Орон нутагт хэрэгтэй санхүүжилтийг шийдэхэд анхаарна

Aдмин / Орон нутаг

Энэ жил зуншлага нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу байна. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын баг Өвөрхангай аймагт ажиллах үеэр танилцууллаа.

Энэ үеэр Хангайн бүсийн аймгуудын Засаг дарга нар болон холбогдох албаныхан оролцсон уулзалт зөвлөгөөн болов. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар уулзалт зөвлөгөөн дээр УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдаад удаагүй байгаа энэ Засгийн газрыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн зорилтоо үр дүнтэй хэрэгжүүлэх, улс орны үндэсний аюулгүй байдал, хүн ам, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах, дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүнээс улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, өвөлжилтийн бэлтгэлийг хангах зэрэг олон асуудал, үүрэг, хариуцлага хүлээж байгааг онцоллоо.

Тэрээр, өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдуулан аймаг, орон нутгаас өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд санхүүгээр дэмжих, мах боловсруулах, малын тэжээл бэлтгэх ЖДҮ-үүдийг анхаарч туслах, мах, махан бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах, сумдын эрүүл мэндийн төвийг шаардлагатай багаж хэрэгсэл, автомашинаар хангах зэрэг хүсэлтийг ирүүлж байна.

Засгийн газар, УОК өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан нөөц боломжоо дайчлан, төсөв, санхүү хүнд байгаа хэдий ч шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.