Тэрбум тэрбум төгрөгөөр үнэлэгдэх цэнгэг усаа хилийн чанадад “алдаж” буйг ухаарах цаг ирсэн
Ливийн удирдагч асан М.Каддафи 500м гүнтэй 1300 цооногоор газрын доорх усыг олборлож Триполи, Бенгази, Сирит зэрэг хотуудыг өдөр бүр 6500000м3 усаар хангах төсөл санаачилж хэрэгжүүлсэн нь усан хангамжийн системд дээд амжилт тогтоож “Дэлхийн найм дахь гайхамшиг”-аар тодорч Гиннесийн номд бүртгэгдсэн гэнэ. Хэрлэн гол дээр урсацын тохируулга хийж олон жилийн дундаж урсацаас 8-хан хувийг байнга авбал говийн бүс рүү 1600л/с усыг дамжуулан татаж ашиглах боломжтой аж. Хэрлэн гол үерлэхдээ 100м/с хурдтай усыг 8-10 хоногийн турш хил давуулан урсгадаг нь маш том “алдагдал” ажээ. Сэлэнгэ мөрөн ОХУ-ын Байгаль нуурт 10 тэрбум м3, Онон гол Амар мөрөнд 1.8 тэрбум м3, Хэрлэн гол БНХАУ-ын Далай нуурт 650 сая м3 усыг жилд нийлүүлдэг. Тэрбум тэрбум төгрөгөөр үнэлэгдэх цэнгэг усаа хилийн чанадад “алдаж” байгаагаа ухаарах цаг болжээ.
Судлаачдын дүгнэснээр дэлхийн дулаарал 0.70С байхад Монголд 2.20С хүрч, нутаг дэвсгэрийн 80 хувь нь цөлжилтөд өртсөн гэдэг. ОХУ өөрийн нутаг дэвсгэр дээр 800км3 усыг олон арван хиймэл нуур байгуулан нөөцөлж алс зайд дамжуулан ашиглаж байна. БНХАУ өмнөд хэсгийн ус ихтэй Хөх мөрнөөс хойт бүс нутаг руу 3 шугамаар Шар мөрөнг дамнуулан ус татаж ашиглаж байна. Ус, гол мөрний хүчийг ашиглах том далангуудын олон улсын бүртгэлээс үзэхэд АНУ 9265, Хятад 4688, Энэтхэг 4636, Өмнөд Солонгос 1205, Япон 1121, Өмнөд Африк 915, Канад 793, Турк 625 боомт барьсан байдаг бол Монголд 25 жижиг боомт бий. Манай орны гол мөрний усны нийт нөөцийн 60 гаруй хувь нь хил даван гадагш урсдаг. Монгол улсын гол мөрний усаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжит нөөц 56 тэрбум кВт.цаг. Одоо байгаа нь Чоно харайхын гол дээрх Дөргөний УЦС 12 МВт, Завхан гол дээрх “Улаанбоом” УЦС 11МВт хүчин чадалтай бөгөөд жилд 80 сая орчим кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж байна. Эрдэнэтийн баяжуулах үйлдвэр Сэлэнгэ мөрний татмаас 40 гаруй жил 800 мм диаметр бүхий хос хоолойгоор дамжуулан татаж, хоногт 60000 м3 орчим усыг үйлдвэрлэлд ашиглаж байна. Монгол улс “усны бодлого”-доо эрс өөрчлөлт хийх цаг иржээ. Мөн дээрх Тайшир, Дөргөний усан цахилгаан станцуудыг байгуулснаар Монгол улсын эдийн засагт, мөн байгаль экологид авчирсан сайн муу үр дүнгийн талаар судалгаа шинжилгээ, дүн мэдээ олдохгүй байгаа нь харамсалтай.
Эх сурвалж: buyan choi
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.84] 2021-01-13 11:48:23
Бат-эрдэнэ аварга чинь бүдүүн хүзүүтэй бодь ухаантай алсын бодлого бодохдоо маруухан бөх тийм л товариш учраас Хэрлэн голын төслийг дэмийрүүлчихсэн юм ш дээ
Зочин [103.229.122.61] 2021-01-11 05:45:56
Uildverjuuleltiin hamgiin gol baylag n us baidag. Mongolchuud henees ch asuuhgui shiideh yostoi.
Зочин [202.126.90.75] 2021-01-10 04:01:04
Байгалийн голдиргоор урсаж байгаа голын ус ашиглах газрын гүнээс гаргасан усыг ашиглах нь тусдаа ОУ-ын конвенцоор зохицууллагдаг асуудал. Энийг бичсэн хүн голын усыг литрлээд зарахна л дээ.
Иргэн [66.181.161.27] 2021-01-09 12:45:21
Их зөв асуудал хөндсөн байна. Говийнхон ч гэсэн монгол хүмүүс. Говийн баялагийн ачаар Хэнтийн хэн санхүүжиж цалинжиж ажиллаж байгаа. Говьд хичнээн хэнтийн хүмүүс ажиллаж байна. Тэдний гэр бүл бас тэжэнгдэж байна. Хар ус харамладаггүй гэдэг. Урагш нь татъя зөв зохистой ашиглая. Хэрлэн г ашиглах гэхээр орилоод эсэргүүцэж байгаа хүмүүс бүгд хятадын талын хүмүүс байгаа.даа.
Монгол хүн [192.82.73.27] 2021-01-09 03:07:21
ОюуТолгой говийн усыг сорж дуусгаад одоо цэнгэг усыг сорох төлөвлөгөө хэрэгжүүлэх гээд хэдэн усны гэх мэдэмхий нөхдүүдээр юм бичүүлдэг болоо юу? Гол дагасан суурин амьдралыг устгах төлөвлөгөө юу? байгаль яаж бүтээсэн тэр зориулалтаараа байсан нь дээр. Битгий гадны ЛОББИ-д усаа худалд.
Зочин [202.21.103.62] 2021-01-08 01:00:29
Өөрийн гэсэн толгойтой, өөрийнхөөрөө бид амьдармаар байдаг. Гэтэл энэ хэдхэн новшнуудаас болж болж бүтэж байгаа зүйл үнэндээ алга.
Зочин [139.5.218.198] 2021-01-07 19:59:27
Зөв. Тусгаар улс мөн л бол барих хэрэгтэй. Бууны нохдыг барьж хорьж байгаад ч болов барих ёстой, үүрэгтэй Монголчууд
Зочин [66.181.185.191] 2021-01-07 14:54:35
Усаа үнэгүй урсгаж хил бензин шатахуунаа өндөр үнэтэй авсаар байх уу.Адилхан л газрын гүний баялаг шүү.Хил давж буй гол мөрөндөө тоолуур тавьж мөнгөө авая.
Zochin [202.126.90.58] 2021-01-07 10:39:12
Manai uls chini 3 ornii gereegeer gol usnii goldirigo uuriluhgui gesen nuhtsuluur tusgaar togtnoloo olj avsan bilee
Зочин [192.82.75.170] 2021-01-08 08:16:07
Та үүнийг хаанаас олж уншсан бэ?
Зочин [202.126.89.47] 2021-01-07 17:51:20
Энэ үндэслэлтэй юу
Говьсайхан [202.126.89.87] 2021-01-07 07:49:38
Батэрдэнэ аварга одоо Хэрлэн голыг хувийнхаа эд гэж ойлгодог юм шиг байгаа юм. Манай говийг усжуулах төслийг улайран эсэргүүцсээр зогсоолгосон доо.
Зочин [202.126.89.87] 2021-01-07 07:43:46
Хэрлэнгээс ус татья гэхээр нэг аварга бөх саад хийгээд л болиулчаа биздээ. Тэр хүн одоо болимоор юм.
Иргэг [66.181.183.188] 2021-01-07 06:23:36
Маш зөв Усан сангууд ихээр байгуулж говьруу ус татая
Зочин [66.181.187.158] 2021-01-07 06:19:18
Асар том усан сан бий болгож ядаж хүн малын хэрэглээ, цаашлаад уул уурхайн хэрэглээнд ашиглах ухаан даанч энэ дарга нарт байхгүй, дэндүү хоноцын сэтгэлтэй дээ манай дарга нар.
монгол [66.181.190.118] 2021-01-07 06:11:32
хойшоо урсаж бгаа нь ч яахав эргээд хур тундсаар тэжээгдэж бгаа хэрлэнгээсээ говийг усжуулвал бас оюу толгойд усаа нилээд өндөр үнээр зарах юм бол гадаадын дээрэмчид саарал усаа ашиглах л болно
Иргэн [192.82.76.51] 2021-01-07 05:51:44
УЦС, говийг усжуулах төслүүдийг улайран эсэргүүцэж энэ олон жилээр гацааж байгаа хүчин бол дотоодын улаан хувьсгалч худал эх орончид шүү пээ. Тэд Байгаль нуур, Далай нуурын төлөө орос, хятадуудаас ч илүү санаа тавьдаг юм байх.
Ус гадагш нь гаргахгүй ээ. [122.201.21.211] 2021-01-07 05:48:36
Ус аа гадаадад өгөхгүй шүү . Эсвэл мөнгөөр нь л авна даа .
Зрчин [122.201.24.32] 2021-01-07 05:47:03
УЦС-ын далөнд олон арван мянган га ой, тариалан ба бэлчээр газрыг живүүлнэ. Элгээр нь улсын хүнсний хараат бус байдлыг хүндрүүлээд зогсохгүй ХААн салбарын ажиллах хүчний ажилгүй болгоно. Энэ салбар нийт ажиллах хүчний 40% ажлын байраар хангадаг. УЦС-ын болон Орхрн, Хэрлэн говь иөслүүдмйн үндсэн хэрэглэгч нь уул уурхай юм. Говь хатаад дууссаны дараа монгол хүн амьдрах хангай нутгийг устгах төслүүд. Усаар бүү оролд. Байгалиараа байвал гол нуурууд мөхөхгүй. Нуур цөөрөм байгуулж сүйтгэсэн гол усны тооллого үнэлгээ эхлээд хий
Зочин [66.181.180.116] 2021-01-07 05:41:23
Хэрлэн говь, Орхон тослийг зогсоосон хунээс ам асуух цаг болсон доо
halag [202.179.27.104] 2021-01-07 05:09:04
bodlogon baisan ch hiih bolovson huchin n mongold daanch bhgui, heden mungu huulsen hulhi company nuhduud bgaa
Зочин [66.181.183.131] 2021-01-07 05:06:36
Шинээр усан сан , нуур байгуулах цаг болсоон.
Зочин [103.57.94.138] 2021-01-07 05:03:30
Ус бол эрдэнэ. Урд өмнө ашиглаж байгаад хаягдсан ус хураах далангуудыг сэргээх хэрэгтэй. Энэ асуудал дээр орон нутаг санаачлагатай ажилбал баялаг бүтээлч үйлс болно. Устай цахилгаантай ургамалтай махтай сүүтэй бол тэр баг, сум, аймагт амар тайван хангалуун амьдрал бий болно.
зочин [139.5.218.51] 2021-01-07 04:54:29
У.Ц.Станц бариач ээ халаг гэж
монгол [192.82.71.71] 2021-01-07 03:38:02
хэрлэн говь төслийг зогсоосон тэр мундаг эрдэм номтой бөхчингөөс зариг нэг сурвалжлага аваач ...
Зочин [66.181.180.174] 2021-01-07 05:52:11
Хуульзүйн ухааны доктор орос англи хэлтэй хурандаа Бат эрдэнээс асуу даа
Зочин [203.91.115.47] 2021-01-07 02:48:10
Тэрбум тэрбум гэж бичихээр оюуны хомсдолтой найруулга болчихгүй юу?
Зочин [192.82.76.205] 2021-01-07 02:41:18
Дэлхий дулаарал зогссон. Гадаа ямар хүйтэн байгааг гарч мэдэр. Хүмүүс коронад нэрвэгдэж газрын тосны хэрэглээ буурангуут дэлхий дулаарал зогсож байна. Ийм амархан шийдэгдэж байна. Ирэх зун сэрүүн хур бороотой жил болно.
Хар хэрээ [66.181.161.65] 2021-01-10 10:56:56
Тэнэг хар хүүр минь. Дэлхийн дулаарал гэдэг халуун, хүйтний харилцаа 2 талруугаа холдохыг хэлдэг юм мэдрэл минь. Халахдаа хэт халах, хүйтэндээ хэт хүйтэн болно гэсэн үг. Дэхийн дулаарал зогссон гээд зундаа шатаж үхээд, өвөлдөө хөлдөж үхээд сэтгэл хангалуун хэвтэж байхдаа таарсан мал.
Уншигч [202.126.90.90] 2021-01-07 04:02:02
Ийм л хүмүүс дүгнэлт хийгээд шийдвэр гаргадаг гэж бодохоор аймаар.
Зочин [103.9.90.100] 2021-01-07 02:32:30
Далай даян дархан аварга УИХгишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нэгэнтээ Хэрлэн гол хэрчигдэх ёсгүй гэж солиорсоор байгаад Хэрлэн голын урсацыг говь руу татах төслийг зогсоосон бус уу, энэ хүнээс ам асуумаар байна
Зочин [153.202.71.114] 2021-01-08 04:01:13
Barildsaar baigaad Doctor bolchihdog hun zuvhun manaud baigaa. Kk
Хэрлэн [66.181.185.76] 2021-01-07 04:39:40
Үнэн, учрыг нь ч олоогүй байж солиорсоор байгаад болиулсан
Иргэн [103.57.93.31] 2021-01-07 03:20:47
Бат-Эрдэнэ гуай уг нь дуугүй суугаад байвал зүгээр шдээ.Бөхийн ертөнцөд байдаг ам мэх арга заль,хов жив,хутгуур зэрэг муу аргаас өөр боловсрол мэдлэггүй нөхөрт юу ч хэлэхэв дээ.
зочин [59.153.85.64] 2021-01-07 02:24:53
ус, улаанбуудай, мал аж ахуй энэ гурав хамгийн чухал.
zochin [59.153.85.93] 2021-01-07 02:16:02
Selenge Herlen goluud nuuraar damjij dalaid zutgaj baigaa . Oros Hutad 2=oos aigaad baih zvil baihgvi Goviig bayn bvrd bopgoh. usiig tcahilgaan bopgoh heregtei s
зочин [150.129.142.8] 2021-01-07 00:55:38
Усны бодлого бурхан болоод удаж бна