Үерийн үед гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье!
- Ундны усыг баталгаат газраас авах, буцалгаж хэрэглэх
- Гэрийн шалыг белизна (гипохлорид натри)-ийн уусмалаар угаах
- Бохирлогдсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх
- Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, хүүхэд гадаа тоглосны дараа болон бохирлогдсон тухай бүрт гарыг савандаж угаах
- Ил задгай булаг шандны ус, гар худгийн уснаас хоол унд, ахуйн хэрэглээнд хэрэглэхгүй байх
- Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу энгийн бие засах газар, бохирын цооног, гадна талбайг халдваргүйжүүлэх.
- Айл өрх албан байгууллагууд үерийн улмаас үүсч тогтсон шавар шавхайг яаралтай цэвэрлэн зайлуулах
- Жорлон бохир усны цооногт ялаа, шавьж, авгалдай устгал хийх
- Усны савыг тогтмол угааж, цэвэрлэх
- Ундны усыг хлоржуулах
- Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас авах
- Үерийн усаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнийг шууд устгах
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, ялангуяа сэтгэлзүйн тусламж үзүүлэх
- Малын сэг зэм, хог хаягдалыг халдваргүйтгэн устгах
- Тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх
- Халуурах, толгой өвдөх, хоолонд дургуй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх шалбархай үрэвсэх гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах
Сэтгэгдэл