Б.Мягмарсүрэн: Эхний цугларсан хувцасыг дөрвөн өрхийн 20 гаруй иргэнд тараана

Н.Алтанцэцэг / Нүүр

Монголд анх удаа хэрэглэхгүй хувцасаа өгдөг хуучин хувцас авах цэг Хан-Уул дүүрэгт бий болсон. Иргэд хуучин хувцасаа яахаа мэдэхгүй арга мухарддаг. Тэгвэл тэдгээр хувцасыг хог руу хаяж, шатаалгүйгээр тодорхой цэгт байрлуулсан хайрцганд хийснээр тус дүүргийн зорилтод бүлгийн иргэдэд хүргэх юм. Өнөөдрийн байдлаар хуучин хувцас авах цэг Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “River garden” хорооллын “River tower” худалдааны төвийн ард, Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд KFC-гийн урд байрлаж байна.

Энэхүү шинэлэг үйлчилгээний талаар Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв”-ийн олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Мягмарсүрэнгээс тодрууллаа.

-Хуучин хувцас авах цэг бий болсноор иргэд хэр хандаж байна вэ?

-Тавдугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд хуучин хувцас авах хоёр хайрцаг байрлуулсан. Иргэд энэ ажлыг дэмжиж нэлээдгүй хүмүүс хэрэглэхгүй хуучин хувцасаа авчирч өгсөн. Өнгөрсөн хагас сайн өдөр эхний цугларсан хувцасаа Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд хүлээлгэж өглөө. Эдгээр цугларсан хувцасыг тус хорооны дөрвөн өрхийн 20 гаруй иргэнд тарааж өгөх юм.

-Хороодоо яаж сонгож байгаа вэ. Дараагийн хувцас өгөх хорооныхоо судалгааг гаргасан байгаа юу?

-Хан-Уул дүүргийн хэмжээнд нийтдээ 21 хороо байгаа. Эхний ээлжид Хан-Уул дүүргийнхээ захын хороололд тараана. Ерөнхийдөө зорилтот бүлгийн судалгаан дээр үндэслэж хороодыг сонгосон. Нийслэлийн хэмжээнд анх удаа хэрэгжиж байгаа ажил учраас янз бүр байна. Хувцасны болон гутлын хайрцаг гэж байгаа. Нэг байршил дээр хоёр хайрцаг байрлуулсан. Иргэдийн хувьд хүн хэрэглэж болох цэвэрхэн хувцас хийж байна. Ганц нэг хэрэглэх боломжгүй муудсан хувцас харагдаж л байсан.

ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУД МААНЬ ӨДӨР БҮР ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙГАА

-Хувцасны хайрцаг хэд хоногийн хугацаанд дүүрч байна вэ. Дүүрсэн эсэхийг нь хэр хугацааны давтамжтай шалгаж байна?

-Тохижилт үйлчилгээний ажилтнууд цэвэрлэгээ хийх үедээ цэгээ эргэж тойрч, хайрцагны өнгө үзэмж бүрэн бүтэн байдал, хувцас хэр цугларч байгаад хяналт, шалгалт хийж байгаа болохоор эвдрэл гэмтэл гарч, гутал хувцас норно гэсэн асуудал байхгүй. Энэ сарын 2-нд KFC-гийн урд байрлуулсан хайрцаг дүүрчихсэн байсныг сулласан байгаа.

image

-Хайрцагт хийгдсэн хувцасыг ангилж үзсэн үү. Том хүн, хүүхдийн хувцас хоёрын аль нь түлхүү ирж байна вэ?

-Том хүний гутал, хүүхдийн гутал гээд ангилаад явж байгаа. Ерөнхийдөө янз бүр байна. Иргэдийн хувьд маш сайн дэмжиж байна. Хуучин хувцсыг шатааж гудамж талбай бохирдуулж байснаас хэрэгтэй хүмүүст нь өгөхийг иргэд маш сайн ухамсарлаж байгаа.

-Хоёр хайрцагны хэмжээ нь ямар бол?

-Хувцасны хайрцаг 1.60 өндөртэй байгаа. Харин гутлын хайрцаг нь 1.40 өндөртэй. Хүмүүс уут савтай авч ирж байна. Зарим задгайгаар ч хийж байгаа. KFC-гийн урд тавьсан хайрцаганд иргэд хогийн савтай андуурч ундааны сав хийх тохиолдол гарч байна. Хайрцган дээр хувцас, гутал гэсэн хаягтай байгаа учраас ундаа сав болон бусад хог хаягдлыг хийхгүй байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

-Энэ хоёр байршлаас өөр байршилд нэмж хайрцаг тавих уу?

-Цаашид хайрцагны тоог нэмэгдүүлж, томоохон хотхон болон хүн ам төвлөрсөн байршилд тавина. Одоогоор нэмж 4-5 газар байрлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Цаашдаа бүх хороондоо байрлуулна.

image

image

ХУД-ийн дөрөвдүгээр хорооны зорилтот бүлгийн иргэдэд хүргүүлэхээр хорооны хэсгийн ахлагч нарт хүлээлгэн өгчээ



Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:10:55

KWeOxl http://pills2sale.com/ levitra nizagara

Zochin [172.58.45.92] 2020-06-04 22:05:55

Hulganii golchgii shig yu ve? Uhtlee aigaad shono untsangui

Ирж авбал сайн байна [192.82.64.56] 2020-06-04 08:52:52

Хэрэггуй хуучин хувцас их байгаа даанч машингуй болохоор аваачиж егч чадахгуй байна. Ямар нээх их ачаатай автобусанд суултай биш емсеегуй шинээрээ шахам хувцас егех гэж байж такси хелслелтэй биш. 11-хороололд 1 салбараа нээвэл аваачиж егмеер байна.

zochin [37.48.25.172] 2020-06-04 06:03:36

Zuv l zuil xeregjij exelj, xarin zaaval ariutgal xiij, ximi tseverlegeend uguud tseverluulj tarax xeregtei.

Зочин [83.249.60.133] 2020-06-04 05:33:42

Yu ch gehew de odoo l yu te

Зочин [202.126.89.143] 2020-06-04 04:48:29

Ариутгал сайн хийх хэрэгтэй юм даа

Зочин [202.179.24.163] 2020-06-04 04:36:50

зөв л санаа байна. СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ Л БҮҮ БАЙГААСАЙ....

Z [98.169.40.24] 2020-06-04 03:41:21

Mash zov saihan ajil hiij bgaa um bna

зочин [202.21.108.218] 2020-06-04 02:48:24

дүүрэг болгон тийм зүйл хийчихээсэй дээ

Зочин [202.5.202.132] 2020-06-04 01:39:12

Буянтай сайхан үйл хийж байгаа залуучуудад талархал илэрхийлье. Дүүрэг бүрт хэрэгжүүлмээр ажил баййна.

Зочин [119.40.98.177] 2020-06-04 01:25:55

Wow гайхалтай ажил хэрэгч санаа байна. Ажилд нь амжилт хүсэе.

Зочин [192.82.65.51] 2020-06-04 01:53:29

Wow, wow!


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.