Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний 5 сард 10.7 хувиар буурлаа

Aдмин / Эдийн засаг

Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний 5 сард 8.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.0 (10.7хувь) их наяд төгрөгөөр буурсан байна. Харин 2020 оны 5 дугаар сард өмнөх сараас 210.4 (12.8хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2020 оны эхний 5 сарын байдлаар 52.5 хувь нь бөөний худалдаа, 47.5 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.

Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2020 оны эхний 5 сард 4.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 622.7 (13.1хувь) тэрбум төгрөгөөр, бөөний худалдааны борлуулалтын орлого 4.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 413.7 (8.3хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Худалдааны салбарын нийт борлуулалтын 84.3 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Улаанбаатар хотын худалдааны салбарын борлуулалт 2020 оны эхний 5 сард 7.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (12.8хувь) их наяд төгрөгөөр буурсан байна. Харин 2020 оны 5 дугаар сард өмнөх сараас 170.1 (12.3хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.