Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн барив

Aдмин / Хууль

УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.05.13) Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, З.Нарантуяа, Б.Саранчимэг нар өргөн барив.

Нийгмийн даатгалын багц хуулийг 1994 онд баталж 1995 оноос мөрдөж эхэлжснээр хөдөлмөрийн насны бүх иргэн нийгмийн даатгалын харилцаанд шимтгэл төлж оролцох, үүнд ажил олгогч, төр тодорхой хэмжээгээр хамтран шимтгэл төлөх харилцааг зохицуулсан. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуульд 23, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх шимтгэл ногдуулах болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тодорхойлох эрх зүйн орчныг бүрдүүлэх, тэтгэвэр бодох жишиг цалинг тогтоох, тэтгэвэр тогтоолгоход баримталсан хөдөлмөрийн хөлснийг нэг удаа өөрчлөх боломжийг тэтгэвэр авагчид олгох зэрэг ажил олгогч, тэтгэвэр авагч, даатгуулагчийн эрх ашигт нийцсэн олон арга хэмжээг хуульчлан хэрэгжүүлсэн боловч тогтолцооны хувьд дорвитой шинэчлэл болоогүй байна.

Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо жил бүр өсч 2018 оны эцэст 418 мянгад хүрсний 311 мянга нь өндөр насны тэтгэвэр авагч байна. Хэдийгээр нийгмийн даатгалын хамралт жил тутамд өсч 2018 оны эцсийн байдлаар 1.2 сая даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлж, тэтгэврийн даатгалын сангийн орлого жил бүр нэмэгдэж байгаа ч хүн амын насжилт нийт хүн амд эзлэх ахмад настны хувийн жингийн өсөлттэй холбоотойгоор нийгмийн даатгалын сангийн зардал орлогоос хурдацтайгаар өсч байна.

Хүн амын дундаж наслалт 2015 оны байдлаар 69.9 (эрэгтэй 66.02, эмэгтэй 75.8)-д хүрч, 2006 оны түвшинтэй харьцуулахад 4 насаар нэмэгджээ. Нийт хүн амд ахмад настны эзлэх хувийн жин 2016 оны байдлаар 8.2 байгаа бол 2040 онд энэ үзүүлэлт 20 орчим хувьд хүрэхээр байна. Түүнчлэн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4 хүн, 2020 он гэхэд 5 хүн, 2040 онд 8 хүн болох урьдчилсан тооцоололтой байна.

Монгол Улсын дундаж цалингийн хэмжээ 2016 оны эцсийн байдлаар 942.02 мянган төгрөг байсан бол өндөр насны бүрэн тэтгэврийн дундаж хэмжээ 325 мянган төгрөг байгаа нь дээрх цалингийн хэмжээтэй харьцуулахад 34.5 хувь болж байна. Энэ үзүүлэлт хамгийн багадаа 40 хувиас багагүй байх ёстой ба энэ хэмжээнд хүргэх санхүүгийн нөхцөл эдийн засгийн боломж бүрдэхгүй байгаа аж.

Тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг харуулсан дээрх тоо баримт, үндэслэлүүдээс харахад нэг талаас дан ганц улсын нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврээр даатгуулагч ирээдүйн амьжиргааны зардлаа бүрэн хангах боломжгүй, нөгөө талаас насжилт хурдсах үед төр дангаараа тэтгэврийн сангийн алдагдлыг бүрэн хариуцахад хүндрэлтэй байхаар байна.

Иймд даатгуулагчийн олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Олон улсын түвшинд ихэнх улс орон хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог улсын тэтгэврийн тогтолцооны нэмэлт байдлаар нэвтрүүлсэн байдаг ба хөрөнгийн зах зээлийн хамгийн том хөрөнгө оруулагч нь хувийн тэтгэврийн сангууд, даатгалын компаниуд байдаг байна. Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах судалгаагаар хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог амжилттай хэрэгжүүлсэн 7 улсын туршлагыг нарийвчлан судалж үзэхэд хувийн тэтгэврийн нэмэлт хуримтлал бүрдүүлэх асуудлыг төрийн зүгээс дэмжих нь оновчтой шийдэл болдог аж.

Манай улсад хувийн тэтгэврийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй ч, зарим байгууллага хувийн тэтгэврийн сан байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байгаа ч эрх зүйн зохицуулалтгүйн улмаас хувийн тэтгэврийн санд мөнгө төлсөн даатгуулагч, ажилтны эрх ашиг зөрчигдөх, улмаар тухайн сан дампуурах тохиолдолд хэрхэх, эсхүл эрсдэлд орохоос хэрхэн сэргийлэх арга зам тодорхойгүй байгааг төслийн танилцуулгад дурджээ. Эдгээр санд холбогдох төрийн байгууллагаас зөвшөөрөл олгоогүй, тогтмол хяналт шалгалт хийдэггүй, засаглалын зохистой байдлыг хангасан эсэх нь тодорхой бус, үйл ажиллагаа санхүүгийн тайлан мэдээлэл нь гишүүд, олон нийтэд ил тод бус зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлууд байгаа юм байна. Эдгээр харилцааг одоогийн нийгмийн даатгалын багц хуулиар зохицуулах боломжгүй тул тусдаа хууль тогтоомжоор зохицуулах шаардлагатайтай хэмээн үзжээ.

Дээр дурдсан практик шаардлага, олон улсын туршлагад үндэслэн 10 бүлэг, 39 зүйлтэй хуулийн төслийг боловсруулжээ. Төсөлд Монгол Улсад тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх, ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн бус өмчид тулгуурлан албан журмын болон сайн дурын тэтгэврийн тогтолцооны эрх зүйн үндсийг тогтоож, хувийн тэтгэврийн санг бий болгох, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан байна. Түүнчлэн хувийн тэтгэврийн хуримтлал бүрдүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хувийн тэтгэврийн сан болон төрийн захиргааны байгууллагын эрх, үүргийг тодорхойлох, тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын удирдлагыг тогтоох, тэтгэвэр олгох харилцааг зохицуулна.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Түүнчлэн хувийн тэтгэврийн хуримтлал бүрдүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, эрсдлээс урьдчилан сэргийлэх, төлбөрийн чадварыг хангах эрх зүйн зохицуулалттай болох юм. Иргэн ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, орлогын хангалттай эх үүсвэртэй болох боломж бүрдэнэ. Үүний зэрэгцээ санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх урт хугацааны сан бий болох, хувийн тэтгэврийн сангууд бий болсноор санхүүгийн салбарт шинээр ажлын байр бий болох зэрэг олон талын ач холбогдолтой.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-19 04:34:02

hwIGmU http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-19 02:01:18

ZvNv5t http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-19 01:27:38

qbMxhu http://pills2sale.com/ levitra nizagara

otc viagra [89.191.226.137] 2020-09-20 10:32:05

otc viagra http://droga5.net/

http://droga5.net/ [212.119.45.124] 2020-09-19 19:09:31

http://droga5.net/ http://droga5.net/

amoxicillin 500 mg capsule [193.203.8.120] 2020-09-16 10:26:45

amoxicillin 500 mg capsule https://amoxycillin1st.com/

hydroxychloroquine cost [212.119.44.62] 2020-08-25 18:12:22

hydroxychloroquine cost https://chloroquine1st.com/

best price for ventolin hfa [91.222.236.68] 2020-08-24 01:09:26

best price for ventolin hfa https://amstyles.com/

hydroxychloroquine price in india [45.148.234.18] 2020-08-23 08:32:53

hydroxychloroquine price in india https://chloroquine1st.com/

hydroxychloroquine rx [45.148.234.179] 2020-08-22 09:29:49

hydroxychloroquine rx https://chloroquine1st.com/

albuterol 90 mcg inhaler [212.119.46.52] 2020-08-22 02:45:36

albuterol 90 mcg inhaler https://amstyles.com/

cialis otc [46.161.60.106] 2020-08-20 13:26:54

cialis otc https://www.wisig.org/

ventolin inhaler price at walmart [193.93.195.200] 2020-08-20 13:15:34

ventolin inhaler price at walmart https://amstyles.com/

albuterol sulfate dosage for adults [93.177.118.215] 2020-08-18 00:33:02

albuterol sulfate dosage for adults https://amstyles.com/

albuterol inhaler cost no insurance [185.14.194.71] 2020-08-17 19:33:37

albuterol inhaler cost no insurance https://amstyles.com/

buy viagra no prescription required [193.93.195.171] 2020-08-11 16:01:49

buy viagra no prescription required https://www.liverichandfree.com/

prednisone without dr prescription [83.142.52.100] 2020-08-09 04:13:04

prednisone without dr prescription https://bvsinfotech.com/

where can hydroxychloroquine be purchased [45.148.124.234] 2020-08-05 05:27:44

where can hydroxychloroquine be purchased https://chloroquine1st.com/

cheap canadian pharmacy online cialis generic [5.188.216.206] 2020-07-31 08:29:17

cheap canadian pharmacy online cialis generic https://www.wisig.org/

mexican prednisone [93.177.119.136] 2020-07-31 07:28:20

mexican prednisone https://bvsinfotech.com/

cialis website [193.202.81.206] 2020-07-22 09:17:37

cialis website http://cialislet.com/

viagra generic subscription [45.66.208.113] 2020-07-20 23:58:17

viagra generic subscription http://viacheapusa.com/

ventolin inhaler coupon 2020 [45.80.104.46] 2020-07-12 05:20:42

ventolin inhaler coupon 2020 https://amstyles.com/

plaquenil 200mg for sale [45.138.100.20] 2020-07-11 07:32:27

plaquenil 200mg for sale https://azhydroxychloroquine.com/

buy tylenol extra strength [185.250.44.61] 2020-07-08 17:08:27

buy tylenol extra strength https://tylenol1st.com/

gnc male enhancement product reviews [193.203.9.23] 2020-07-08 11:30:29

gnc male enhancement product reviews http://www.cialij.com/

online cialis generic [185.46.84.157] 2020-07-07 08:54:31

online cialis generic http://www.cialisles.com/

viagra 200mg [45.148.234.19] 2020-07-06 20:40:34

viagra 200mg http://viacheapusa.com/

what would happen if a girl took cialis [45.148.232.115] 2020-07-05 21:33:40

what would happen if a girl took cialis https://www.wisig.org/

clomiphene cost [89.191.226.115] 2020-07-02 09:18:19

clomiphene cost https://clomidweb.com/

cialis 20 mg price [45.148.234.230] 2020-06-27 03:44:11

cialis 20 mg price http://www.cialisles.com/

https://bimatoprostonline.confrancisyalgomas.com [45.140.206.154] 2020-06-26 06:00:31

https://bimatoprostonline.confrancisyalgomas.com https://bimatoprostonline.confrancisyalgomas.com/

ACrapeCantani [104.238.39.63] 2020-06-23 03:48:22

<a href="https://cialisle.com/">buy cialis online without prescription</a>

generic viagra 100mg sildenafil [37.44.252.38] 2020-06-22 15:35:04

Everything is very open with a really clear explanation of the issues. It was truly informative. Your site is very useful. Thanks for sharing! https://viatribuy.com/

price for hydroxychloroquine [37.44.252.76] 2020-06-18 06:13:30

price for hydroxychloroquine https://chloroquine1st.com/

ACrapeCantani [104.238.39.87] 2020-06-18 03:18:26

<a href="https://cialisle.com/">buy cialis</a>

where to buy clomid [45.148.233.209] 2020-06-16 06:35:35

where to buy clomid https://clomidweb.com/

chloroquine for sale online [212.119.44.252] 2020-06-15 10:24:55

chloroquine for sale online https://chloroquine1st.com/

Зочин [103.10.21.30] 2020-05-14 08:35:49

ОЛОН ЭХ ҮҮСВЭРЭЭС ТЭТ АВАХ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН энэ бүхэн болж л байна Хуулийг үзээгүй болохоор мэдэх юм алга Энэ хууль нь ирээдүйн тэтгэвэр авагчдад хэрэгтэй хууль бололтой Харин яг одоо цагт тэт авч байгаа тэт зөрүүг дэндүү ойртуулж дундаж тэт авагчдыг тэт доод хэмжээнд ойртуулж хохироосон хохиролыг хэн барагдуулах вэ ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ..Яагаад тэт доод хэмжээг нэмж нэмчихээд ажилгүй,цөөн жил ажиллсан, цэвэрлэгч манаач галч аар ажиллаж байсан хүмүүс эмч,инженер,багш дунд тушаалын дарга,албан хаагч эсвэл тэр үед газрын дор хүнд хортой хэвийн бус нөхцөлд ажиллаж байсан хүмүүстэй ижил тэтгэвэр авах естой гэж...ЯАГААД БИД ХОХИРОХ ЕСТОЙ ГЭЖ..БИД ЭХ ОРНЫХОО БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЗАЛГАМЖ ҮЕ НЬ БАЙЖ ЭХ ОРНЫХОО БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАНД ОРОЛЦОЖ ШИНИЙГ САНААЧИЛЖ .ХИЙЖ БҮТЭЭХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЛЭЭР ДҮҮРЭН .ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТЭНД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН АХМАДУУД яг одоогийн энэ үед тэт авч байгааг ТҮҮХЭЭ МАРТАГСАД тэтгэвэрийг нь дордуулж гутамшигтайгаар амьдруулж зовоож б.на

Зочин [103.10.21.30] 2020-05-14 09:16:38

Холоос хайхгүй ээ 2012 оноос л хайж судалж үзэхэд бараг л гараад ирнэ дээ Он оноор нь үзэхэд тэт доод хэмжээ дундаж тэт авагсад өндөр тэт авагсад ын ялгаа гараад ирнэ ЯЛГААТАЙ АЖИЛ АЛБА ялгаатай цалин хөлс ЯЛГААТАЙ НДШ энэ бүхнээс үүдээд ЯЛГААТАЙ ТЭТ ТОГТООГДОХ ЕСТОЙ ...ХУУЛЬ НЬ ТИЙМ ЮМ гэтэл тэт доод хэмжээг нэмэхдээ адил хэмжээгээр нэмээгүйгээс үүдээд өндөр буюу дундаж тэт авч байсан ахмадуудаа.ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ ХОХИРООЧИХООД БАЙГААГАА МЭДЭЖ БАЙГАА ЭРХТЭН ДАРХТАН АЛГА БАЙГААД ХАРАМСАЖ ГОМДОЖ БАЙНА ....ТЭТ .Н ДООД ХЭМЖЭЭГ НЭМСЭН ТЭР ХЭМЖЭЭГЭЭР АДИЛХАН НЭМЭЭД ЯВСАН БОЛ БИДНИЙ ХЭСЭГ АХМАДУУД ХОХИРОХГҮЙ ГОМДОХГҮЙ байх байлаа Яагаад биднийг ингэж ялгаварлан гадуурхага вэ....

Зочин [103.10.21.30] 2020-05-14 09:02:32

50 60 70 80 онуудад 20 настай байсан залуус 20 25 30 35 жил улсад ажиллаж байж тэтгэвэрт гарчихаад одоогийн 90 80 70 60 настай ахмадууд шүү дээ Гэтэл төр засаг маань биднийхээ тэтгэврийг юунд дордуулна вэ Энэ асуудлыг анхааралтай судлаад тэтгэврийн доод хэмжээг нэмснээс болоод хохирчихоод байгаа ахмадуудын тэт доошилсон учрыг олоод бидний тэт.ийг хэвийн болгоод өгөх ХЭН НЭГЭН БАЙНА УУ ...ГОЛ САНААГАА МӨН Ч ОЛОН УДАА БИЧЛЭЭ анхаарч байгаа хүн даанч алга даа ЗГ ЕС н анхааралд хүргээд өгөх хүн байна уу Энэ тэт доод хэмжээг нэмснээс болоод маш олон дундаж тэт авагчид АМЬДРАЛ НЬ ДОРДОЖ СЭТГЭЛ САНААГААР ГУТАРЧ байна ЗАЛУУ ХАЛУУН НАСАНДАА ДУНДАЖ ЦАЛИН АВЧ ДУНДАЖ НДШ ТӨЛЖ байсан бид өнөөдөр тэт доод хэмжээний тэт авч байгаагаа ОГТХОН Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ чадахгүй байна ТЭТ ДООД ХЭМЖЭЭГ УДАА ДАРАА НЭМЭХЭД ТӨР ЗАСГИЙН ШАТ ДАРААТАЙ ҮЙЛ ЯВЦ доогуур тэт авдаг ахмадуудын маань амьдралд хэрэгтэй юм даа улсын эдийн засаг боломж нь энэ юм даа гэж бодож байлаа Дараагийн удаад бидний тэт .н асуудлыг шийдэх байлгүй гэж бодож байтал ТӨР ЗГ ямар ч алхам хийлгүй ДУНДАЖ ТЭТ авч байсан ахмадуудыг жишэм ч үгүй орхиж.байна

Bold o [223.38.27.72] 2020-05-14 06:48:30

Chi huuliin tosoliig haanaas olj uzsiin bee...oorsdoo setgegdel bicheed bhiin maluud Mangaruud

Hulan [138.75.117.215] 2020-05-13 22:59:23

manai uls 1000 huuli tosol burduuleed batluulaad ch nemergui tiim erh zuin orchin, system tei shu de. Odoo ingeh tsag n ch bish. Baigaa baidag olon jil heregjeed udaj baigaa huuliudaa barimtalj, sahiulj chadadgui tiim niigem shuuhiin onoogiin iim torhtei 30-d jil boloh gej baij yaj ard irgedee buhel butel amijirgaa, tetgeveeriih n mongoor ent tendgui togluulah oogshuuleh ogoosh beldeed bgaag er oilgohgui yum. Bur yosooroo heregjuulj, sahiulj chaddag oron, ulsuuiin jishgiig haraad yah yum. manaid ireheeree yostoi yu boldog bilee de. Tegsen dorvol shuuhi niigmiin togtoltsoogoo avilgal, heeli hahuuligui bolgovol tegtee tergui niigem saihan jigdreed irdeg tuuhi delhiigeer duuren bn. Shudarga niigem l baival busad n bolood yavchihdag yum.

Зочин [66.181.161.25] 2020-05-14 03:12:40

Amidral deer bui bodit unen gevel ene bui zaa...

Зочин [202.9.40.36] 2020-05-13 20:14:11

Найдвартай газарт мөнгөө байршуулж өсгөж үр шимийг нь нийт тэтгэвэр авагчид хүртдэг байвал сайн л юм. Харин Ундармааг тэтгэдэг шиг юм болгочив доо. Суурь тэтгэвэрээ нэмж эрт тэтгэвэр тогоолгосон одоо гарч байгаа адил ажил эрхэлсэн адил жил ажилласан хүмүүсийн зөрөөг ойртуулаачээ....

zochin [202.55.188.84] 2020-05-13 18:51:46

18 nasaas ehlen bvh ergendee bayalgiin uguujuuruu tetgewriin san neeh heregtei hvn bolgon hywiin tetgewriin dansandaa hyrimtlyylj chadahgvi tetgewriin shimteglee dawhar awaad aywmaar ym

Зочин [43.228.131.45] 2020-05-13 17:15:56

Хуулийн төслийг олж үзсэн, бүрэн дэмжиж байгаа шүү. Амжилт хүсье

Зочин [192.82.72.108] 2020-05-13 17:08:54

Хувийнх нь байтугай улсынх нь дампуурчихаад байхад

Зочин [202.21.119.186] 2020-05-13 16:33:38

JDU chin bizde ene batsaan

зочин [103.57.93.35] 2020-05-13 16:02:42

улс орныхоо тогтолцоог өөрчилж шинээр төр улсынхаа тогтолцоог бий болгож нийгмийн харилцааг шинээр шинэ шатанд гаргаж байж хийх ёстой болохоос наад хуули чини урагдаж дуусах гэж байгаа далан долоон давхар нөхөөстэй дээлний нэг хэсэгт нөхөөс тавиж бгаатай адил бнаа.ингэж оронцоглож оорцоглож явдаг төр улс байхын ч хэрэггүй.зах зээлийн системээр бол наад хуулийг 92онд хийж боловсруулах байсаан.одоо өмнөх нийгмийн цалин тэтгэвэр тэтгэмжээр шинэчилэл хийхгүй 30жил явсаны эцэс төгсгөлд ийм мухардалд орж бгаан энэ шүү дээ.


50 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
50 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.