсний дэмжлэг үзүүлж төсөв мөнгөнөөс дэмжлэг үзүүлж сар бүр хүнсний мөнгөн тэтгэлэг олгож бна..хүмүүнлэг нийгэмтэй улс оронд хүний зовлонгоор тоглодоггүйн сайхан юмаа.
Зочин [64.119.19.230] 2020-04-27 03:34:53
Энэ бол бодит үнэн .Үнэтэй ч гэсэн чанартай эм чухал байна .Францаас эмээ захиж авдаг .
zochin [66.181.161.82] 2020-04-27 01:48:17
em gedeg bol shinejleh uhaanii sudalgaa hiil baij l heregleh eseh n shiiddeg bolhoos eseg eh ar geriihnii amaar shiideh asuudal bish shuu
Зочин [103.212.119.153] 2020-04-27 03:18:43
Манайд заоагдаж байгаа эмүүд сөрөг нөлөө ихтэй хүүхдийнхээ онцлогт тохирсон эмийг солонгосоос захиж үзүүлж байж авдаг, энэ цаг үед эмээ авахын тулд очиж үзүүлж чадахгүй үнэхээр хүнд байдалд орох гээд байна шүү. Тиймээс ийм байдлаар эмээ олж авдаг эцэг эхчүүдээс ядаж асуу гээд байна.
Зочин [202.126.89.226] 2020-04-27 03:18:13
Мэдрэлийн эмчийн зөвлөгөөгөөр эцэг эх нь уух ёстой эмийг нь авч уулгадаг. Эцэг эх 100 хувь яах ёстой яаж бгааг мэдэх болхоор энд шинжлэх ухаан яриад хэрэггүй болов уу. Уналт таталт гэхээр нийтээрээ ганц төрлийн эм уудаггүй. Олон төрөл бдаг. Герман франц солонгосоос хувиараа авчирч захиж ёстой хууль бусаар ч оруулж ирж үр хүүхэддээ уулгадаг. Хил хязгаараас хойш эм нь тасраад олон хүүхдүүд бна. Монголд бгаа эм ямарч чанаргүй. Аргагүйн эрхэнд авч уулгаж бгаа боловч уналт таталт ойртох зовиур нь нэмэгдсээр л бна. Энэ тал дээр анхаарах л хэрэгтэй бна даа.