Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар АНЭУ-аас 450 хайрцаг бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл хандивлаж байна

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын санаачилгын хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-аас коронавируст цар тахлын халдварын дэгдэлтийг хязгаарлах, тогтоон барих хариу арга хэмжээнд зориулан 450 хайрцаг бүхий, 48 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалт, хамгаалалтын хувцас, хэрэглэл хандивлаж байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар, АНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдулла бин Рабия Аль-Тунэйжи нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий даяар цар тахлын халдвар дэгдэж эхэлснээс хойших нэг жилийн хугацаанд улс орнуудын эдийн засаг, эрүүл мэндийн салбарт сөрөг өөрчлөлт гарч буй хэдий ч улс орнууд цар тахлын эсрэг вакциныг амжилттай хөгжүүлж, зах зээлд нийлүүлэх, бие биедээ буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх зэргээр олон төрлийн эерэг арга хэмжээ авч, харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгааг тэмдэглэлээ.

Тухайлбал, АНЭУ-аас Монгол Улсад хандивлаж буй эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалт, хамгаалалтын хувцас, хэрэглэл нь цар тахлын голомтод ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдлын салбарын албан хаагчдад нэн шаардлагатай байгааг онцолж, АНЭУ-ын төр засгийн удирдлагад Монголын ард түмний өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлсэн юм.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдулла бин Рабия Аль-Тунэйжи АНЭУ-ын төр, засгийн удирдлагаас Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлсэн мэндчилгээг уламжлахын сацуу дэлхийн улс орнууд цар тахлын хүндрэл бэрхшээлийг харилцан ойлголцлоор даван туулж, Монгол Улс ч гэсэн цар тахлыг хяналтдаа авч чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар уулзалтын үеэр Монгол Улс дахь цар тахлын халдварын нөхцөл байдлын талаар товч танилцуулж, АНЭУ-аас хандивлаж буй тусламжийн хэрэгслийн эхний ээлжийн 150 хайрцгийг өнөөдрөөс эхлэн нэн шаардлагатай байгууллагууд, аймгуудад яаралтай хуваарилж, түгээнэ гэдгийг хэлэв.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл нар оролцлоо.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү


Сэтгэгдэл

Зочин [202.131.235.74] 2020-12-23 01:30:46

Гарчигаа жаахан бодож өгөх хэрэгтэй. Хоёр улсын хоорондын харилцаа байна. Ерөнхийлөгч гуйгаагүй бол өгөхгүй байсан гэсэн үг үү?

Зочин [202.21.98.238] 2020-12-22 22:55:03

MONGOL ULSIIN ERUNHIILUGCH GUILGA GUISAN GEED BGAAMUU ESVEL ARABIIN ERUNHIILUGCH BOLTSON GEED BGAAMUU... GARCHIG CHINI ERUUSUU OILGOMJGUI BN. YAG YU GEH GEED BGAA NOVSHNUUD VE?!

иргэн [66.181.188.164] 2020-12-22 21:21:46

Хүн юм олоод ирэхээр муулж болохгүй. Ерөнхийлөгч, АНЭУ 2-т баярлах хэрэгтэй. Ийм хүнд үед хүний тус багадахгүй.

toli [89.144.221.106] 2020-12-22 23:02:25

jum olj irehdee gol n bish. olon ulsin uls torin diplomat es janshlin deg juram gej bdag jum aa. bas aliva uls orni olon ulsin tawzan bileuulj boloh uureg daalgwar gej bdag jum. edgeer bugd n batlagdsan baih juramtai

Зочин [188.32.191.213] 2020-12-22 17:19:56

Ичиж үхдэггүй л юм байхдаа, нэг улсын Ерөнхийлөгч байна даа хаа сайгүй гуйлга гуйж улсын бодлогоо алдаж байдаг

Зочин [150.129.140.76] 2020-12-22 16:02:33

Санаачлага биш хүсэлтээр

Зочин [202.126.89.163] 2020-12-23 06:56:45

Манай.сэтгуулч нар бодож асууж бас.бичиж сурмаар....

Зочин [122.201.21.42] 2020-12-22 15:57:33

Тэгвэл манай ерөнхийлөгч санаачлаад боломжийн улсуудаас бүгдээс нь хайрцагтай юм аваад байх боломжтой юм бн!

Зочин [88.103.231.0] 2020-12-22 15:45:32

Очиж очиж Араабаас тусламж авах? Эм тариа нь Осолтой доо.

Зочин [202.126.88.147] 2020-12-22 15:14:15

Сайн ойлгосонгүй та нар сайн тайлбарла дааа

Зочин [202.9.40.11] 2020-12-22 12:45:03

Ichmeer yum daa. Za tegeed uur yamar sanaachlaga bn. Buh nuutsee ideed uugaadzavshaad duusaad, guilagchin ayandaa oroo yu. Managuud yum daa. Laliin ulsaas yum guina gedeg chin laliin shanigaa l taraaj nuleegee urgejine sh de. Maanag

Зочин [103.212.116.57] 2020-12-22 11:06:58

Онигоо шиг юм даа. За тэгвэл бас нэг санаачлаад АНУ-аас 1000 хайрцаг юм гуйгаад аваад ир дээ.

Зочин [192.82.74.188] 2020-12-22 10:17:09

Нэгэнт ядуурсан улс тусламж гуйх нь зөв ерөнхийлөгчид талархаж байна

Зочин [192.82.74.176] 2020-12-22 10:02:50

ЭНД ЖОНХУУ ЯМАР ХАМАА БАЙНАА?

Хот [66.181.189.88] 2020-12-23 14:49:18

Яахаараа монголчуудын ихэнх нь ийм тэнэг мулгуу юм бээ? Хөдөөнийх байж болноо. Ийм тэнэг байж болохгүй штээ. Ядахдаа хүүхдүүдээ өөршигөө битгий болгоосодоо

Зочин [202.126.88.141] 2020-12-22 09:34:08

Энэ төрийн хэд зээл тусламж л хайж, гуйж байх юм дах

Зочин [202.179.13.130] 2020-12-22 09:31:00

Олон улсын хэмжээнд бол, " Монгол улсын ерөнхийлөгч тусламж хүссэний дагуу АНЭУгаас Монгол улсад тусламж хүргэв" гэж гарчиглаар хамрагдаж байна. Бусдаар бол Баттулга АНЭУын ерөнхийлөгч бол ийм санаачлага гаргаж болно.

Zochin [66.181.179.107] 2020-12-22 09:15:19

Буянтай хүмүүс юм даа Өөрсдөө баян өөрсдийн баялагаа ашиглаж чаддаг хүнд бас өгч чаддаг.Гайхалтай гэхээс өөр юу гэв Баярлалаа

Зочин [122.201.24.187] 2020-12-22 08:49:04

Хэрвээ ерөнхийлөгч санаачлаагүй бол АНЭУ хандив өгөхөөргүй байсан юм уу Ойлгосонгүй

Зочин [202.9.47.5] 2020-12-22 08:25:46

Чи аавыгаа юм авчираад өгвөл ааваа танд хамаагүй юмыг яагаад авчирав гэж хэлж чадах уу.Үхсэний чинь оноо вэ.

ганболд [66.181.186.94] 2020-12-22 08:16:40

маш их үнийн дүнтэй ховордсон эм бараа багаж хэрэгслэл байна баярлалаа амжилт хүсье.

Зссссссс [202.126.89.163] 2020-12-23 07:00:09

Ер нь.арабуудтай. ЛАЛЫНХАНТАЙ нэг их сулбэлдэх нь юу.л бол.доо. Тэд зугээр.л.огдог хумуус. ГЭЖ УУ

Mgl [91.141.0.28] 2020-12-22 07:46:35

Zuzu. Odoo uursduu sanaachilaga gargaad uur ulsaas tuslamj awdag boloo yu? Hehehe. Bi buruu oilgood bn uu?

зочин [202.126.88.64] 2020-12-22 07:45:49

ӨӨРТ ЧИНЬ ХАМААГҮЙ ЮМЫГ АВЧ ИРЖ ХАМААТУУЛЖ ОНОО АВААД БАЙНА ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА

Зочин [64.119.17.225] 2020-12-22 11:47:16

монгол улсад цар тахлын аюултай нөхцөл байдал үүсээд байхад яахаараа ерөнхийлөгчид хамаагүй байдаг юм

Зочин [202.179.21.246] 2020-12-22 08:16:57

bitgii hutaarai baas mini


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.