Бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг түрээслэгчдийн орлого буурчээ

Б.Лхамаа / Эдийн засаг

Дэлхий дахинд үүсээд буй коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор дэлхийн эдийн засаг хямралд ороод буй. Ялангуяа гадаад худалдааны салбарт нөхцөл байдал цаашид дордож магадгүй байна гэж хятадын эрх баригчид үзэж байгаа.

Азийн Хөгжлийн Банкны танилцуулсан шинэ тайланд дурдсанаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт COVID-19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд огцом буурах ч, тахлын нөлөөлөл сарнихтай уялдан 2021 онд сэргэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.

Цар тахлын энэ үед дэлхийн улс орнууд иргэдийнхээ эдийн засгийг дэмжих зорилгоор бодлого боловсруулж дэмжиж байна. Монгол Улсын засгийн газраас долоон арга хэмжээ авсан ч энэ нь худалдаа наймаа эрхлэгчдэд хүртээлгүй зүйл болсон гэдгийг худалдаачид хэлж байгаа юм. Учир нь төр, засгаас худалдаа эрхлэгчдийн түрээсийн төлбөрийг хөнгөлнө гэсэн ч бодит байдал дээр энэ нь хэрэгжээгүй бөгөөд орлого нь буурсан иргэдэд түрээсийн төлбөр хамгийн ихээр дарамт болж байгаа аж. Тиймээс иргэдийн эдийн засгийг дэмжих зорилгоор Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд иргэдэд хүрч чадаагүйд түрээслэгчид хатуухан шүүмжилж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож орлогын түвшин буурчээ.

Ялангуяа бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг түрээслэгчдийн орлого өмнөх үеэс 50-60 хувиар буурч түрээслэгчид алдагдал хүлээж байна.

Коронавирусын улмаас 30 мянган иргэн ажилгүй болж ажилгүйдлын түвшин нэмэгдэж иргэд бэлэн мөнгөгүй болоод байгаа юм. Иргэд талх авах уу хувцас авах уу гэх сонголтод талхыг авснаар бэлэн хувцасны наймаа эрхэлдэг хүмүүс цар тахлын үед хамгийн ихээр алдагдал хүлээж байна. Үүргийн наймаа эрхэлдэг 240 мянга гаруй худалдаачид байдаг тоон үзүүлэлт бий. Эдгээр худалдаачдын орлого өмнөх үеэс буурсан байна. Тухайлбал, зах дээр гутлын наймаа эрхэлдэг хүн өдөрт 10 гутал зардаг байсан бол одоо 2-3 гутал борлуулдаг болжээ. Иймэрхүү байдалтай 5 сар худалдаа эрхэлж байгаа худалдаачид түрээсээ төлж дийлэхгүй, түрээсээ төлөхийн тулд нэмж өр зээл тавьж байгаа аж.

Худалдаа эрхлэгчид засгийн газраас хөнгөлөлт үзүүлэх байх гэсэн горьдлого тээсээр байгаа боловч одоо хүртэл шийдэгдсэн зүйл алга. Түрээсээ чадан ядан төлөхөөс өөр ашиг орлого байхгүй болсон тэд борлуулалт муугаас болж зарим үед түрээсээ ч дийлэхгүй болжээ.

Иргэдийн зүгээс төр, засгийн шийдвэр бидэнд огт хүрэхгүй байна. Худалдаа наймаа эрхэлж амьдарч байгаа бидэнд түрээсээ төлөх, бараа наймаагаа татахад хүндрэлтэй байна. Юань, доллар өсөж байгаа болохоор бараа бүтээгдэхүүн өндөр зардлаар орж ирж байна. Дээр нь иргэдийн цалин хөлс муу байгаагаас борлуулалт муутай байна.

image

Иргэд бэлэн мөнгөгүй байна. Тэтгэвэр, хүүхдийн мөнгөө аваад өрөндөө өгсөөр байгаад бараагаа авч чадахаа байсан. Төр засгаас энэ байдалд анхаарал хандуулж ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахад тодорхой бодлогоор зохицуулах хэрэгтэй байна гэдгийг хэлж байна.

Ийнхүү эдийн засгийн хямралаа дагаад иргэдийн худалдан авах чадвар муудсаар байгаа юм. Иргэд өмнө нь бараагаа байгаа үнээр нь мөнгий нь төлөөд авдаг байсан бол одоо заавал 2-3 мянган төгрөгөөр буулгаж байж авдаг болжээ. Мөн хамгийн хямд бараа сонгож авах нь нэмэгдсэн байна. Энэ нь худалдаачдад ямар ч ашиггүй байгаа аж. Өдөрт 3-4 өмд зарахад түүний ашиг нь 20 мянган төгрөг. Гэтэл иргэдийн хүсэлтээр үнээ доошлуулснаар ашиг нь 15 мянга орчим болж үүгээрээ түрээсээ төлнө, ар гэрээ тэжээнэ. Тиймээс худалдаа эрхлэх нь амьдралд нэмэргүй болсон гэдгийг худалдаачид хэлж байна.


Сэтгэгдэл

zochin [66.181.161.98] 2020-07-05 23:35:16

Hujaa baraa butegdehuun oruulj irehgui Mongol uildweruudee huchtei demjeed ogwol bolomjiin bgaashd! Mongol huwtsas uildwerlegchdiin huwiin heshliin une ni tengert garchihsan yduu ard tumen yaj hudaldaj awch chadah ym be!! Olon myngan ajliin bairt undesnii uildwert boliiii

Зочин [202.55.188.94] 2020-07-05 03:41:37

Hurelsuh mundag

МАН [64.119.17.221] 2020-07-05 02:54:49

ёстой аймар болгосон эдийн засгаа үргэлжлүүлээд авч явах нь дээ хар жагсаалт гээд.

Цаана чинь [64.119.17.221] 2020-07-05 02:47:53

Эхнээсээ аялал жуулчлалын компаниуд бүрэн дампуурчаад байна

харамсалтай [150.129.143.196] 2020-07-04 21:22:02

ТА нар зургийг хардаа, маскгүй хүмүүс үйлчлүүлж байна. ХАР захаа ийм маягаар ажлуулж байж ХОРИО ЦЭЭР ярих хэрэг байгаа юм уу? БОДИТ байдал ийм байхад НААДМАА хэвийн явуулаач. ХИЛээ сайн хаасан учраас л өвчин тарахгүй байгаа.

Зочин [112.96.109.117] 2020-07-05 02:57:56

Kkk yag mon dooo

хохь чинь. МАН-даа гомдоцгоо. хэ хэ хэ [202.126.89.226] 2020-07-04 13:19:25

Даанч их далжиганаад У.Хүрэлсүхтэйгээ селфидээд байсан юм. Хохь чинь. Сүржигнээд хамаг хөдөлгөөн хорьж цагдаж байсаар байгаад хүмүүсээ ажилгүй болгож, аж ахуйн нэгжүүдийнхээ хаалгаа барьсаны шан.Сонгосон сонголтондоо гомдоцгоо, үхэрүүд ээ.

Зочин [202.55.188.94] 2020-07-05 03:40:33

Ali ch orond korona dagasan hyamral nuurlej bga .hurwlsuhiin yamar ch buruu bhgui .avah yostoi horigiig l tavisan .

зочин [103.57.95.37] 2020-07-04 12:48:43

одоо юу гоёж гоодох манатай.сэтгэл сайхан байхад бүх зүйл болоод явчихдаг юм даа.амидрал мэдрэхгүй,хатуу ширүүн бэрхшээл үзээгүй,балчирхан бодолтой хүмүүс л гоёж ,гангарч явахыг хараад миний сэтгэл сайхан бна гэж боддог хүмүүсийн бодол.хүн хичнээн сайхан энгийн даруу сэтгэл зүрх үргэлжд гэрэл гэгээтэй явах ёстой.мөн ажил хөдөлмөрөө хийж өөрийн орлого ,зарлагаа тооцож бүтээлч явахад бүх зүйл ни сэтгэлийн амар амгаланг эдлэнэ гэж бичижээ.хүнийг эдэлж хэрэглэж өмсөж зүүсэн,царай зүсээр ни биш ухаанаар ни үдэж угтаж сурцгаа гэж хэлсэн бнаа

зочин [202.179.8.210] 2020-07-04 12:27:42

Тахалтай холбогдолтой хямрал үүсээд байна.Битгий сэтгэлээр уна дархлаа суларна шүү. Эв нэгдэлтэй төр засгаа дэмжиж хүчээ нэгтгэвэл хямралыг давнаа.

ок [66.181.183.66] 2020-07-04 07:07:51

манай төр засаг монголчуудыг насаар нь орк амьдруулах санаатай байхын, иргэдээ дандаа хужаа хувцасаар гоёно, 21р зуун гарчихаад байхад, тал хувь нь модон жорлонд амьдардаг, охидууд гэж, солонгос, хужаа муу будаг хэрэглэсээр байгаад, нүүр нь аймшгийн хар болцон, гадаа худалдаа хийдэг байдлыг хэзээ хаах вэ, эрчүүдийн гэж шүд амаа угаахгүй, хиртэйгээ хэдэн хоног явна, усанд орж мэдэхгүй, банк дэлгүүрүүдээр, үсэн нь зунгаарлдсан охид, хиртэй өмдтэй хөвгүүд явах элбэг, швед норвег шиг цалингийн сайн өгөөд, сайн дэлгүүр оруулж ирэлдээ, тэгүүл наад охид хөвгүүд чинь ядаж л байхад өөрсдөө сайн юм худалдаж авна шдээ, бас сэтгэхүй ч өөрчлөгдөнө, шдээ, томоор харалдаа монголчууддааа

Зочин [202.126.88.165] 2020-07-04 10:16:40

ТОМ ТОМ юм яриж байна толгойд орж ирсэн юм байхгүй хоосон

Зочин [202.126.88.165] 2020-07-04 10:15:03

Чи зайлаа

Зочин [172.58.204.120] 2020-07-04 09:44:00

Мөнгөгүй хэвтэж яасан хол юм санана бэ?! Нийгмийн хөгжлийн суурь нь эдийн засаг гэж сонсоо л байлгүй дээ?!

Зочин [120.230.113.103] 2020-07-04 05:34:48

Belen huvtsas bol belen huvtsas. Oorsdoo ongtsgoi argaar oyj buteegeegui tsagt ygaasaa l hezee negen tsagt ajilgui boloh ni todorhoi. Yag helbel online hudaldaanii suljee orj irsen tsagt. Zugeer naimaa hiih gedeg bol hamgiin batalgaagui amidral. Margaash ch orlogogui bolj bolno. Teriigee uhaarch huleen zovshooroogui tsagt busdaas buruu haigaad haigaad amidral oodlohgui.

Зочин [150.129.140.20] 2020-07-04 05:02:56

Uls turiin togloom bolgoj neg heseg aj ahiun negjiig haaj boohoor nuguu salbartaa nuluulj bgaa um. Baaraa haa geed l bsan


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.