Р.Гончигдорж: Монгол Улсын төрийн тэргүүний институцын хувьд оролцоогүй байсан ямар ч төрийн байгууллага байхгүй гэж боддог
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан Раднаасүмбэрэлийн Гончигдоржийн TV-5 телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ой тохиож байна. Та Монгол Улсын Дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан түүхэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Монгол Улсад Ерөнхийлөгчийн институц бий болсноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар байгуулагдаж өнөөдөр 30 жил болжээ. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан үе үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олонд баярын мэнд дэвшүүлье. 1990 оны тавдугаар сарын 10-нд тэр үеийн улс төрийн хүчнүүдийн хамтын дугуй ширээний ярилцлагын үр дүнд Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Ингэснээр 1960 оны Үндсэн хуулинд төрийн байгуулалтын талаарх бүхэл бүтэн бүлгийг шинэчилсэн бөгөөд үүний дотор Монгол Улсад Ерөнхийлөгчийн институцтэй байх заалтыг тусгасан юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь 1990 оны ардчилсан хувьсгалын улс төрийн гол тохиролцоо болж хийгдэж байсан түүхтэй.Дэд Ерөнхийлөгчийн хувьд Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс эхлэлтэй байсан. Дэд ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгосон чиг үүрэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн эзгүйд түүнийг орлож ажиллах гэсэн Ерөнхийлөгчийн инцтитуц талдаа үүрэгтэй байсан бол нөгөө талдаа Бага хурлын дарга гэсэн хоёр чиг үүргийг зэрэг хэрэгжүүлж байсан. Ерөнхийлөгчийг АИХ-аас сонгох сонгууль хэд хэдэн үе шаттай байсан бөгөөд Ш.Гунгаадорж, С.Зориг, Да.Ганболд бид дөрөв нэр дэвшиж сонгуулийн үр дүнд намайг АИХ-ын депутатуудын олонхийн саналаар Дэд ерөнхийлөгчөөр сонгож байсан юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Дэд ерөнхийлөгч нь Улсын Бага Хурлын дарга байна гэж зааснаар миний бие анхны Байнгын ажиллагаатай парламентын даргаар ажилласан байсан түүхтэй.
-Монгол Улсын Дэд ерөнхийлөгч ямар чиг үүрэгтэй ажиллаж байсан бэ? Зарим үед Ерөнхийлөгчийн өмнөөс гарын үсэг зурах тохиолдол гардаг байв уу ?
-Дэд ерөнхийлөгчийн хувьд цөөхөн удаа Ерөнхийлөгчийн эзгүйд хууль батламжлахад гарын үсэг зурсан байдаг. Сонирхолтой нь “Монгол Улс Олон улсын валютын санд элссэн тухай хууль”-ийг Улсын Бага хурал баталсан юм. Батлагдсан хуулийг Ерөнхийлөгч батламжилсгаар хүчин төгөлдөр болдог байсан. Батлагдсан зарим хуулин дээр Ерөнхийлөгчийн өмнөөс гарын үсэг зурж байсан тохиолдлууд байдаг.Түүнчлэн чиг үүргийн хүрээнд Ерөнхийлөгчийн урилгаар уригдан манай улсад айлчилж байсан гадаад орны тэргүүн, Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарын айлчлалд нэлээдгүй оролцоотой байсан. Тийм дипломат үүрэгтэй байсан юм. Мөн гадагшаа Дэд ерөнхийлөгчийн түвшинд дипломат харилцааг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тухайлбал, бусад улс орны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүст баярын цахилгаан явуулах, Улсын Бага Хурлын шугамаар гадаад улс оронд айлчлахдаа тухайн улсын Дэд ерөнхийлөгчтэй харилцах чиг үүргүүдийн хүрээнд үйл ажиллагаа явагдаж байсан. Мөн Дэд ерөнхийлөгчийн хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газартай холбоотой ажилладаг байв. Ялангуяа Ерөнхийлөгчийн гаргаж байгаа зарлиг, шийдвэрүүдийн мэдээллийг Тамгын газраас Дэд ерөнхийлөгчид хүргэдэг, шаардлагатай үед дипломат чиг үүргүүдийг хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйлчилгээ, дэмжлэгтэйгээр явагддаг байсан. Шинэ Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн институц хадгалагдсан ч цаашид Дэд ерөнхийлөгчийн албан тушаалгүйгээр үйл ажиллагаагаа явуулсан юм. Дэд ерөнхийлөгчтэй байх, Дэд ерөнхийлөгч нь Байнгын ажиллагаатай парламентаа даргалах загварыг зарим орны туршлагаас авсан юм шиг байгаа юм. Тухайлбал, АНУ-ын Дэд ерөнхийлөгч нь парламентынхаа нэг танхимыг даргалдаг. Мөн зарим улс оронд ийм жишиг бий.
-Та Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хамгийн чухал ямар шийдвэрүүдэд оролцож байсан бэ?
-Ерөнхийлөгчийн захирамж, шийдлээр гарч байсан үйл ажиллагааны хүрээнд Дэд ерөнхийлөгч шууд оролцож байгаагүй. Тухайлбал, ОУВС түүнтэй холбоотой корпорациудад Монгол Улс гишүүнээр элсэх асуудал Улсын Бага Хурал дээр батлагддаг. Батлагдсан хуулийг Ерөнхийлөгч батламжлах чиг үүрэгтэй. Тийм учраас Улсын Бага Хурлаар батлагдсан хуулин дээр орлогч дарга Зардыханы гарын үсэг зурж, батламжлав гэдэг дээр нь Дэд ерөнхийлөгчийн гарын үсэг зурагддаг. Ерөнхийдөө энэ бол Улсын Бага Хурал, Ерөнхийлөгчийн институцын харилцааны асуудал. Магадгүй Дэд ерөнхийлөгч байсны ач холбогдол нь Улсын Бага Хурал, Ерөнхийлөгчийн институц хоорондын ажлын харилцаа уялдаан дээр нэлээн чухал үүрэгтэй байсан. Энэ нь шууд Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс захирамж гаргах тухай оролцоо биш, Ерөнхийлөгчийн санаачилсан олон хуулиудыг хурлаар хэлэлцүүлэх тухай асуудал юм. “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажил”-ыг зохион байгуулах комиссыг байгуулах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарч комиссын дарга нь Дэд ерөнхийлөгч байхаар тусгасан. Ингэснээр Дэд ерөнхийлөгчийн хувиар анх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссыг удирдаж байв. Энэ бол Ерөнхийлөгчөөс хариуцуулж өгсөн нэг чухал чиг үүрэг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд надад тодорхой даалгавруудыг өгч байсан. Тухайлбал, Монгол Улсынхаа хилийн застав, анги нэгтгэлүүд дээр очиж ажиллан Монгол Улсынхаа хилийг бүтэн тойрч Ерөнхийлөгчид рапортолж байлаа. Ерөнхийлөгч Монгол Улсынхаа хилийн дархан байдал, нөхцөл байдалтай танилцах нь чухал ач холбогдолтой гэж үзэж байсан. Мөн дотоодын цэргийн анги нэгтгэлүүдээр очиж Улсын Бага Хурлаас баталсан “Цэргийн үүргийн тухай” шинэ хуулийг танилцуулж байв.
– Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран ажиллаж байсны хувьд тус байгууллагын үйл ажиллагааны талаар дурдахгүй юу?
-Ерөнхийлөгчийн Тамгын газартай чиг үүргийнхээ хүрээнд хамтарч ажиллаж байсны хувьд анхны Тамгын газрыг бүрдүүлэх, бүтэц зохион байгуулалт хийх, чиг үүргүүдийг хуваарилахаас эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь тал бүрийн үйл ажиллагаагаар хангах чиглэлээр хичээл зүтгэлтэй ажиллаж анхны шанг татаж байсан Тамгын газрын хамт олон хамгийн их гавьяа зүтгэлтэй байсан гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна. Энэхүү үйл ажиллагаа үе үеийн Тамгын газрын хамт олонд уламжлагдаж ирсэн бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний үйл ажиллагаа дотооддоо болоод ялангуяа Монгол Улсаа гадаадад төлөөлөх эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Түүнчлэн Ерөнхийлөгчөөс санаачилсан бодлого шийдвэрүүдийг боловсруулах чиглэлд Тамгын газартай хамтарч ажилласан хамтын ажиллагаанууд нь олон жилийн төлөвшил, хандлагуудыг харуулах толь болж байдаг.
Монгол Улсын төрийн тэргүүний институцын хувьд оролцоогүй байсан ямар ч төрийн байгууллага байхгүй гэж боддог. Тийм учраас хамтран ажиллаж харилцаж байсан бүх байгууллагууд үнэ цэнтэй үйл явдлын хураангуй юм. Мөн үнэ цэнтэй сургамжуудын нэгдэл юм. Мөн бахархаж баярлах тэмдэглэлт өдөр юм.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:48
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:48
соц дэк [66.181.181.52] 2020-11-05 11:57:14
Хайран сайхан эрдэмтэй эмч.багш нарыг эгнээндээ нэгтгэсэн Социал дэмкрат намыг тарааж хаяад АН намын хатавчинд амь зууж явсан гэзэг Гонио гээч нь энэ хүн шүү дээ. Залины хөрөнгө Хамалиондорж.
Зочин [202.55.188.91] 2020-11-05 00:33:48
Энэ хүн монголыг самарсан "хор" найруулж улс төрд асар их гай тарьсан этгээд хурдхан тонил
Зочин [66.181.178.96] 2020-11-05 00:19:32
Энэ нөхөр ийм л нэг учир нь олдохгүй юм ярьдаг , бичиг үсэгт тайлагдаагүй амьтан байсан - одоо ч хэвээрээ : энэ гарчигнаас нь эхлээд хараач , " ... хуулин ч " гэх шиг ядаж " хууль " гээд биччихэж бадахгүй , одооч бичиг усгийн дугуйланд суугаад ч дээрдэхгүй хорвооү орхилоо л доо ...
Энэ лалар [192.82.67.210] 2020-11-05 00:14:40
Үхээгүй амьд явж байгаа юм уу
Ард [76.121.155.225] 2020-11-04 13:39:39
Bayartsogt Saikhanbileg 2 buruugui gol buruutan ene эфү Гончигдорж
Зочин [43.242.243.65] 2020-11-04 13:07:56
Оюуны өндөр чадамжтай ухаалаг ёс зүйтэй хүн ,
Зочин [202.126.88.216] 2020-11-05 07:58:08
ҮХСЭН ХОЙНОО
Зочин [192.82.68.124] 2020-11-04 12:40:49
Ямар хүн юм болдоо? Дээр үед энэ хүний талаар шавь нар нь таагүй мэдээ маш их гаргадаг байсан. Тэгээд хэл амнаас эмээгээд бөө болсон гэж дуулдсан шүү
Зочин [64.119.27.143] 2020-11-04 10:59:10
Энэ хүн чинь 1980-аас 1990 онд МУИС"ийн МАХН-ын Хорооны гишүүн,МУИС-ийн МХЗЭ-ийн дэд дарга байсан юм. Тэгтэл гэв гэнэтхэн Ардчилагчийн дүрд нэг өдрийн дотор хувирч МАН-ыг муулагч, Соц үеийн ололт амжилтыг үгүйсгэгч болсон хүн дээ.Ардчилагчийн пайз зүүж олон ч удаа УИХ-ын гишүүн болж тоглосоныг мартаж болохгүй юм шүү.
muusain nobsnyyd?.... [90.27.179.234] 2020-11-04 10:02:24
ene jild ene tor niigem yagaad iim hachin abilgagch nariig byreldyylej togtoj ireb ee?Gonchigdorj oo!ta naraas bolson hereg s dee!!zeb zamaar zeb deglemeer onobchtoi bodlogo baisan bol eereer amidrah baisan baih!eneeder ene ikhe ertei delhiin dood tybsind ard tymen ni hydalch hylgaich alyyrchin tanai nam ch alyyrchin nam s dee!!iim bysniylsan tor niigemtei bolood ard tymen sine tor yileen yzej baihna ene bol ta nariin hiisen hamgiin dampprsan ajil men baih!ta nariin tor barij baih yees yyssen er sir diildeheen baisan?Haraal idsen hylgaich aa!!chi sairhaad baih yum neg ch baihgyi dyygai syyleen habchaad nydnees dald or?.....
Зочин [202.21.108.33] 2020-11-04 09:08:36
Mundag hun shuu.
Зочин [202.126.88.216] 2020-11-05 08:01:42
Төсөл хөтөлбөрүүдийн 10%-ыг нь хувьдаа авч баяжсанаараа л мундаг байхдаа