Б.Энхбаяр: Эрүүгийн ял авсан хүн одоо болтол төмөр замын салбарт даргаар ажиллаж байна
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ.
Зам, Тээврийн Хөгжлийн Сайд Л.Халтар уг хуулийн төслийг танилцууллаа.
Тэрбээр “УИХ төмөр замын тээврийн тухай хуулийг 2007 онд батлан 2012, 2015, 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Уг хуулиар төмөр замын тээврийн үйл ажиллагаа, хөдөлгөөний аюулгүй байдал, тулгамдсан олон асуудлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага үүсээд байна.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг 72 зүйлтэй бөгөөд төмөр замын дэд бүтцийн ангилал, бүтээн байгуулалт, дэд бүтцийн үйлчилгээ, төмөр замын тээврийн зориулалтын газрууд, сүлжээ байгуулахад баримтлах зарчим зэрэг зохицуулалтыг тусгасан.
Уг хуулийн төсөл батлагдсанаар төмөр замын тээвэрт төрийн бодлогын нэгдмэл уялдааг хангах, тээврийн сүлжээг өргөжүүлэн, дэд бүтэц, эзэмшил ашиглалтын эрх зүйн орчин сайжирна” гэлээ.
Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Төмөр замын тээврийн тухай хууль батлагдсан батлагдаагүйгээс үл хамаарч үүнээс илүү үйлчилдэг гэрээ байгаа. Монгол, Оросын 50, 50 хувийн эзэмшилтэй Улаанбаатар төмөр зам гэсэн компани 1949 оны гэрээгээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ компанид Монгол Улсын Үндсэн хууль үйлчилдэггүй.
Үндсэн хуульд нийцээгүй олон улсын гэрээг дагаж мөрдөхгүй гэж хуульд заасан. Гэтэл 1949 оны Улаанбаатар төмөр замын гэрээнд Монгол Улс газар ашиглуулсны төлбөр, зарим төрлийн татварыг огт авдаггүй. Өөрөөр хэлбэл манай улсын газрыг хугацаагүйгээр ашиглаж байгаа.
Үндсэн хуульд Монгол Улсын газрыг гадаадын иргэн хуулийн этгээд хугацаатай, төлбөртэйгөөр ашиглана гэж заасан. 1949 оны гэрээ хууль зөрчсөн. Энэ хэзээ засагдах вэ? Монополь, Үндсэн хуулиас дээгүүр аашилдаг компани байж болохгүй.
2018 онд тухайн үед зам тээврийн дэд сайд байсан Б.Цогтгэрэл гэж хүн ОХУ-тай тарифын хэлэлцээр байгуулсан. Энэ нь 25 жилийн хугацаатай мөрдөх хэлэлцээр байсан. 1949 оны гэрээг өөрчлөхгүй. Өөрчилбөл тарифын хэлэлцээр хүчингүй болно гэдэг заалт оруулсан гэх мэдээлэл байна.
Үндсэн хуулиас давсан гэрээ байгуулах эрхтэй дэд сайд байж болох уу? Үүнийхээ хариуд ашиглах хугацаа нь дууссан 1,000 вагон оруулж ирсэн гэх асуудал яригдаж байгаа. Хэчнээн вагон орж ирсэн бэ. Албан тушаал авилгын гэмт хэргээр ял шийтгэгдсэн этгээд төрийн албанд ажиллахгүй гэж хуульд заасан.
Эрүүгийн ял авсан хүн одоо болтол төмөр замын салбарт даргаар ажиллаж байна.Танай салбарт авилгач хүн ажиллах ёстой юу” гэлээ.
Зам, Тээврийн Хөгжлийн Сайд Л.Халтар “Төмөр зам гэхээр Улаанбаатар төмөр замаа хараад байдаг ойлголт бид нарт байна. Говийн бүсийн төмөр замууд бий болж байна. Удахгүй 2021 онд ашиглалтад орно.
25 жилийн хугацаатай байгуулсан тухайн гэрээн дээр 1949 оны хэлэлцээрийг мөрдөж ажиллана гэдэг үг орсон юм билээ. Түүнээс тухайн хэлэлцээрийг өөрчлөхгүй гэсэн зүйл яригдаагүй. Гадаад яаман дээр дээр 1949 оны хэлэлцээрийг өөрчлөөд ОХУ-ын талд өгсөн. ОХУ-ын талаас хараахан энэ асуудлыг яриагүй байна.
Засгийн газрын комиссын хурал болгон дээр үүнийг ярьдаг. Төмөр замыг барих үед Монголын талаас оруулсан ганц зүйл бол газар. Улаанбаатар төмөр замыг байгуулах тухай 1949 оны хэлэлцээрт Монгол Улсын хуульд захирагдана гэсэн нэг тодорхой заалт бий.
Тухайн хүмүүсийг өмнө нь ямар байсныг мөрдөгч биш болохоор сайн мэдэхгүй байна. Ажилд авахдаа АТГ-аас лавлагааг нь авдаг. Ёс зүйн хорооныхонд чиглэл өгсөн” гэв.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Тавантолгой-Зүүнбаянгийн барилгын ажил яагаад төрийн нууцад хамаардаг юм бэ? Цаашид уг барилгын ажилд хэчнээн төгрөг орох вэ? Улаанбаатар төмөр зам үүнийг ямар үнэ ханшаар түрээслэх вэ?” гэлээ.
Зам, Тээврийн Хөгжлийн Сайд Л.Халтар "Газрын төлбөр ямар байдаг уу, яг тэр хэмжээгээр Улаанбаатар төмөр зам төлбөрөө төлж байгаа. Тавантолгой-Зүүнбаянгийн барилгын ажил яагаад төрийн нууцад орсныг шаардлагатай гэвэл танд бичгээр хүргүүлье.
Нийтийн өмнө хэлэх боломжгүй. Төмөр зам ашиглалтад ороход хамгийн эхний ачаа бол сайжруулсан түлш байна” гэлээ.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:27:45
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:27:45
ЗОЧИН [139.5.216.77] 2020-12-10 14:50:36
ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ГАНЦ ТӨМӨР ЗАМД Ч ГЭЛТГҮЙ ИНЕГ-Т ӨЧНӨӨН ШУРГАЛСАН! Л.БЯМБАСҮРЭН ТЭРГҮҮТЭЙ ИНЕГ-ЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛ 2016 ОНД ТӨР СОЛИГДОХОД 60 ТЭР БУМЫНХАН ТӨРИЙН АЛБАН ТУШААЛЫГ ХУДАЛДАЖ АВСАН ГЭДГИЙН ТОД ЖИШЭЭ ЮМ. ТҮҮГЭЭРЧ ЗОГСОХГҮЙ ТЭД МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСНИЙГ АТГ ШАЛГАН ТОГТООЖ ПРОКУРОРТ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ШИЛЖҮҮЛСЭН БАЙНА. ТЭД ГҮРЭН ГЭХ ХААНА Ч БАЙДАГГҮЙ ХУУРАМЧ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД 650'000'000 ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖ МӨНГӨ УГААСАН ГЭМТ ХЭРЭГ. ЗТХЯ-НЫ ГАЗРЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН МӨНХНАСАН ГЭГЧ ЭТГЭЭДЭД 10.000.000 САЯ ТӨГРӨГИЙН АХУУЛЬ ӨГСӨН ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРГИЙГ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРТ ХЯНАЖ БАЙНА. ЭДГЭЭРЭЭС ГАДНА МАШ ОЛОН ХУУЛЬ БУС АЖИЛЛАГАА ХИЙСЭН. МӨН ӨНӨӨДӨР ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ БАЙГАА ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИН ИРГЭНИЙ НИСЭХЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ГЭЭЧИЙГ БАЙГУУЛЖ БААХАН ЦҮНХ БАРИГЧДАД ДАРГЫН ОРОН ТОО ҮРГҮЙ ЗАРДАЛ ГАРГАЖ ТӨСВИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙГААГ ХАЛТАР САЙД МЭДЭДГҮЙ БОЛОЛТОЙ.
Нисэхийн гэмт хэрэгтнүүд [192.82.78.45] 2020-12-10 11:29:51
Нисэхийн ямар ч боловсролгүй, Эрүүгийн удаа дараагийн ялтан, АТГ-ын комиссарын Н.Д-ийн ах Н.Мөнхсүрэн гэгч ИНЕГ-ын аудитын албаны даргаар 5 жил ажиллаж байгаагаас гадна ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн /эрүүгийн 2 хэрэгт/, тэргүүн дэд дарга Б.Алтанцом, ИНҮТөвийн дэд дарга Ё.Эрдэнэбат, мөн газрын дэд дарга С.Мөнхнасан нар албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн мөнгө цусалсан хэрэгт ЯЛЛАГДАГЧ-аар татагдаад шоронд морилох гэж байгаа. Халтар сайд энэ бүгдийг бас л мэдээгүй гэж хэлэх байх даа.
Зочин [103.80.211.37] 2020-12-10 04:38:19
Бусад орны төмөр замын 50 хувийг барьчихаад өгөхгүй гээд сууж байх нь хэтэрсэн явдал биз дээ. Одоо тэгвэл Манжуурын төмөр замын хэдэн хувийг оросууд мэддэг юм. Байхгүй л биз дээ. Асуудлыг томоор хар төмөр замын пальдигуудаа. Тэр төмөр замын удирдах газар юу ч хийхгүй баахан оросууд хоол, цай эргүүлээд, гуанз кулинария гээд сууж байдаг. Ямар хэрэг байдаг юм эдний
Зочин [103.80.211.37] 2020-12-10 04:34:16
Энхбаяр яг төмөр замын байгуллагын статусын талаар зөв цаг үеэ олсон байна. Хэдий болтол тусгаар улс байж төмөр замын асуудлаа дангаар мэдэж чадахгүй байна вэ. Орос шиг бүдүүлэг их гүрэн хаана ч байхгүй. Ямар ч эзэнт гүрэн өөсрдийн дагуу байсан улсаа тодорхой хэмжээнд тусад нь гаргаад өөд татаад явдаг. тэгтэл балииар хөгийн дэлхийн хамгийн шаар болсон улс муусайн оросыг дайруулаад байгаа юм. Зөв ш дээ. Харин төмөр замын хөрөнгийг идэж уугч нар битгий дайраад бай. Улс үндэстнээ бод. Өөөдгүй амьтад
Зочин [202.126.92.99] 2020-12-10 02:15:53
Энэ Энхбаяр гэж мэдлэгтэй хүний дүрд тоглосон,бусад руу дайрч давшилсан зальжин нөхөр байх юм.Энэ хүнийг төрд олон жил шударга ажилласан гэж дуулаагүй.
ЗОЧИН [103.212.116.18] 2020-12-10 02:15:07
ЭНХБАЯР ГИШҮҮН. ХАЛТАР САЙД НАРТ 1. ЗӨВХӨН ЭНЭ ПУНЦАГ ГЭЛТГҮЙ ДАРГА НАРААС НЬ ЭХЛЭЭД НИЛЭЭД ХЭДЭН ИЙМ ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТҮҮДИЙГ УБТЗ-ААС ЗАЙЛУУЛАХ 2. УБТЗ-ЫН ЕРӨНХИЙ ХОРООНЫ МОНГОЛЫН ТАЛЫН ОЛИГАРХ, АВИЛГАЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ, ТАВИУЛУУДЫГ СОЛЬЖ, ЖИНХЭНЭ БАЙХ ЁСТОЙ ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ НЬ НЭН ЯАРАЛТАЙ ТАВИХ 3. УБТЗ-ЫН УДИРДЛАГАД БАЙГАА ОХУ-ЫН ОЛИГАРХУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ, МОНГОЛ ДАРГА НАРТАЙ ЖИНХЭНЭ ХУЙВАЛДАГЧ ДАРГА НАРЫГ БҮГДИЙГ НЭН ЯАРАЛТАЙ СОЛИХ САНАЛАА "РЖД"-Д МЭДЭГДЭХ, 4. УБТЗ-Д ХЭРЭГЖСЭН ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН УДИРДАХ ДОХИОЛЛЫН СИСТЕМИЙГ ШИНЭТГЭХ "ТЕНДЕР"-ИЙГ ХЭРХЭН ЯВУУЛСАН, ХЭРЭГЖИЛТИЙГ НЬ, МӨН ХЯТАДААС АВСАН СУУДПЛЫН ВАГОНУУДЫГ ИХ ЗАСВАР ХИЙХ ХУГАЦАА БОЛООГҮЙ БАЙХАД ХЯТАДРУУ ИХ ЗАСВАРТ ЯВУУЛЖ, ТЭНД ЮУ Ч ХИЙЛГҮЙ, ЯВУУЛАХДАА Ч ЭРГҮҮЛЭН АВАХДАА Ч ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭН "АЖЛЫН ХӨЛСӨНД" НЬ 7.5 САЯ ДОЛЛАР ТӨЛСНИЙГ ТУС ТУС ЭРГЭЖ ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
id [31.45.4.218] 2020-12-08 17:56:12
ed nar iim yum helehgui bol tegeed hen bidnii ømnøøs duugarah yum, zøv l shaardaj bn, zasah yum zøndøø bn sh de, ene 76 ene zaluu sgig ajlaa hii ldee,
kub [139.5.218.102] 2020-12-08 14:50:40
yal shiitgelguid tootsokh khugatsaa ni bolson l bol yalgui gej uzdeg yum l daa, uuniig medekhgui baina gej baikhgui l dee ene khun ...
Иргэн [192.82.73.158] 2020-12-08 13:28:32
Авилгын загалмайлсан эцэг гэхээр шахуу Баатар гэгч ХАА н биржийн захирал хэвээр үү.Авилгын мөнгөөрөө МАН ыг санхүүжүүлсэн юмуу.Хуулиар бол тэр этгээд төрийн албанд ажиллах ёсгүй биз дээ.
Зочин [66.181.161.63] 2020-12-08 11:59:36
Хүрэлсүхийн нэр хүндийг унагаж байгаа сайд да.
Zochin [103.212.116.238] 2020-12-08 11:15:59
Tomor zam ryy dairaagvi.harin zow uam yariad bgaam bish vv...
Zochin [66.181.179.45] 2020-12-08 11:11:08
АТГ хуулийн байгууллөгаас Зөрчилгүй тодорхойлолт өгсөнийг үндэслэн албан тушаалын томилгоо хийдэг Иймд Пунцагийг АТГ аас асуух ёстой биш үү
юююю [202.72.245.125] 2020-12-08 09:18:19
16000 ШИРХЭГ САЛААВЧ
Зочин [192.82.74.117] 2020-12-08 08:56:15
Энхбаяр гишүүнийг дэмжиж байна, ялтан хүн дарга хийж болохгүй
dorj [103.57.94.225] 2020-12-08 08:32:31
za haltaraa bitgii tomrood bai chinii tomor zamd olon jil bol tlll bn Araash darga shig bai za
Зочин [202.126.90.109] 2020-12-08 08:15:29
Энхбаяр гэж нэг нөхөр дандаа бусадруу үсчиж бхын...даравгараасаа болнодоо энэ эргүү
зочин [64.119.16.108] 2020-12-08 08:04:33
Халтар аа яагаад тодорхой юм яриад байхад чи мэдэхгүй гээд байгаа юм бэ, тэр үед АТГазрыг аргалсан л бна ш дээ. Улаан цайм хамгаалж байна, Пунцаг гэгч нөхрөөс авлига авчихсан юмуу хаашаа юм, тодорхой зүйл яриад байна ш дээ, ерөнхий сайд аа наад Халтар гэж нөхрөө ухааруулж өгөөч, хариуцлагатай, бусдын нөлөөнд автахгүй байлгаж өгөөч ээ, чадахгүй бол зайлуулаач ээ
Зочин [202.126.89.141] 2020-12-08 08:02:55
Enkhbayr ymar chavgants zantai yum be ? Naad Haltar chin puntsag tsogoo hiertoigoo oirhon sht garaad 3 uulaa chamaig shoolj bgaa sht
Зочин [64.119.16.108] 2020-12-08 08:00:26
Энхбаяр гишүүн тэнд ямар нэгэн болохгүй зүйл, өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэгт ял шийтгүүлж байсан этгээд дарга хийгээд байгаа зэрэг хууль бус үйл ажиллагаа хэвээр байгаа болохоор л яриад байна, үүнд эмзэглээд байх зүйл байхгүй ш дээ. Халтар сайд нь Пунцаг гэгч нөхрийг хаацайлаад мэдэн будилаад өөрчлөхгүй л байгаа, ээрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн нь тодорхой байхад яагаад юу болсон юм бол гээд сонирхохгүй байгаа нь өөрөө асуудал.
Зочин [202.72.245.125] 2020-12-10 07:58:16
Раш, халтар нар ТЗ-ыг улмаар ТЗ-чдыг үнэ цэнэ, нэр хүндгүй болгосон.
Зочин [66.181.180.39] 2020-12-08 07:59:51
Тамагүй төр шиг л байна шүү хулгайч луйварчидаа зайлууларай ХҮРЭЛСҮХЭЭ
Зочин [172.58.84.21] 2020-12-08 07:56:39
Haltar iim l mundag dargadaa sain bna amjlt
Иргэн [192.82.67.234] 2020-12-08 07:46:34
Үнэхээр тийм хүмүүс УБТЗ д шургалсан бол зайллуулах хэрэгтйэш дээ.мэргэжлийн бус дарга нар алба хэлтэсүүдэд зөндөө л байгаашдээ.сонгуулиар намаар орж ирсэн хүмүүс алцгар хүүхнүүд вогон вогоноор байна.
zochin [122.201.31.229] 2020-12-08 07:29:41
Zailuulaache
Иргэн [202.126.92.99] 2020-12-08 07:15:45
Ял шийтгүүлсэн гэхээр ажил хийж болдоггүй юм уу, эрүүгийн хариуцлагаа хүлээж хэрэг асуудлаа шийдүүлсэн хүн гэхээр ажил хийж болдоггүй насаараа хаана ч ажил хийх эрхгүй шийтгүүлж амьдрах ёстой юм уу, Энэ новшийг гайгүй хуулийн боловсролтой гэж бодсон худлаа гар байна даа, улстөржсөн бөөс нэгээр нэмэгдэж
зочин [64.119.25.104] 2020-12-08 07:05:52
Үнэхээр гэмтэн байгаа бол хэлхээс аргагүй шүү дээ
Зочин [202.9.46.155] 2020-12-08 07:05:12
Гаалийн Баатар казино Энхбаатар гээд олон бий
Төмөр замчин [202.72.247.58] 2020-12-08 07:00:32
Энхбаяр яагаад дандаа төмөр замчид руу дайраад байдаг юм бол/