Хувийн цэцэрлэгийн сул орон зайг ашиглан 5087 хүүхдийг төрийн өмчийн зардлаар цэцэрлэгт хамруулна
![](/files/0reqbjqv3ivlzbhuehup/3/salon-de-kindergarten.jpg)
Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар өнөөдөр ЭМЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр " Томуугийн дэгдэлтэд халдвар авсан хүмүүсийн 60 гаруй хувийг 0-4 насны хүүхэд эзэлдэг. Бид өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл, сургуулийг ажиллуулах гэж байгаа гэдгийг анхаараарай. Өмнө нь явж байсан 3-4 настай хүүхдээ хамруулаад, анги танхим илүү байгаа бол зорилтот бүлгийн хүүхдүүдээ хамруулах сайдын тушаал гарсан. Тиймээс дараах зөвлөмжүүд гарсан.
- Нэг бүлэгт 20-оос дээшгүй хүүхэд хүмүүжинэ
- Цэцэрлэг ажлын 5 өдөр, хуучин цагийн хуваарийн дагуу ажиллана
- Гэр-цэцэрлэг-гэр гэсэн маршрутаар хүүхдээ авч явах, олон нийтийн газар дагуулж явахгүй байх.
- Хүүхдээ цэцэрлэгт авч ирэхдээ, явахдаа амны хаалт зүүлгэх. Цэцэрлэг дээрээ амны хаалт зүүх шаардлагагүй.
Бид сургууль, цэцэрлэгийн захиргаануудтай хамтран шаардлагатай байгаа хэрэгцээнүүдээ нарийвчлан гаргалаа. Төрийн бус хувийн цэцэрлэгийн сул орон зайг ашиглан 5087 хүүхдийг хувийн цэцэрлэгт төрийн өмчийн зардлаар авах ажлыг хийнэ. Анги танхимын хүрэлцээ тааруу байгаа зарим цэцэрлэгт зориулалтын барилга байгууламжийг түрээсэлж ажиллуулах талаар Нийслэлийн Боловсролын байгууллага аймгуудаас мэдээллээ аван, зохион байгуулалт хийн ажиллаж байна. Сайдын тушаалаар баталсан түр журмыг зөрчин 2 настай хүүхдийг цэцэрлэгт элсүүлсэн эсэхийг Мэргэжлийн хяналтын газар шалгах эрхтэй. Шалгалтын явцад зөрчил илэрвэл зөрчлийн хуулиар хариуцлага тооцно" гэв.
Сэтгэгдэл
[103.80.210.183] 2020-08-21 09:57:51
хөөрхий дөө МҮҮН чинь урсгал биз дээ. зүүдээ л ажил болгоод овоо мөрөөдлөө гүйцээчихдэг лагаа нар юм аа.