Нийгмийн даатгалын дэвтэрийг цахимжуулах ажил 10 дугаар сард бүрэн дуусна

Aдмин / Нүүр

ХНХЯ НДШ-ийн тайланг цахимжуулах төслийг боловсруулж, АХБ-ны “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл”-ийн хүрээнд өнгөрсөн оны 4 дүгээр сараас эхлүүлсэн юм. Цахимжуулах ажлын явц одоогийн байдлаар 90 хувьтай, энэ оны 10 дугаар сард бүрэн дуусах юм.

НДШ-ийн тайланг цахимжуулах төслийн хүрээнд 2020-2024 онд даатгуулагч, иргэнд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагааг цахимаар, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран түргэн шуурхай гаргаж өгөх зэргээр олон төрлийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх боломж бүрдэх талаар ХНХЯ-наас мэдээллээ.

Нийгмийн даатгалын дэвтрийг цахим хэлбэрт шилжүүлсэнээр хуурамч лавлагаа авах, үндэслэлгүй тэтгэвэр тогтоолгох боломжгүй болно.

Мөн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдөл, материалыг цахимаар хүлээн авч шийдвэрлэх боломжтой болно.

Үүнээс гадна нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтыг зайнаас, цахимаар хийх, ажил олгогчийн санхүүгийн ажилтан, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудын ажлын ачаалал буурах зэрэг олон давуу талтай юм.


Сэтгэгдэл

123 [103.68.107.49] 2020-08-04 09:34:47

нэг сайд солигдоод л нэг юм хийх гэж ядчих юм.96,51,169,163 санал нэг байна шүү.Бичиг баримт ямар ч хэрэггүй гээд дараа нь алдаг шүү,Бүх бичиг баримтаа хаяж л болохгүй ,Би итгэхгүй байна.

Зочин [103.57.95.26] 2020-08-04 02:00:50

Би 55 нас хүрэхдээ яг 20 жил болохоор тааруулж, үлдсэн хугацаанд нь сайн дураар НДШ төлсөн. Би банкны баримтуудаа хэрэггүй болсон гэж бодоод хаячихсан байсан, тэгээд тэтгэвэр тогтоолгосон чинь 20 байтугай 19 жил ч хүрээгүй. Миний сайн дураар НДШ төлсөн баримтуудаас зарим нь алга болсон байна гэсэн үг. Банкинд НДШ төлсөн баримтуудаа битгий хаяарай, хүмүүс минь! Иймэрхүү тохиолдол гарсан тухай нэг бус хүнээс сонссон. Дараа нь шалгуулаад ч нэмэргүй юм байна лээ. Бүх материалаа нүдээр үзмээр байсан ч архивт байгаа гээд үзүүлээгүй, таны ажилласан жил 20 жил хүрээгүй байна гээд л ам тагласан даа. Одоо хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа. Ийм шударга бус зүйлийг илрүүлэхэд амаргүй боловч таслан зогсоох л хэрэгтэй. Хаанаасаа хаалгач нь дээр гэж энэ л юм даа.

[103.80.210.183] 2020-08-05 07:14:56

НД ажилтан танил ч юм уу хамаатныхаа өөр хүний нэр дээр батлаад өгчихдөг тохиолдол олон байгаа. гаднах хавтсыг нь солиод нэрийг нь ашиглах ч юм уу ямарч байсан хуурамч баримт үйлдээд тэгсэн тохиол хэд хэд бий.

Зочин [96.51.169.163] 2020-08-03 05:32:49

Нийгмийн даатгалын сайт руу ороод харахад цахимаар бүртгүүлэхийн тулд гадаад паспорт, эсвэл иргэнийй үнэмлэхээ барьсан зургаа wechat, эсвэл viber aaр илгээж болно гэсэн байх юм. Энэ одоо юу вэ?wechat бол хятадуудын иргэдээ хянадаг сошиал сүлжээ.Гэтэл монголын иргэд бидний хувийн мэдээлэлийг хятадын төрийн хяналттай сошиал сүлжээгээр дамжуулж авна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Монгол улсын нийгмийн даатгал wechat d аккаунтай байхнээ.Энэ улсад нууц юм гэж байна уу? Иргэн бидний хувийн мэдээлэл хятадын засгийн газрын дата нд орохноо. Өөр ямар төрийн байгууллагууд wechat d akkaунттай байгаа бол? Ёр нь төрийн байгууллагууд ямар ч сошиал сүлжээгээр дамжуулан иргэдийн мэдээлэлийг авна гэдэг бол маш хариуцлагагүй асуудал.Мэдээлийн аюулгүй байдал нооль байна шүү


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.