П.Амаржаргал: Хотын дарга бол төсөв захиран зарцуулалтаараа УИХ-ын гишүүнээс илүү эрх мэдэлтэй
Хууль зүйн ухааны доктор, дэд пропессор П.Амаржаргалтай ярилцлаа.
-УИХ-ын гишүүний эрх мэдлийн цар хүрээг хуулинд хэрхэн тусгаж зааж өгсөн байдаг вэ. УИХ-ын гишүүн ямар эрх мэдэлтэй байдаг юм бэ?
-Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулинд УИХ-ын гишүүний эрх мэдэл, үүргийг заасан байдаг. УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж тодорхойлсон байдаг. Үүнээс харахад, УИХ-ын гишүүний гол чиг үүрэг бол ард түмний нийтлэг эрх ашгийг төлөөлнө гэж ойлгогдоно. Дэлхий нийтийн чиг хандлага ч ийм л байдаг. Та бүхэн анзаарсан бол УИХ-ын гишүүн болоход тавигдах шаардлага бага байдаг. 25 нас хүрсэн байх, татварын өргүй байх гэсэн цөөхөн хэдэн шаардлага бий. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар УИХ-ын гишүүнийг төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн гэж заасан. УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлд УИХ-ын гишүүний бүрэн эрх бүхий 18 заалт бий. Гол томоохон эрх мэдэл нь хууль санаачлах, хууль батлах эрхтэй. Мөн засгийн газрын гүйцэтгэх эрх мэдлийн хуваарьт оруулбал засгийн газрын гишүүнийг томилох, Ерөнхий сайдад асуух асуулга тавих, мөн хянан шалгах бүрэн эрхтэй.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний бүрэн эрх ямар байдлаар хумигдсан бэ?
-Тийм. Хуучин бол УИХ-ын гишүүн өөрөө Засгийн газрын гишүүнээс нэг бүрчлэн асуулт асууж томилдог байсан. Шинэ Үндсэн хуулиар энэ эрх Ерөнхий сайдад шилжсэн. Ерөнхий сайд өөрөө засгийн газрын гишүүдийг сонгоод, УИХ-д оруулж баталдаг болсон. Өөрөөр хэлбэл, гишүүний эрх засгийн газрын хүрээнд нэлээд хумигдсан. Мөн төсөв сангийн эрх мэдлийн хувьд нэлээд хумигдсан. Хуучин хуулиар УИХ-ын гишүүн төсөв санхүүг хэлэлцэж байгаад өөрийн дурын саналаа оруулдаг байсан бол одоо зөвхөн засгийн газраас оруулж ирсэн санал дээр нэмж зарлага гаргах тухай санал оруулдаг болсон. Өөрөөр хэлбэл, шинэ Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмнийг төлөөлдөг ийм шинж рүү ойртож байна. Өмнө нь УИХ-ын гишүүн бол төрийн эрх барих дээд бйгууллага гэдэг өргөн цар хүрээнд ажилладаг байсан бол одоо ард түмнийг төлөөлөх мэргэжлийн байгууллага руу ойртож байна гэсэн үг. УИХ-ын гишүүн төсөв мөнгөний эрх мэдлийн хувьд хууль санаачлахад тодорхой төсөв мөнгө байдаг.
-УИХ-ын гишүүний эрх мэдлийн цар хүрээ хумигдсан нь гишүүдэд ямар нөлөө үзүүлж байгаа бол?
-Гишүүдэд нөлөөлөлгүй яахав. Одоогийн шинээр сонгогдсон ихэнх гишүүдийн зарим нь үүнийг мэдэхгүй явж байгаа ч байж магад. Өмнө нь УИХ-ын гишүүд дурын Засгийн газрын гишүүнийг дуудаад тойрог дээрээ төсөв тавиулаад явдаг байсан бол энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн. Манай парламент илүү мэргэжлийн чиг хандлага руугаа явж байна гэж хуульч хүний хувьд харж байгаа. Өмнө нь бүх юм руу ордог байсан бол одоо орох хүрээ хязгаарыг хумиад өгчихлөө. Олон улсад ч мөн УИХ-ын гишүүдийн эрх ийм л байдаг. герман, Япон, англи, Франц, Солонгос улсын жишгээс харахад УИХ-ын гишүүн бол ард түмнийг л төлөөлж, хууль баталдаг болохоос төрийн өндөр албан тушаалтан биш. Иргэдийн төлөөлөгчийн ажил байдаг. Манайд бол төрийн эрх барих дээд байгууллага гэж нэрлээд яваад байгаа болохоос. Дэлхийн ихэнх орны үндсэн хуулинд парламент бол төлөөллийн дээд байгууллага гэж тодорхойлсон байдаг. Харин шинэ Үндсэн хуулиар гишүүний эрх үүргийг гадны жишиг рүү ойртууллаа гэж харж байна.
-УИХ-ын гишүүн асан Д.Сумъяабазар хотын даргаар томилогдсоныхоо дараа сэтгүүлчдийн асуултад “Биеийн амрыг бодвол би УИХ-ын гишүүн баймаар байна” гэж хариулсан. Энэ тухайд?
-УИХ-ын гишүүн гэдэг бол тийм амар ажил биш. Жишээлбэл, тойргийнхоо иргэдтэй уулзаж, намын бүлгийн хуралдаа сууна, байнгын хорооны хуралд сууна, чуулганы нэгдсэн хуралдаанд сууна гээд ажлын таван өдөр өдөр бүр завгүй хуралд суух ёстой. Даваа гаригт намын бүлгийн хуралтай, мягмар, лхагва гаригт байнгын хороо, дэд, ажлын хэсгийн хуралдаанд сууна. Пүрэв, баасан гаригт чуулганд суудаг. Ихэнхдээ хуралд суудаг ажилтай. Чуулганы хуралдаанд суухгүй өдөр тойрогтоо очиж ажиллана. Мөн тойргийнхоо сонгогчиддоо ажлаа тайлагнах гээд завгүй ажилтай байх ёстой. Шинэ хотын дарга Д.Сумъяабазар ямар учраас ингэж хэлснийг сайн мэдэхгүй байна. Биеийн амрыг бодвол гишүүнээ хийж баймаар байна гэдэг үгийн цаана улс төрийн өнцөг байгаа байх гэж хуульч хүний хувьд харж байна. Улс төрийн өнгө, намын үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа болов уу. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Нийслэлээ удирдаж орох ёстой гэдэг ийм олон хүчин зүйлээс шалтгаалж хэлсэн байхыг үгүйсгэхгүй. Тэрнээс биш УИХ-ын гишүүн байх нь хийх ажил ихтэй. УИХ-ын гишүүн байх уу, хотын дарга хийх үү гэдэг бол тэр хүний сонголт юм. Хуулинд сонголт хийх эрх нээлттэй байгаа.
-УИХ-ын гишүүн, Хотын дарга хоёрын аль нь илүү эрх мэдэлтэй, өндөр албан тушаал юм бэ. Энэ тухай хуулинд хэрхэн зааж өгсөн байдаг вэ?
-Улс төрийн өндөр албан тушаал гэдгийг аль өнцгөөс харахаасаа шалтгаална. Мэдээж төрийн өндөр албан тушаалтны ангилал зэрэглэл гэж бий. Үүгээр авч үзвэл, УИХ-ын гишүүн нь өндөр албан тушаал. Гэхдээ хийж байгаа ажил, төсөв санхүү зарцуулах зэргээс харах юм бол Нийслэлийн Засаг даргын эрх мэдэл их. Жишээлбэл, нийт улсын төсвийн 10 хувийг нийслэлийн төсөв эзэлж байна. Иргэдийн төлөөлөгчийн хурлаар батлагдсан тэр төсвийг захиран зарцуулах эрх нь Засаг даргад байдаг. Энэ хүрээнд авч үзвэл, нийслэлийн оршин суугч 1,5 сая хүний татварын мөнгө, төсвийг хамаарсан тушаал шийдвэр заавар гаргах эрх бүхий албан тушаал юм. Монгол Улсын төсөв дунджаар 12 их наяд төгрөг байлаа гэхэд хотын дарга нэг их наяд төгрөгийн төсвийг зарцуулах эрхтэй гэсэн үг.
Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН ХИШИГТИЙН ЦЭНД-АЮУШ
Сэтгэгдэл
Зочин [85.249.163.152] 2020-11-02 12:08:42
Энэ махан толгоит бох шуналаа диилэхгуи хотын дарга болсондоо риогоор зовлохоон хиилгээд т, толгоин талыг тасдаж зарж идэх гээд чадаагуи одоо хотыг яаж идэхииг нь харахл улджээ ухэр Монголчуудап
АН [192.82.70.230] 2020-11-02 09:48:49
Хэрвээ Луйварчин байсан бол юу гэж хоргодох байрнаасаа гарахав дээ
Зочин [192.82.70.230] 2020-11-02 09:46:58
Энэ хүн Их хуралд хоргодох хэрэг хийгээгүй л юм байна, Одоо чинь идсэн цохьсон хулгай луйвраа хамгаалах хоргодох байр гэж УИХ руу зүтгэдэг үед тоохгүй гарна гэдэг цэвэрхэний шинж шүү
Зочин [202.9.47.2] 2020-11-02 08:39:56
Мэдээж. Циркээ өгчихгүүм байхдаа. Их хөрөнгөнд суусан
irgen [46.9.161.239] 2020-11-02 08:05:22
td heljee, ireh jil songuulitai, songuuliin surtalchilgaand ih møngø ordog gej oilgoson sh de. ene hotiin tøsøvtei huvaahaar hureh yum bolov uu da,
gcbf [202.21.104.2] 2020-11-02 06:48:34
Ene Amarjargal doktorig gotin darga bolgomoor bn
Зочин [202.9.40.176] 2020-11-02 06:41:46
Ийм л учраас улайраад УИХ гишүүнээ хүртэл өгөөд улсын төсвөөр дахин сонгууль явуулах болгоод байгаа нөхөр дөө. Эх орон ч сэтгэлгүй новш яах гэж тэгвэл УИХ д нэр дэвшсэн юм.
Хотин Иргэн [192.82.75.84] 2020-11-02 04:33:44
Хун болгон уунийг мэднэ штээ, мэдээж юмыг юу гээд байгаа, Сумьяабазарыг Их хуралд сууж хууль батлалц гэж л иргэд сонгосон, тэгтэл тэр хувийн эрх ашгийн толоо л явж байж, тэгээд бас хунд шийдвэр гаргасан ч гэх шиг, оороо хотын Дарга болох дуртай л байсан ч штээ, нудэнд нь монго харагдаад л ..... толгой нь хоосон хунээр удирдуулаад хот ч хогжихгуй нь дээ, яана аа одоо ?
Irgen [202.9.40.159] 2020-11-02 04:15:48
Ene xynii tolgoi tarxinii xemjee iim l bna da ix xyrliin gishyyd uursdiin erx ashgiin tuluu xeden xyyli sanaachilsan bolj ix xemjeenii mungu xaana yu bna tyynii tuluu temtseldegej gazar nytag baylagaa xariinxand xydaldaj tsulmugsud ter xemjeend l setgexees bish yls ornii xugjil ard tymnii amidral edend ort xamaagyi tiim bolood ene yls Ydyyraad erx barigch nertei lyivarchid ni bayjaad buxchyyd dyychid xydal amlagchidaa songood xezee yaj uurchluxiig xarax yldej
zochin [66.181.178.63] 2020-11-02 03:33:55
ЦИРКИЙГ БУЦААГААД ХУУЧИН ХЭВЭНД НЬ ОРУУЛААД ЦИРК МЭРЭГЖЛИЙН ГАДАА ГУДМАНД БАЙГАА ХҮМҮҮСТ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛЫН ЦИРКИЙН УРЛАГ НЭЛЭЭД ӨНДӨР ТҮВШИНД ҮНЭГЛЭГДДЭГ ГЭДГИЙГ ХҮН БҮР МЭДЭЖ БАЙГАА АРД ТҮМЭН БҮГД ДЭМЖИЖ БАЙГАА. ОДОО ТӨР Л ШИЙДЭХ АСУУДАЛ
Зочин [66.181.191.205] 2020-11-02 03:28:05
Энэ нөхрийн авгай нь Салхитын авилгалын хэрэгт холбогдоод байсан шүүгч юу болсон бэ
Зочин [103.26.194.51] 2020-11-02 13:06:25
Авилга аваагүй. Цагаадаад буцаад шүүгчийнхээ ажлыг хийж яваа.
zochin [202.131.242.227] 2020-11-02 02:28:19
shunalaa barij dilehgui iree biz tuunees sumya bazar hotiig hogjuulne gej yu bdag ym
zochin [64.119.24.211] 2020-11-02 01:49:35
IX xurald suugaad yu xiixev dee,yu ch xiij chadaxgyi,tosov mongo baraadaxgyi yu,Aj axuin aji xiij chadx nuu tsag xugtsaa xaruul naa.
Зочин [122.201.31.165] 2020-11-02 02:03:59
Хотын дарга бол сул уих.ын гишүүнээс илүү идүүртэй учраас бөх ирсэн
Зочин [192.82.74.232] 2020-11-02 00:36:19
ХААНА ИХ МӨНГӨ ТЭНД