Солонгосын ахлах сургуулийн үйл ажиллагааг эхлүүлсэн ч дахин зогсоожээ
Бүгд Найрамдах Солонгос Улсын ахлах сургуулийн хичээлийг эхлүүлсэн эхний өдөр буюу өнгөрсөн лхагва гарагт Инчеон хотын Мижү Холл дүүргийн Инан ахлах сургуулийн 3 дугаар ангийн хоёр сурагч коронавирусийн халдвар авсан нь батлагджээ. Инчеоны Боловсролын газар Инчеон хотын таван дүүргийн 66 ахлах сургуулийн сурагчдыг гэрт нь нэн даруй буцаах шийдвэрийг гаргасан байна.
Дээр дурдсан 66 ахлах сургуулийн танхимын сургалтыг эхлүүлснээс хойш хоёр өдөр үргэлжлүүлсэн боловч өнөөдрөөс танхимын сургалтыг дахин хэсэг хугацаанд зогсоож, ахлах сургуулийн 3 дугаар ангийн сурагчдын төгсөлтийн шалгалтыг цахимаар гэрээс нь авах арга хэмжээг авахаар болжээ.
Коронавирусийн халдвар авсан хоёр сурагчийн нэг нь халдварыг фитнес клубээс авсан байх өндөр магадлалтай юм байна. Тэрбээр фитнест явсан өдрөө 145 хүнтэй хамт дасгал хийж, 700 орчим хүнтэй харьцсан мэдээ байна.

























.jpg)







































Г.ЗАНДАНШАТАР: Монгол хүлгийн босоо цагаан хийморь дэлхийд мөнхөд дуурсаг
Хот төлөвлөгч Л.Ану-Үжин: Монголд ер нь сэхээтэн, хөрөнгөтөн, Old Money гэх ойлголт бараг байхгүй
Олон улсын Физикийн 56 дугаар олимпиад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид бүгд медаль хүртжээ
Богдхан уулын дархан цаазат газар төрийн бүх үйлчилгээг e-business.mn системд шилжүүллээ
Улсын гарди М.Бадарчийн барилдах эрх 2027 оны долдугаар сарын 12-нд сэргэнэ
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа...!!!