Ганбаяр: Хулгайн 57 удаагийн үйлдэлтэй бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Ганбаяртай ярилцлаа.
-Халаасны хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Оны эхний долоон сарын байдлаар нийслэл хотын хэмжээнд халаасны хулгайн гэмт, хэрэг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 1714 бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулахад гэмт хэргийн шинжтэй 1040, зөрчлийн шинтэй 674 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байгаа. Гомдол мэдээллийг урьд оны мөн үетэй харьцуулахад 402 гомдол мэдээлэл буюу 19 хувиар буурсан үзүүлэлт гарсан.
-Хичээлийн шинэ жил хаяанд иржээ. Энэ үеэр хулгайн гэмт хэрэг идэвхжиж ирдэг. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?
-Хичээлийн шинэ жил дөхөхөд хөдөлгөөн эрс нэмэгэддэг. Манайхаас халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийн алба хаагчидтай хамтарч хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Мөн дүүргүүдийн нутаг дэвсгэрүүдэд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдийг нөхөн илрүүлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж байна. Эзэн холбогдогч нь тогтоогдсон хэргүүдийг хуулийн хүрээнд түргэн шалгаж шийдвэрлэх талаар анхаарч ажиллаж байна.
Энэ үеэр оюутнууд сургалтын төлбөрөө бэлнээр хийх тохиолдол байдаг. Хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүд халаасны хулгайн талаар мэдээлэл тааруу байдгийг хулгайчид олзолдог. Мөн дунд сургуулийн хүүхдүүд хулгайд эд зүйлсээ алдсан тохиолдол хэд хэд бүртгэгдсэн. Хичээлийн ээлж солигдох бужигнаантай үеэр хүүхдүүдийн утас хулгайлдаг асуудал түгээмэл байна. Бид дунд сургуулиудын ойр орчимд эргүүл шалгалт зохион байгуулах ажлыг үе шаттайгаар төлөвлөөд явж байна.
-Халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг нийтийн тээврийг камержуулсан. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд камержуулалт хангалттай байна уу?
-Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийтийн тээврийн компаниудтай хамтарч камержуулах ажлыг “Улаанбаатар смарт карт” компани өөрийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн. Одоо хүний бөөгнөрлийг дагаад гудамж талбай олон нийтийн газар, зах худалдааны төвүүдэд энэ төрлийн гэмт хэргийн гаралт ихэснэ. Иргэд камертай гэдэгт найдаж сонор сэрэмжээ алдахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Бөөгнөрөл ихсэх тусам энэ төрлийн гэмт хэрэг гарах магадлал ихэсдэг.
-Иргэд гол төлөв юугаа хулгайд алдаж байна вэ. Их хэмжээний бэлэн мөнгө халааснаасаа алдсан тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх тал дээр учир дутагдалтай байна гэх иргэдлийн гомдол гарч байгаа харагддаг...
-Хохирол нөхөн төлүүлэлт урьд онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлт гарсан. Гарч байгаа халаасны хулгайн гэмт хэргийн 80-90 хувьд гар утас алдагддаг. Одоо цагт их хэмжээний бэлэн мөнгө цүнхлээд явдаг хүн ховор болсон. Бүх зүйлс цахимжиж иргэд интернэт банк, мобайл банкаар гүйлгээ хийдэг болсон шүү дээ. Халаасны хулгайчид өндөр настнуудыг онилдог болсон. Тэтгэврийн мөнгөө авч яваад суйлуулсан тохиолдол хэд хэд бүртгэгдсэн. Ер нь тэтгэвэр буудаг өдөр халаасны хулгайчид банкны ойр хавиар өндөр настнуудыг хохироох тохиолдол бий. Мөн оюутан сурагчид нийтийн тээврээр зорчихдоо нөүтбүүкээ хулгайд алдсан хэрэг хэд хэд гарсан.
-Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй иргэд хэд байдаг вэ. Тэдний үйлдэлд цагдаагийн байгууллагаас хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?
-Цагдаагийн байгууллагын цахим санд 2017 оноос хойш хулгайн гэмт хэрэг үйлдэж бүртгэлд орсон 507 этгээд бий. Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн гэмт хэрэг илрүүлэх үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор цахим санг байгуулсан. Нийслэлийн зарим хөл хөдөлгөөнтэй газруудад царай таних камеруудыг туршилтын журмаар байршуулж өгсөн. Сэжигтэй этгээд камерт орж ирэхэд тухайн байгууллагын хамгаалалтын албанд мэдээлэл ирнэ. Цагдаагийн байгууллага тухайн байгууллагын аюулгүй байдлын албатай хамтарч ажилладаг. Царай таних камер ашиглаж улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан хэд хэдэн этгээдийг олж тогтоосон.
-Царай таних камерыг хаана ямар газруудад байршуулаад байна вэ?
-Хулгайн хэрэг ихээр үйлдэгддэг зах худалдааны төвүүдэд байршуулах албан мэдэгдэл хүргүүлээд хамтарч ажиллаж байна. Эхний ээлжинд Хархорин худалдааны төвд туршитын журмаар байршуулсан нь үр дүнгээ өгсөн. Цаашид “E Mart” сүлжээ худалдааны төвүүдэд царай таних камер байршуулахаар холбогдох мэргэжилтнүүдтэй ярилцаж байна. Ингэснээр хулгайч нар алхах гишгэх газаргүй болж байгаа юм. Тав алхахгүй баригдана гэсэн үг. Цаашид томоохон зах худалдааны төвүүдэд байршуулахаар холбогдох хүмүүстэй ярилцаж, камержуулах ажлыг тасралтгүй зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.
Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН dnn.mn ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.91] 2020-08-27 04:12:49
HULGAI HIIHDEE ICHDEGGUI HUMUUSIIG. OLON TUMEND. ZURAG, NER BUUR AAB EEJIIN N NER USTAI N ZARAL TEGBEL HASHIRCH MAGADGUI
Энхболд.х [172.58.140.37] 2020-08-27 00:15:06
Хоцрогдсон арга барилтай Боловсролын Яамныхаа Сургалтыг өөрчлөөч.Ялангуяа 1-6 ангийн хүүхдийн хичээлд Ёс зүй.ёс суртахуун.Хүмүүжлийн хичээлээ оруулж өгөөч! Тэгвэл хэдхэн жилийн дараа байдал арай өөр болноо.Бар Рестораныг багасга.Орой эрт хаалгах хэрэгтэй.Автобус зогсохоос 1.30 минутын өмнө хаалгах хэрэгтэй.Та нарт эрх нь байна.
Хохирогч байна [203.98.76.100] 2020-08-26 09:39:27
хулгайд алдсан зүйлээ одоо болтол олж аваагүй байна. Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргасан боловч шийдэж өгнө гээд л таг болсон, автоамшины эд анги ихээр алдагдаж байна нэг ч шийдсэн эзэнийг нь олж тогтоосн юм байхгүй байна. иргэдийн гомдол мэдээллийг шийдэж өгөхийг хүсье, би машина тонуулсан одоо болтол хариу байхгүй, хэлж байгаа хариу нь ер нь хэцүүдээ олдохгүйдээ гэхшиг, үнэн сэтгэлгүй ажилаа муу хийдэг, аргацааж цалин авсан гарууд энэ цагдаагийнхан, уул нь их л ойлгомжтой хулгай байхад шийдэж өгөхгүй л байна, машин тавьсан газар яааг тэр үед камераа унтраасан байдаг юм, ойлгомжтой тэр жижүүр манаач хамжсан байж таараа ш дэ, аль эсвэл цагдаа ч өөрөө хамжсан байх магадлалтай болоод шийдэж өгөхгүй ч байж мэдэнэ гэж сүүлийн үед хардаад байгаа шүү... Хан-Уул дүүргийн цагдаагийн газар ажлаа хийгээрэй, би хүлээгээл байгаа шүү, чадахгүй бол дээд удирдлагад чинь хандана шүү хариуцаж байгаа байцаагчаа та үүрэг хүлээсэн бол ажлаа хий... тэгээд цалингаа ав.... эс бөгөөс чад шүүү заа
Зочин [121.254.41.81] 2020-08-26 03:39:32
Манайхан жижиг том аль ч хулгайг илэрүүлэж барахгүй угаасаа ярихаас өөрийг хийж чадахгүй бүлтэрхийг чадна
зочин [202.21.100.210] 2020-08-26 00:58:08
хулгай хийсэн бүгдийг хориод байвал олон ч томчуул хоригдоно доо. архинаас, ослоос, ХАБ-аас олон ч эрчүүдээ алдаж байна даа.
Зочин [192.82.70.211] 2020-08-25 22:40:46
Iim neg asuultaa survaljilj baigaa huneeree belduulsen huurai yriltslaga hend ch heregtei yum
Зочин [202.21.108.234] 2020-08-25 19:02:24
turiin alban haagchid bish bna shd. chaavas da
зочин [115.65.47.30] 2020-08-25 15:00:26
Хуулиа чангатгаач ээ, хулгай хийсэн хүнийг ил тод нээлттэйгээр нийтэд мэдээлж, бүх газар зургийг нь өлгөөч ээ, хохирлыг бүрэн төлөөлүүлж, бүх насаар нь хориоч ээ.
dandar [117.136.38.142] 2020-08-25 23:40:22
zuv zuv.demjij bn.hulgaich muuhai.odor shonogui hodolmorloj holsoo dusluulan bj olson mongo sh de.
Иргэн [192.82.68.87] 2020-08-25 12:10:37
Хүний эрх гэдэгээр бамбай хийж бна.энэ нь гай болж бна.цагдаа нар босоо удирдалгатай даргаасаа асууж байж шииднэ шүү.
mongol [139.5.217.160] 2020-08-25 11:44:15
Nodnin jil tsetserlegiin huuhduudiin ugsun ariun tsevriin heregsel haachsan bol olood uguuch. 1 jilliin hangalt avsan tald ni ajlaagui shuu
Зочин [64.119.20.11] 2020-08-25 06:24:05
Ардчилсан улсад бол ийм онцгой чадвартай хvмvvсийг алдаршуулах талаар маш их ажил хийгддэг юм билээ!! Америкт яадгийг та нар мэднэ биз дээ!! Тэнд бол ийм хvн аль эрт ТОМ ОД болцон еерийн тухай кино , сурталчилгаанд тасралтгvй оролцож яваа!! Манайд Америк шиг хvний эрхийг дээдлэхгvй юм гэхэд ядаж Гавьяат егчихееч!!! АН энэ асуудлаар дагнаж ажилламаар бн!! Энэ хvн мэдээж АН-н идэвхитэй гишvvн гэдэг нь ойлгомжтой!! АН гишvvдээ, иргэдээ хамгаалахгvй бол бидэнд хvнд хэцvv цаг иржээ!!
Зочин [139.5.218.185] 2020-08-25 05:31:44
avtu buudluud deer boon boonooroo l yvaad bdgshdeee
Зочин [202.179.25.1] 2020-08-25 05:24:36
хулгайч нараа ил зарлаад жигшүүлж болдоггүй юм уу,тэгвэл иргэд манай энэ хавиар эргэлдсэн нтр гээд таних жигшинэ гэж ойлгодог,нээх илрүүлсэн болж хэдэн нуруу цагаан толгойн үсэгнээс өөр юмгүй,хүний хохирол барагдуулсан юмгүй байх юм,эсвэл хамтарч ажилладаг юм уу нэг нь илрүүлсэн болж өнөөх нь баригдсан болж ажиллаад,ИРГЭН НАДАД ХАРДАХ ЭРХ БИЙ ШҮҮ
Зочин [202.9.47.12] 2020-08-25 03:17:54
Цагдаа хуулийн байгууллага зөвхөн жижиг гарын хулгайчидтай тэмцээд байх юм. Бид бүхний цалин, тэтгэвэр, татварын мөнгийг халаасалж эх орны маань эрдэс баялаг газар нутгийг зарж суугаа том гарын хулгайчидтай ер тэмцэхгүй юм.
зочин [103.57.93.15] 2020-08-25 03:09:25
цагдаагийн шалгадаг гэж юу байхав.тавиад явуулчихдаг шүү дээ.төрөөр дүүрэн хулгайч нар цагдаа ,шүүхэд бөгсөөрөн гартал мөнгө чихчихсэн,гудамж талбайгаар дүүрэн хулгайч нар хаа сайгүй эрх чөлөөгөө эдэлж хулгай ,луйвараа хийж яваа улс оронд шударга ёс гэж байх уу,үгүй юу.ийм улс орныг хулгайч жонхуу,хулгайч бүгд найрамдахаа уншуулсан хүрэлсүх удирдана гэж юу ч билээ дээ.инээдтэй улс орон шүү дээ.
Зочин [66.181.161.93] 2020-08-25 02:42:04
Наадуул чинь хүн ч алсан бга шүү ясын цайтал мушги, хүчин бол хийсэн л бга, лр нь хулгай
Зочин [195.46.106.44] 2020-08-25 02:28:35
Наад хулгайч нарынхаа зургийг хэвлэл мэдээллээр юм уу эсвэл тусгай самбар гаргаж, ТВ-ээр олон түмэнд мэдээлж таниулах ажил хийж болдоггүй юм уу. Юугий нь хайрлаад хав дараад суудаг юм бэ. Тэгж байж л иргэд сонор сэрэмжээ дээшлүүлнэ шүү дээ.
temuujin [66.181.181.152] 2020-08-25 02:08:27
Хүн үхчихээгүй л бол цагдаа нар өөрсдөө учраа ол гэсэн байдлаар хандсаар байгаад ийм байдалд хүрч байгаа шд.
Хохирогсод [122.201.26.172] 2020-08-25 01:21:21
Иргэн хүн цаг нар өдөр хоног хувмслан байж олсон эд зүйлээ алдахад маш их хохиролтой эцэсд нь цагдаагийн байгууллагад ханддаг.Гэвч ирж баахан хээ бодис болж болж таг алга болно, хэд хоногоос өөрийг нь залхтал байцаана. За тэгээд хулгай нь юм хар мөртөө гэж сүсэглээд орхино...Ингээд цагдаа нь амарч, хулгайч нь өөгшсөн дараагийн байгаа онилно... Өнөөдөр ийм л байна ....Цагдаагийн байгууллага ядаж эргэж хариу хэлдэг эргэх холбоотой байх хэрэгтэй шүү дээ