Англид 50 хүн тутмын 1 нь коронавирусын халдвар авчээ

Aдмин / Гадаад мэдээ

1 сая орчим хүн Коронавирусын халдвар аваад байгааг тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ. 12 дугаар сарын 27- ны өдрөөс 01 дүгээр сарын 02- ны өдрийн дотор 50 хүн тутмын 1 нь халдвар авсан тооцоо байна. Өнгөрөгч Мягмар гарагт 60,916 хүн халдвар авсан байна. Өнөөдөр эмнэлэгт тус халдварыг авч эмчлүүлж байгаа иргэдийн тоо коронавирусын эхний үе шаттай харьцуулахад 40 хувиар нэмэгджээ.
Их Британид коронавирусын улмаас 76,305 хүн амь насаа алдаад байна. Тус улсын Эрүүл мэндийн статистикийн мэдээллээс харахад, коронавирусын халдвар сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд 70 хувийн өсөлтөд хүрчээ. Иймээс англичууд гэрээсээ гарсан тохиолдолд халдвар авах эрсдэл маш өндөр болсныг тус улсын засаг захиргааны байгууллагууд анхааруулсаар байна.
Мөн Ерөнхий сайд Борис Жонсон, Их Британид 1,3 сая хүн одоогийн байдлаар вакцинд хамрагдсан болохыг мэдэгджээ. Ирэх 2 дугаар сар гэхэд тус улс эрсдэлтэй бүлгийн иргэдийг вакцинд бүрэн хамруулна гэж тооцоолжээ.


Сэтгэгдэл

MOGEUH [202.55.188.36] 2021-01-07 03:55:01

Mongolin ontsgoi gamshigin ersdel unlegchidin holboo ard niit gaduur garh ueiin haldvar hamgaalalin deglemee saitar barimtlaj mask beeli hereglej hevshih gerte agaar solih ariutgal hiih MOGEUH

Зочин [66.181.190.155] 2021-01-07 01:48:23

ХИАРЧ БАЙГАА ЮМ УУ?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.