“RISE” –ын нээлтийн эргэн тойронд
Санаа сэдэл, урам зориг дүүрэн RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээний бичлэгтэй танилцаарай!
Амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлж буй нэгдүгээр дамжааны оюутнуудын итгэлтэй зөвлөх болдог RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн 2020-2021 оны хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээ өнгөрсөн сарын 31-нд болсон билээ. ХААН Банк Сангаас гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй уг хөтөлбөрт 2700 гаруй оюутан бүртгүүлснээс 400 оюутан нээлтэд оролцож, “Хэрхэн амжилттай суралцах вэ?” хэлэлцүүлэгт хамрагдан, хэрхэн хотын догь иргэн байх тухай илтгэлд шимтэж, зайлшгүй мэдвэл зохих цогц мэдээллийн булангуудаар аялсан юм.
Шинэхэн оюутан та нээлтэд оролцож амжаагүй ч гэсэн RISE хөтөлбөрт нэгдэхэд оройтоогүй. Хөтөлбөрт бүртгүүлсэн нэгдүгээр дамжааны оюутнууд академик орчинд хэрхэн арга барилаа олохоос эхлээд хувь хүний чадвар, хувийн санхүүгээ удирдах арга, хотын залуусын соёл, эерэг зөв хандлага, ач тустай дадал хэвшүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнд хичээлийн жилийн турш хамрагдах боломжтой.
RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр 2020 фэйсбүүк группэд нэгдээрэй.
Ирэх сарын 11-нд бүх нийтээр амарна
Путин, Си Жиньпин нар Москвад “Сибирийн хүч-2” хийн хоолой барих асуудлыг дахин хэлэлцэнэ
Иргэд эмчлүүлэгчдийн төлөөлөл төрийн гурван өндөрлөг болон гишүүдэд хандлаа
Б.Чойжилсүрэн: Засгийн газар инфляцийг хоёр оронтой тоонд бариад, алдчихгүйн тулд дулааны үнээ нэмэгдүүлж чадахгүй байна
Ц.Баатархүү: Гадаадад буй монголчууд цахимаар саналаа өгөх боломжийг судалж байна
Ушаков: Дэлхийн 29 орны удирдагч тавдугаар сарын 9-нд Москвад ирнэ
Б.Мөнхтуяа: Тухайн жолооч цагдаа дохиход зогсохгүй зугтаж яваад дүүг маань мөргөчихсөн байна лээ
ТЦА: Хүүхэд мөргөөд зугтсан хэргийг шалгаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ