Б.Зоригоо: Гарцан дээр зам тавьж өгөөгүй жолооч нараас үүдэн 151 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтэсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах Б.Зоригоотой ярилцлаа.
-Сүүлийн үед зам тээврийн ослын тохиолдол нийслэл хот болон орон нутгийн хэмжээнд ямар байна вэ. Зам тээврийн осол зөрчил буурах янз ажиглагдаж байна уу, эсвэл эсрэгээр өссөн үзүүлэлттэй байна уу?
-Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд нийт 16.091 зам тээврийн осол бүртгэгдсэн. Зам тээврийн осол хэргийн 70-80 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, үлдсэн 20 орчим хувь нь орон нутагт үйлдэгддэг гэсэн үг. Гэхдээ орон нутагт гарсан ослоос үүдэн хүний амь нас эрсдэх хор хохирол илүү ажиглагддаг. Улсын хэмжээнд зам тээврийн ослоор нийт 317 хүн нас барсан байна. Үүний 232 нь орон нутгийн замд тохиолдсон байгаа юм. Тэдгээрийн дийлэнх нь явган зорчигч хэлбэрээр өөрийнхөө хашаан дотор мөргүүлсэн, гэмтсэн эсвэл эцэг эхтэйгээ тээврийн хэрэгслээр зорчиж яваад онхолдох хэлбэрийн эрсдэлээс үүдэн хүүхдийн амь нас хохироод байгаа юм.
-Улсын хэмжээнд бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх эрсдэл ямар байна вэ?
-Бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх эрсдэл буурахгүй байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар хүүхэдтэй холбоотой нийт 408 зам тээврийн осол бүртгэгджээ. Үүний улмаас 53 хүүхэд эндэж, 409 хүүхэд гэмтсэн харамсалтай мэдээ бий. Осол гэмтлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 28.5 хувиар буурсан байгаа ч хүүхдийн амь нас хохирсон хэрэг 1,9 хувиар өсчээ. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар 10 хүртэлх насны хүүхдийг заавал харгалзах хүнтэйгээр замын хөдөлгөөнд оролцуулна гэсэн байдаг. Хэрэв явганаар хөдөлгөөнд оролцуулах бол тэвэрч, хөтөлж эсвэл үүрэх байдлаар гараасаа салгахгүй байх хэрэгтэй юм. Зорчигч хэлбэрээр тээврийн хэрэгсэлд явах тохиолдолд биеийнх нь өсөлтөд таарсан хамгаалалтын суудал, суудлын бүс богиносгогч хэрэглэнэ хэмээн заадаг. Эцэг эхчүүд маань үүнд өөрсдөө анхаарах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тэд үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал болж явах хэрэгтэй байна. Эцэг эх ямагт үр хүүхдийнхээ толь байдаг. Та ямар үйлдэл гаргана, хүүхэд тань яг түүнийг даган дуурайна. Магадгүй ээж нь хүүхэдтэй хамт гарцгүй газраар гарсан бол дараа нь ингэж болдог юм байна гэдэг байдлаар хүүхэд тань хандаж эрсдэлд өртөх аюултай.
-Саяхан гарцаар гарч явсан бага насны хүүхэд машинд дайруулж амь насаа алдсан харамсалтай осол гарлаа. Хүүхдүүд гарцаар гарч байхдаа осолдсон гэсэн?
-Хан-Уул дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн эмнэлгийн хойд талын явган хүний гарц дээр ВМW маркийн автомашин ноцтой осол гаргасан. Тодруулбал, гарцаараа явж байсан таван настай, есөн настай хоёр хүүхдийг мөргөж осолдсон байна. Улмаар таван настай эмэгтэй Б-ийн амь нас хохирч, есөн настай эрэгтэй О гэмтсэн харамсалтай осол боллоо. Саяны тохиолдол бол таван настай хүүхэд есөн настай ахтайгаа, мөн өөр найзтайгаа явж байсан. Одоогоор шалгалтын ажил явагдаж байна.
-Гарцаар зорчиж буй явган зорчигч ямагт давуу эрхтэй байдаг. Гэвч зарим жолоочийн хайнга үйлдлээс болж хүний амь нас эрсдэлд орж байна шүү дээ?
-Тээврийн цагдаагийн алба гурван сарын хугацаанд “Гарцаараа гарцгаая” аяныг явуулж байна. Үүний хүрээнд явган зорчигчдод зам тавьж өгөөгүй жолооч нарт арга хэмжээ тооцож ажилласан. Ингэхдээ камерын бичлэг, иргэдийн мэдээлэл, цагдаагийн албан хаагчийн биечилсэн хяналт шалгалт гэсэн гурван төрлөөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Энэ төрлийн шалтгаанаар нийт 13 мянга гаруй жолооч хуулийн дагуу хариуцлага оногдуулсан гэсэн үг. Тодруулбал, Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 38 дугаар зүйлд заасны дагуу 20 мянган төгрөгөөр торгож зөрчлийн арван онооноос хоёр оноо хасдаг хуулийн заалттай.
-Тэгэхээр гурван сарын хугацаанд 13 мянган жолооч дүрмээ биелүүлээгүй эрсдэлт нөхцөлийг бий болгосон гэсэн үг үү?
-Мэдээж гурван сарын хугацаанд 13 мянга гаруй жолооч энэхүү дүрмийг зөрчсөн гэдэг нь өндөр үзүүлэлт. Тиймээс үүнд анхаарах шаардлагатай. Автомашин хоорондоо мөргөлдлөө гэхэд сэлбэгийг нь солиод тавьж болно. Гэтэл хүн бүхэл бүтэн төмөрт мөргүүлээд гэмтэхээр мэдээж эрүүл мэндээрээ ноцтой хохирно. Гарцаараа гарч буй зорчигчийг мөргөнө гэдэг нэг ёсондоо тухайн хүний эрүүл мэнд, амь насанд санаатай халдаж буй хэлбэр. Гарцаараа гарч буй явган зорчигчид зам тавьж өгөөгүй учраас үүнд жолоочид өөрсдөө анхаарч оролцох шаардлагатай. Жолооч гарцаар гарч буй эсвэл гарахаар завдаж буй, иргэнд зам тавьж өгөх үүрэгтэй. Мөн гарцан дээр гүйцэх гэж байгаа тээврийн хэрэгслийн урдуур явган зорчигч гарч байхыг мэдсэн байхыг зохино гэдгийг тухайн жолоочид үүрэг болгоод өгч байгаа юм. Гэтэл үүргээ биелүүлэхгүй байна гэдэг бол гэм хорын хувьд хөнөөлтэй. Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор та замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж гарцад ойртохдоо заавал хурдаа хасч явган зорчигчид зам тавьж өгөөрэй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулаад байгаа юм.
-Тухайн ослын тохиолдолд ВМW маркийн машины хувьд ямар хурдтай явж байсан бэ?
-Одоогоор шалгалтын ажил явагдаж байгаа учраас хараахан тогтоогдоогүй байна. Тухайн гэмтсэн хүүхдүүд маань гарцаар гарч явсан. Тухайн гарц нь өөрөө гэрлэн дохиогоор зохицуулдаггүй байсан. Гэрлэн дохиогүй гарцан дээр явган зорчигч ямагт давуу эрхтэй учраас жолооч зам тавьж өгөх үүрэг хүлээдэг. Гэтэл тухайн гурван эгнээтэй замын гурав дахь эгнээнд нь мөргүүлсэн эрсдэл гарсан байна шүү дээ. Хэрэв нэг дэх, хоёр дахь эгнээний машин хурдаа хасаад зогсож байгаа тохиолдолд тухайн жолооч маань дүрмээ биелүүлээгүй эрсдэл гарсан хэрэг.
-Том оврын автомашинтай жолооч нар хүүхдийг харахгүйгээр осолдож хохирол учруулдаг жишээ бий. Тухайн тохиолдолд холоос ирж байгаа учраас анзаармаар юм?
-Мэдээж том автомашинд сохор бүс гэж байдаг. Энэ нь хойно 15 метр, хоёр талдаа 1.3 метр, урд талдаа нэг метрийн зайтай байдаг. Түүнээс биш, замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч гарцад ойртон ирж байгаа тохиолдолд хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Хэрэв дөрөв болон түүнээс олон эгнээтэй замын гарцад ойртон ирж байгаа бол хажуу эгнээний машин тань хурдаа хасаад зогсвол жолооч тухайн автомашины урдуур гүйцэд түрүүлэх үйлдэл хийхдээ урдуур нь явган зорчигч явж буй эсэхийг заавал мэдсэн байхыг зохино гэж үүрэг болгосон. Энэ оны эхний есөн сарын байдлаар гарцан дээр зам тавьж өгөөгүй нийт 151 тохиолдол бүтгэгдсэн байдаг. Улмаар 151 хүний амь нас эрсдэж, эрүүл мэндээрээ хохирсон байна. Тэгэхээр жолооч нар маань өөрсдөө гарц ойртон ирж байгаа тохиолдолд дүрмээ биелүүлээд хурдаа хасаж, явган зорчигчдод зам тавьж өгөх үүргээ биелүүлээрэй.
-Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохиогүй хэдэн бүс байдаг юм бол?
-Улаанбаатар хотын хэмжээнд нийт 200 гаруй гарц байдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл гэрлэн дохиотой 40 гаруй газар байна. Тэгэхээр үлдсэн 150 гаруй нь гэрлэн дохиогоор зохицуулдаггүй гарц гэсэн үг. Гэрлэн дохиогүй гарцан дээр явган зорчигч ямар ч тохиолдолд давуу эрхтэй. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар, зохицуулдаггүй гарц дээр явган зорчигч гарахаар завдаж байгаа тохиолдолд тээврийн хэрэгсэл ямар ч тохиолдолд зам тавьж өгөх үүрэг хүлээнэ гэж заасан байдаг.
-Гэрлэн дохиотой зам болон гэрлэн дохиогүй замын хувьд осол аваар гарах тохиолдол харилцан адилгүй байдаг уу. Магадгүй гэрлэн дохиогүй гарц дээр осол их гардаг байх?
-Гэрэл дохиотой замд осол бага, дохиогүй бүсэд нь их гэсэн зүйл байхгүй. Энэ маань замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудын хөдөлгөөний дарааллыг тогтоох үндсэн чиг үүрэгтэй. Гэрэл дохио бол тухайн уулзварын түжрэл саатлыг бууруулах, иргэдийн аюулгүй зорчих боломжийг хангах үндсэн үүрэгтэй.
-Явган хүний гарцтай холбоотойгоор Яармагийн замд осол аваар хэр гардаг вэ?
-Яармагийн замд өнгөрсөн онд нийт 46 осол гэмтэл бүртгэгдсэн. Гэхдээ хүний амь нас хохирсон осол болоогүй байна. Тэдгээр ослын 45 орчим хувь нь гарцаар гарч яваад автомашинд мөргүүлж гэмтсэн осол хэрэг байдаг.
-Зам тээврийн осол гэмтлийг бууруулах зорилгоор “Яараад яахав”, “Дураараа биш дүрмээрээ” зэрэг олон санаачилгыг хэрэгжүүлсэн байдаг?
-Тийм ээ. Дээр дурдсанаас гадна “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл”, “Хурд” гэх мэтчилэн арга хэмжээг зохион байгуулсан. Үүний үр дүнд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал осол хэрэг маань 11.2 хувиар буурсан. Тодруулбал, Хүний амь нас хохирсон тохиолдол 26.3 хувиар буурч, гэмтсэн тохиолдол 28.2 хувиар багассан байна.
-Тэг зогсолт буюу түгжрэлтэй үед зам тээврийн осол хэдэн хувь болж бүртгэгдсэн бэ?
-Тухайн үед зам тээврийн осол 344 бүртгэгдсэн нь өмнөхөөс 40 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа.
ӨДРИЙН СОНИН П.САЙНЖАРГАЛ
Сэтгэгдэл
зочин [66.181.166.196] 2020-10-14 02:58:39
энэ олон нэг түвшиний уулзваруудаа янзлаж, нүхэн болон гүүрэн гарцыг хангалттай хийж өгөөгүй цагт дан ганц жолооч нарыг буруутгаад юу ч шийдэж чадахгүй нь ойлгомжтой ш дээ, дан журамлах, торгох замаар хол явахгүй дээ
zochin [192.82.76.46] 2020-10-13 04:19:39
Гарцан дээр зогсож байхдаа байнга ухас ухас хийгээд байдаг машинууд их байна. Аймаар.
Зочин [103.10.21.48] 2020-10-13 01:36:13
энэ осол аваар юунаас болж ихсэж бна гэдгийг судлах болуу даа эхлээд. миний бодлоор ихэнх осол зам муугаас л болж байгаа болуудаа замаа зас өөр хэлэх үг алга да
Зочин [202.179.27.82] 2020-10-12 08:49:33
оройдоо 18 цагаас хойш баруунаас зүүн тийш явах хөдөлгөөнийг цэцэг төрийн уулзварт цагдаа 7-8 удаагийн ногоон гэрлийг нь өнгөрүүлээд зогсоогоод байх юм энэ ямар учир бнаа өдөр бүр шүү ядаж автобусыг нь ч явуулчихгүй
SS [66.181.168.8] 2020-10-12 02:22:46
Mashin unaj bgaa bol bugdiig uhamsarlaj togloom bish gedgiig oilgoj unah heregtei!
Зочин [101.112.250.78] 2020-10-12 01:31:26
Гарц болгоны урд хурд сааруулагч тавьж өгвөл эрхбиш хурдаа сааруулах байлгүй. Монголд очоод гарцаар гарах гэж бөөн айдас. Дайрч алчих гээд үнэн хэцүү юм билээ
иргэн [66.181.183.100] 2020-10-11 04:18:26
Жолооч нар их омоглон дээрэлхүү.тамхи татсан утас барьсан том том толгойнууд л явөх юм.ядуугаа мэлэж яваач Энэ монголд л бна.Сэтгэл зүрх хоосон болох тусам их зан ирнэ.их зан ихтвэл уналт үхэл рүү явна шүү!!!!!!!!!!!!ядаж хүүхдүүдээ хайрлаж хүндлэж сураач!!!!!!!!!!!!!ирээдүйгээ дайрч алчихаад Яаж амьдрах вэ !!!!!!!!!!!!
ЭРГҮҮ МАЛНУУДАД [139.5.219.14] 2020-10-10 23:56:58
ГАРЦАН ДЭЭР ХҮН ДАЙРХААР 100000ТӨГРӨГӨӨР ТОРГОЖ, МАШИНУУД ЧӨЛӨӨТЭЙ ГАРЦАН ДЭЭР БӨГЛӨРЧ ЗОГСДОГТ ОРКУУДЫГ СУРГААД Л БАЙ... ҮР ДҮН НЬ ИНГЭЖ ГАРДГЫН.
Зочин [103.10.21.52] 2020-10-10 22:51:57
1.Жолооч нар ЯВГАН ГАРЦ тэгнэж зогсдог Хэзээ болих вэ...2 Жолооч нар ХЭЗЭЭ Ч ЯВГАН ЗОРЧИГЧОО хүндэлдэггүй Хэзээ хүндэлдэг болох вэ....3.Гарцан дээрхи ЦАГААН ЗУРААСНЫ АРД зогсдог жолооч нэг ч байхгүй гэхэд хилсдэхгүй Хэзээ дүрмээрээ зогсож сурах вэ 4 Явган зорчигчоо ДАВУУ ЭРХТЭЙГ мэддэг жолооч нэг ч байхгүй Хэзээ мэддэг ыолох вэ гэх мэт ...ГАРЦАН ДЭЭР ТЭГНЭЖ ЗОГССОН болон ЦАГААН ЗУРААС ГИШГЭЖ ЗОГССОН ЖОЛООЧ БОЛГОНЫ ЭРХИЙГ ХАС ...ЯВГАН ГАРЦ ТЭГНЭХ ..ЦАГААН ЗУРААС ГИШГЭНЭ гэдэг чинь хэн нэгэн иргэний АМЬ НАСАНД ЗАНАЛХИЙЛЖ байна гэсэн үг ....ДҮРМИЙН ДАГУУ ЯВААГҮЙ ЖОЛООЧ БОЛГОНД ДЭЭД ЗЭРГИЙН БНДӨР ХАРИУЦЛАГА ТООЦ ...Манай ЗАМЫН ЦАГДААГИЙНХАН арай л үлбэгэр сул дорой юм шиг санагддаг ...ДҮРЭМ ЗОРЧСОН БОЛГОНД ДҮРМИЙН ДАГУУ ШААРДЛАГА ТАВЬ .....СОШИАЛЫГ АШИГЛААД ДОЛОО ДОЛОО ХОНОГООР дүрмийн дагуу аян өрнүүлж байгаагаа ЗАРЛААД тэр дагуу ШАЛГААД ШАРДААД явбал ч мөн ч олон жолооч торгуулна
Зочин [103.10.21.52] 2020-10-10 22:29:56
Жолооч нар хэзээ ч явган зорчигчийг хүндэлдэггүй 1.Гарц тэгнээд зогсдог 2.Гарцан дээрхи ЦАГААН ЗУРААСНЫ ард зогсдог нэг ч жолооч байхгүй 3. Явган зорчигчийг гарцаар тайван гаргадаггүй Ялангуяа АХМАД НАСТАН ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ гээд алхах гишгэх нь тодорхохй хэмжээгээр хоригдсон иргэдийг огтхон ч тоодоггүй...гарч дуусаагүй байхад л дайрчих гээд ухасхийнэ 4.Түгжрэл гэдгээр далимдуулж УБ маань улам л ИРГЭНДЭЭ ЭЭЛГҮЙ ХОТ болж байна....Яагаад ИРГЭНЭЭ ИРГЭДЭЭ ХАЙРЛАДАГГҮЙ ЮМ БОЛ ОО Ж.нь Автобуснаас буулаа 100 с 200метр алхаж байж явган гарц байх Бөмбөгөр яг тийм Гүүрэн гарц нь СТАНДАРТ БУС ЛИФТ нь ажилладаггүй энэ гүүрэн гарцаар чинь гарах үнэнхүү ХЭЦҮҮ ...ДАРГА НАР та нар ч гэсэн цагаа тулахаар ХӨГШРӨНӨ 5.Энэ гүүрэн гарцаа ЗАСВАРЛА эсвэл ЯВГАН ГАРЦТАЙ болго ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ БАЙ ШААРДАЖ БАЙНА ....ИРГЭНЭЭ БОДСОН шийдвэр гаргахын оронд ИРГЭНИЙХЭЭ эсрэг шийдвэр гаргахаа ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ....ЯВГАН ЗОРЧИГЧ гэсэн МОНГОЛ УЛСЫН ИРГЭН
ts.tuganbayr. [202.126.90.80] 2020-10-10 08:20:00
manand!!!!!!!!!!!!!!!!! televizvvded n !!!!!!!!!!!!!!!!!!!!
Баагий. [192.82.70.26] 2020-10-10 16:44:19
Жолооч нарт хариуцлага тооцож чадахгүй байна.Дүрэм зөрчөө л бол эрхийг нь хас. Торгуулийг нь 100 мянгаас өндөрсөг.Хүний амь хонины амь шиг болоо юу. Хүн дайрсан гэмтээсэн жолоочийн машиныг улсын орлогод авч эрүүл мэндийн даатгалын санд нэмэрлэ. Хуульчил.Замын түгжрэл багасна.Төсвийн орлого нэмэгдэнэ.
Зочин [64.119.26.78] 2020-10-10 03:46:02
Зохицуулалтгүй гарцаар иргэн явж байгаа тохиолдлыг Улаан гэрэлтэй адил тооцох зохицуулалтыг ЗХДүрэмд оруулж Хөгжилтэй орнуудын жишигт хүрнэ. Эс тэгвэл хүний амь нас эрүүл мэнд хохирсоор байх нь ээ
Зочин [103.57.92.31] 2020-10-10 01:43:37
Цагдаагийн ахлах гэдэг цол байхгүй сэтгүүлчээ.Ахмад цолтой хүн байна.