Хятад улсын 31 иргэн 12-ны өдөр тусгаарлалтаас гарна

Чойбалсан хотын дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг Хятад, Монгол Улсын хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр болж, Хятадын “ТВЕА” групп тендерт шалгарсан билээ. Станцын өргөтгөлийн ажлыг БНХАУ-ын хөгжлийн банкны 70 гаруй сая ам.долларын зээлээр 10 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барьж босгох юм. Гүйцэтгэгч компани 18 сарын хугацаанд барьж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн бөгөөд нийтдээ 250 гаруй хятад ажилчид ажиллуулна гэдгээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шав тавих ёслолын үеэр хэлж байв. Эхний ээлжинд ирсэн 31 инженер, техникийн ажилчдын тусгаарлалтын хугацаа ийнхүү удахгүй дуусах нь.
Дорнод аймгийн Чойбалсан хотын дулааны цахилгаан станцын 50 мегаваттын өргөтгөлд ажиллах, Хятад улсын 31 иргэн өнгөрөгч долдугаар сарын 22-нд Замын-Үүдийн хилийн боомтоор нэвтрэн, Дорнод аймагт хүргэгдэж, Чойбалсан зочид буудалд тусгаарлагдсан билээ. Эдгээр ажилчдын тусгаарлалтын 21 хоногийн хугацаа наймдугаар сарын 12-ны өдөр дуусан ажилдаа орох талаар Дорнод аймгийн шуурхай штабаас мэдээллээ.
Тус ажилчдаас шинэ төрлийн коронавирусийн шинжилгээ авахад одоогийн байдлаар халдвар илрээгүй байна.
Авлигаас дампуурал руу: Монгол Улсын санхүүгийн бодит байдал ил боллоо
Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангиллаас гаргах байдлаар асуудлыг шийдвэрлэж болно
"The Mongolz" багийг ялгаварлалгүй шагнана биз дээ?
Монгол судлал Монголын саятнууд, тэрбумтнуудын нэрээ мөнхлөх боломж, сонирхол
ЧУУЛГАН: "Иргэд гудамжинд зодуулж, хутгалуулж, хуулийн байгууллагын эрүү шүүлтэд өртөж байна"
Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн анхны гавьяатууд
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлахаар болов
"Air China" Хөх хот-Улаанбаатар чиглэлд өнөөдөр анхны нислэгээ үйлдэнэ
XV Далай ламыг албан ёсоор тодруулахаа мэдэгдлээ
Шимизү Такэнори: Эзэн Хааны айлчлал хоёр орны харилцаа улам гүнзгийрч, хөгжих боломж олгоно гэдэгт итгэлтэй байна