БГД-ийн 4 дүгээр хороо, БЗД-ийн 17 дугаар хорооны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж эхэллээ

Aдмин / Эрүүл мэнд

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан өнөөдрөөс буюу 14-ний 06:00 цагаас эхлэн тус нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд явуулын 34 баг, шинжилгээний хоёр цэгт Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийг 500 гаруй алба хаагч ажиллаж байгаа юм.

Энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулах тус шинжилгээнд дээрх хороодын 10 мянга орчим иргэнийг хамруулах бөгөөд шинжилгээний хариу бүрэн гарсны дараа халдваргүйтгэл хийж, зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцална. Энэ хугацаанд тус хороодод үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сангууд хэвийн ажиллана.

Мөн нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвд өнөөдрөөс эхлэн харъяалал харгалзахгүй, зөвхөн шинжилгээний цаг авсан иргэдэд үйлчилнэ.

Тиймээс шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

иргэн [202.9.46.82] 2021-01-14 03:30:46

шинжилгээ өгөхөөс өмнө 2 цаг эм, хоол, шингэн идэхгүй, уухгүй, амаа угаахгүй гээд заавар үйлчилж байгаа хэвээрээ юу. Цагийн баримжаа энэ тэр өгөхгүй бол хэзээ орж ирэх нь мэдэгдэхгүй, эм уудаг хүмүүст хэцүү юм байна. Утасдаад асуухаар юм идэж ууж болно гээд байх юм. Лавлаж асуухаар дуугай болчих юм. Нэг хүнд дунджаар хэдэн минут зарцуулж байгаа, хорооноос өрхийн бүртгэл авсан тул байр байраар цагийн хуваарь хийгээд зарлах хэрэгтэй шүү. Үнэхээр ажлыг доороос нь хийж үзээгүй хүмүүс төрд их ажилладаг болжээ.

Хужаагийн шээс [202.126.90.159] 2021-01-14 03:12:33

тэр сайтаар цаг авч болохгүй байна.

иргэн [202.9.46.82] 2021-01-14 03:33:08

Сайханбилэг мэдээлэл харилцаа холбооны газрын дарга байхад интернетийн хурд их сайн байлаа. мэдээллийн технологийн хөгжлийн суурийг сайн тавьж өгсөн шүү хөөрхий. Түүнээс хойш дарга болсон хүмүүс тааруухан л ажиллаж байна даа. баахан ийм юм хийх гэж байна л гэсэн хүмүүс байх юм. Үр дүнгээ гайхуулаад үзүүлэх хэрэгтэй ш дээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.