Бразил коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын тоогоор гуравдугаарт жагсаж эхэллээ
Бразилд коронавирусээр халдварласны улмаас нэг хоногийн дотор 1005 хүн нас барж, нас барсан тохиолдол 35 мянга давлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Эрх баригчдынх нь мэдээллээс үзвэл, Бразилд халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 30830-аар нэмэгдсэнээр халдварын нийт тохиолдол 645771 болсон байна. Цар тахал дэгдсэнээс хойш 35026 хүн нас баржээ. Нэг хоногийн өмнө тус улсад коронавирусний халдварын улмаас 1473 хүн нас барж, 30925 хүн шинээр халдвар авсан байна.
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, Бразил коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын тоогоор АНУ, Их Британийн дараа гуравдугаарт жагсаж эхэлжээ. Харин халдварын тохиолдлын тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт орж байгаа юм.
Энэ долоо хоногт Бразилд коронавирусний халдвараар өдөрт хамгийн олон хүн нас барсан тохиолддлууд бүртгэгдсэн юм. Мягмар гарагт 1262 нас барсан тохиолдол бүртгэгдсэн бол лхагва гарагт 1349, пүрэв гарагт 1473 хүн нас баржээ.

































.png)




























Оюутолгойн сонсголын сүүлийн өдөр С.Баяр ирэх бололтой
Б.Жавхлан сайд улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
О.Цогтгэрэл: Монгол Улс өнөөдөр хагас ардчилал, хагас зах зээлийн эдийн засагтай орон боллоо
ЕАЭЗХ-ны түр хэлэлцээрийг соёрхон баталснаар 5 улсын зах зээлд 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүй нэвтэрнэ
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо
ХААН Банк “Жендэрийн манлай байгууллага”-аар шалгарлаа
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
Б.Чойжилсүрэн: Цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт өндөр байгаа тул нөөц чадал бүрдэхгүй байна
АН-ын дарга О.Цогтгэрэлээс Булган аймгийн Засаг даргыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ