Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан 2020 оны төсвийн тодотголын асуудлаар Сангийн яамныхантай санал солилцлоо

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан өнөөдөр /2020.08.11/ Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2020 оны төсвийн тодотголын төсөлтэй танилцан санал солилцлоо.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Булгантуяа болон Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндорж, Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ц.Батбаатар холбогдох албан тушаалтнууд оролцов.

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат 2020 оны төсвийн тодотголын төслийн талаарх танилцуулгадаа, Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийг дэмжиж, эдийн засгийн идэвхжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах чиглэсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлэх, мөн цар тахлын эсрдэлээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай санхүүжилтийг тэргүүн ээлжинд шийдвэрлэх, эскпортыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх, иргэд бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийг цахим болгох замаар төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжүүлэх гэсэн таван үндсэн зарчмыг баримтлахаар болсныг тодотгож байлаа.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад 2020 оны төсвийн тодотгол чиглэгдэхийг анхааруулав. Манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн нэг болох зэсийн үнэ КОВИД-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор огцом унасан ч сүүлийн үед үнэ аажмаар сэргэж байна. Ялангуяа алтны үнэ ханш өсч, сүүлийн 20 жилд тохиож байгаагүйгээр таатай боломж гарч байна. Иймд уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнийн өсөлт, бензин шатахууны үнийн бууралтыг ашиглан экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, төсвийн алдагдлыг бууруулах, төсөвт байгууллагын урсгал зардлыг танахын зэрэгцээ төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардалд дүн шинжилгээ хийж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх арга хэмжээг төсвийн тодотголд тусгах шаардлагатай талаар тодорхой үүрэг, чиглэл өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [150.129.140.147] 2020-08-12 01:25:28

ок

Зочин [150.129.140.147] 2020-08-12 01:25:19

энэ ганбатаас өөр залуучууд алга уу

Зочин [150.129.140.147] 2020-08-12 01:24:31

ТА НАРТ САНАЛАА ӨГСӨН АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ АХМАДЫН БАЯРААР НЬ ТЭТГЭВЭРИЙГ НЬ НЭМЖ ӨГӨӨД АХМАДУУДАА БАЯРУУЛЧМААР БАЙНА ШҮҮ ДЭЭ

зочин [59.153.112.215] 2020-08-11 15:05:07

Төсвийн орлого биелээд байдаг харин зарцуулах мөнгө н байхгүй ИЙМ-л юм болно доо!!!

зочин [59.153.112.215] 2020-08-11 14:56:02

Энэ хуралдаад байгаа улсууд эдийн засгийн ухагдахуунаа сайн ойлгоцож залруулгаа хийх ёстой гэдгийг анхааруулж байна!!!

зочин [59.153.112.215] 2020-08-11 14:49:58

Татварынхан ЖДҮ-н НӨАТ-г тогтоохдоо Худалдааны сүлжээ дэлгүүрийн төлсөн мөнгөн гүйлгээгээр тооцох ёстой ?Харин дэлгүүрт бичиж өгсөн НӨАТ-н падаанаар тооцож орлогоо тооцдогыг болих хэрэгтэй ??

зочин [59.153.112.215] 2020-08-11 14:28:09

НӨАТ-н тайлангаар төсвийн орлогыг тооцож тайлангнадаг явдал бол Сангийн яам барааны падаанаар төсвийн орлогыг тооцож өөрийгөө болон улсыг хуурч мэдээ,тайлангаа гаргаж байна гэсэн үг юм!!! Уг н бэлэн болон бэлэн бус мөнгөний гүйлгээгээр тооцож тайлан баланс гарч байх ёстой. НӨАТ-н падаан бол татвараа төлнө гэдгээ бүртгүүлж байгаа барааны падаан болохоос мөнгөн гүйгээний падаан биш юм.!!! Төсвийн зардал бол мөнгөөр л гарах учраас орлого н мөн адил мөнгө л байх ёстой!!! Улсын төсвийн орлого биелэж байгаа бол мөнгө байх ёстой болохоос НӨАТ-р бүртгэсэн бараа байж болохгүй юмаа. ЕС, СЯ, Оюунэрдэнэ нар үүнийг анхаарч ажлаа төлөвлө!!!!

Зочин [122.201.24.4] 2020-08-11 13:24:34

Javhlangiin tosov medne gej yu bidiin nohoin baas

зочин [115.65.47.30] 2020-08-11 13:19:34

Өөрийн улсын онцлогт тохирсон төсөв, санхүүгийн зохицуулалт хийж сурах болоогүй юу? гадаадын орнуудыг дуурайх, жишээ авах, хуулбарлах заавал шаардлагатай юу? Дэлхийн ба олон улсын санхүүгийн янз бүрийн байгууллагын зөвлөмэийг Монгол улс хангалттай сонслоо, тэд юу зөвлөв? Монгол улс хөгжив үү? дээшлэв үү? Улсын төсвөө уншиж чаддаг, ойлгодог ерөнхий сайдтай болмоор юм биш үү?

Зочин [139.59.99.74] 2020-08-11 08:02:44

Ene sangiin yamnii ganbat odoo icheesei hichneen jil turiin bank tusvuus idej targallaa daa

Зочин [198.199.126.49] 2020-08-11 08:03:18

keleed yuhevee

Зочин [188.166.148.57] 2020-08-11 08:01:52

тэтгэврийн насыг нэмж,9 төрлийн татвар нэмж, улсын төсвөөр тоглож байгаа чавчаа ганбат гэдэг нөхөр суганы үснүүдтэйгээ сууж байна. хийсэн нүглээ үүрнээ

Зочин [202.126.88.234] 2020-08-11 09:56:09

Ганбат дарга мундаг дарга шүү. Сангийн сайд болох цаг нь болсоон. Ядаж төрийн нарийн болгомоор юм

Балт [103.57.92.167] 2020-08-11 07:58:11

Сайн бна


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.