О.Алтангэрэл: Найм есөн жилийн дараа дахиад шүүхийн шинэтгэл яриад сууж баймааргүй байна
Хуульч О.Алтангэрэлтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Шүүхийн тухай хууль батлагдсанаар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх улам баталгаажина гэж байгаа. Шүүхийн тухай хуулийн талаар таны байр суурь ямар байна вэ?
-Шүүхийн тухай хуулийг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай. Үүнд бүх хуульчид санал нэгдэж байгаа байх. Яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн хуульд шүүх эрх мэдэлтэй холбоотой өөрчлөлт орсон. Тэгэхээр Шүүхийн тухай хууль гарах нь гарцаагүй. Хуулийн хэлэлцүүлгийг ажиглаж байхад арай их яараад байна уу, зарим зүйл дээр илүү их мэтгэлцэх, талууд бие биенийхээ байр суурийг хүндэтгэлтэй сонсох байж дээ гэж хөндлөнгөөс харж байгаа.
-Шүүхийг хараат бус, шударга байлгах хэрэгтэй гэж олон нийт ярьж байна л даа.
-Шүүх хараат бус байх, шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гардаг байх, шүүгч нарт хариуцлага тооцдог байх гэсэн гурван асуудал бий. Шүүхэд итгэх итгэл жил ирэх тусам буурдаг, улам буурч байгаа. Хуульч хүний хувьд үүнийг мэдэрдэг. Жишээ нь төрийн өндөр албан тушаалтан эсвэл монголын толгой баян хүнтэй шүүхдээд зуун хувь ялна гэдэгт итгэхгүй гэсэн хариултыг хэн ч байсан хэлнэ. Бүгд эргэлзэнэ. Харин шүүх шударгаар шийдэж болно шүү дээ. Шүүхийн нэр хүнд унасан асуудлыг олон жил ярьж байгаа. Шийдэх цаг болсон уу гэвэл болсон. Гэхдээ энэ удаагийн Шүүхийн тухай хууль энэ асуултад бүрэн нийцэж байна уу үгүй юу гэсэн асуулт гарна. Ер нь асуудлыг зуун хувь зохицуулдаг хууль гэж байхгүй. Гэхдээ сөрөг үр дагавар үүсгэдэггүй байх ёстой. Нэг алдаа гаргачихаад энэ ер нь дэмий юм байна больё гээд буцдаг процесс маш их хохирол дагуулдаг. Саяхан манай нэг хуульч сошиал дээр “Шүүхийн шинэтгэлийн гурав дахь давалгаа явагдаж байна. Удахгүй дөрөв дэх нь эхлэх байх даа” гэж нэлээд ёжилж бичсэн байна лээ. Тиймээс бид хуулийг муутгачихаад дөрөв дэх давалгаа хийж засахгүйн төлөө өнөөдөр бүх л бололцоогоо шавхаж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Мэдээж шүүхийн тухай хуулийг өнгөц хэлэлцээд батлах нь өрөөсгөл. Бодит амьдрал дээр арван мянган төгрөг хулгай хийсэн хүн олон жилийн ял авдаг. Гэтэл авлигал, хээл хахуулийн хэрэг болон төрийн хөрөнгө, мөнгийг хувьд завшиж байгаа хэрэгт ердөө хоёр жил өгдөг, багахан мөнгөөр торгуулиад өнгөрдөг. Энэ бүхэнд шүүх хэрхэн зөв шийдвэр гаргах асуудал хэлэлцэгдэж байгаа Шүүхийн тухай хуульд хэр ойр байна вэ?
- Шүүх шударга ажиллах зохицуулалтыг хийх нь зүйтэй. Энэ тал дээр нэлээд түлхэц үзүүлэх байгууллага бол Шүүхийн сахилгын хороо. Гэхдээ хуулийн төсөлд нэлээд маргаантай анхаарах асуудлууд байна. Тухайлбал, Шүүхийн сахилгын хороонд мэргэжлийн алдааг хэлэлцэх эсэх гэх мэт. Хуулийн мэргэжилгүй хүмүүс Шүүхийн тухай хуулийн өөрчлөлтийн бүх зүйлийг нарийн мэдэхгүй шүү дээ. Хуулийн төслийг хэлэлцэхдээ амьдрал дээр хэрэг тасалж байгаа, хэрэг шийдвэрлэж байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль хэрэглэж шийдвэр гаргаж байгаа шүүчдээ сайн сонсдог байх хэрэгтэй. Харамсалтай нь энэ процесс дээр шүүгчдийн гаргаж байгаа нэлээн олон санал унаж байна лээ.
Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Шүүх болохгүй байна, шүүх хараат бус байна, шүүхийн шийдвэр ард иргэдэд таалагдахгүй байна гэдэг нь нэг үндэслэл. Гэхдээ энэ байдалд “тэртээ тэргүй та нарт таалагддагүй, та нарын үгийг сонсохгүй” гэдэг хандлага огт байж болохгүй. Өнөөдөр шүүхийн салбарт шударгаар ажлаа хийж байгаа шүүгч нар олон бий. Нөгөө талаар “хонгил” гээчийг үүсгэчихсэн ард иргэдийг хэлмэгдүүлж байгаа шүүгч нар ч бас байгаа. Тиймээс бид эрүүл хэсгийнхээ дуу хоолойг сонсох ёстой. Шүүхийн системд шүүгч нар өөр өөр байгаа энгийн жишээ дурдхад ЖДҮ-гийн хэрэг яригдлаа шүү дээ. Гэтэл ЖДҮ-гийн хэрэгт холбогдчихоод торгуулиад өнгөрч байна. Яг адилхан хэмжээний ЖДҮ авсан УИХ-ын гишүүн ял аваад явж байна. Тэгэхээр шударга ёс хаана байна гэсэн асуулт гарна. Хоёулаа яг адилхан үйлдэлтэй. Нэг нь торгуультай, нэг нь шоронд орж байгаа. Мөн яг адил үйлдэл хийсэн хүн сайд хийгээд сууж байна. Энэ гурван тохиолдлыг аваад үзэхээр хоёр нь шүүхээр орсон болохоор шүүхийг харьцуулах бололцоотой болж байгаа биз. Жишээ нь УИХ-ын гишүүн асан Б. Ундармаа шүүхээс торгуулиад гарч байх жишээний. Гэтэл УИХ-ын гишүүн асан Г.Солтан хоёр жилийн ял авч таслагдаад явсан. Үйлдэл юугаар өөр байна гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Түүнчлэн ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Я.Содбаатарыг шадар сайдаар томилсон бол УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр мөн л ямар нэг сайд болно гээд яригдаад явж байх жишээтэй. Г.Солтан, Б. Ундармаа хоёр яг адилхан үйлдэлтэй байж яагаад нэг нь шоронд яваад нөгөө нь торгуулж байгаа юм. Адилхан л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэгдсэн. Тэгэхээр ийм асуудлууд цаашид яаж шийдэгдэх юм гэдэг нь сонирхол татаж байгаа юм.
Хамгийн гол нь нэг талыг барьж аливаа шинэтгэлийг хийж огт болдоггүй. Дандаа шүүгч нарын буруу байхгүй. Өнөөдөр санаатай, санаандгүй алдаа гаргаж огцорсон шүүгч нар байна уу. Гэтэл зарим тохиолдолд шийтгэчихээд байхад өөрсдөө шүүхээр явсаар байгаад шийтгэлээ арилгуулчихдаг. Одоо ч гэсэн шүүхийн давж заалдах анхан шатанд ажиллаж байгаа шүүгч нар байна. Улаан цайм ёс зүйгээ зөрчиж шийтгэгдсэн мөртөө одоо хүртэл зүгээр ажлаа хийгээд явж байна. Гэтэл үнэхээр гүтгэгдчихсэн шүүгч нар байна. Саяхан “шүүгч найман сая гаруй төгрөгийн цалинтай” гэж Т.Аюурсайхан гишүүн хэлж байна лээ. Тийм юм байхгүй шүү дээ. Хамгийн олон жил ажилласан шүүгч нар бүх нэмэгдэл нь нэмэгдээд дөрвөн сая гаруй төгрөгийн цалин авч байгаа байх. Хамгийн олон жил ажилласан, өндөр эрэмбэтэй шүүгч нь шүү дээ. Шүүгчийн цалин дунджаар гурван сая орчим байгаа болов уу. Гар дээрээ хоёр сая долоо, найман зууг авдаг болов уу гэж бодож байна. Дөрвөн сая төгрөгөөс илүү цалинтай шүүгч байхгүй. Худлаа ярьж ард иргэдийг үзэн ядуулах ямар хэрэгтэй юм.
-Ер нь шүүгч нарын цалин хангамжийг нь анхаарахгүйгээс болж хэсэг бүлэг шүүгчид өөрсдийнхөө эрх ашгийн үүднээс авлигал авах тохиолд гарч байна гэдэг. Хэтэрхий мөнгөтэй хүний талд хэрэг шийдэх гэх мэт. Үүнээс улбаалсан хортой үр дагавар их байх нь ойлгомжтой. Үүнд дорвитой арга хэмжээ авбал шударга, цэвэр шүүгчид тунаж үлдэх боломжтой юу.
-Цалингий нь өндөр болгочихвол шүүгч авлигал авахаа больчих юм шиг, эсвэл цалин нь муу болохоор шүүгч авлигал аваад байгаа юм шиг цалинтай холбож яриад байгаа нь буруу. Олон хүчин зүйлүүд байгаа. Цалин чухал уу гэвэл чухал. Нэг хүчин зүйл нь мөн. Өнөөдөр дөрөв таван хүүхэдтэй, хоёр хүүхэд нь оюутан, өөрсдөө ипотекийн зээлтэй шүүгч нар олон байгаа. Хоёр сая төгрөгийг айлын амьдрал л юм болохоор хүргэж ядах л байх.
Шүүгч өөр ямар ч ажил давхар эрхэлж болохгүй. Амьдралынхаа олон эрхийг хасуулдаг. Найзтайгаа раб-д суугаад ганц нэг пиво уувал шууд сахилгын зөрчил болно. Маш олон төрлийн арга хэмжээнд ёс зүйг нь хорьчихдог. Хэнтэй ч харьцахгүй, зөвхөн ажлаа хийгээд л байж бай гэдэг. Улсад арван тэрбум төгрөгийн хохирол учруулсан нэг нөхөр, хорин сая ам.доллар идчихсэн хулгайч, гурван хүн алчихсан рецедив гэмт хэрэгтний хэргийг шударгаар шийд гээд вакумжуулаад байлгаад байдаг. Ер нь зүйрлэж хэлэх юм ковидын үед эмч нар бүтэн вакумжуулсан цагаан хувцас өмсөөд хүнтэй харьцахгүй, арван дөрвөн хоног жижүүрлээд явж байгаа. Үүн шиг л шүүгч хүн харагдахгүй л болохоос вакумжсан хувцас өмссөнтэй адил байхгүй юу. Ямар ч харилцаанд орж болохгүй, хөдөлвөл буруутчихна. Тийм байлгасныхаа төлөө, дээрээс нь хүний хувь заяаг даатгаж байгаагийн төлөө төрөөс ахуй хангамж өгөх л ёстой. Нөгөө талаар вакумжсан орчноо цэвэр байлгах, авлигалын халдвар авахгүй байх үүргийг төр ямагт сануулж хянах ёстой. Ер нь бол ажил, гэр орон, гэр бүлийн аюулгүй байдал гээд их том цогц асуудал л даа. Азаар Монгол Улс маань их тайван улс.
-Шүүгчийн ёс зүйн хариуцлага маш өндөр байх ёстой гэж ярьдаг. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэсэн үг байдаг. Үүнээс улбаалаад бүх л салбарт шударга ёсны тогтолцоо тэргүүнд тавигдах ёстой гэж үздэг. Таны байр суурийг сонсвол.
-Аль ч нийгэмд хуульч, сэтгүүлчдээс хариуцлагын асуудал эхэлдэг гэхэд буруудахгүй. Хуульчид дундаа шүүгч нар хуульч нарын ноён оргил байх ёстой. Үйлдлээрээ ч, үгээрээ ч үлгэрлэж байх ёстой хүмүүс бол шүүгч нар. Тэнд шударга ёс тогтвол бусад нь цэгцэрнэ. Гэгээ гэрэлтэй зүйл рүү явахын тулд эдийн засгаа өсгөхийн тулд хууль эрх зүй, шүүхийн тогтолцоогоо сайн болгохоос өр аргагүй. Үүний өмнөх шүүхийн шинэтгэл хийсний дараа шүүхийн нэр хүнд өсч байна, сайхан болж байна, одоо шүүх дэлхийн жишигт хүрлээ, манай шүүхийн салбар мундаг сайхан боллоо гэж хэлж ярьсан шүү дээ. Харамсалтай нь найман жилийн дараа болохгүй байна өөрчлөх хэрэгтэй гээд эхэлсэн. Тиймээс найм есөн жилийн дараа дахиад шүүхийн шинэтгэлээ яриад сууж баймааргүй байна. Тиймээс одоо яарч биш сайн бодож нухацтай хийх ёстой.
Шүүхийн өмнө зөвхөн хууль ялдаг байх, шүүхийн өмнө эрх мэдэл, мөнгө биш хуульд заасан үндэслэл ялдаг байх нь олон хуульчийн мөрөөдөл. Шударга ёсны эерэг нөлөөллийг хүртэхэд иргэний үүрэг оролцоо чухал.
Сэтгэгдэл
Зочин [59.153.114.240] 2021-01-16 15:05:48
Хуулийг эрх баригчид өрсөддө зориулж гаргадаг. Дараагийн ээлжийнхэн нь бас л өөрсөддө зориулаад өөрлөнө шүү дээ. Монголын хуулиудаас өөрлөөгүй хууль гэж байгаа юу?
Юун 8-9 жилийн дараа вэ? [59.153.115.102] 2021-01-16 14:16:52
Мэдээж. Гэхдээ шинэ Еронхийлогч сонгогдиогц хуулийг шинэчилж эхлэнэ. Тэгээд 2025 оны Еронхийлогчийн сонгуулийн омно батлуулахаар оруулж ирнэ. Мурийцах уу?
namiin durem [192.82.78.244] 2021-01-16 06:32:18
Gants namiin durem hiij chadagui baij yun huuli yrih .huurhii amitan
Зочин [64.119.23.17] 2021-01-16 11:40:02
ЭЛБЭГДОРЖИЙН ТЭЖЭЭВЭРҮҮДИЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙГААД ШҮҮХ ЦЭВЭРШИНЭ ШУДАРГА БАЙЛДАА ХОНГИЛЫНХООН САЙН ЦЭВЭР ХҮМҮҮС ШҮҮГЧ ОЛОН БАЙГАА ГЭХДЭЭ ЁОЗГҮЙ ЮМНУУД НИЛЭЭД БАЙГААДАГАА
зочин [64.119.20.252] 2021-01-16 06:02:00
Миний дүү чамд энэ талаар ярих мэдлэг туршлага байхгүй Өөрийгөө хэдэн жил боловсруул. Элбэгдоржийн үед Өнөрбаяр чи гэх мэтийн нөхдүүд жаахан оодорсон шүү
Зочин [59.153.87.164] 2021-01-16 05:54:45
ЭЛБЭГДОРЖИЙН ТЭЖЭЭСЭН БЭЛТРЭГ
Чөтгөрийг суллажээ [122.201.21.70] 2021-01-16 04:41:02
Сая баталсан шүүхийн тухай хууль хамгийн буруу дэлхийн аль ч улсад байхгүй бузар хууль болсон. МАН ын мафиуд Монголын төр засгийг бүрэн атгах замдаа энэ хуулиар шуудран орсон. Одоо өөр намаас угшилтай өөр үзэл бополтой МАНыг дэмжихгүй иргэдийн талд шударга ёсны талд байдаг НЭГ ч хуульч өөд нар харахааргүй болсоон. Тийм хуульчид эртхэн өөр ажил хайсан нь дээр болсон. Хууль батлагдлаа гээд баяр хүргээд байсан. Тэр хүмүүс үнэндээ бол МУ дотроо шүүгчдмйн 1 тусгаар улстай болсонд баяр хүргэсэн хэрэг. МУ иргэдээс огт хамаарахгүй Шүүгчдийн тусгаар улстай болсон. Тэр тусгаар улс лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хэнд ч хамаагүй хязгааргүй эрх мэдэлтэй болсон Eрөнхийлөгч ÷УИХ гээд eр нь хэнийг ч тэр шүүгчид тоохгүй болсон .Шүүгчид бүх насаараа МУын хаад болох хуулийг МАН хийж чөтгөрийг суллан тавилаа. Горыг нь удахгүй бүгд амсана. Шүүгчид бүгдхамгийн сайн гэж хэнч итгэхгүй. Шүүгчид иргэдээс сонгогдсон Eрөнхийлөгч УИХын бүрэн хяналтанд байж л хуульт ёсыг бэхжүүлэх ажлаа зөв шударга хийдэг жамтай
Зочин [202.126.90.53] 2021-01-16 04:14:36
Хэрэг буруу шүүж луйвар хийсэн авилга авсан шүүгчид оноох ялыг нь л чангал. Хүний эрхээр тоглоод төрийн ажил хийнэ гэж бхгүй! Эрхийг нь сайн өг хариуцлагыг нь түүнээс 10 дахин чанга болго! Ингэж бж л шудаога ажиллана!! БИ ЧАМАЙГ СОНГОЛОО!! БИ ХУЛШАЙ ХИЙЖ ХУУЛЬ ЗӨРЧИЖ МӨНГӨ ОЛЬЁ!! АСУУДАЛ ҮҮСВЭЛ ЧИ ГАМАЙГ АВАР!! БИ ХЭДЭН НӨХӨРТ МӨНГӨ ӨГӨӨД ЧАМАЙГ АВАРНА ГЭСЭНТЭЙ УТГА НЭГ ХУУЛЬ БАТЛААД БХ ШИГ БНА ДАА!!!
Зочин [66.181.181.88] 2021-01-16 05:09:36
Хятад улсын Чонцин хотын ерөнхий шүүгч тэр хотын хаан болчихсон бсан. Хиймэл уул хийгээд түүн дээрээ хаус баричихсан Хиймэл уулаа тойруулаад нууртай нууран дотроо нуувч зоорь агуулахтай Си дарга гарч ирээд нөхрийг баривчилсан Асар олон аавын хүүг хилс хэргээр цаазалж үнэт эдлэлийг хураан авч өөрөө завшсан байсан нь тогдоогдсон Нуувч зоорьноос нь худалч хүнд контейнер юань, хэдэн тэрбум юаны үнэ бүхий уран зураг эртний үнэт эдлэл хураагдаж бсан Харин хөөрхий шударга нөхөр бсан Намайг заацал гэж гэж гуйж бгаад цаазлуулсан Хятад улсад тогтсон шүүхийн бүх муу муухай тогтолцоо гажуудал надаар дуусгавар болог гээд эр хүн шиг цаазлуулж бсан даа хөөрхий!! Ионгол төр Монголын шүүгч нар хэзээ тийм болох бол?!
zochin [202.9.46.182] 2021-01-16 04:07:22
Avilgald idegdsen khuuli shuukhiin nukhduudiig zailuulaagui tsagt khichneen khuuli gargaad nemergui...
Zochin [202.126.90.152] 2021-01-16 03:57:48
8.9 jiliin daraa tsag vee dagaad uurchlugdunu sh dee
Зочин [150.129.142.49] 2021-01-16 03:08:44
Шүүгч нар цалин бага давхар ажил эрхлэж болдоггүй ч гэх шиг төрийн бүх алба хаагч яг адилхан давхар ажил эрхлэж болдоггүй Монгол улсад өнөөдөр төрийн бүх алба хаагчдаас хамгийн өндөр цалинг шүүгч авч байгаа. Наадуул чинь шинэ ажилд орсон нь 2.7 сая олон жил болсон нь 4. орчим сая төгрөг авдаг Тэгтэл төрийн бусад алба хаагчийн дундаж цалин 800 орчим мянган төгрөг. Үнэхээр энэ цалин нь гологдоод байвал больж болно ш дээ.
Зочин [202.9.40.215] 2021-01-16 01:33:57
Шүүх шүүх л гээд байх юм яг нарийн даа бол хэрэг бүртгэгч,мөрдөгч байцаагч нар л өмгөөлөгч,прокурор,шүүгч нарыг ажилтай болгож байгаа улс шүү дээ. Хэрэг үүслээ өмгөөлөгч авна ,прокурор хяналт тавина,шүүгч эцсийн шийдвэр гаргана. Ийм байхад мөрдөгч нарын нийгмийн асуудал ажиллах нөхцөл орчинг улам сайжруулж,мэдлэг боловсролыг нь дээшлүүлж чадваржуулахад анхаармаар юм даа. Бүх хэргийг анхнаас өөрийн гараар дуусгаж үдээд өгдөг мөрдөгч нартаа онцгой анхаарах нь чухал юм даа
Зочин [202.126.89.130] 2021-01-17 10:50:17
Чухам үнэндээ амь өрсөж л явдаг байх. Маш гярхай оюунлаг байж мөрдөгч хийэг юм билээ