УБЕГ: Эцсийн өмчлөгчөө бүртгүүлэхэд бөөгнөрөл үүсгэхгүй байхыг хүслээ

Aдмин / Хууль

Татварын ерөнхий хуульд өөрчлөлт орсны дагуу Монгол Улсад бүртгэлтэй, хуулийн этгээд болох ААН, байгууллагууд эцсийн өмчлөгчөө ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө бүртгүүлэх юм. Энэ хугацаа ойртож буйтай холбогдуулан Улсын бүртгэлийн байгууллагад хандах байгууллага, ААН-ийн тоо ихэсчээ.

Үүнтэй холбоотойгоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын нөхцөлд бөөгнөрөл үүсэх эрсдэлтэй байгаа учир ААН, байгууллагын эцсийн өмчлөгчийг цахимаар бүртгэж, энэ талын үйл ажиллагааг татварын байгууллагатай хамтран цахимаар бүрэн хийж буйг Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас мэдэгдэж байна. Тодруулбал, хуулийн этгээд, ААН, байгууллагын удирдлага эцсийн өмчлөгчөө цахим тайлангын системийг ашиглан ажлаасаа болон гэрээсээ онлайнаар бүртгүүлэх боломжтой аж

Компани, ААН, байгууллагын эцсийн өмлөгчийг бүртгэснээр компаниудын эзэд болон удирдлага хичнээн ААН-ийг эзэмшдэг, хэдэн компаниас хувь авдаг зэрэг татвартай холбоотой мэдээллийг бүрэн авах боломж бүрдэх юм. Мөн бүртгэлийн үйл ажиллагааны зорилго нь хуулийн этгээдээр дамжуулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, хээл хахууль, татвараас зайлсхийх гэмт хэрэгт холбогдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх явдал юм.

Тодруулга: Энэ оноос хэрэгжүүлж буй Татварын шинэчилсэн ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын 9 дүгээр зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасан юм. ААН-үүд эцсийн өмчлөгчөө хуулийн хугацаанд бүртгүүлээгүй бол 500 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай юм. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 194 мянга гаруй хуулийн этгээд бүртгэлтэй байгаа талаар УБЕГ мэдээлж байна.


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.174] 2020-12-29 05:57:50

Ажлаа хийж мэддэггүй , ТАТварын сандалотайгаа наалдсан бузрууд

Зочин [202.126.90.1] 2020-12-28 01:56:28

Эцсийн өмчлөгч гэж юуг хэлээд байна Үл хөдлөх хөрөнгөө бүртгүүл гээд байгаа юм уу Бүртгүүлэх тухай сая л сонслоо хугацаагаа сунга 500000 аар дарамталж байна

зочин [64.119.25.237] 2020-12-26 16:45:11

улсын бүртгэлийн хэлтэстэйгээ хамтарч ажиллаад наад мэдээллээ өөрсдөө шинэчилж бүортгэж болдоггүй юм уу. Төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажилмаар юм

Чимэг [202.126.88.172] 2020-12-26 16:35:46

Хел хорио тогтоочоод яаж буртгуул гээд бгам бэ?! Онлайн л гн.. цахим гарые усэг нтр чинь ажил др бн бз дээ. Ажилдаа яаж яваз билээ энэ хориотой уед

од [202.55.188.83] 2020-12-26 15:48:39

юм хийж бүтээдэг хүмүүсээ л дарамтлах юм даа нөат ын босгийг ядахадаа л 500 болгомоор

Зочин [202.126.89.39] 2020-12-26 15:28:58

Хугцааг нь сунгах.арга хэрэгтэи.л баина.

Зочин [66.181.183.163] 2020-12-26 14:40:28

Зүгээр татвараа бүрэн авахын тулд л гэнэ биз хажууд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх энэ тэр гэж хууах ямхр шаардлага байнаа.

Zochin [59.153.114.123] 2020-12-26 11:28:46

Улсын бүртгэлийн газар чинь харьяалагдах дүүрэг дүүргээр нь гаргаад тэр татвартаа өгч болдоггүй юм уу. Бүх аж ахуйн нэгжийн эцсийн бүртгэл тэнд байгаа биздээ. Балиар уялдаагүй. Энэ чинь их энгийн амархан зүйл ш дээ. Бас нэг төвөг, төрийн дарамт шахалт. Тэгээд ч эхнээсээ дампуурчихаад сууж байна. Юугаа ч бүртгүүлж яаж ч татвар төлөхийн. Өмнө нь төлсөн татвараас маань харин тодорхой хувиар буцаах арга зам гаргаж өгөөч.

irgen [103.14.38.134] 2020-12-26 03:23:25

hul horionii ver hoishluuliya

Зочин [192.82.78.19] 2020-12-26 01:55:23

etax.mta.mn ороод илгээж болж байна

Toki [202.9.46.57] 2020-12-25 14:21:09

tsahimaar burtguuleh zaavar bnuu

Энхтайвөн [192.82.69.245] 2020-12-25 17:25:34

Хөл хориотой үеэр Зөрчлийн хуулиөр дарамтлан ийм байдал үүсгэж буйг юу гэж ойлгох вэ?!

Зочин [192.82.69.39] 2020-12-25 14:06:34

ХҮРЭЛСҮХ ДАРГАА ХУГАЦААГ 7САРЫН 1 ХҮРТЭЛ СУНГААЧ.очих гэхээр хөл хориотой бас 15мя төг.ийн үнэтэй.онлайн явахгүй гацаасан.80мя аа.н нэгж бөөгнөрөл үүсгэх гээд бна. Уг нь бүх аа.н нэгжээс 15мя төг авбал төсөвт хэрэгтэй.торговол 500.000төг илүү бөөгнөрнө дөө

ЗОЧИН [66.181.185.73] 2020-12-25 10:45:22

ДӨНГӨЖ САЯХАН ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭЭД, ӨМЧЛӨГЧӨӨ ӨӨРЧЛӨӨД ДҮҮРГИЙН УБГ-Т ГЭРЧИЛГЭЭНДЭЭ НЭМЭЛТ БИЧИЛТ ХИЙЛГЭЭД БҮРТГҮҮЛЧИХСЭН, ЭНЭ ДАХИЖ БҮРТГҮҮЛЭХГҮЙ БОЛНО БИЗ ДЭЭ.

Зочин [192.82.69.39] 2020-12-25 14:00:44

7сарын 1 хүртэл сунгаач онлайнаар гацаад явахгүй бна.очих гэхээр хөл хориотой хууль зөрчих гээд бнаа.. убг дээр очер ихтэй бөөгнөрөл үүсээд вирус ямар зэрэг бгаа бол.одоо90мя аа нэгж бөөгнөрөх хэцүү дээ..одоо яанаа 500.000төг торгуулах болоод амь тэмцэж бнаа.яанаа..хугацаагаа сунгаж зарлаач ХүРЭЛСҮХ АХ мэдэж бгаа болов уу.торгуулаар мөнгө цуглараг гэж бгаа болов уу

зочин [66.181.178.126] 2020-12-25 09:16:51

Эцсийн өмчлөгчийн бүртгэл гэж нэг толгой муутай хүмүүсийн хийж байгаа ажил байна. Цар тахлын үед хугацаа шахаж хүмүүсийг бөөгнөрүүлж байгаа нь ямар зорилготой вэ? Мөн төрийн бус ашгийн бус байгууллагад эцсийн өмчлөгч байхгүй байх зарчимтай байсаар атал заавал хэн нэг дээр бүртгүүлэх гээд байдагт ямар учир байна? Мэдлэггүйн зовлон уу аль эсвэл будлиан, хэрэг үүсгэх сонирхол байна уу?

Зочин [103.212.119.178] 2020-12-25 06:18:40

Ядаж 1.2 сар хугацаагаа сунгах хэрэгтэй шүү дээ. Цахимаар бүртгүүлэх заавартаа тавьж болдоггүй юм уу ийм байхад яаж бөөгнөрөл үүсэхгүй байх вэ

Зочин [202.126.88.169] 2020-12-25 07:23:14

2020.1.1-с эхлэсэн шүү дээ. Бүтэн жил үргэлжилж байхад яагаад л 12 сард ухаан орсон юм шиг дайраад бгааг ойлгох юм алга.

Зочин [66.181.182.62] 2020-12-25 05:38:43

Цахимаар бүртгүүлээд амжилттай илгээгдлээ гэсэн боловч манай бүртгэлтэй байгууллагуудын жагсаалтанд алга одоо яамаар ч юм

Зочин [192.82.69.39] 2020-12-25 14:07:59

500.000төг торгуула даа

Зочин [202.126.89.211] 2020-12-25 02:24:23

Цаг үеийн байдлтай уялдуулж хугацааг сунгах нь зөв. Татвартай холбоотой муу асуудал асар их байна. Далд эдийн засгаа ил болгоочээ. ААН үүд сэлбэг бараа материал автомашины худалдан авалтаас НӨАТ-ын хохирол амссаар байна. Бүгдийг НӨАТ-ын баримттай худалдаа хийдэг болгосон дараа ААН дээ чангалаачээ. Ихэнхи худалдаа эрхлэгчид баримт өгөхгүй падаан бичнэ гэх та хэд падаан хүлээн зөвшөөрөхгүй т1 байдал байх юм.

Зочин [202.9.47.29] 2020-12-25 05:27:49

Yag zuw

Зочин [86.106.74.146] 2020-12-25 01:47:04

Хойшлуулах хэрэгтэй бас цахимаар яаж бүртгүүлэх мэдээлэл тавиа ч ээ

Зочин [64.119.21.43] 2020-12-25 01:11:58

хугацаа сунгаад цахимаар бүртгэж болдоггүй ажил уу? Нөгөө хөл хорио , бөөгнөрөл энэ тэр жанжан гээд бсн яасан.

иргэн [64.119.27.164] 2020-12-25 01:01:07

хойшлуул .шаардаж баына.

Зочин [66.181.184.202] 2020-12-25 08:07:50

Бүтэн жил үхсэн балтуушаа хийж байсан хүн бэ? Гэнэт сэрэв үү?

nyamdelger [202.126.90.13] 2020-12-24 17:45:58

x tailan ogdog kamponi enend burtguuleed hereggui bizdee haryu

Зочин [202.9.47.29] 2020-12-25 05:28:24

Burtgulne gsn shu

Зочин [124.158.81.219] 2020-12-24 17:40:20

Бүтэн жилийн хугацаа өгч байхад үхснээ хийж байсан юм. Хувийн зохион байгуулалтгүй хариуцлагагүй нахдүүд ингэж бөөгнөоөл үүсгэж байгаа юм. Хуулиа дагаж чадаагүй бол ххриуцлагаа хүлээх нь зүйн хэрэг

Зочин [59.153.115.22] 2020-12-24 15:42:17

ard irgedee torgoj ter mongooroo tosvooburduulne geed tosov batalchihsan uls shuu dee

иргэн [64.119.27.164] 2020-12-25 00:59:50

үнэн

Эрка [192.82.76.201] 2020-12-24 14:11:25

Энэ бүтэхгүй ээ. Эцсийн өмчлөгч гэж захиалгатай зүйл хийж бас л ард түмний кармаа руу гараа дүрнэ. Хэнд хэрэгтэй зүйл юм. Бас торгон. Дүүрэг болгонд энэ хөл хорионы үед бөөгнөрөл, оочер үүсгэж байгаа шүү. Энийгээ болибол таарна тэнэг дуракууд

Baysaa [122.201.21.110] 2020-12-24 14:06:21

Bvrtgeliin hugatsaag hoicnluulan zohitsuulah estou

uuuu [139.5.218.92] 2020-12-24 14:04:27

ym l bol torgono geh ym hereg hiisen bish yasan gfejk torgohiin

Зочин [59.153.114.37] 2020-12-24 14:10:02

Харин тхх, бүртгэл мэдээллээ устгачихдаг юмуу хаашын дандаа сонин сонин юм хийж байдышд

Зочин [124.158.84.101] 2020-12-24 14:01:20

10 сарын эхээр татварын сайтаар илгээсэн юм. Гэтэл цахимаар илгээсэн байгууллага дотор нэрс байхгүй байх байна. Дахиад л илгээлээ.

Зочин [103.212.119.69] 2020-12-25 04:04:51

Яаж илгээж байна вэ

Delgermaa [124.158.96.140] 2020-12-24 13:40:00

Hoishluul as manai duu gadas dad irj chadahgui bgaa kimpaniig hi burguulmeet bh

Хөл хорио [202.126.90.140] 2020-12-24 13:36:09

Хөл хорио гэчээд засгын газрын хаьяа байгууллага нь ондоо зүйл хийгээд байдаг. Шаардлагагүй зүйлийг бол хугацааг нь хойшлуулж болийшдээ.

Зочин [202.126.88.69] 2020-12-24 13:09:43

Ийм нөхцөлд үүнийгээ хойшлуулахгүй бол ёстой мэдрэмжгүй гарууд төрд гарчихаж гэж нийтээрээ шугина даа. Тэгээд бас бүртгүүлээгүй гэж торгох юм гэнээ, жаахан ухаан гаргаж тархиа ажиллуулцгаа

Зочин [103.212.119.69] 2020-12-25 04:05:18

Яг2

Зочин [66.181.188.159] 2020-12-24 12:01:15

Naad balai ajilaa 3 sar boltol hoishluulaachee

иргэн [64.119.27.164] 2020-12-25 01:00:28

үнэн

Зочин [192.82.77.133] 2020-12-24 10:27:30

wm hugjuud bn. naad neg wm aa tsahim bolgood onilne-r hiichej boldoggui wm uu pisda wm aa. bolj bga wm neegch bhgui. asar ih mungu ideed l bdag ideed l bdag ydaj irgeddee helterhii ch bolov zoriulaachdee

z [202.55.191.205] 2020-12-24 10:00:38

2 sarin 1 xyrtel byrtgeechee 1 sar xorigdood garagui bizdee zaabal torgox xereg bna yy daramttai ym be


45 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
45 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000