БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Монголын Мянганы сорилтын сангийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Aдмин / Нүүр

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Монголын Мянганы сорилтын сангийн захирал Э.Содонтогос болон удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. МУ-ын Засгийн газар болон АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац 2018 онд эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилго бүхий нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Компакт гэрээнд гарын үсэг зурсан. Уулзалтаар Э.Содонтогос захирал Компакт гэрээ, төслийн талаар сайдад танилцуулга хийж, төслийн хэрэгжилтэд БОАЖЯ үүрэг оролцоо ямар байх талаар санал солилцлоо.

Мянганы сорилтын сангийн захирал Э.Содонтогос: ”АНУ-ын Засгийн газартай байгуулсан Компакт гэрээг хэрэгжүүлэхэд БОАЖЯ маш их үүрэгтэй гэдгийг онцолмоор байна. Гэрээнд тусгагдсан үүрэг, амлалтуудыг хэрэгжүүлэн ажиллахад Байгаль орчны салбарт хамаарах чиглэл, бодлогод Д.Сарангэрэл сайд таныг илүү их анхаарал хандуулж дэмжин ажиллана гэж итгэж байна. Түүнчлэн 4 сая долларын үнэ бүхий лаборторийн дэвшилтэт технологуудыг Усны газарт гардуулахаар болсон. Тиймээс та бүхэн хаана лабораторийг байгуулж, ямар техник технологийн хэрэгцээ байгааг бидэнд уламжлахыг хүсч байна.” гэлээ

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “ Компакт гэрээний хүрээнд хийгдэх ажил болон хэрэгжилтэд бидний зүгээс ямар оролцоотой байх талаар ерөнхий мэдээллийг авлаа. Бид Засгийн газрын хүлээсэн үүрэг, амлалтаас өөрийн салбарт хамаарах асуудлуудыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, дэмжиж хамтран ажиллах болно. Гэрээнд тусгагдсан бас нэгэн чухал зүйл болох иргэдийн усны талаарх хандлагыг өөрчлөх, соён гэгээрүүлэх ажилд хамтран ажиллахадаа Байгаль орчин, аялал жуулчлалын яам бэлэн байгааг хэлмээр байна. Ялангуяа усны зөв хэрэглээ, усаа хайрлаж, хамгаалах, усны хомсдолоос сэргийлэх гэх мэт цогц ажлыг хамтран хийснээр үр дүнд хүрнэ гэж харж байна. Мөн лабораторийн асуудлыг ойрын хугацаанд холбогдох албаны мэргэжилтнүүдтэй хэлэлцэж, шийдвэрт хүрч эргэн мэдээлнэ.” гэсэн юм.


Сэтгэгдэл

zochib [66.181.161.49] 2020-09-16 03:18:11

tim tim baliar avgai,eniig shalgaach gar holni bolchood idej idched tsever uldeh yum ene uls tord orsn em_d.alban tushal ahij,orchlogddog gishuudig shalga shalga

Зочин [150.129.140.25] 2020-09-16 02:24:37

Энэ хулгайч авгай уулзалт хийж ууж идэхээс өөр ажилгүй авилгалч

Зочин [64.119.18.96] 2020-09-16 02:10:18

БОЯам Ту гай хамгаалалтын газар зарах, Шонхор зарөх бус жинхэнэ байгаль хамгаалах ажлыг хиймээр бна, МСС буцалтгүй иусламж өгч байгааг тэнэг авгай ойлгоогүйл бна да.!

Зочин [122.201.19.99] 2020-09-15 23:59:45

Балай авгай ЭМЯ-наас шахааны гаруудаа аваач нүдны булай болсон чадваргүй мэргэжилтэн дарганцарууд шахчихаад явсан


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.