Мэргэшсэн жолоочийн шалгалтад 3637 иргэнийг хамруулна

Ц.Анударь / Нүүр

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2010 оноос эхлэн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх, лавлагаа олгох үйл ажиллагааг зохион байгуулж, өнөөдрийн /2020.06.03/ байдлаар улсын хэмжээнд 90000 гаруй мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгоод байгаа юм.

image

Харин дэлхий нийтэд тархаад буй COVID-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Улсын Онцгой комиссоос энэ оны нэгдүгээр сарын 28-наас Мэргэшсэн жолоочийн шалгалт авах үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байсан бөгөөд тавдугаар сарын 5-ны өдрөөс сургалтын төвүүдийг шат дараатайгаар нээх шийдвэр гарснаар Мэргэшсэн жолоочийн тасгийн танхимын шалгалтыг тавдугаар сарын 11-ны өдрөөс “COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг баримтлан эхлүүлжээ. Харин жолооны сургалтын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудаас албан ёсоор эхлүүлээгүй байгаа тул хөл хорио тогтоохоос өмнө сургалтын төвд бүртгүүлж, шалгалт өгөх эрх нь үүссэн эсвэл шалгалтдаа тэнцээгүй зэрэг шалтгаанаар журмын дагуу 6 сарын хугацаанд дахин шалгалтад хамрагдах 3637 иргэнийг Мэргэшсэн жолоочийн тасгаас шалгалтад хамруулахаар болоод байна.

Иймд дээрх шалтгаанаар шалгалтын эрх нь программд хаагдсан иргэдийн шалгалтанд хамрагдах хугацааг энэ сарын 08-ны өдрөөс долдугаар сарын 08-ны өдөр хүртэлх 30 хоногийн хугацаагаар сунгасан тул шалгалтанд хамрагдаж чадаагүй иргэдийг шалгалтандаа яаралтай хамрагдахыг тус үйлдвэрийн газрын Мэргэшсэн жолоочийн тасгаас анхааруулж байна.

image

Дашрамд дуулгахад, мэргэшсэн жолоочийн шалгалтад бүртгүүлэх иргэдийг хөл хорионы хугацаа дуустал шинээр бүртгэхгүй бөгөөд дээрх нөхцлийг хангасан иргэд заагдсан хугацаанд шалгалтдаа хамрагдаагүй тохиолдолд шалгалт өгөх эрх нь хаагдах юм.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.32] 2020-06-03 05:25:10

Тэгвэл нөгөөхий нь мэрэгшээгүй жолооч гэвэл таарна

Зочин [192.82.76.193] 2020-06-03 04:49:10

Энэ АТҮТ-ийн дарга нарын мөнгө цуглуулдаг үйлчилгээ шүү. Ямар ч нэмэр байхгүй.

[103.80.210.183] 2020-06-03 04:33:42

мэргэшсэн гэх юм. ямар ялгаа байгаа юм дэмий юм хийж байхаар .........................


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.