Физикч, доктор Норовын Тэгшбаяр: Хүчний тэнцвэр алдагдсан газар бүрт алдаа гардаг

Aдмин / Технологи

Цөмийн Энергийн Газрын дарга асан, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.

-Дэлхий нийтийн анхаарлыг татсан хоёр том үйл явдал өрнөлөө, өрнөж ч байна. Дэлхийн дарга гэж болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд шинэ хүн яллаа. Нөгөө нь мэдээж "Ковид-19". Энэ хоёр үйл явц дэлхийн дэг журмыг өөрчилж, цаашид хэрхэн үргэлжлэхийг таашгүй байна. Та бол судлаач, доктор хүн энэ бүгдийг ажиглаж, өөрийн бодолтой суугаа байх?

-Хүн бүрийн анхаарлын төвд байгаа асуудлууд мөн л дөө. Монгол Улс дэлхийн салшгүй нэг хэсэг, нэг эд эс нь. АНУ бол манай гуравдагч хөршүүдийн нэг, дэлхийн тэргүүлэгч гүрэн. Одоогоор цорын ганц глобал их гүрэн. Иймд их гүрний сонгууль, улс төрийн шийдвэрүүд дэлхийн эдийн засаг, дэг журамд тусгалаа олж байдаг нь хууль. Энэ сонгуульд Жо Байден ялж байна. Энэ нь Хятад-Америкийн худалдааны дайныг төгсгөл болгож, Трампын протекционист бодлогыг халж, АНУ-ын олон улсын өмнөх байр суурийг дахин сэргээх байх гэсэн хүлээлтийг бий болгож байх шиг байна. Гэхдээ наанатай цаанатай, эерэг сөрөг олон талтай. Эцэслэн дүгнэх аргагүй. Байден яллаа, Трампын гадаад бодлогыг орвонгоор нь эргүүлчихнэ гэж хүлээх нь бүр утгагүй. Худалдааны дайныг төгсгөл болгоно гэж лав Байден амлаагүй, харин ч холбоотнуудтайгаа хамтран Хятадын нөлөөг сааруулна гэж ярьж байна. Харин яаж гэдэг дээрээ Трампаас ялгарч магад. Хэрэв худалдааны дайн төгсгөл болох тийшээ хандаж, зөөлрөөд ирвэл Хятадын шууд хөрш манай мэтийн улсад эерэг нөлөөтэй байж болно, цаашлаад дэлхийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлж ч магад.

Энэ бүхнийг дагаад манай уул уурхайн түүхий эдийн эрэлт нэмэгдэнэ ч гэдэг юм уу, ямар ч атугай тулж мэдэх олон улсын эдийн засгийн шинэ дэг журамд бид бас яаж нэгдэх ёстой юм гэдгээ бодож, төлөвлөсөн байх учиртай. Коронавирусийн тухайд бол ийм нөхцөл байдал үүснэ, шинэ төрлийн вирусийн халдвар хүн төрөлхтөнд заналхийлнэ хэмээн эрдэмтэд сүүлийн үед сануулж л байсан.

Чухам яг Ковид ийм аюултай түвшинд тархаж, ийм нөхцөл байдал үүсэхийг бол хэн ч мэдээгүй. Энэ халдвар дэлхий дахинд дэгдсэнээс хойш Монгол Улс дотооддоо алдалгүй олон сар болоход Засгийн газрын арга хэмжээ зөв мэт харагдаж байв. Гэтэл хариуцлагагүй байдлаас болж дотооддоо халдварласнаас хойших энэ богино хугацаанд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг та бид харж байна. Маш хариуцлагагүй, сургамж аваагүй, урьдчилан бэлтгэл хангаагүй, ерөөс системийн хувьд, мөн мэргэжлийн түвшинд ажиллаж чадахгүй байгаа нь хэн бүгдэд анзаарагдаж эхэллээ. Ковидын хөл хорионы үед манай Засгийн газар маш удаан, бас хулчгар байна. Зөвхөн тандалт хийхээр ажлаа хязгаарлаад, дээрээс нь сүржигнээд, иргэдийг хий айлгаж бухимдуулаад. Европын зарим орнууд хөл хорионы нэг сарын хугацаанд том давалгаа ирэх тооцоог урьдчилан хийж эмчилгээ, өвчтөнийг хүлээн авах бүх нөхцлөө хангаад хориогоо тавьж байгаа жишээтэй байна. Гэтэл манайх бүтэн 11 сар ажиллахад ямар бэлтгэл хангасан нь бараг харагдахгүй, 1400 ор бэлтгэсэн гэж л ярьж байна. 2000 хүн өвчилбөл яах юм бол? Хөл хорио тогтооно гэдэг маш олон хүмүүсийг сэтгэл санаа болоод санхүүгийн хувьд хэлмэгдүүлж байгаа, мөн ардчиллыг хязгаарлаж байгаа гэдгийг энэ МАН-ынхан ойлгож байгаа ч өөрсдийн өчүүхэн эрх ашгийг л бодоод байх шиг.Харин сонгуульд ялахад Ковидын хөл хориог сайн ашиглалаа. Ер нь өнөөдрийн МАН-ын улстөрчдийн нүүр царай энэ шүү дээ. Одоо тэгэхлээр Онцгой комиссыг Ерөнхий сайд өөрөө ахлаад, өөрөө хариуцлагаа үүрээд нэгдсэн удирдлага, мэдээлэлтэй ажиллах шаардлагатай.

-Америк, Орос, Хятад гурвын бодлогыг анзаарч байгаа улстөрчид, шийдвэр гаргагчид манайд хэр байгаа юм бол, тогоон дотроосоо гарахгүй л байгаа харагдах юм. Хөл хориотой хамт улсын эдийн засгаа битгий л сүйрүүлчихээсэй гэж дотроо залбирах болсон шүү?

-Сая хэллээ, Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас эхлээд манай улстөрчид олон улсын харилцааг их өөр, шинэ өнцгөөс харах шаардлагатай боллоо гэж. Хамгийн түрүүнд хоёр хөрштэй бид худалдааны балансаа сайн ярих ёстой. Оростой бол хасах баланстай, хатуухан хэлэхэд хойд хөрш маань манайд худалдааны түвшинд хориг арга хэмжээтэй шахуу явж ирлээ. Оросын зүгээс манай импортын бараанд маш өндөр татвар оногдуулдаг. Энэ бол “соёлтойгоор эдийн засгийн хоригт” байна гэсэн үг. Нөгөө талаас бид гадаад харилцаагаар дотооддоо улс төр хийж болохгүйг ойлгох хэрэгтэй. Гадаад харилцааг дотоод улс төртэйгөө холиод ирэхээр хоёр хөрштэйгөө үл ойлголцолд хүрэх аюултай. Монгол Улс тусгаар тогтнол, аюулгүй байдлаа зэвсгээр хамгаалахгүйг бүгд мэдэж байгаа. Тусгаар тогтнол, аюулгүй байдлаа дипломат яриа хэлэлцээр, стратегийн түншлэлийн харилцаагаар хамгаална. Энэ талаар ардчиллын 30 жилд хангалттай үр дүнд хүрсэн, олон чухал баримт бичиг, гэрээ хэлэлцээрүүд байгуулсан. Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс. Үүнийгээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр тогтоол гаргуулаад баталчихсан. Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн орон бүгд Монгол Улсын хил хязгаар, бүрэн бүтэн байдал, аюулгүй байдалд баталгаа өгч байгаа хэрэг шүү дээ. Үүнийгээ баталгаажуулаад Монгол Улсын зүгээс олон салбараар дамжуулж аюулгүй байдлаа хамгаалах ёстой. Худалдааны салбар, цөмийн энергийн салбар... гээд маш олон салбар бий.

-Цөмийн энергиэр дамжуулан аюулгүй байдлаа хамгаалах гээд та их сонин санаа хэллээ?

-Ерөнхийдөө стратегийн бүтээгдэхүүнүүдээрээ дамжих ёстой гэж хэлж байна. Уул уурхайн салбар бол тэр чигээрээ стратегийн бүтээгдэхүүн. Зүгээр л ачааны машинаар зөөж зараад төсвөө бүрдүүлээд байдаг худалдааны бүтээгдэхүүн биш шүү дээ. Тодорхой хэлье л дээ. Газрын ховор элементээр дамжуулж гадаад харилцаагаа хийх гэдэг ч юм уу, уран, цөмийн энергийн салбараар дамжуулж гадаад харилцаа, нутаг дэвсгэрийнхээ аюулгүй байдлыг хангаж болж байна. Уг нь бол энэ чиглэлд Монголоос гадаадад сууж байгаа дипломатчид илүү санаачилгатай ажиллах үүрэгтэй. Ам халсных би хальтраад орчихлоо шүү, гадаадад буй дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байгаа хүмүүс гэж хөөрхий дөө, хүүхдээ гайгүй сургууль төгсгөөд, гайгүй ажилд оруулчихмаар байна гэж ярьсан хүмүүс байх юм. Тамхи тариа зөөж таваргаж явдаг нь эрхбиш хумигдсан бололтой. Ядаж Монголдоо эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэр оруулж ирье гэж мөрөөдөж ярьдаг дипломатч олон байгаасай. Маш товчхондоо манай дипломатчдын нэн тэргүүний ажил бол гадаад харилцааг эдийн засагжуулах юм. Америкт сууж байгаа нөхөр болбол Монголд ядаж нэг бичил чипний үйлдвэр байгуулах өндөр технологийн хөрөнгө оруулагчдыг оруулж ирэхээр эрэлхийлж хөөцөлдөж болно оо доо.Гаднаас томоохон технологийн хөрөнгө оруулалт алга байна. Үүнд тэр Элчин сайдын яамдууд нь зүтгэг л дээ.Эх орноо төлөөлөн сууж буй хүмүүс өөрсдөө л санаачлан зохион байгуулах хэрэгтэй. Холын зорилгогүй хүнээс ойрын зовлон салдаггүй гэж үг бий. Гадаад харилцаа руу орж зах зухаас нь ярихад наад зах нь нэр хүнд нь тун хэврэг байх шиг санагддаг. Нэр муутай, муу түүхтэй, хууль бусаар хөрөнгөжсөн, саятан болсон хүмүүсээ Дипломат албанаасаа цэвэрлэж гаргаж хая л даа. Ийм үл бүтэх нөхдөө хаацайлж дахин дэвшүүлэх гээд л ГХЯ нь үйлээ үзэх юм. Гадаад харилцааг эдийн засагжуулах гэснийх өндөр технологийн хөрөнгө оруулалтад төрөөс татварыг нь тэглэх, чөлөөлөхөө зарла л даа. Манай өнөөдрийн төр засаг үргэлж л хаана, хорино, зогсооно, хөөж явуулна гэж ярих нь улиг боллоо. Хоосон эх оронч царайлаад хол явахгүй ээ. Ер нь дотоод дахь улс төр нь ийм бодлогогүй, овлигогүй хүн шиг байх чинь муухай юм. Ийм их популизмтай байгаа үед эх орны чинь зүгээс алсыг харсан бодлого чиглэл гарахгүй.

-АН хоёр дараалан ялагдсан болохоор энэ намын идэвхтэй гишүүн таны хувьд бүгдэд шүүмжлэлт байр сууринаас хандаж байна л даа. Гэхдээ ийм цаг үед шийдэл, гарц гаргалгаа их чухал байна?

-Тэр мэдээж. Ямар ажил хийвэл зөв байх тухай л яриад байна гэж өөрийгөө бодож байна. АН сонгуульд ялагдсан. Ялагдалд хэн ч биш, бид дотроо дүгнэлт хийж АН өөрөө буруутай гэдэг үнэнээ ойлгох чухал байна. Монгол Улсын хөгжилд АН оройлох үүрэг рольтой байж, хөгжилд түүчээлж ирсэн, цаашдаа ч улс орны хөгжлийн хамгийн чухал бодлого, санал санаачилга энэ намаас л гарна, хэрэгжинэ гэдэг нь бас үнэн. Яг өнөөдөр Монгол Улс УИХ-аараа төсвөө ярьж байна. Энэ улс орон ирэх жилүүдэд хэдэн төгрөг олж, хэдэн төгрөгийг нь зарцуулах тухай ярьж байна. Их хурал үүн дээр жинхэнэ бантан зуурч байна. Арга ч үгүй биз. Ер нь бол шударга ёс парламентаас эхлэх учиртай. Парламентаа хэрхэн зөв бүрдүүлэхээс эхэлнэ. Гэтэл нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувийн санал авсан МАН парламентад дийлэнх олонхыг бүрдүүлж байна. Сонгуулиар 62 суудалтай болсон нь сонголтын эрх чөлөө яг мөн үү? Сонгогчдын ядаж 50 хувийн санал аваагүй байж шийдвэр гаргах түвшинд 86 хувийн үнэмлэхүй олонх байгаа нь лав л шударга сонгуулийн тогтолцоо биш. Сонгуулийн тогтолцооны гажиг, үүнийг засахаас асуудал эхлэх ёстой.

-Тэгээд яах ёстой гэж. Энэ гажигийг засах хууль эрх зүйн орчин ямар байх ёстой вэ?

-Намуудын тухай хуулийг өөрчлөх ёстой, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ёстой, Хэрэв би АН-ын дарга байлаа гэхэд парламентад байгаа АН-ын бүлгийн гишүүдээрээ дамжуулж дээрх хоёр хуулийн төслийг хамгийн түрүүнд УИХ-д оруулна. Ядаж дов сондуулын тогтолцоогоо халах ёстой. Жалга довны гишүүд сонгогддог учраас улс орны хэмжээний далайцтай том бодлого боловсрогдохгүй, хийгдэхгүй байна. Улс орны амин зүрх болсон төсөв хэлэлцэх гэхэд өнөөх л улиг болсон дов сондуулын үзлээр тараагаад хаясан хэвээр байна. Ийм байхад хэзээ тэр томоохон аж үйлдвэрлэл чинь хөгжих юм бэ. Өнөөдөр хэн илүү эрх мэдэлтэй нь тойрог руугаа улсын хамаг мөнгийг хуваарилдаг тогтолцоо хэвээр байна. Хэн эрх мэдэлтэй байна, түүнд хэн илүү ойр байна, тэр л хамгийн их мөнгө татдаг. Ийм шударга бус байдал үргэлжилсээр байх юм уу. Монголын энэ удаагийн парламент анхнаасаа шударга бус байгуулагдсан. Монголд улс төрийн хүчний тэнцвэр алдагдахын дээдээр алдагдсан. Үндсэндээ 2016 оноос хойш Монголд нэг намын тогтолцоо ноёрхлоо. Бүх салбарт, бүх чиглэлд, гадаад харилцаан дээр хүртэл. Бүх салбарт бүгдийг хүчээр шийддэг, эрх мэдэл нь хэтийдсэн, хэт их эрх мэдлийн төвлөрөл, хэнээ өвчин тусчихаад байна. Алдаа гарсан ч хариуцлага тооцож чаддаггүй. Өнөөдрийн эрх баригчдын энэ найр цэнгэл удаан үргэлжлэхийн хэрээр энэ улс орны эдийн засгийн амьдрал царцана. Монголын нийгэм хөлдөнө. Наад зах нь шилэн дансаа хөтөлдөггүйг бид бүгд харлаа. Одоо энэ вирусийн тархалтын үеэр, араар нь шилэн данс мэт нь мартагдлаа. Том дарга нарын хүүхдүүд зуу, зуу саяар нь сургалтын төлбөрөө төрийн өмчийн компаниас, төрийн өмчийн оролцоотой компаниас авч байсан нь илрээд явж байтал коронагаар далимдуулаад мартагдуулж, алга боллоо. Хэтийдсэн их бяр орсон эрх мэдэлтнүүд яадгийн жижиг жишээ энэ. Том луйврууд нь нарийн технологитой, энгийн иргэн гүйцэж ойлгохооргүй хийгддэг шиг байна. Энгийн иргэн Дорж байтугай эдийн засагчид нь дарга нарын луйврын схемийн учрыг олох гэж зовдог боллоо.

-Бас л түрүүний асуулт, үүний эсрэг тэгээд юу хийх ёстой вэ?

-Ардчилсан нам л үүний эсрэг зогсож чадна. Тэгэхийн тулд АН чадамжтай болох ёстой. Энэ намыг чадамжтай болгохын тулд яах вэ гэхээр наад зах нь дотоод сонгуулиа шударга явуулах хэрэгтэй. Сүүлд бид дүрэмдээ өөрчлөлт оруулж, намын даргын сунгаа явуулж, шинэчлэл хийлээ гэсэн. Нийт гишүүдээсээ санал авлаа шүү дээ. Олон хүмүүс нэр дэвшээд, бодит байдал дээрээ энэ нь намын жирийн гишүүд дээр очоод бөөн хуваагдал, талцал. Үүнийг яаж өөрчлөх ёстой вэ гэхээр намын жирийн гишүүдээсээ эрх мэдэл авсан ҮБХороон дээрээ бодлого, хөтөлбөрөө гаргаж танилцуулаад, үргэлжлүүлээд зохион байгуулалтаа ярих хэрэгтэй. ҮБХ-оос орж ирсэн нэр дэвшигчдээ шигшээд, хоёроос гурван хүнээ намын даргад нэр дэвшүүлэн Их хурал дээрээ өрсөлдүүлэх. Их хурлаараа ингэж шийдвэрлэе гээд ерөнхийдөө яриад эхэлчихсэн шиг байна.

-Намын дүрмээ өөрчилнө гэсэн үг үү?

-Намыг шинэчлэх хэрэгтэй, тэгэхээр дүрмээ өөрчилнө гэсэн үг. АН-ын хувь заяанд анхаарах гэдэг нь том агуулгаараа улс орны ирээдүйд анхаарна гэсэн үг. Шулуухан хэлэхэд, АН-ын даргын сунгаа гэж Улсынхаа Ерөнхийлөгчийг сонгох гэж байгаа юм шиг ажил болдог нь дампуу юм байна гэдэг дээр олон мянган гишүүд санал нэгдчих шиг боллоо. Уг нь бол энэ бүгдийг болохоос нь өмнө анзаарах байж. Гэхдээ цагийн юм цагтаа, одоо АН шинэчлэлээ хийж, сэхэж сэрвийж, бодитой сөрөг хүчин болох нь тодорхой. АН-ынхан дотоод асуудлынхаа зэрэгцээ өнөөдрийн энэ төр засгийг анзаармаар байна. Одоо энэ ковидын хорио дэглэм 11 сар үргэлжиллээ, хорио цээрийн дэг журам тогтоогоод. Энэ хоорондоо хоёр том сонгууль хийлээ. Цар тахалд зориулсан Түр хууль хүртэл баталлаа. Түр хууль гэдгээрээ хэвлэл мэдээллийн амыг хаах гэж оролдсоныг танай салбарынхан анзаарсан байх. Маш их юмыг энэ хуулиар далимдуулан хяналтдаа авч, Их хурлын сонгуулийг хийсэн. Бид дэлхийн нэг хэсэг учраас цар тахал Монголыг тойрсонгүй. Дэлхийн улс орнууд одоо яаж байна гэхээр цар тахалтайгаа зэрэгцэн орших тухай л ярьж байна. Тэрнээс вирусийг устгах, зугтаах тухай яриа одоо бараг байхгүй гэж ойлгож байгаа. Гэхдээ ковидыг дарах, ковидтой зэрэгцэн амьдрах арга нь улс төр биш юм. Мэдээж түүнийг дарах хамгийн сайн зүйл бол шинжлэх ухаанчаар асуудалд хандах, халдвар хамгааллын наад захын хэм хэмжээг мөрдөх явдал юм. Хүн болгон дархлаандаа анхаарах хэрэгтэй. Дархлаагаа дэмжих эм бэлдмэл, хүнс... гээд явж явж мөнгө. Улсын мөнгө бол улсын төсөв. Төсвөө л онцгой анхаарч, сайн хийх хэрэгтэй. Энэ улс орны орлого одоо тасалдаад эхэлчихлээ. Ийм нөхцөлд зарлагаа бид яах ёстой юм, бодлогоор... Гэтэл төсөв дээрээ улс төр хийсээр, тойрог тойрогтоо мөнгө зулгаасаар. Улсын нэгдсэн бодлого, төлөвлөлт алдагдсаар. Монгол Улсад хүн цаашдаа амьдарна шүү дээ. Гэтэл одоо энэ МАН-ын улстөрчдийн хандлага, байж байгаа царайг хар л даа.

-Улсын төсөв дээр Та нэлээн л шүүмжлэлтэй байгаа бололтой?

-Сая баталсан улсын төсөв гэж зүгээр л айл гэр болж тоглох гэсэн үйл явц. Зүй нь бол ийм хүнд үед төсвийг алдагдалгүй л батлах ёстой. Хувь айлаар бодсон ч нэгдүгээрт зарлагаа багасгана биз дээ. Улс орон бол бодлого гаргах ёстой. Ийм үрэлгэн байж болохгүй. Хоёрдугаарт, өнөө л эрх барьж байгаа нам доторх эрх мэдэлтэй фракцын нөхдүүд сонгогдсон тойрогт илүү хөрөнгө оруулалт хийдэг байдал. Жижиглэсэн тойрогт мөнгө цацаад аманд ч үгүй, хамарт ч үгүй, үрэгдээд, идэш ууш болоод жорлонгоор урсаад алга болдог өнөөх нь улигт дүр зураг. Эндээс л ядаж эхлэх хэрэгтэй, ингэж ерөөсөө болохгүй. Энэ байдал чинь өөрөө өөрсдийнхөө дампуурлыг эхлүүлж байгаа юм. Ингээд явахаар эцэстээ нөгөөх л миний сая яриад байгаа Монголд улс төрийн хүчний тэнцвэр алдагдсан байгаагийн шинж. Дагаад бүх зүйлд амьдралын баланс алдагдаад байна. Улс орон, хүн ард олигтой хөгжиж өгөхгүй, нэг байрандаа дэвхцээд байгааг би баланс алдсан гээд байгаа хэрэг.

-Монголын улс төр доторх, мөн намуудын доторх фракц бүлэглэлүүдийн зөрчил бүх л муу муухайгийн эхлэл болдог. АН-ын даргын өрсөлдөөн ч бас намаа хэд хуваах байх даа?

-Энэ их хурлаараа асуудлаа яаж шийдэхээс бас их зүйл шалтгаална. Нэгдүгээрт, АН баруун төвийн үзэл санаан дээрээ суурилаад бүгдээрээ эвийн цавуугаар наалдах хэрэгтэй байна шүү дээ /инээв/. Тэгээд нэгэн тугийн дороо нэг зүгт хараад алхацгаах нь юу юунаас чухал байна. Манай АН нь басчиг яахаа барчихсан юм биш. Бид чинь монгол хүмүүс, намынхан маань эхлээд нэг үзэл санаан дээр нэгдчих. Тэр дотроо багтахгүй бол тэр багтдаг газраа очих хэрэгтэй. Багтахгүй бол нэг намынхан гэж байгаад яадаг юм. Үзэл санаан дээр байгаа бол тэр үзэл санаагаа хөгжүүлээд, тэр үзэл санааныхаа туг болоод улс орноо сайн сайхан болгохоор зүтгэцгээе. Үзэл санаа нь таалагдахгүй бол гараад өөрийн намаа байгуулаад, эсвэл өөр намд ороод явах хэрэгтэй биш үү. Ардын нам чинь угаасаа өнөөдөр урвагчдыг дуудаж аваачаад, дарга нар нь намын батлахаа гардуулан зургаа хамт авахуулж сошиалд тавиад сүйд байгаа биз дээ. МАН-ын хувьд өнөөдөр урвагчид хойморт нь, ухаантнууд нь хатавчинд, жирийн гишүүд нь бүр шороон дээр байгаа шүү дээ.

-Та бол ингэж хэлж ярих нь тодорхой. Яагаад гэвэл ялагдсан намын шинэ үеийн төлөөлөл, нам ялсан үедээ төрийн өндөр албанд очдог гишүүдийнх нь нэг. Ард түмэн бол ярьж байгаагаас чинь их өөр. Наад зах нь 30 жил энэ намаар фон хийж, нүүр царай хийж сайд дарга хийсэн хэдэн хүн нь АН-ыг самарч хаялаа гэж ярьж байгаа. Та чухам ямар бодолтой явдаг юм?

-Ах нар тэртэй тэргүй өөрчлөгдөхгүй. Та намаасаа яв гэж тэдэнд хэлэх эрх залуус бидэнд байхгүйтэй адил тэд шинэ үеийн төлөөллөө “Та нар чацганууд” гэж хэлэх эрх бас байхгүй. Тэдний алдаанаас нь суралцаад, оносон юм байдаг бол үргэлжлүүлээд явах ёстой. Бүгд муухай биш шүү дээ. Харин тэд “Бид ийм юман дээр алдсан шүү” гэж зөвлөж байх хэрэгтэй. Ер нь тэгээд эвтэй байх тухай асуудал чухал. Өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн эвийн хэлхээс бий болгох хэрэгтэй. Бид АН гэсэн дээвэр дор багтахгүй байж болохгүй. Тийм биз дээ, эрх ашгийнхаа эрэмбэ, ач холбогдлын дарааллаар асуудлаа эмх цэгцэнд нь оруулж, дүрэмдээ өөрчлөлт хийгээд явах нь чухал. Их хурлын өмнө дэмий асуудал оруулж ирээд л... Намын дарга сонгох асуудлын чинь өмнө эхлээд зөв дүрэм хийх ёстой биз дээ. Худлаа ярилгүй, асуудлаа зөв эрэмбэлээд Их хурлаа хийх ёстой. Ер нь бол Ардчилсан нам гэсэн том үнэт зүйл, нэр хүндийн дэргэд тухайн нэг хүн юу юм гэдгээ бодмоор байгаа юм. Өнөөдөр АН-ын дэргэд маш их шаардлагатай байгаа нэг бүтэц бол Судалгаа хөгжлийн институттэй болох. Цээжний пангаар улс төр хийдэг цаг өнгөрсөн. Судалгаа хөгжлийн институттэй болж тэнд судалгаа хийх, технократуудыг сайн ашиглах ёстой. Улс төрийг судалгаа тооцоотой хийх ёстой. Судлаачид, эрдэмтдийн үгийг сонсож, тэндээсээ баталгаа авах ёстой юм. Тэгэхгүй хэдэн нөхөр ширээ тойрч суугаад сайхан санагдсан юмаа яриад байж болохгүй. Аятайхан сэтгэгдэл төрүүлсэн юмаа ард түмэнд улс төр болгож яриад байж болохгүйг бид өнгөрсөн 30 жилийн түүхээс харлаа. Судалгаагүйгээр, эрдэмтдийн оролцоогүйгээр улс орны хөгжил урагшаа явахгүй юм байна. Бидний энэ байдлыг дэлхий юу гэж харж байна гэхээр Монголыг нэгэн тосгон шигээ ойлгох гээд байгаад л аюул байна. Судалгаа нь Монголын хөрсөн дээр буух, буухгүйг давхар харах ёстой. Эцэстээ тэрхүү судалгаанд суурилсан Судалгаа хөгжлийн институциэр дамжуулж АН шинэчлэгдэх хэрэгтэй гэж миний хувьд харж байгаа.

-Наадхи чинь зөв бодлого байх. Энэ бүхэн явж явж улс төрийн намын хууль дээр очоод л бүтэхгүй зам руугаа орно доо?

-Ядаж нэг ийм бүтцийг ажилд нь оруулчих хууль дүрэмдээ өөрчлөлт оруулах хэрэгтэй. АН хүчтэй байя л гэж байгаа бол шүү дээ. Намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөнө. Мөрдүүлэхгүй, мөрдөхгүй хууль дүрмийг хиймээргүй байна. Алдсан алдааг давтаж болохгүй.

-Өнөөдрийн эрх баригчдын алдаа оноог та сошиалд их л хэлж ярьж байгаа харагдах юм?

-Миний нийгмийн өмнө хүлээсэн нэг үүрэг гэж боддог. Засгийн эрх барьж байгаа нам нийгмээ сонсож байх хэрэгтэй, Шүүмжлэлийг хэдэн мянган хуудсаар нь ярьж, бичиж болно. Гарц гаргалгаа тэр дотор нь их байх ёстой. Асуудлын ард гарч сурсан, асуудлыг шийдэж сурсан хүмүүсийн үг тэр дотор дийлэнх нь байх ёстой. Жишээ нь, би мэргэжлийн хүний хувьд уул уурхай, эрдэс баялаг, газрын ховор элементийн талаар, эдийн засаг талаас нь жаал жуул юм гадна дотноос ухаж харж суудаг хүн. Эрдмийн зэрэг цол хүртэл хамгааллаа. Тухайлбал, эрдэс баялгийн салбарт маш энгийн нэг ойлголт байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчид өөрсдөө хайгуулиа хийг. Юм олдвол нөөцийг нь зөв тогтоогоод, ашиглалт хийгээд газар дээр гаргаад ир. Энэ хүртэлх бүх зардлаа өөрсдөө хариуцна. Харин гарч ирсэн баялаг дээр нь одоо тохиролцоно. Бүтээгдэхүүн хуваах, авах өгөх гэрээ ердөө энэ. Аль ч газар хоёр тал харилцан тэнцвэртэй, ашигтай байх нь сайн бизнес. Хоёр найзын хооронд ч тийм л байдаг биз дээ. Хамгийн шударга гэрээ хэлцэл, шударга бизнес, шударга зарчим л улс орныг авч явна. Дэлхийн жишиг ийм. Хэн нэг нь илүү аваад, илүү эрх мэдэлтэй болоод ирэхээрээ л биш болдог. Илүү идээд байгаа юм шиг харагдаад. Тэгэхээр түрүүнд улс төр дээр хэлсэн хүчний тэнцвэр алдагдах гэдэг нь бизнес дээр бас том асуудал байгаа биз. Хүчний тэнцвэр алдагдсан газар бүрт алдаа гардаг. Ганц улс орон ч биш ерөөсөө нийгмийн харилцаа, улс төр, эдийн засгийн бүх харилцаан дээр хүчний тэнцвэр алдагдахад сөрөг үзэгдэл аяндаа дагалддаг. Манайхан баланс гэж их ярьдаг даа. Хүчний балансыг сайн барьж чадахгүй байгаа учраас энэ бүх салбарт шударга бусын ёр шүгэлчихлээ. Бүх салбарт баланс барих их чухал байгаа юм.

-Та ерөнхий баланс ярьж байна. Тодорхой салбар дээр ярих уу?

-Зөв л дөө. Жишээ нь, утаа байна. Шийдлүүд ярих гээд байна шүү дээ. Мэдээж утаа харьцангуй багаслаа. Гэхдээ энэ бол төгс шийдэл биш. Одоо бүх айлуудыг байгалийн хийн дэд бүтэцтэй холбох хэрэгтэй. Дэлхий улс орнууд, хотууд, суурин газрууд тэр чигээрээ газын хийгээр амьдарч байна. Тэр хэрээр утаагүй болж байна. Газ хэрэглэдэг соёлд суралцах, газын дэд бүтэц хийдэг ажлыг зүгээр нэг тендер авдаг хэрэгсэл болгох биш үндэсний хэмжээний төсөл болгох цаг болсон. Үүнд зориулсан холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх цаг болжээ. Нэмээд хэлэхэд, өнөөдөр Монголын төр гайгүй оюун ухаантай хүмүүсийнхээ уураг тархийг огт ашиглахгүй байна. Нэг л их түүх, шашин, дуу хуур, цэнгүүн, спорт, иог дасгал, хоол хош ярьсан хүмүүс байх боллоо. Бүх дэлхийгээр хиймэл оюун ухаан ярьж байхад бид эндээ Чингис хаанаа яруу найрагч болгочихоод суугаад байдаг. Бүх технологи энэ рүү явж байхад бид уран сайхандаад л. Гэтэл энэ төр засгийн чинь шийдвэр гаргах түвшинд дөрвөн аргын тоо мэддэг, долоон томьёогоо мэддэг, ядаж хүрдээ мэддэг хүмүүс баймаар байна шүү дээ. Оюун ухааныг ерөөсөө ашиглахгүй юм. Тэр талаар боддог хүн байдаг ч үгүй бололтой. Бүх асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандсан, цүнх баригч сэтгэхүйтэй, хөөсөрсөн орчинд шийдвэр гаргаад явж байна. Энэ бүгдийг зогсоох хэрэгтэй. Улс төрийн нам ч тэр, улс орныг удирдан зохион байгуулж буй Засгийн газар ч тэр, судалгаа хөгжлөө хариуцсан агентлагуудыг тус тусад нь бие даалган ажиллуулах цаг болчихоод байна.

-Та саяхан Эрдэс баялгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан гэлээ. Энэ салбарын судалгаа харьцангуй сайн байгаа. Шинжлэх ухаан бол амьдралд хэрэгжүүлэх зорилготой хийгддэг зүйл гэдгийг энэ төр засаг ойлгох шинж байна уу?

-Шинжлэх ухааны бүх судалгааг яаж амьдралд ашиглах, цаашлаад яаж эдийн засагжуулах вэ гэдэг миний толгойны өвчин. Ер нь дэлхийн хөгжилтэй орны шинжлэх ухааны бодлого нь улс орныхоо нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглэгддэг юм байна. Миний судалгааны сэдэв бол Монгол орны усан дахь ураны судалгаа. Цаашлаад усан дахь уран, түүний физик гидрохимийн асуудлууд, боломжит нэгдлийн судалгаанууд юм. Монгол орны 300 гаруй сум суурингийн усан дахь ураныг нь судлаад, стандарт уу, стандарт бус байна уу гэж гаргаад, түүнийхээ зөвлөмжийг төрийн байгууллагуудад өгөөд, ингээд явж байна. Ус хүний цустай их адилхан. Хүний цусыг шинжлээд өвчин байна уу, үгүй юү гэдэг шиг усны шинж чанар яг адилхан. Товчхондоо ус бол тухайн орчны, уул уурхайн эрдсийн хуримтлалыг тогтоох луужин юм. Бүр углуургаар бол маш том судалгаа л даа. Энэ бол үндэсний хэмжээний суурь судалгаа, Монгол орны усны салбар дахь том бүтээл юм. Энэ дашрамд, багш нартаа, судалгааны багийнхандаа, судалгааг дэмжиж ойлгодог бүх хүмүүст Шинжлэх ухааны ажилтны өдрийн мэндийг дэвшүүлье. Хойшид, ялангуяа энэ чиглэлд судлах хүмүүсийн хувьд, мөн ураныг ашиглая, олборлоё гэж ярьдаг хүмүүст энэхүү судалгаа их нэмэр болно. Би хувьдаа Монголын эрдэс баялгийн салбар, тэр дундаа ураны салбарт хийх ёстойгоо хийчихлээ гэж ойлгож байгаа. Миний удирдаж байсан Монгол Улсын геологийн төв лаборатори нь экспортолж байгаа баяжмал дотор ийм хэмжээний алт байна, зэс байна гээд бүх эрдсийг нь тогтоож өгдөг, Гаалийн лаборатори түүнийг нь баталгаажуулаад Сангийн яаманд хүргүүлдэг, тэгээд тэдэн төгрөг болох юм байна гээд Сангийн яам орлого тооцдог амин чухал газар шүү дээ. Тэгэхээр миний бие Эрдэс баялгийн салбар дахь Шинжлэх ухааны судалгаануудыг хэрхэн эдийн засагжуулах тал дээр судалгаа шинжилгээ хийгээд практик талаас нь багцаалж буй цөөхөн хүний нэг. Үүндээ ч би эзэн байхыг хичээдэг, бас нийгэмд хэлж ярьж зөвлөхийг хичээж байна. Энэ бүгдийн эцсийн зорилго бол эх орондоо өөрийнхөө хэмжээнд тус болчих юмсан гэдэг бодол. Ингэхийн тулд төрийн бодлогыг ядаж энэ салбарт зөв чиглүүлэх ёстой. Төрийн бодлого боловсруулахын тулд яах ёстой юм, мэдээж төрд ажиллах үндсэн зарчим дэлхийд байна. Миний итгэл үнэмшил, үзэл бодол багаасаа ардчиллыг, ардчиллын үнэт зүйлийг эрхэмлэж ирсэн. Тийм ч болохоор АН-ын үйл хэрэгт оролцож, зүтгэж өнөөдрийг хүртэл явж байна. Маш товчхондоо миний ажил амьдралын логик дараалал ийм л байна. Тийм учраас би өнөөдөр танд улс орны хөгжил, улс төрийн нам, тэр дотроо Монголын улс төрийн хамгийн том хүчин болох АН-ын дотоод асууудал, шинэчлэл өөрчлөлтийн талаар товч ярилаа. Бүгдийг нэг амьсгаагаар хэлэх боломжгүй юм даа.

image


Сэтгэгдэл

Тэгшбаярын тухай бодол [192.82.67.21] 2022-11-17 21:22:30

Ийм эрдэмтэй залуусаа нам харгалзахгүй улс орондоо ажиллуулж эх орноо хөгжүүлэх цаг. Фронт Бадамын удам. Эх орон ч Тэншбачр

Норовын тэгшбаяр [192.82.67.21] 2022-11-17 21:19:53

Тэгшбаяр доктор Монголд хэрэгтэй толгой. Байна

Тэгшбаяр шиг залуусөө 60₮жрбумын Сандугйааар сольсон ард түмэн [211.36.144.179] 2022-02-22 23:00:02

Ийм залуусаа цүнх баригядаар солиоп Монгол өөдлөхгүй байна. Эрпэмт мэдлэгтэй залуусаа гудамжинд гаргаад элдэв хуурамч нбхдшүп олимпийн туг бариад 60₮эрмуняин Сандуйг харахаар ичиж үхмээр байна

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:42

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:42

Чинбат [66.181.191.115] 2020-11-26 12:02:57

Энэ 76 дотор чинь эх орон , хүн ардаа бодохоос илүүтэй тэд өөрсдийн эрх ашгаа хамгаалахаа л 1-р т тавьсан улс дийлэнх нь байгаа шүү дээ. Тэднээс алдаагаа ухамсарлах хүн ер нь ойрын 10 жил гарахгүй нь ойлгомжтой. Юун түрүүнд бүх тусгай зөвшөөрөл , тендер зэргийг цахимд шилжүүлж шудрага бус өрсөлдөөнийг хязгаарлах ёстой. Эрх мэдэлтнүүдээс ингэж байж л хагацах боломж нээгдэнэ. Аль нам нь хамаагүй өндөр боловсролтой зөв үзэл бодолтой ийм залуусаа дэмжиж байж л бид тогтолцоогоо өөрчлөнө шүү дээ.

Чинбат [66.181.191.115] 2020-11-26 11:52:08

Альваа зүйл сайн, муу хоёр талтай байдаг шүү дээ.Бидний цөөхөн Монголчууд нэг нэгнийгээ хот хөдөөгөөр нь ялгааад яахав дээ.С.Баяр,Бат-Үүл гээд . Хэрэгтэйгий нь аваад боломж байвал саналаа бичээд хэн нэгнээ нам харгалзахгүйгээр дэмжиж нэгэндээ урам агч суръя !Өнөөдөр ардчиллаар олдсон эрхээ эдлэн олон нийтэд дуу хоолойгоо хүргэж үзэл бодлоо илэрхийлж олон түмэнтэйгээ саналаа хуваалцаж болно биз дээ.Тэгшбаяр эрдэмтэй боловсролтой хүний хувьд олон чухал сэдвүүдийг хөндсөн байна .Газрын ховор элемент бол Монгол оронд маш элбэг байдаг .Үүнийг бил ашиглаж чадвал эдийн засгийн том боломж байгаа. Эрдэнэтийн зэсийн баяжмал болон төмрийн хүдрийн баяжмал нэрэн дор газрын ховор элемент маш ихээр гадагш гардаг нь нууц биш шүү дээ. Энэ бол томчуудын бизнес! Бизнесээ хамгаалахын тулд тэд гаднаас орж ирэх шинэ тсхнологи, техник оруулах тал дээр дэмжлэг үзүүлдэггүй нь үнэн шүү дээ.. Үнэндээ ойрын зовлон салдаггүй гэдэгтэй санал нэгтэй байна .

Ганаа [202.9.46.34] 2020-11-26 03:49:16

Шалихгүй хулгайч шүү дээ. Улаанбадрахыг ийм болгосон. Муу мөртөө ураны лиценз зарсан хэргээ Дорлигжаваар сэгсрүүлсэн новш шүү Энэ бид хоёрын доктор гэж байх вэ. Нул алдаатай коммент бичдэг юм.

иргэн [64.119.26.4] 2020-12-22 13:06:32

Ганаа гэж өөрийгөө далдалсан ,ГАЖИГ этгээдийн атаа жөтөөч,зантай,өөрөө мэдлэг боловсрогүй, нийгэид үнэлэгдэх,хүндлэгдэх ямарч чадваргүй этгээдүүд ээс ийм л үг гарна шүү дээ Муугаас муус муу, модноос хөө гэдэг юм.Ганаа хочтой гахай чи энэ хүнд атаархаад ,доошоо хийгээд чамд нэмэргүй.Дарсанч дардайдаг Булсанч бултайдаг гэж үг бий Энэ бүтээлч эрдэм,мэдлэгтэй хүнд улам их амжилт хүсье.

Зочин [192.82.73.112] 2020-11-26 03:12:30

Физикч хүн тэр салбартаа ажиллаж нийгэм эдийн засгийн хөгжилд нэмэр болох хэрэгтэй.

Zochn [172.56.42.41] 2020-11-25 19:27:30

Yu hutsaad baigaa golognuud ve? Pandemic tusaad baigaanuud hujaagiin erliizuud mongol hun tusahgui er n covid baihgui 1 uheedeh teguul itgii aygui bol nogooh n suryegeer uheed shaanaa

Zochin [103.229.121.162] 2020-11-25 18:41:24

Uzel bodloo il tod uralduulah n zuv bhoo. Uur iluu zuil yarimaar bgaa n ataarhaj trolldoj suuhaar uursduu garaad ugee heleed yavmaar yum.

Зочин [202.9.46.247] 2020-11-25 16:31:59

Паах ямар хүнтэй хамт зурагаа авахуулсан юм

Tsogoo [103.57.93.239] 2020-11-25 14:18:23

Улаан ногоон хацаранд ухаан мэдлэг байдаггүй юм.уураг тархинд байдаг юм урж идчих гээд байгаа урт хэлтнүүдэд нэг урагшгүй зан байнаа өөдтөй яваад атаархдаг.өөрт нь заяагаагүйд өшөрхдөг мулгуу золигнууд больоо одоо

Зочин [202.126.90.36] 2020-11-25 13:54:10

Улаан хацартай байна уу, аль ч намынх байсан ямар хамаа байна аа, юутай ч суусан цэцнээс явсан тэнэг гэдэг шиг хэлдэг, ярьдаг, боддог, сэтгэдэг л хүн байна шүү дээ! Алдаагүй оноо, төгс хорвоо гэж үгүй. Авах гээхийн ухаанаар хувь хүнийх нь зөв хандлага нь таатай байна аа,

Зочин [64.119.19.217] 2020-11-25 12:07:43

Энэ нэг пялдага юм байдийн!! Пялдагадахыг мастерын тvвшинд хийнэ! За тэр физик энтр бол естой мэдку! дунд сургуульд бол багшлах тvвшинд хvрсэн л байх!

Зочин [192.82.67.104] 2020-11-25 10:56:53

Энэ нөхөр "ШУ-ны бүх судалгааг яаж амьдралд ашиглах, цаашлаад яаж эдийн засагжуулах вэ гэдэг миний толгойны өвчин" хэмээн хэлжээ. Гэвч үүнд дараах ялгаатай ойлголт бийг тэмдэглэн хэлэх нь зүйд нийцнэ. Байгалийн ШУ-ны судалгаа шинжилгээний ажлын зорилго нь байгалийн зүй тогтолыг танин мэдэх, ойлгох үндсэн гол зорилготой хэмээн хэлж болох бол, харин ТЕХНОЛОГИ түүнтэй холбоотой судалгаа шинжилгээ нь байгалийг хүчин зүйл, нөөц баялгийг ашиглахад зориулагдсан байдгаарай ялгаатай хоёр өөр зүйл юм. Тиймээс ШУ-ны бүх судалгаа шинжилгээг амьдралд ашиглах тухай ойлголт энд яригдахгүй бөгөөд тухайн салбарын технологи түүнтэй холбоотой ШУ-ны тухайлсан судалгааны тухай яригдаж болох юм

М. Ганбаатар [59.153.113.114] 2020-11-25 10:30:32

Зарим нөхөр хөдөөний улаан хацарт гэсэн байх юм. Тэгшээ шавийгаа би багаас нь мэднэ. Угаасаа л мундаг хүүхэд байсан. Хүүхэд байхаасаа л шийдэл эрэлхийлсэн соргог хүүхэд байсан л даа. Жингийн тэмээ явж л байх Жингэр ноход хуцаж л байх . Зүтгээд бай хө.

Зочин [64.119.24.45] 2020-11-25 10:33:16

Чиний тэр шавь чинь МУИС-д муу сурсан. Хүнийг бага балчираас нь буруу зүйл сургасан чамайг тэнгэр ниргэх буй за.

О.Ганзориш [66.181.161.31] 2020-11-25 10:21:41

Мэдлэгт суурилсан шийдлээр цаашдаа явах ёстой л гэсэн байна.. Одоогийн эрх баригчид улс төрийн рейтингд баримжаалсан тоглолтоор явсаар байгаад энэ улсыг хэвтүүлчихээд байгаа харах зүг, явах чигийн тухай зөв ярьжээ. Цаг нь болсон галзуучуудын засаг, солиотнуудын нийгэм ийм эрүүл санааг сонсож чадахгүй, бусдад сонсгох хүсэлгүй байгаа нь комментуудаас харагдаж байна. Эд нар энэ аргаараа олон олон эрүүл ухаан, эх орноо гэсэн эрдэмт хөвгүүдийг мохоосоор бүр амташжээ. Эрдэмт анд минь жингэр ноход яргаж л байг. Жингийн цуваа явдгаараа явна шүү

Зочин [202.9.41.21] 2020-11-26 04:17:57

unen dee

demjigch [64.119.19.194] 2020-11-25 09:55:32

Шинэ санаа, шийдлүүдийг нь нам харгалзахгүй авч хэрэгжүүлэх хэрэгтэй шүү. Дэмжиж байна аа.

Зөв [139.5.218.31] 2020-11-25 09:55:19

Зөв шүү! Шүүмлэх нүдээр биш авах юм юу байна гэдэг үүднээс хандах хэрэгтэй. Бодлогын хороо зөв санаа, тэр короногийн асуудлыг нь ойлгож хурдтай ажиллаасай

Зочин [124.158.82.117] 2020-11-25 09:54:42

Гарчигнаас харахад л ямар тэнэг нөхөр болох нь харагдаж байна л даа. Хулгайч шударга хүн хоёр, алуурчин аврагч хоёр, худалч, үнэн ч хоёр тэнцүү тоотой байх ёстой юу? Эрдэмтнээ ч хат даа. Юугаа ч мэдэхгүй ийм хоосон мэдэмхийрэгчид олширсны гайгаар өнөөдөр улс орон ийм болчихоод байж байна л даа.

Зосин [124.158.80.163] 2020-11-25 15:47:21

Яааг zov iim teneguudeer mongol uls duurchih vii gehees aij bna shuu. Yostoi daldaga balai amitan.

Дэмжигч [64.119.24.5] 2020-11-25 09:47:22

Залуу хүний эрч хүч амтагдсан дайчин давшингуй,цог золбоотой ,үг халлэг нь цэгцэрсэн оюунлаг сайхан ярилцлага байна.Ийм л залуус эх оронд хэрэгтэй .Ард түмээд хэрэгтэй.

Zochin [139.5.218.31] 2020-11-25 09:39:57

Zuv zuils yarisan baina, Avah sanaanuud baina shuu!

zochin [81.182.202.47] 2020-11-25 09:33:47

tegeed hiisen yum chini haana bna hudlaa yarihaas tsaashgui

М. Ганбаатар [59.153.113.114] 2020-11-25 10:02:33

Миний дунд сургуулийн шавь минь юм л даа. Физикч. Зөв шүү шавь минь. Энэ цаг үеийнхээ эзэн нь болж чадах ёстой залуучуудаа дэмжиж бна. Биднээс ялгаатай нэг зүйл залуусд байгаа. Тэр нь өдөр бүр дэлхий даяаар өөрчлөгдөн тэлж буй хөгжил,технологийн хурд. Үүнийг л энэ цагийн залуусд итгэж явуулахаас өөр аргагүй. Амжилт шавь минь. Барьж авсан бол зүтгэж хий. Мэдээж амжилт золиосгүй ирэхгүй ш дээ. Шантарч үл болно. Өөрийн цаг хугацааны өөрийн орон зайд залуус минь тавтай морил. Итгэж бна шавьдаа

byambaa [202.21.109.97] 2020-11-25 09:26:17

зочин-ууд ил гарч ирээд бүлтэр л дээ. Тэд бол нөгөө дагалдаж явж байгаад араас нь хутга "шаадаг" нөхдийн төлөөлөл, өөр нэршил нь тролл ...кк

Зочин [64.119.24.45] 2020-11-25 10:27:21

Чамд хэлье. МУИС-ын физикт Наранбаатар гэж нөхөр сурч байлаа. Тэр хүн Америкт коронавирус яриад сууж байна. Наранбаатар сайн сурдаг оюутан байжээ. Тийм болохоор одоо америкт уригдан очсон байх. Харин Наранбаатарын доод курст Тэгшбаяр гэж нэг сурлага муутай новшийн нөхөр байсан. Тэгшбаяр увсын эргүү физикт 0 гадаад явж сурах ямарч боломжгүй ёстой нэг шаар шавхайндаа үлдсэн тэнэг юм. Хийх ажил олдохгүй улс төрчийн цүнх баригч болж явсан шаар. Хэсэг баахан тэнэгтсэн амьтан улс төрөөр дарга болсон. Боддоо судалгаа бүү хэл сурлага нойл нөхөрт ийм хувь заяа угтана шүү. Монголд хожуу хойно 10 сая төгрөг хахуульд өгч доктор болсон ийм хүний нэг нь Тэгшбаяр. Монголд цөмийн хаягдал булах муу ажлыг хийх гээд мөнгөнд шунаад явж байгаа гахай бол Тэгшбаяр мөн юм.

Дэмжишч [192.82.72.206] 2020-11-25 09:24:27

Бүтэн унлаа. Логиктой сайн ярьсан гайгүй толгой байна. Энэ тэгшээ хүүхэд байхдаа л тоонд толгой цохидог жаал байсан.

Зочин [202.9.46.247] 2020-11-25 16:22:04

Элэнцэгнийх нь

Byambaa [202.21.109.97] 2020-11-25 09:21:57

Судалгаа хөгжлийн институци маш чухал гэдгийг санал нэгтэй дэмжиж байна. Амжилт, залуу манлайлагч минь!

dabaa [59.153.115.55] 2020-11-25 08:40:27

Haasnaa uanziin um be, uariltslagaa beltgeed ogson um uu daa, 2 oor fond deer bna. niiluuleed hiicnhej, uadruuhan cn um bna

зочин [122.201.21.51] 2020-11-25 08:21:13

Хоёр жилийн өмнө доктор хамгаалсан боловч мэдэх юм байхгүй гэж хүмүүс ярьдаг Тэгсэн хэрнээ их юм мэддэг юм шиг яринаа Ичих булчирхай байхгүй дээ

Дэмжигч [122.201.24.18] 2020-11-25 08:18:02

Энө хөдөөний улаан хацартай, халтар банди Увсын захын суманд очиж бригадын улс төрч хийвэл яааг зохино.

Иргэн [64.119.22.133] 2020-11-25 08:15:43

Баруун аймгийн тэмээтэй аялагч Байгалмаатай адилхан хүн шиг байна.

Oyuntuya [124.158.80.163] 2020-11-25 15:50:02

Ha ha ha yaag adilhan bna

Зочин [66.181.176.181] 2020-11-25 09:32:24

Хамаатан шдээ ккк

Иргэн [192.82.67.234] 2020-11-25 07:59:08

Ёр нь өөдтэй юм ярихаа байлаа. Бөөн шүүмжээр хооллосон оркууд кайб авдаг. Энэ улс үндэстэн мөхөхийн цондон.энэ 76 хуслаа гэж бодоё тэгээд хэнд даатгаж хэнээр жолоогоо атгуулах гээд бгаа юм.бэ.

Зочин [64.119.24.45] 2020-11-25 07:50:47

Норовын Тэгшбаяр Монгол улсын их сургуулийн физикийн ангид сайн сурч чадаагүй хэрнээ улс төрч увсын бүлэглэл нам нам дамнаж луйвардсаар байгаад нэг дарга болчихсон нөхөр. Одоо ч мэргэжилдээ 0 ялгаагүй.

Зочин [192.82.72.206] 2020-11-25 08:10:00

Хүшхэд байхаасаа мундаг байсан. Манай үедээ л супер толглй байсан. Би Тэггээ найзын хойно жагсдөг тоогоороо толгой хүүхэд байсныг түмэн мэднээ

Зочин [66.181.161.38] 2020-11-25 08:02:15

Чи ангийнх нь хүүхэд байх тийм үү ингэж атаархаж байхыг харахад

Иргэн [66.181.161.125] 2020-11-25 07:50:22

Энүүний физикч ч дээ

Зочин [66.181.161.125] 2020-11-25 08:37:48

Наад нэг юм ыг чинь тмс д багш байхын мэдэх юм увсын хэдэн бэртэгчин дагаж намирсан нөхөр

Зочин [192.82.72.206] 2020-11-25 08:08:50

Чи өөрөө хэн ч биш. Энэ Тэгшээ хүүхэд байхаасаа л мундаг залуу байсан.

zochin [202.21.109.49] 2020-11-25 07:36:50

ENE PIZDA IKH GOYO YUM YARIDAG YUM OOROO HAMGIIN HUDALCH HORVOOGIIN HOG SHAAR GAIHAMSHIGTAI HUDALAA HUDALAA YARINA DAA

Зочин [66.181.161.38] 2020-11-25 08:04:02

Хүнийг пизда гэж дуудаж байгаа хүн өөрөө пиздаа байдаг юм даа. Чи олигтой эр биш байна

za da [43.242.243.80] 2020-11-25 07:31:56

Ярих хийх 2 тэс өөр л дөө

ИРГЭН [202.126.89.17] 2020-11-25 07:10:38

Улс орны эдийн засаг хямарч, ард түмэн өвчин зовлонд нэрвэгдсэн нийгмийн бухимдал дээд цэгтэй хүрсэн энэ цаг үед битгий өөрсдийгөө сурталчилсан ийм хэрэггүй юм бичээд бай. Өчигдөрхөн монгол эрдэмтэн Амеркт короно вирусын бакцин гаргаж авлаа гээд л биччихсэн байсан. Сайн сайхан хийсэн юм байгаам бол өмнө нь бичиж байхгүй яасан юм бэ.

Зочин [202.126.90.87] 2020-11-26 02:15:21

Яг үнэн. Одоо баахан ухаантнууд гарч ирээд л. Дарга байхдаа юу хийсэн юм бол доо зайлуул?

АН гишүүн [192.82.72.206] 2020-11-25 07:01:23

Ийм л залуу лидерүүп Монголд, АН- д хэрэгтэй. Ухөөлөг, эрдэмлэг, цоглог , шударга боловсон. Позтор Тэгшбаярт амжилт хүсьееее


53 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
53 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.