“Шиньфади” хүнсний захын үхэр, хонины мах зардаг хэсгээс 102 хүн COVID- 19 халдвар авсан нь тогтоогджээ

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Коронавирусын эргэн тойронд өрнөж буй тандалт судалгааны тоймыг ЭМЯ-наас хүргэж байна.

БНХАУ-ын Бээжин хотын “Шиньфади” хүнсний захаас коронавирусийн халдвар авсан 311 хүний 102 нь үхэр, хонины мах зардаг хэсгээс халдвар авсан нь тогтоогдсон байна. Иймээс албаныхан тус захын малын мах зарах хэсгийг халдварын өндөр эрсдэлтэй гэж үзэж тэнд үйлчлүүлсэн иргэдийг 28 хоногийн тусгаарлалтын дэглэм сахиулахаар болжээ. Мөн тус захад борлуулах далайн гаралтай бүтээгдэхүүнд коронавирусийн шинжилгээ хийлгэх шаардлага тавьжээ.

  • Эмнэлзүйн шинж тэмдэг эхэлснээс хойш 2-5 долоо хоногийн хугацаанд коронавирусийн эсрэг биеийг илүүтэй тодорхойлж болохыг Английн Бирмингемийн их сургуулийн судлаачид илрүүлжээ.
  • АНУ-д амны хаалт зүүх дадал нь коронавируст халдварын тархалттай хамааралтай эсэх талаар 6000 хүнийг хамруулан судлахад хүн амын 64% нь амны хаалт зүүж байгаа Нью-Йорк мужид тохиолдлын тоо бусад мужтай харьцуулахад хамгийн бага байна. Харин хүн амын 25% нь амны хаалт зүүдэг Тенниси, Алабама зэрэг мужид тохиолдлын тоо өндөр байгаа аж.
  • БНХАУ-ын цэргийн шинжлэх ухааны академийн биотехнологийн хүрээлэн, Хонконгийн “Хун Синай” компани хамтран коронавирусийн эсрэг вакцин гарган авсан бөгөөд цэргүүдэд хэрэглэхээр болжээ.
  • Ковид-19-ийн улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн ¾-т сэтгэцийн хэвийн бус байдал илэрч байгаа аж. Дэмийрэх, хий юм харах, сэтгэн бодох чадвар муудах зэрэг шинж тэмдэг өвчтөнүүдийн наснаас үл хамаарч илэрч байна. Тодруулбал, Франц улсад 1 сарын хугацаанд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн 58 өвчтөний 75 хувьд хий юм харах, анхаарал сулрах, орон зайн баримжаа алдагдах, тэнцвэр алдагдах зэрэг шинж илэрчээ. Мөн 13 өвчтөнд хийсэн MRI шинжилгээгээр 11-т нь тархинд өөрчлөлт гарчээ.
  • АНУ-ын Калифорнийн их сургуулийн судалгаагаар хүний дархлааны хариу үйлдлээс коронавирус “бултах” чадвартайг илрүүлсэн байна.

Эх сурвалж: ЭМЯ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.