Тахлын эсрэг тэмцэж байгаа хүн бүхэн бидний баатрууд юм
Коронавирусийн халдвар Монгол Улсад энэ оны гуравдугаар сард анх бүртгэгдсэн. Гуравдугаар сараас хойш бүтэн 10 сарын хугацаанд дэлхийг сөхрүүлж, хүн төрөлхтнийг хиаруулсан цар тахлын эсрэг монголчууд тэмцэж байна. Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 11-нд нийслэл хотын иргэнээс халдвар илэрч энэхүү аюулт өвчнийг бид дотооддоо алдсан нь албан ёсоор батлагдсан. Одоогийн байдлаар манай улсад нийт батлагдсан тохиолдол 1121 болоод байна. Ингэж бид бүхэн цар тахалтай хотод аж төрж, дэлхийн хүн төрөлхтний нэгэн адил аюулт вирустэй зэрэгцэн амьдарч, жинхэнэ галын шугамд эмч нар маань тэмцэж байна. Бүтэн 12 сар орчмын хугацаанд Монголын эмч, эмнэлгийн ажилтнууд өргөсөн тангараг, хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, ар гэр, хайртай бүх хүмүүсийнхээ өмнөөс амь насаараа дэнчин тавьж үнэндээ алхам ч ухралгүй зүтгэж буй. Өчигдрийн мэдээгээр гэхэд 2400 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд цар тахлын бүх голомтод 24 цагийн туршид ажиллаж байна.
Шинэ төрлийн коронавирус урд хөршид илэрсэн даруйд л Монгол Улс дотооддоо арга хэмжээ авч, одоогоос бараг нэг жилийн өмнө буюу энэ оны нэгдүгээр сарын дундуур сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хааж, уламжлалт цагаан сарын баяраа тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаж, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй явуулсан. Үүний хүчинд бид 10 сар гаруйн хугацаанд коронавирусийн халдварыг дотооддоо алдалгүй барьж чадсан. Энэ бол том гавьяа, ялалт байлаа. Өнгөрөгч хугацаанд цар тахлын голомтод эмч нар болоод, цэрэг цагдаа, онцгойгийнхон хэрхэн ажиллаж, монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө яаж зүтгэж ирснийг бид мэднэ. “Манай эмч нар шөнө оройн цагаар хэзээ ч утасдаад “За чи тэр нислэгээр явах боллоо, гадаад паспортоо бэлдээрэй”, “За Нисэх рүү онгоц тосох отрядын багт ажиллахаар боллоо” гэхэд нэг ч эмч би тийм асуудалтай, ар гэрийн шалтгаан байна гэж гомдоллож байгаагүй. Энэ олон сар болоход нэг ч эмч “үгүй” гэж хэлж үзээгүй. Эмч ажилтнууд маань инээгээд “дажгүй, болж байна” л гэдэг. Монголд бүртгэгдсэн халдвартай иргэдийг эмчлэхийн тулд эмч, эмнэлгийн ажилтнууд ар гэр, үр хүүхэд хайртай бүхнээ орхиод 28 хоног буюу нэг сар гэртээ харилгүй тусгаарлагдан ажилласан. Хүн л болсон хойно ар гэрийн амьдрал нь мэдээж үргэлжилнэ. Гэвч эмч, сувилагч нар ар гэртээ зовлон гачигдалтай байсан ч үүргээ биелүүлж ажлаа хийсээр байна. Нэг сувилагч тусгаарлалтад орохдоо гурван хүүхдээ нэг нэгээр нь айлд үлдээгээд орж байсан. Эмч, сувилагч нар сарын хугацаанд гэртээ харьж амрах боломжгүй учир эмнэлгийн зүгээс ихэд анхаарч тусдаа хоолны цэс гаргаж өгөөд ажиллаж байна. Тусгаарлалтад байх хугацаанд зарим эмч нарын архаг хууч өвчин сэдэрдэг учир түүнийг эмчлэх, тэдэнд зориулсан хоол ундаар үйлчлэхийг анхаардаг. Хэрэв ингэж эмч, ажилтнууддаа анхаарал халамж тавихгүй бол хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс амархан ядарч, дархлаа нь суларч ажлын чадамжгүй болох эрсдэлтэй. Ингэснээр хүний нөөцийн асуудал үүсэх магадлалтай. “Халдварын голомт руу, халдвартай өвчтөнийг эмчлэхээр орж байгаа багийнхантайгаа харьцахдаа хүртэл таагүй сэтгэгдэл төрүүлэхгүй, сэтгэл санааг нь өргөж өгдөг” гэж ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсаг хэлж байсан.
Түүний ярианаас эмч нар тахлын голомтод хэрхэн ажиллаж, яаж зүтгэж байгаа нь төвөггүй ойлгогдоно. Мөн Монгол Улс хорио цээрийн дэглэмд шилжих цагаас буюу энэ оны нэгдүгээр сарын дунд үеэс л цар тахлын мэдээллийг Монголын ард түмэнд хүргэсэн Д.Нямхүү эмч, мөн ЭМЯ-ны шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар байна. Энэ гурван хүн, ялангуяа хоёр эмэгтэй бол бүтэн жилийн хугацаанд бараг амраагүй. Өглөө бүр яс сууж байдаг, ёстой өмнөөс нь зүрх шимширмээр сууж байдаг. Нямхүү эмч “Бид нар энэ аюулыг Монголдоо оруулж ирэлгүй маш удаан хугацаанд хамгаалж чадсан. Өнгөрсөн 10 сард зөв зүйтэй арга хэмжээ авсан гэдэгтээ сэтгэл өег байдаг. Бид анх сураг сонсоод л ажлаа зөв эхлүүлсэн. Энэ бүтэн жилийн хугацаа бол монгол хүний тэвчээр, хүн чанарыг шалгаж байна. Зөвхөн хүнийг ч биш улс орныг минь шалгаж байна. Гол нь эмч нар бид айхгүй, зоригтой, итгэлтэй байх хэрэгтэй. Би бол айгаагүй л байна” гэж хэлсэн. Тийм ээ, цар тахлын голомтод халуун амиараа дэнчин тавьж ажиллаж байгаа эмч нар та бүхэн бидний үеийн баатрууд юм. Монголчууд бид энэ хүнд бэрх цаг үед эмч нар, мөн төр засаг, Улсын онцгой комисс, шуурхай штабынхан та бүхэндээ л найдахаас өөр хэндээ найдаж, итгэх билээ. Монгол хүн бүрийнхээ эрүүл энхийн төлөө зүтгэж байгаа та бүхэн маань зоригтой, үхлийг даван туулна, ялж гарна гэсэн итгэл төгс байх аваас бид амьд мэнд байх болно оо. Тиймдээ ч Монголын ард түмэн галын шугамд, тахлын голомтод ажиллаж байгаа хүн бүрт талархаад баршгүй. Дэлхий нийтийг сөхрүүлж байгаа аюулт өвчинтэй тэмцэнэ гэдэг улс орны хувьд амаргүй. Гэхдээ үүрэг хүлээсэн албан хаагчид чадлынхаа хэрээр зүтгэж байгаа.
Баянзүрх дүүргийн эмнэлэг гэдэг том голомт үүсээд, тус голомтод батлагдсан тохиолдол 184 болоод байна. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн хоёр эмч коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, эмч эмнэлгийн ажилтнуудаас 19 хүн халдвар аваад байна. Халдвар хамгаалалтын дэглэмийг дээд зэргээр сахин ажиллаж буй ч байдал амаргүй гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Бодит нөхцөл иймийн учир Монголын ард түмэн тахлын голомтод ажиллаж буй баатрууд та бүхэнд гомдох эрхгүй. Монгол Улсын маань чадал чансаа л тэр шүү дээ. Ямар чиг нөхцөл байдал үүссэн ард түмэн бид та нараар бахархдгаараа бахархсаар байх болно. Бид та нарыгаа муу байна, муухай байна гэх юм бол өөр хэн бидний эмчилж тэнхээрүүлэх билээ. Тиймээс бидэн дотроо баатрууд бол та бүхэн.
Харин бид өөрсдийнхөө эрдэнэт амийг хамгаалан тэмцэж, бидний итгэл найдвар болсон эмч, эмнэлгийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой, Улсын онцгой комисс, шуурхай штабын ажилтан баатруудаа хий дэмий магтан мандуулахын оронд эдийн засгийн бодитой дэмжлэг үзүүлэх цаг болжээ. Тухайлбал, цар тахалтай холбоотой, бидний амь насыг хамгаалж, эрүүл энх байлгахын төлөө ямар л ажил хийгээд эхэлнэ тэр бүрт цалин хөлсийг нь арав дахин нэмж тооцдог болох хэрэгтэй. Эдийн засгийн хувьд бодитойгоор дэмжлэг үзүүлэх маань хөндлөнгөөс шүлсээ үсчүүлэн хий хоосон магтахаас хамаагүй илүү. Монгол Улс өнөөдөр ямар чиг л байсан эдгээр баатруудынхаа цалин цавгийг арав дахин нэмээд өгөхөд царай алдаад байхааргүй болсон. Тахлын эмчилгээ хийгээд эхэллээ, тэр даруйд л голомтод ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудын, гадаа эргүүл гарлаа гэхэд л цагдаа, шуурхай штаб, онцгойгийнхны, мөн удирдан зохион байгуулах дарга хийлээ гэхэд тэдний цалин 10 дахин нэмэгдэж дансанд нь ордог байх ийм хуулийг төр засаг яаралтай баталж өгмөөр байна.
Ингэж баатруудыгаа төр засаг нь хүнд бэрх цагт урамшуулж, итгэл, хайр халамжаа үзүүлж, өөрсдийнхөө эрдэнэт амийг хамгаалах хариуцлагатай албанд зүтгүүлье. Цэрэг, цагдаа, онцгойгийн албан хаагчид дунджаар 900 мянган төгрөгийн цалин авч байгаа, тэр нь арав дахин нэмэгдэж 9 сая төгрөгийн цалин авахад, мөн голомтод ажиллаж байгаа нэг эмч хоёр сая 500 мянган төгрөг авч байгаа, тэр нь 10 дахин нэмэгдэж 25 сая төгрөг аваад эхлэхээр монгол төрийнхөө хайр халамж, өргөл барьц, өмөг түшигт нь баярлаж, улам хичээж зүтгэнэ биз дээ. Ажиллаагүй хүн их мөнгө идчихнэ энээ тэрээ гэсэн хардлага сэрдлэг гарах байх. Ажилласан ажиллаагүйг нь дараа нь шалгаад л учрыг нь олчихно, түүн шиг амархан юм байхгүй. Цар тахалд 1 их наяд 600 сая төгрөг зарцуулсан гэж Сангийн сайд мэдэгдсэн. Цар тахлын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, голомтод ажиллаж байгаа хүмүүсийн цалинг 10 дахин нэмж олгох хуулийг Их хурлын чуулганаар нэн даруй баталж, Монголын төр монгол хүн бүхний амь насыг хамгаалан зүтгэж буй баатрууддаа гараа сунгамаар байна. Галын шугамнаас огтхон ч ухраагүй, баатрууддаа гараа сунгахгүй юм бол хэзээ, хэндээ бид ингэж хүндэтгэл үзүүлж, хайр хишгээ хүртээх юм билээ. Монгол хүн бүрийн амь насыг хамгаалахаас илүү баатарлаг гавьяа гэж байх уу. Энэ хүнд бэрх цагийг ялаад гарна гэдэгт та бүхэндээ итгэл төгс байна. Монголын ард түмний итгэл найдвар, амь амьдрал нь болсон манай үеийн баатрууд та нартаа мэхийн ёсолъё.
Өдрийн сонин Норовын Гантулга
Сэтгэгдэл
Зочин [66.181.178.113] 2020-12-30 12:31:59
Ковидоор далимдуулж УОК эмнэлэг цагдаагийнхан овоо идэж ууж байгаагаа ичиж зовохгүй сурталчлаад Ард түмэн нь ажилгүй орлогогүй болж байхад төрийг хэдхэн албан хаагч ичиж зовохгүй идэж ууснаа гайхуулж байдаг Хийсэн ажлынх нь үр дүн харагдахгүй байгаа УОК гэсэн өхдийг АТГ шалгах цаг нь болсон
Зочин [66.181.186.231] 2020-12-30 10:34:17
духлаа цаашаа тэмцээд байгаа хэн байгаан. тараагаад байгаан их байх
иргэн [192.82.70.209] 2020-12-30 09:01:14
нээрээ энэ 3 НЯМХҮҮ, НАРАНГЭРЭЛ, АМБАСЭЛМАА НАР ЁСТОЙ Л ЧАДЛААСАА ХЭТЭРТЭЛ СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ БАХАРХМААР ИЙМ ХҮМҮҮС ХОВОР ШҮҮ6 ЗАЛУУЧУУД ТОМ ТОМ ДУГАРААД Л БАЙХГҮЙ АЛГА БОЛНО. ТА 3 ТӨРӨӨС АвАХ ГАВЪАТ БААТАРАРАА АВНА БАЙХАА ӨГӨХ БАЙХАА АМЖИЛТ ХҮСМОЙ Ъ
Зочин [66.181.188.242] 2020-12-30 06:44:51
Хэн хэний төлөө ажиллаад байгаа юм. Цалинг нь авах л гэж ажиллаж байгаа биз дээ. Наад баатрууд чинь ажлаа муу хийнээс болоод өвчинтэй холилдчоод ажилгүй орлогогүй сууж байна. Ажлаа хийж яваад халдвар авсан эмнэлнийнхэнд мөнгө тараахын оронд хөл хоригдоод гэрт сууж байгаа орлогогүй болсон хүмүүст туслаач
Zochin [202.55.188.105] 2020-12-30 04:23:22
HUSUT iinhen 1 saraar ehleed 4 say 500 myngaas 8 say 500 myngan tugrunii tsalin avch baigaa. Mun ar gert ni 4 say tugrugnii tuslamj ugsun. Haldvar avsan emch ajilchdiinhaa ar gert 5 say tugrug ugch baigaa.Deer ni irged AA n baiguullaguudaas chamlahaargui handiv avch baigaa.Ydarch zudreed baigaa bol busad emnelguudees bag gargaj ajilluulaach.Huvtsaa nom jurmiin daguu umschihuud hungun uvchtund udurt 1 udaa vitamin ugch hund uvchtund virusiin esreg em ugch chadah emch suvilagch olon baina.Shunalaa tat.
Зочин [103.212.118.95] 2020-12-30 06:29:18
ковидоор нас барсан хнийг эмнэлгийн шугамаар оршуулж тархалтаас сэргийлээч дээ. үхсэн хүнээс халдвар тарах магадлал өндөр шүүдээ оршуулгад оролцогчид нь өвчилнө. эсхүл оршуулгад оролцогчдыг бас тусгаарлах хэрэгтэй болно.
zochin [66.181.161.117] 2020-12-30 02:32:38
ehlegui,bn
иргэн [66.181.180.114] 2020-12-30 01:55:22
Биднийй өмнөөс ажиллаж байгаа бүх БААТАРУУДАА Баярлалаа.үргэлж баярлаж .Эрүүл энхийн төлөө Залбирч байх болно.ХАЙРТАЙ ШҮҮ ТА НАРТАА.!!!!!!!!""АРД ТҮМЭН ХАМТДАА ИТГЭЛЭЭР ДАВНА.!!!!!!!!"БУРХАНИЙ НИГҮҮЛСЭЛЭЭР ДҮҮРЭН БАЙГ ЭЭЭЭЭЭЭЭН
Zochin [202.55.188.105] 2020-12-30 01:54:57
Mergejliig ni ezemshsen ym bol hiih ystoi ajlaa l hiij baina gej oilgoj baina.Amarsanaa doktor bagaa burduuleed ajillay gehed ni eserguutseed baisan.Odoo ylarhaad uvchniig dalimduulj ashig honjoo haij aldar ner goriloj shivshig bolohoo boli.Nymhuug shudargaar shalgaval nasaaraa horigdoh gemt heregten.Nymhuu eruul ahuich bolohoos hun emchildeg hun bish.Tiimdee ch HUSUT iinhee emch nart dolignoj eruugiin heregt holbogdson ued ni huurai ah duu bolson huuliinhnaar heregsehgui bolguulj irsen.HUSUT iinhnees bolj olon ch hun ami nas EM eeree hohirson.
Зочин [192.82.68.127] 2020-12-30 01:39:38
Ene khul khoriond ajiilaj bgaa khumuust saad, khundrel uchruulakhgui gesendee gereesee garalgui tevcheer zaagaad suuj bgaa bgaa bukh khumuus bas l batruud shuu dee.
Tuilshiragch setgvvlch [202.55.188.33] 2020-12-30 01:37:39
Er ni bol odoo ene tsagt ajilgui bolohod amidrahad hetsvv dee. Bid nariin hen ni ch emch tsagdaa bsan ajil orlogotoi baihiin tuld ajilaa hiih l baih. Odoo gerte tusgaarlaltand orlogogui bga hvmvvs hetsvv bna.Setgvvlch arai l tulshirch bn.
Зочин [202.9.46.110] 2020-12-30 01:14:05
Шөнөөр оруулж ирсэн хятадууд хаачсан бэ? Яагаад нууцлаад байна. Өнөөдрийг хүртэл орж ирсэн хятадуудын талаар мэдээлэл яагаад ард иргэддээ өгөхгүй байна. Яаралтай тайлбар хийж хятадуудыг эх орноос минь гаргана уу? Засгийн газраа.
зочин [202.126.89.157] 2020-12-30 00:51:38
Дэмжиж байна. Үнэхээр баатруудаа дэмжие. Хамгаалъя. Нямхүү эмчийг оролдоод байгаа дарга нар үүнийгээ больж ажлыг нь хийлгэж дэмжвэл иргэд төрд хэрэгтэй л мэргэжилтэн болох нь ажил үйлсээр нь харагдаад байсан. Амбасэлмаа эмч нэлээд ядраад байгаа бололтой харагдах юм. Жаахан тордож амраах юмсан. Энэ насан дээр ёстой яс сайтай тулдаа л зүтгэж байгаа бололтой. Их ч ноён нуруутай түшигтэй хүн юм. Би огт танихгүй л дээ. Телевизээр л таньдаг боллоо. Яамны сайд, Удирдлагууд минь энэ хүнд үед эмнэлэг орчныг нь ариутгадаг л юм байгаа биз, харин эмч мэргэжилтнүүдийг нь бүү хөөж туу. Өвчний байдал ХӨСҮТ-ийн удирдлага . эмч нараас тэр бүр шууд шалтгаалахгүй байна шүү дээ. Одоо нэг эмч нэг эмнэлгийн ажилтан ч хэрэгтэй байна. Одоо удирдлагыг нь соливол ажилтайгаа танилцах гэсээр өвчин бүр задаа алдана гэж мунхаглах юм. Одоо халж сольдог , бүдүүлгээр захиргааддаг цаг үе ч биш, өвчний тархалтын байдлаас хамаарсан төр иргэдийн эрх ашиг үүхийг шаардаж байна. Ажлаас халах хууль ч гэж бий шүү
Zocnin [68.145.61.75] 2020-12-30 00:36:32
Bayanzurh hawdariin emnelgiin emcn udirdlaguud haldwar hamgaalalaa sain bolgoh heregtei