Хүндэтгэн үзэх шалтгаантай 807 иргэнээ тусгай нислэгээр татаж авна

УОК, Засгийн газрын шийдвэрээр, гадаадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай 807 иргэнээ тусгай нислэгээр энэ сарын 30, ирэх сарын 1, 2-нд татаж авах гэж буйг УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал, Энэ сарын 30-нд БНСУ-ын Сөүл хотоос нийт долоон улсаас дамжин ирж байгаа 273 иргэнээ татан авах юм. Мөн ирэх сарын 1-нд Сөүлээс тусгай нислэгээр зөвхөн БНСУ-д байгаа 271 иргэнээ татан авахаар төлөвлөжээ. Харин ирэх сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос 13 улсаас дамжин ирж буй 263 иргэнээ татан авна гэдгийг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэв.
УОК, Засгийн газрын шийдвэрээр хоёрдугаар сарын 1-нээс хойш эх орондоо ирэхээр гаргасан иргэдийн хүсэлтийг судалж, үе шаттай татан авч байна. Өмнөх найман тусгай нислэгээр нийт 1800 гаруй хүн, хилийн боомт болон төмөр замын боомтоор 2400 гаруй хүн, нийт 4300 гаруй иргэнээ татан авчээ.
Одоогийн байдлааар, гадаадын 35 орноос 9900 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, сурагч, оюутнууд гэсэн ангиллаар хүсэлтийг нь судалж, нотлох баримтыг шалган тусгай нислэгт хамруулж буйг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Т.Ариунбуян мэдээллийн үеэр тодотгов. Тэрбээр, "Сүүлийн өдрүүдэд тусгай нислэгийн бүртгэлтэй холбогдуулан БНСУ-ын ЭСЯ-ны өмнө манай иргэд эмх замбараагүй байдал үүсгэж, дипломат ажилчны эрхэнд халдах, нэр төрийг гутаах, доромжлох зэрэг зохисгүй үйлдэл гаргасан. ЭСЯ-ны өдөр тутмын ажилд хүндэтгэлтэй хандахыг анхааруулж байна" хэмээв.
Мөн УОК-ын даргын тушаалаар, улсын хэмжээнд тавдугаар сарын 31 хүртэл "Амны хаалтаа зүүцгээе" аяныг зохион байгуулж буйг дурдаад, иргэд идэвх, санаачилгатай оролцож байгаад талархал илэрхийлэв. Тус аяны хүрээнд засаг захиргааны нэгж, хууль хяналтын байгууллагын нийт 59 мянган алба хаагч хяналт, шалгалт хийж буйг тэмдэглээд, ажлын явцыг ирэх сарын дундуур танилцуулна гэлээ.
УОК-ын өчигдрийн хуралдаанаар, шинэ коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг тавдугаар сарын 31-ныг хүртэл сунгахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд оруулжээ.
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хамгийн итгэлт түнш байх болно
МҮБХ: Нийтийн сүлжээнд Үндэсний бөхийг гутаан доромжилсон нэр бүхий этгээдүүдийн үйлдлийг шалгуулна
Орос, Украины дайны асуудал нэг талдаа гарав
Ж.Энхбаяр: УИХ Монгол Улсын түүхэнд хараар бичигдэх хуулийг баталлаа
Каяа Каллас: Путин үүнийг хийж зүрхлэхгүй
Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа
Малчид: Төр засгийнхан минь хэдэн малчдынхаа амьдрал руу ормооргүй байна аа, арай дэндлээ
Р.Сэддорж: Говь руу ус татах төслүүдээ эрчим хүчний асуудалтай хамт шийдвэрлэж байж мега төслүүд урагшилна
Туркийн уулзалтад Д.Трамп оролцохыг дэмжив
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авав