ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ: Халдварын тархалтын эрч огт буурахгүй байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
Коронавируст халдвараар дэлхий дахинаа 18,214,000 хүн өвчилж, 695,000 хүн эндсэн бол 11 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гараад байна. Өвчлөл 4 хоногийн дотор нэг саяар нэмэгдэж, халдварын тархалтын эрч огт буурахгүй байгаа юм.
24 цагийн дотор Энэтхэгт 50,000, АНУ-д 47,000, Бразилд 16,000 хүн шинээр халдвар авсан нь өвчлөл хамгийн олон бүртгэгдсэн тохиолдол болж байна.
ДЭМБ-ын Онцгой байдлын хорооны мэдээлж буйгаар коронавируст халдвар гурван сарын өмнөөс 5 дахин нэмэгдэж, уг өвчний улмаас эндсэн хүний тоо гурав дахин нэмэгдэж, 695,000 болсон. ДЭМБ-аас Засгийн газар болон иргэдэд хандан уриалга гаргасан. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх хэд хэдэн вакцин гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 5,394 хүн өвчилж, 78 хүн эндсэн бол БНХАУ-д 110 тохиолдол бүртгэгдсэний 6 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.
Мөн арлын Япон улсад өвчлөл эрчтэй нэмэгдэж байгаа. Тус улсад өчигдөр 694 хүн шинээр өвчилж, хоёр хүн эндсэн байна.
АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэд бүх нийтээр амны хаалтын 14 хоногийн турш зүүвэл халдварын тархалтын эрчийг 2 хувиар бууруулж болно гэж үзсэн байна. Энэ нь 230-450 мянган хүнийг коронавируст халдвараас хамгаалах шийдэл гэдгийг танилцуулжээ.
Австрали болон Их Британи улсын эрдэмтэд сургуулийн хичээл эхлэхээс өмнө халдвартай тохиохиолдлыг эрт илрүүлэх, лабораторийн шинжилгээг өргөн хүрээгээр хийх, батлагдсан тохиолдлын хавьтлын судалгааг сайн хийж, тусгаарлалтын дэглэм чухал болохыг онцолсон зөвлөмж гаргажээ.
АНУ-ын Халдварт өвчин, харшил судлалын төвийн захирал хэлэхдээ их дээд сургууль, коллежийг нээхдээ лабораторийн шинжилгээг сайн хийж, түүний дараа тусгаарлалтын арга хэмжээг авах хэрэгтэйг анхааруулсан байна.
Манай улсын хувьд 119 дугаар 140 иргэн холбогдсон бол шуурхай аппликэйшнээр АНУ-аас нэг иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авлаа
Лам нартай харьцаанд орж, зураг бичлэгээ ашиглан шантаажилж, мөнгө авдаг эмэгтэйг баривчилжээ
АНУ-ын генерал "НАТО Калининградын бүс нутгийг 'газрын хөрснөөс арчиж устгах' боломжтой" гэж мэдэгджээ
Цэргийн алба хаагч 5011 км замыг 95 хоногт туулж, "Хэт холын зайн марафон гүйлт"-ийн шинэ дээд амжилт тогтоов
Азаров: Мөргөлдөөн дууссаны дараа Украин 185 тэрбум ам.долларын өрөө эргүүлэн төлнө
Трамп: "Coca colа" гол найрлагаа өөрчилнө, илүү амттай
Г.Занданшатар: Эрчим хүчний салбар өртөг зардлаа бууруулж, үр ашгаа нэмэгдүүлсний дараа үнэ тарифын асуудлыг ярих ёстой
Сергей Безруков: Түүх, соёл, үнэт зүйлсийг минь үгүйсгэх оролдлогууд гарч буй ч бидний эх оронч сэтгэл хэзээ ч хувирашгүй
Ерөнхий сайд Г.Занданшатар "ДЦС-3" ТӨХК-д ажиллаж, онцгой дэглэмийн хүрээнд өгсөн үүрэг, даалгаврын биелэлттэй танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ
Улсын гарди Н.Өсөхбаярыг нутгийн зон олон нь гурван өрөө байраар мялаажээ