ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг Монголын шүүх өршөөх үү?

Aдмин / Хууль

Олон зуун жижиг дунд үйлдвэрлэгчийн боломжийг хулгайлж, албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮ авсан гишүүдийн хэрэг эхнээсээ шүүхийн хаалга татаж байгаа билээ.

ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн нэрс:

  • ХХААХҮ-ийн сайд асан Б.БАТЗОРИГ өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөг,
  • УИХ-ын гишүүн асан Б.УНДАРМАА "Доктор МЭИК" ХХК 700 сая төгрөг,

  • УИХ-ын гишүүн асан Г.СОЛТАН “Монгол шаазан” компанид 950 сая төгрөг,
  • УИХ-ын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая төгрөг,
  • УИХ-ын гишүүн асан Я.СОДБААТАР өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум төгрөг,
  • УИХ-ын гишүүн асан Н.ОЮУНДАРийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая төгрөг,
  • УИХ-ын гишүүн асан О.БАТНАСАНгийн дүү О.Ганбаатар 950 сая төгрөг,
  • УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭНгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Довдон овогтой Дэнсмаагийнх нь “Спа цогцолбор” ХХК тус сангаас 700 сая төгрөг,
  • УИХ-ын гишүүн асан Л.ЭНХБОЛД өөрийн охин Э.Мандухайн нэр дээр үүсгэн байгуулсан "Мийт экспорт интернэшнл" ХХК-д 2016 онд ЖДҮХС-аас 1,3 тэрбум төгрөг,
  • УИХ-ын гишүүн Н.УЧРАЛын аавынх нь 100 хувь эзэмшдэг “Хүннү” ХХК нэг 950 сая төгрөг
  • УИХ-ын гишүүн Б.САРАНЧИМЭГ, УИХ-ын гишүүн асан Б.НАРАНХҮҮ нарын дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр ХХК" 2018 оны 8 сард 800 сая төгрөг,
  • УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР өөрөө 80 хувийг нь эзэмшдэг "Мондем" ХХК-аараа ЖДҮХС-гаас 2018 оны 10-р сард 300 сая төгрөгийн зээлийг тус тус авсан.

Зээл авч шүүхэд дуудагдаж шалгагдаж байгаа, ял авсан гишүүд үүний талд нь ч хүрэхгүй байна. Шүүхэд дуудагдаж хэрэгтэн болох нь битгий хэл УИХ-д дахин нэр дэвшиж сонгогдон хуулийн хамгаалалтандаа ороод байгаа хэд хэдэн гишүүд байгаа юм.

Албан тушаалаа ашиглаж ард түмний боломжийг хулгайлсан тэдгээрийг шалгаж шүүхгүй, шүүгдсэн хэдэд нь үнэн зөв ял шийдвэрийг оногдуулалгүй өнгөрөөж байгаа нь шудрага үнэн Монголын шүүх.

ЖДҮХС-гаас зээл авсан хэргээр шүүхэд буруутай нь тогтоогдсон гишүүдийн ялыг харьцуулвал

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир- Тэрээр өмгөөлөгч нэмж авсан тул шүүх хуралдааныг энэ сарын 19-нийг хүртэл хойшлуулсан.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа /700сая/- Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзээд түүнд 2 жил 6 сарын хорих ял оноов. Мөн нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хасах шийдвэр гаргасан.

УИХ-ын гишүүн асан Г.Солтан/950сая/- Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

УИХ-ын гишүүн асан Б.Батзориг/1,4тэрбум/ - гэм буруутайд тооцож, нийтийн албанд 5 жил ажиллах эрхийг хасаж ердөө 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан. Сайдын эрх мэдлээ урвуулан ашигласан гишүүдэд зээл олгох гол нөхцөлийг бүрдүүлж 8,6 тэрбум төгрөг, өөртөө 1,4 тэрбум төгрөгийн зээл гаргуулсан түүнийг гэм буруутайд тооцсон хэдий ч шүүх ял эдлүүлэлгүйгээр өнгөрөөлөө.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2020-08-17 04:11:17

ТЭНГЭР НИРГЭЖ ЭРЛЭГИЙН ШҮҮХЭЭР ОРУУЛ

ЗОЧИН [202.126.88.144] 2020-08-17 01:36:24

ӨРШӨӨГӨӨД Л БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ҮҮНЭЭС ИЛҮҮ ЯАЖ ЭРХЛҮҮЛЭХ ГЭСЭН ЮМ. АВЛАГАЧ ШҮҮГЧ НАРАА

жанцан [194.228.32.113] 2020-08-16 15:01:23

ждү сангаас зээл авсан гишүүд" гэж нэрлэж байгааг анзаарна уу. уг нь бол ждү сангаас зээл завшсан гишүүд гэх ёстой. хууль шүүх сэтгүүлзүйн хэл гэж авах юм алга даа.ийм хэл сэтгэлгээтэй монголын засаг төр нусан буугаар буудаж байна даа.

0000 [103.10.23.68] 2020-08-16 11:37:25

Энэ хэрэг бол хулгайн хэрэг биш Албан тушаалаан ашиглаж луйвар хийсэн гэмэт хэрэг хатуу шийтгэхгүй бол эрх мэдэлтэй хүн юуч хийж болно гэсэн үг болно Эрх мэдэлээн ашиглах гэмэт хэрэгт хатуу ял өгч байж төр цувэршнэ хулгайч нар төрөөс зай барьдаг г болно

3435 [202.9.40.182] 2020-08-16 14:09:10

unen

Зочин [192.82.68.11] 2020-08-16 13:47:36

хуулийн дагуу зохих журмаар тендерт оролцоод шалгарч зээл авсан бол чи юуг үндэслэн шийтгэх гээд байгаа билээ Эсвэл намын хамаарлыг харгалзар хэлмэгдүүл гэх гээд байна уу Шүүх хуулийнхан үндэслэлээ гаргаг Хуулийн шийдвэрт бүү нөлөөл

Иргэн [150.129.143.69] 2020-08-16 10:41:36

Шүүж чадахгүй байгаа шүүгч нарт эрүү үүсгэж хариуцлага тооцох цаг болсон.ждү.с идсэн луйварчдыг ард түмний шүүхээр шүүж ял өгөх цаг удахгүй ирнэ.

Lvd [202.126.90.70] 2020-08-16 05:19:32

Tolgoi nitomchuud uchraas ter er ni mongolchuud yamar hvmvvseer tvriin erh bariulj baigaagaa medej baigaa tedniig vmvvrdvg ulaan hamgaalagchidtai huuli shvvh baina.

Зочин [66.181.161.4] 2020-08-16 02:23:51

Засгийн тэргүүн нь өөрөө ждүчин байхад яаж ч ждүчин сайдуудаа шийтгэхэв дээ. Онигоо болно шүү дээ.

Зочин [66.181.183.171] 2020-08-15 14:16:52

юун харин ч дэвшээд шадар болцоныг харж байгаа из дээ жду шаавал ард тумнийхаа хармаанаас шаавал содбаатар шиг толгойг нь илэхээр барахгуй буур щадар сайд дээр томилдгийн мэдвуу харцгаа наад зенгер хук ээ

Зочин [202.126.88.69] 2020-08-15 14:37:04

Толгойг нь илээд байхаар улам олон хулгайч төрнө.Нээлттэй хорих анги гэж нэг 2 одтой зочид буудалтай болчихсон.Өөрсөндөө зориулж хийсэн.Тэр ядарсан хүнд бол жаргалын орон.Энэ хулгайч нараар Мааньтад шохойн дээр ажиллуулж амьдрал ямар ямар амттайг ойлгуулах ёстой.Ажил сураг л дээ.

зочин [59.153.112.153] 2020-08-15 13:19:45

монголын шүүх засаглал толгойгийн илээд ч бгаа юм шиг,өршөөгөөд ч бгаа юм шиг хоёрын хооронд гурвын дунд гэдэг шиг л юм хийгээд бгаа дүр эсгээд л байх юм даа.тэнэг монголчуудыг ингээд нэг хуурч мэхэлж салцгаая гэж л төр шүүх хоёр тохиролцоо хийж дээ.ийм ч хүүтэй байсанд орвол байгаагүйн дээр гэдэг шиг ийм төр засаг ,шүүхтэй байсанд орвол байгаагүйн дээр дээ.бүгдын цаазал.

Зочин [66.181.161.119] 2020-08-16 01:19:30

Энд хүрэлсүх занданшатао нарыг орхисон байна. Гол зохион бхйгуулагч нь энэ хулхи новш шүүдээ

Зочин [202.21.114.139] 2020-08-15 08:53:16

Ардчилсан солнгосын бүдүүн бацааныг авчираад төрөө бариулах юмсан..

Иргэн [139.5.219.216] 2020-08-15 07:55:49

Монголын шүүх эрх мэдэлтэй, баян хүнд үйлчидэг учраас үнэн зөвшийдэж, зохих ял өгнө гэдэгт огт итгэхгүй байна.

Зочин [185.220.101.198] 2020-08-15 07:50:27

Batzorigiig bolhoor torgood ywuulhiin busadiin horichood bugdiin horiuul taarna

Зочин [66.181.170.215] 2020-08-15 07:21:33

950-аар зохион байгуулалттай авсан юм чинь бүгдийг адил тэгш шийтгэх хэрэгтэй.

Баатар [202.9.40.156] 2020-08-15 06:05:42

Л.Энхболд гэдэг ЖДҮчин хулгайч нөхөрт мөн ийм ял өгөх үү

Зочин [66.181.170.215] 2020-08-15 06:00:44

ed nariig horri bish zeeliin tuluuleed deerees ni torgoj tusuwt nemer oruuluul zugeer yum bgamdaa

Зочин [66.181.170.215] 2020-08-15 05:51:08

Batzorig tolgoi ni ym bnshdee

Зочин [203.91.115.46] 2020-08-15 04:16:41

элбэгдоржийн АСЕМ аар идсэн 5 их наяд элбэгдоржийн идсэн эрдэнэтийн 49 хувь ачит ихт зэсийн овоолго чингэс самуурай бондын 10 их наяд батүүл нарын идсэн 3 их наяд төгрөгийн хохирлыг сэмхэн өршөөчихсөн байхад 1 тэрбумын ЖДҮ зээлийн хэрэг ял авсаар л байна.

Зочин [89.64.64.115] 2020-08-16 11:33:07

Mongol mumen Bat uuliig buudaj alsan ni deer baihdaa.. buu barij uzeegui hulgaichid mongol ulsiin baatar tsol olgodog uls momgoloos oor uls alga bna

Больж үз [66.181.185.101] 2020-08-15 03:58:52

Өөрсдөө хулгай луйвар хийчихээд ард түмэнд, бусдад шударга ёс тунхаглаад байж болохгүй биз дээ? Шийтгэл хүлээх ёстой.

Зочин [66.181.183.171] 2020-08-15 03:37:30

ЭНЭ ЖДУЧДИЙГ ЕМЕЕРСЕН ХУЛГАЙЧ ЧИ ХУЛГАЙЧ НАРЫХ НЬ ДОТНЫ ХАМЖИГЧ БАЙНА ДООР БАЙГАА НЕХРИЙГ БАРЬ ХУЛ ШИЙТГЭ ХАМТРАГЧ НЬ БАЙНА. ЗЭЭЛ ЯАЖ АВАХААС ШАЛТГААЛНА ЧИ МЭДСЭЭР БАЙЖ АЛБААР ИНГЭЖ БИЧНЭ ГЭДЭГ САНААТАЙ БИЧИЖ БАЙНА. ЭНЭ БОЛ ЖДУ ЗЭЭЛ ТУУНЭЭС БИШ ГИШУУДИЙГ БАЯЖУУЛАХ ХЭРЭГСЭЛ БИШ

зочин [202.179.8.210] 2020-08-15 02:43:25

Зээл авсан хүн бүрийг шийтгэхгүй биз дээ.Зээл авсан хүмүүс зээлээ төлнө шүү дээ.Зээл өгчихөөд шүүхээр шийтгээд байвал юу болох вэ? Өрөөсгөл байдал гаргахгүй баймаар байна.ЖДҮ гэж улс төржөөд байтал зарим зээл авсан хүмүүс зээлээ төлөөд дуусч байгаа.

Зочин [64.119.18.34] 2020-08-15 02:39:32

Odoo ar araasa yavah l blgui. Harin dahin gishuun , said ene ter bolood yavj bgag ni yah sanaatai bga yum bol doo. Uul ni huuli darga tsereg aliig ni ch yalgadaggui bh estoi bmaarsan

иргэн [103.212.119.72] 2020-08-15 02:02:12

Даварсан юмнууд хариуцалгаа хүлээх эр зоригтой байгаач!!!!!!!!""авсан бол өгч сур !!!!!тэгэхгүй бол хулгайчаараа хөгширч үхнэ.!!!!!!!үхэхдээ галтай тамд очихийг хүсэхгүй бол --- идэсэн уусанаа өг!!!!!"""""""

dulmaa [223.104.3.206] 2020-08-15 00:59:45

harin ch orshoodog yum bishuu.esregeeree engiin jiriin ardad huuli hatuu hatuu.ugaasaa oilgomjtoi yum bichih yum.


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.