Алтай хотоос өмнө зүгт 16 км-т 3.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос өмнө зүгт, нэгдүгээр сарын 24-ний 18:49:29 цагт 46.24N өргөрөг, 96.18E уртраг, аймгийн төвөөс өмнө зүгт 16 км-т 3,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас мэдээлэв. Газар хөдлөлтийн хүчтэй дуу чимээ гарсан нь Алтай хотын иргэдэд мэдрэгдсэн байна.
Сэтгэгдэл