Монголын шүүх Б.Батзоригтой ял тохиролцсон нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаагийн тод илрэл

Aдмин / Хууль

Авлига, албан тушаалын гэмт хэрэг Монгол Улсад гаарсаар. Нийгэмд шударга ёсыг алагдуулж, улс орны тусгаар тогтнолд заналхийлж байна. Ард түмнийг туйлдуулж, тэдний амьдралын үндсийг доройтуулж байгаа энэ ялзрал авлигачдыг ял завшуулдаг, ялаас чөлөөлдөг сул ялын бодлогыг бий болголоо. Энгийн нэг жишээ татъя. Энгийн гэхээсээ илүү ял завшсан хамгийн том кэйсийн талаар юм л даа. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон нь тогтоогдсон. Тэр ч атугай буруутгагдсан хэдий ч ердөө 40 сая төгрөгийн торгууль төлөөд шүдээ чигчлээд, гэдсээ илээд хэвтэж байна.

Тэрээр сайдын эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө 3.6 тэрбум төгрөгийн зээл авч бусад намын нөхөддөө 8.6 тэрбум төгрөгийн зээл олгож, жижиг дунд бизнес эрхлэгчдийн боломжийг хулгайлж, тэр хэрээрээ иргэдийн амьдралыг доройтуулж, улс орны тусгаар тогтнолд заналхийлсан. Учруулсан хохирлынхоо хэрээр ял оноодог шударга тогтолцоо Монголд бий бол энэ хүн лав нар үзэхгүй. Гэтэл авлига албан тушаалын хэрэг үйлдсэн этгээдэд Монголын хууль торгох санкцыг санал болгож байгаа нь байж боломгүй балмад, ард иргэдээ доромжилсон зохицуулалт. "ЖДҮ"-чдийг бид уучлах ёсгүй. Торгуулаад л бүхнийг цайруулах гэж байгаа бол уучлаарай. Нийслэлийн прокурорыг "найрсан" нь тэндээ байдаг юм байгаа биз. Ард иргэд "найраагүй" шүү, Б.Батзориг оо. Та бол ЖДҮХС-г цөлмөсөн хэргийн гол буруутан. Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулагч. Ийм л эрүүгийн элемэнт. Монголын шүүх Б.Батзориг гэх хүнтэй ял тохиролцсон нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаагийн тод илрэл боллоо. Дэлхийн улс орнуудын ихэнх нь ял тохиролцох санкцыг хориглосон. Гэтэл 2017 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр энэ заалтыг оруулж ирсэн нь хэний эрх ашгийг хамгаалахын төлөө вэ.

2017 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлт https://www.legalinfo.mn/law/details/11634?lawid=11634


Сэтгэгдэл

Зочин [150.129.142.39] 2020-08-17 04:30:15

Сүүлийн 10 жилд 50 тэрбум төгрөгийг ЖДҮ хөгжүүлэхээр тухайн компаины эздэд олгосон байна. Тэглээ гээд Монгол улс хөгжсөнө юм хаана байна. Бүгд л сүйхээтэй хүмүүсийн гарын савраар ороод гарсан. Хүний мууд дуртай муухай бидний Монголчуудаа гэж.....

Зочин [103.80.210.183] 2020-08-17 04:19:32

алах хэрэгтэй сум зэвсэг тэсрэх бодис монголд хангалтта байгаа шүү дээ.

МГЛ [202.126.90.132] 2020-08-17 04:13:30

ОДОО ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГАРГААД СУЛЛАЧИХНА ГЭЭД МАДГАР СУУЖ БАЙНА МАН,ШИЙТГЭЭД МАРГААШ НЬ СУЛЛАГДАХААР ШҮҮХ ХУРАЛ БОЛНО,

zochin [122.201.31.191] 2020-08-15 13:12:57

iimel hdlaa gauud bgaamdaa. Huk odoos odort zes ni zuhiij bndaa.

Зочин [66.181.181.42] 2020-08-15 07:59:06

Монголын хууль ард иргэдэд л үйлчилдэг болохоос төрийн эрх мэдэлтэй хулгайч нарт үйлчилдэггүй юм.Одоо сонгууль өнгөрсөн их юм горьдоод хэрэггүй.

Batzorigiin huuhduud JDU gedeg ovogtoi bolj dee [103.10.22.98] 2020-08-14 11:56:51

Eej Aav ni huudee Batzorig gej saihan ner ugsun odoo BatJDU gej duuduulah boljdee

Зочин [202.9.46.221] 2020-08-14 11:48:40

Хятадын дагаар болсон Сөнөж буй монгол. шүүгч нар нь хятадуудыг хамгаалж байдаг. Мах нь хятдуудын гарт орсон. Газар нутгийг нь худалдсан. Монгол цустангуудыг үгүй хийх л үлдээ шив дээ. Хятадын автономт болчоод шүүгч нараар яххав дээ

Зочин [202.126.88.196] 2020-08-14 09:42:27

Наад Батзориг чинь ЖДҮ-ийн мөнгийг өөрөө дур мэдэж тараачихаад миний буруу би ёс зүйн хариуцлага хүлээж огцрий гэж заль гаргана, тэртэй тэргүй бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байхад , Би ээждээ их хайртай гэж худлаа уйлна их зальтай хулгайч л ял завшиж байна даа. Сэргээж шалгаж хэрэгтэй

Зочин [64.119.19.156] 2020-08-14 09:29:31

Yal tohirch boldog bol shorongiinhon uldsen yalaa tohiroh bolomj garch b.a daa

Зочин [80.214.123.73] 2020-08-14 08:58:23

Хятадын эрүүгийн хуулийг шууд орчуулаад хэрэглэх хэрэгтэй

Иргэн [202.126.88.196] 2020-08-14 08:29:45

Батзоригоор зээл төрийн өмч хөрөнгөөр хичнээн жил тоглуулчихаад 40,0 сая төгрөгөөр торгоод байхдаа яахав дээ. Наадах чинь зодоон хийсэн бандид л оногдуулдаг торгууль ш дээ. Прокурорууд ийм яллах дүгнэлт бичлээ гэж үү. үгүй байлгүй дээ. Шүүгч ингэж шийдсэн юм бол прокурорууд эсэргүйцэл бичилдээ. Ялын бодлогыг яаж оногдуулаад байна.

Чук [145.14.197.81] 2020-08-14 07:40:21

Шүүх дрокурорт буруу байхгүйштэ. Тэд нар хуулийг хэрэгжүүлэгчид.. Энийг ойлгооч. Шүүх л гээд байх юм

Зочин [64.119.19.247] 2020-08-14 07:27:55

Гэм буруугаа хүлээж байхад нь хөнгөн ял оноох нь яагаад буруу байдаг юм. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж, хэн хэнд зээл өгснөө тодорхой ярьж, бусад этгээдүүдийг илчилсэн байна. Тэгээд Ундармаа нараас авахуулаад зээл авсан этгээдүүд ял авлаа. Одоо яах гээд байгаа юм? Ингэж хуулинд байгаа боломжоо ашигласан нь ямар буруутай юм. Харин хамгийн зөв юм биш үү? Буруугаа хүлээгээд бага ял аваад, дээр нь бусад гэмтнүүдийг илчлээд зүгээр л байна шд.

Зочин [64.119.19.137] 2020-08-14 13:31:46

Олон том шуналтнуудын дарамтад орсон хүн... Харин утсан дээрхи баримтаа хадгалж байгаад бүх үнэнээ баримт болгож хэлсэн байгаа даа.

Зочин [202.179.25.17] 2020-08-14 06:45:46

НОХОЙН ХӨШӨӨНӨӨС НЬ 49 ХОНОГ ГИНЖЛЭХ ШИЙТГЭЛ ОНООЖ БОЛОХ БОЛОВ УУ

Зочин [194.228.32.113] 2020-08-14 07:02:16

Чи өөрөө барьж аваал гарт нь гав хийгээл гөшөөний гинжинд уячхаач.

Зочин [202.179.25.196] 2020-08-14 04:46:23

Хүн нь угаасаа нохойд хайртай байсан юм. Нохойн замаар амьдарч ирсэн, бууны нохой болоод дуусч байна

Ард [103.26.193.186] 2020-08-14 04:43:02

Шударга ёс ярих хэрэггүй болжээ монголд төр засагийг үндэс угсаагаар нь өөрчилж шинчилэл хийх болжээ

Иргэн [192.82.77.195] 2020-08-14 04:15:38

шүүх л гэнэ. Шүүгч нар нь хэн нэгний суганы үс биздээ. Ийм байхад шудрага шүүх гэж яриад яах вэ

Зочин [64.119.17.106] 2020-08-14 04:07:28

Ардчилал нэрийн дор бүгд цагаан мөнгөний төлөө улаан нүдээ ухахаас бусдыг үйлдэцгээж байгаа цагт шудрага ёсны тухай мартацгаасан нь дээр байхаа

Зочин [103.212.117.125] 2020-08-14 03:40:00

Их хурлын гишууд оорсдийнхоо гэмт хэргийг хайцаалах гэж оорсддоо зориулж зууль батлаад байхад шуугч яахын хуулийн эсрэг хэн ч зогсохгуй Батзориг эх ороноо баялгийг нь гадаадад худалдаагуй байх

zaaas [202.9.46.55] 2020-08-14 03:29:07

hohneee ylsan nam bol bolno duugaaa bai

Зочин [103.10.21.39] 2020-08-14 03:17:12

МОНГОЛЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ САЙН ХУУЛЬ гэдэг...ШҮҮГЧ нар энэ олиггүй шүүх хурлуудаараа МАШ ОЛОН ХҮНИЙ АЖЛЫГ САНААТАЙ ҮГҮЙСГЭЖ БАЙНА....700 саяас тэрбум мөнгөн дүнтэй хэргүүд.....гэтэл МОНГОЛЫН ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ .....ДАРААГИЙН ДАМБА ОЧИРЫН шүүх хурлаас өмнө ШҮҮХ ЗАСАГЛАЛДАА ӨӨРЧЛӨЛТ ХИЙХГҮЙ бол ШҮҮХ ДАХИН ийм адгийн гиидвэр гаргавал АРД ТҮМЭН лав л гэртээ суухгүй нь тодорхой боллоо...ТӨР ЗАСАГ МИНЬ ТҮВШИН ...ТҮМЭН ОЛОН МИНЬ ТАЙВАН АМГАЛАН БАЙГ ....

Зочин [103.10.21.39] 2020-08-14 03:02:13

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ ЕРӨНХИЙ САЙД АА УЛС ЭХ ОРОНД МААНЬ ЭЗЭН БАЙНА УУ ....Энэ шүүгч нар чинь АРД ТҮМНИЙ ДУРГҮЙГ ХҮРГЭЖ БАЙНА...Гаргаж байгаа шийдвэр явуулж буй шүүх хурлуудыг нь хар....АРД ТҮМЭН чинь зөгийний үүр шиг бужигналдаж ТЭД бухимдаж байгааг ШУДАРГА ЁС НЭХЭЖ БАЙГААГ ТООЖ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА НЭГ Ч ЭРХ МЭДЭЛТЭН АЛБАН ТУШААЛТАН АЛГАА....ТА БҮХЭНД ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГТ ШҮҮХ ЗАСАГЛАЛД АРД ТҮМЭН ИТГЭСЭН....МОНГОЛ ЯЛНА ...ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ ....ШУДӨРГА ЁС ТОГТООНО ...гэсэн....Шүүх засаглал чинь ТӨРИЙН З ӨНДӨРЛӨГИЙН хийсэн бүхнийг... хийхээр төлөвлөсөн бүхнийг ...санаатайгаар гутааж ШҮҮХ ХУРЛУУДЫНХАА ГАРГАЖ БАЙГАА ШИЙДВЭРҮҮДЭЭРЭЭ ТӨР ЗАСГИЙГ МУУХАЙ ХАРАГДУУЛАХ ДАЛД ХОРОН САНААТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА....МОНГОЛЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ АЛБААР САНААТАЙГААР БУРУУ ХЭРЭГЛЭЖ БАЙНА...Хэргийн зүйлчлэл ..зүйл анги ...хөнгөн хүндэвтэр хүнд ....г.м Гэтэл ЖДҮХС д холбогдогсдод өгч байгаа.ял нь ТУЙЛЫН ХАРАМСАЛТАЙ ЭМГЭНЭЛТЭЙ...Ийм байж ШУДАРГА ЁС ТОГТООХ УУ...ИХ МӨНГӨНД..БАГА ЯЛ ТОРГУУЛЬ ингээд болоо юу

Иргэн [192.82.64.220] 2020-08-14 04:00:36

Ямар их мэддэг юм бэ? Энэ гишүүдийн өөрсөддөө ашигатай баталсан хууль нь тийм байна. Тэр шүүх чинь байгаа хуулийг нь л хэрэглэнэ. Хэдэн авилгач, луйварчин улс төрчдөө байнга сонгоно. Бас төрийн 3-н өндөрлөг гээд пялдагдаж үхэх нь нээ. Эхлээд нүдээ нээ, наад шүтээд байгаа улс төрчдөө зайлуулчаад шударга ёс ярь. Дотоод явдлын яам гэдэг шиг 3-н хүнд цагдаа, прокурор, шүүхийг өгчөөд дараа хэлмэгдүүллээ орилоод явах нүхээ ухаж байж. 3 гээд байгаа хэдэд чинь шалгаад дуусдаггүй хэрэг, хэдэн тэрбумын хадгаламж байгаа. Бас ард түмний нэр барьж битгий бүлтэр.

Зочин [66.181.161.21] 2020-08-14 03:01:30

ENE Nyamdorjoos bolj baigaa hereg Ter bi meddeg unshdag bi zasdag geed baisan huuli yariad baidag ENE huniig gadaadiin tagnuul. Hereg unen baij magadgui Odoo Huuk tuslahaa bolgson

HURELSUH iig nen darui oorchloh heregtei ooriigoo MARSHIL geed bodchihson yavaa [192.82.73.81] 2020-08-14 02:57:30

mongoliin tor avilga .har tamhinii naimaan deer l orshin togtnoj baigaa ene asuudliig delhii medne

Jdv gengiin zeel gemt hereg bish geedih hurlyn darga gegch neg....... hvn helj baisandaa [202.126.88.179] 2020-08-14 02:42:01

Gehdee ene ajlyg hen yamar erh ashgiin vvdnees zohion baiguulsangolon hvn helsen ter tomni namyn er .n darga nar ih hurlyn gishvvdeer knof daruulah abilgal baisan gej harddag yaridag uhaj bodbol vnen baih gej boddoghvn olon shvvbatzorigch basdargataibaib.

МАН-ын гишүүн [103.14.36.18] 2020-08-14 02:32:12

Хохь чинь, хэн биднийг сонго гэсийн. Энэ байтугай юм үзүүлнээ.

Зочин [66.181.183.84] 2020-08-14 02:28:11

Шинжлэх ухаан технологийн сан гэж бас авах юмгүй хэдэн докторын кармаанд ордог боллоо. Шалгаад үзээрэй гадаад дотоодын их сургууль болсон болоогүй мэдээлэл эвлүүлж бичээд дисертаци нэртэй цаас хэвлэж өгсөн төдий улс оронд гийгүүлэх зүйлгүй хулгайч нар байгаа шүү.

зочин [202.131.248.226] 2020-08-14 02:25:16

Батзоригийн 40 сая төгрөгний торгуулийн ял үнэхээр шүүх яаж эрх мэдэлтэн, мөнгөтэй хүнд үйлчилж байгааг харуулсан тодоос тод жишээ, энэ хүн ЖДҮ-гийн олон арван тэрбум төгрөгийг албан тушаалтнуудад өгөх тушаал шийдвэр гаргасан нь илтэд хууль зөрчсөн байгаа, шийдвэр гаргаж байгаа албан тушаалтан асуудлыг нягталж шийдвэрээ гаргах ёстой, гэтэл луйварчдад боломж олгож тушаал гаргасан хүнд 40 сая төгрөг бол зүгээр бараг хоолны мөнгө нь байх, тэр их тэрбум тэрбумаар нь зээл авсан хүмүүс хангалттай авлига өгсөн байгаа, түүний нэг жижигхэн хэсэг нь 40 сая төгрөг.Ийм завхрал гэж байх уу, улсын яллагч прокурор нь дээд шатны шүүхэд энэ хүний ял хөнгөдсөн талаар эсэргүүцэл бичихгүй байгаа нь бас сонин.Үүнийг сэтгүүлчид,ТББ-ууд сонирхох хэрэгтэй.

Зочин [66.181.185.247] 2020-08-14 02:20:30

Эндээс ялзарсан төр засагтай болжээ гэдэг нь батлагдана

onom [119.40.98.106] 2020-08-14 02:12:38

Энэ шүүхийнхнийг ер нь дийлэхгүй талдаа орлоо шүү. Авилгажсан төрийн олон шат дамжлагын аль нэг салаа мөчир дээр мултарна гэж мэдээд байна. Цагдаа дээр алга болгоно. Болохгүй бол Прокурор дээр хаалгана. Бүр болохгүй бол шүүх дээр гацаана, дээш доош хэдэн шат явуулна, хэрэг салгана тусгаарлана. Бүр болохгүй бол ял тохиролцоно, бүүр болохгүй бол Шүүхийн шийдвэр дээр ярина, Шоронгийн даргыг амаар нь гартал авилгадахад жил жил 3,3 сараар хорогдуулаад байна. Эцсийн дүндээ хамгийн муу тохиолдолд бүүр хамгийн муу тохиолдолд 4 жил л сууна. нэг сонгуулийн л цикл шүү дээ. Ийм байхад авилгадах, идэж уухгүй тэгээд яахын. Процесс нь 10 хэдэн жил болж байхад дунд нь аргалах арга, авилгадуулах албан тушаалтан гараад л ирдэг.

999 [103.87.255.66] 2020-08-14 01:59:25

Бид өөрсдөө ялзарсан ард түмэн гэдгээ мэдэх үү. Ийм хогийн төр засгийг бид өөрсдөө 100.0 мянган төгрөгөөр дахин дахин сонгосон шүү дээ.

zochin [202.179.27.101] 2020-08-14 01:45:44

prokuror eserguutsel bicheechei.

ЗОЧИН [202.126.90.23] 2020-08-14 01:27:45

ТЭМҮҮЖИН ГЭЖ ХУЛГАЙЧИЙН ХИЙСЭН АЖИЛ ЕР НЬ ХУЛГАЙЧАА ГУЙГААД ЯЛ ТОХИРОЛЦОНО ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ БЭ ҮНЭН ГАЙХАМШИГТАЙ ДУУРАЙХ ДУРТАЙ ЮМ БОЛ САЙНЫГ НЬ ДУУРАЙ ХАМАГ МУУ МУУХАЙГ НЬ АВААД ДЭЛХИЙН ЖИШИГ ГЭЖ ХУЦАЛДАНА ШҮҮХ, ЭРҮҮГИЙН ХУУЛЬ, ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЯТАДЫН ХУУЛИАР ХЙИ ТЭД АВИЛАГАТАЙГАА САЙН ТЭМЦЭЖ ДЭЛХИЙД ГАЙХУУЛЖ БАЙНА ЭНЭ САЙН ЖИШИГИЙГ ДАГААЧ

АН [202.21.104.194] 2020-08-14 02:09:14

2017 онд Тэмүүжин байгаагүй Мал минь

onom [119.40.98.106] 2020-08-14 02:08:48

Нямдорж-ийн үед үү, Тэмүүжингийн үед үү?

Зочин [202.55.188.41] 2020-08-14 01:25:03

МОНГОЛЧУУДЫН оройн дээд зовлон бол авилга юм шүү бүх зовлонгын эх үндэс гэсэн үг. тиимээс энэ төрлийн гэмт хэрэгт доод тал нь 10 аас 20 жилийн ялтай байж гэмээн дараагын хөгжлийн асуудлыг ярина.

Доржсүрэн [50.101.118.166] 2020-08-14 01:09:00

Төр засаг үнэн ялзарч өмхийрсөн байна аргагүй бидзээ ерөнхийлөгч гэдэг Боловсрол муутай Баттулгатай шүүхийг гартаа авсан гэж байсан шүүх үнэхээр харамсалтай Хүрэлсүх гэж нэг сагсуу онгироо юм шударга гэдэг үгний ард маш их жүжиглэж МАН- хаа сонгосон хүмүүсээ доромжилж байгаа биз Одоо хэнд ч юү ч гэсэн өнгөрсөн

ККК [202.72.242.139] 2020-08-14 00:26:41

ТӨР ч гэж дээ


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.