Хурганы ноосон оймс, таавчигийг өмссөн хүн өөр зүйл хөлдөө углаж чадахаа байлаа гэж ярьдаг

Aдмин / Нүүр

Д.ГАНГАНТӨГС: МАНАЙ ХУРГАНЫ НООСОН ОЙМС, ТААВЧИГИЙГ ӨМССӨН ХҮН ӨӨР ЗҮЙЛ ХӨЛДӨӨ УГЛАЖ ЧАДАХАА БАЙЛАА ЯРЬДАГ.

image

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат Д.Гангантөгс хэмээх энэ залуу гэр бүлийн хамт 1992 оноос монгол гэрийн эсгий үйлдвэрлэж эхэлжээ. Өмнөговийнхон Ханхонгорын цагаан эсгийн гэхээр бүгд мэддэг. Харин өнгөрсөн жилээс “ХУРГА” нэртэй брэнд гаргаж эхэлжээ. Хурганы ноосыг богино гээд үйлдвэрүүд авдаггүй учраас малчид хурганы ноосоо хаях болдог. Харин үүнийг гар аргаар боловсруулж, оймс, таавчиг хийснээр хөнгөн, бат бөх, нягт сайтай бүтээгдэхүүн хийдэг болжээ.

“ХУРГА” БРЭНДИЙГ ҮҮСГЭН САНААЧЛАГЧ Д.ГАНГАНТӨГС: Хурганы ноосоор хийсэн оймс, улавч, таавчигийг том тэрэгний жолооч нар, уурхайн ажилчид маш их хэрэглэдэг болсон. Танай оймсноос өөр оймс өмсөж чадахаа байсан шүү гэж ярьдаг. Энэ санаа надад яаж төрсөн гэхээр би эхнэрийнхээ хамт Өмнөговь аймгийн бизнесийг дэмждэг “БИГ” төв дээр сургалтанд суусан юм. Тэнд уламжлалт бүтээгдэхүүн дээрээ суурилж хэрхэн шинэ брэнд гаргаж болох тухай доктор Э.Ганбат багшийн хичээлд суугаад “ХУРГА” брэндээ гаргахаар шийдсэн. Манай аймаг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Оюу толгой компани, Говийн оюу хөгжлийг дэмжих сан хамтраад “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм билээ. Энэ хөтөлбөрийн үр шимийг над шиг хүмүүс хүртэж үр дүнд хүрч байгаад манай гэр бүл их баярлаж байгаа.

image

“УДМЫН ӨРГӨӨ” ХХК-ИЙН МЕНЕЖЕР Б.СУГИР: Хурганы ноос хүний биед маш их илчтэй, эрүүл мэндэд тустай гэдгийг олон жил хэрэглэсэн хэрэглэгч нар байнга хэлдэг. Оймс, таавчиг, олбог, малгай гээд хурганы ноосон бүтээгдэхүүнийг маань аймаг орон нутгаас гадна Улаанбаатар хот, Европын зарим орноос захиалж байна. Одоо Герман, Унгар улсаас захиалга аваад бүтээгдэхүүнээ хийж байна. Үүндээ маш их урамшиж байгаа. Үйлдвэрлэл явуулахад технологийн сургалт, зөвлөх үйлчилгээ авсан нь маш их дэмжлэг болж бид бизнес, үйлдвэрлэлээ өргөжүүлсэн. Хурганы ноосоор хийсэн бүтээгдэхүүн эдлэх тусам биед эвтэйхэн болдог.

Хүн бүр байгалийн гаралтай, органик зүйлсийг хэрэглэх хүсэлтэй болсон энэ үед “ХУРГА” брэнд нь тэр шаардлагад нийцнэ гэж энэ “Удмын өргөө” компанийнхан хэллээ. Хурганы ноосыг боловсруулах явцад химийн бодисны ямар ч орц найрлага байхгүй. Цэвэр усаар л шавшиж дагтаршуулдаг байна. Эцэг өвгөдөөс өвлөж ирсэн амьдралын уламжлалт арга ухаан, эрдэм мэдлэг, өв соёлыг тээж, үр хойчдоо уламжуулан үлдээх нь тэдний нэг гол зорилго. Мөн “ХУРГА” брэндээ Өмнөговийн төдийгүй гадны зах зээлд гаргах Монголын том брэнд болгохын төлөө зүтгэнэ гэж ярьж байна.


Сэтгэгдэл

Отгоо [66.181.179.234] 2023-02-14 11:52:41

Оймс авмаар бна

Зочин [66.181.179.234] 2023-02-14 11:51:28

Утасны дугаараа

Отгоо [66.181.179.234] 2023-02-14 11:51:13

Дэлгүүр нь хаана вэ

Отгоо [66.181.179.234] 2023-02-14 11:50:19

Баяр хүргье улам олон төрлийн бүтээгдхүүн урлаарай дэлхийн бренд болох болтугай

Зочин [192.82.71.47] 2020-10-07 02:49:02

uugeeree felnik hiih ym bol ih avnadaa,hulurguhgui goe baih

Зочин [66.181.183.75] 2020-10-06 12:24:42

Mundag.

Зочин [122.201.21.18] 2020-10-06 17:10:56

Ноосоор нь юудэнтэй дээл хий. Харин хонины үнэрийг гартал угаа .. гудас. Өмд .оймс.малгай Хий өвөрмонголд ноолуураар дээл хийдэг.

Зочин [103.57.95.105] 2020-10-06 14:10:44

хурганд ямар ноос байдаг юм бол хурга дараагийн жил төлөг болно гэж бодхоор сонин л юм

qqqqq [46.26.51.254] 2020-10-06 11:55:19

oims hiivel

хургаа [124.158.95.5] 2020-10-07 01:59:05

хурганд ноос байлгүй яахав. ноослодогийн ш дээ

Зочин [202.9.46.36] 2020-10-06 10:19:25

ийм хогийн улавч хийж яаанаа. хэнч авахгүй

zochin [202.126.90.78] 2020-12-08 03:09:05

Oort cn taalgdhgui bwl orhij surah hrgteishvv uhaantai hun chanartai uhamsartai bhiig husey

Зочин [202.55.188.40] 2020-10-06 18:08:43

Углах хөлгүй байж утсаа майжиж яанаа

Зочин [103.212.118.165] 2020-10-06 10:05:24

Эвхдэг гудас бас хийгээрэй

Зочин [192.82.75.209] 2020-10-06 08:57:06

амжилт хүсье

Зочин [202.55.188.88] 2020-10-06 08:09:45

нэхий аяны хөнжил хийвэл их мөнгө олно доо


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.