116 дугаар сургууль 13 захирал сольжээ

Aдмин / Боловсрол

Боловсрол, шинжлэх ухааны яамны гадна талбайд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд өнөөдөр жагслаа. Тэд сургуулийн захиралыг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбаатарыг ажлаас нь чөлөөлөхийг шаардан жагсаж байгаа нь энэ юм. Өнгөрсөн хугацаанд 116 дугаар сургууль 13 захирал, сүүлийн зургаан жилд есөн захирал сольсон юм. Тиймээс жагсаалд багш, ажилчдын 80 хувь нь нэгдэж, 25 багш өлсгөлөн зарлахаа мэдэгджээ.

Энэ талаар сургуулийн Үйлдвэрчний хороон дарга Б.Халиунаа “Манай сургууль 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд харааны бэрхшээлтэй сурагчдад ерөнхий боловсролын сургалт олгодог. Сургуулийн удирдлагыг томилохдоо төр захиргааны дээд байгууллага тодорхой шаардлага хангасан, туршлагатай боловсон хүчнийг сонгоогүй. Тиймээс бид цалин хөлсөөрөө хохирч, ажлын байрны дарамтад өртөж, хууль бусаар ажлаасаа халагдаж байна.Түүнчлэн сурагчдын суралцах эрх ноцтойгоор зөрчигдсөн. Сурагчид дотуур байргүй, анги, танхим хүрэлцээгүй гэсэн олон асуудал тулгарсан” гэв.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:33

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:33

Зочин [39.7.24.138] 2020-11-06 13:36:50

Хараагүйчүүд өөрсдөа буруутай.дээр үёд эд нар бас үйлдвэрийн даргаа сар болгон солино гээд хүн тогтдоггүй байсан ёрын амьдад.наадуулийн чинь хүслээр болбол ажил хийлгэхгүй.ёс той үйлийн үртэй хүн л хийх бх.хүсэх уим биш.

Зочин [202.131.225.197] 2020-11-04 10:50:10

ийм олон захирал сольж байгаа юм бол багш нарыг нь солих болсон юм биш үү. эсвэл оройлоод байгаа хэдэн багшийг зайлуулах хэрэгтэй. ямар эдний хувийн сургууль уу?

Шудрага [59.153.84.139] 2020-11-04 06:50:00

Эсэргүүцэл зохион байгуулж дундаас нь ашиг хонжоо олдог үймүүлэгч багш нэр зүүсэн этгээдийг олж халах хэрэгтэй. Энэ олон захирал бүгдээрээ шаардлага хангахгүй байна гэж байхгүй

зочин [103.57.92.64] 2020-11-04 06:34:58

Захирлыг сонгон шалгаруулалтаар томилохгүй болохоор л ингээд байгаа шүү сайдаа. Ийм сургуулиуд зөндөө байна. үүнийгээ болиоч


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.