БНСУ-д хууль бусаар оршин суугчид нэрээ нууцлан үнэгүй шинжилгээ өгөх боломжтой
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д хууль бусаар оршин сууж буй бүх гадаадын иргэнд коронавирусний шинжилгээг нэрээ нууцлан үнэ төлбөргүй өгөхийг зөвшөөрлөө гэж тус улсын Хууль зүйн яам пүрэв гарагт мэдээлжээ.
Хууль зүйн яамны мэдээлснээр, бичиг баримтгүй, визийн хугацаагаа хэтрүүлсэн гадаадын иргэд орон даяарх шинжилгээний түр төвд “COVID-19”-ийн шинжилгээг зөвхөн гар утасны дугаараа бүртгүүлэн өгөх боломжтой ажээ.
Шинжилгээ өгөх гэж буй гадаадын бүх иргэний визийг шалгахгүй бөгөөд тэдний хэн болохыг шинжилгээний өмнө болон дараа цагаачлалын албанд мэдээлэхгүй гэж тус яам мэдэгдээд, хууль бусаар оршин суугчдад авах арга хэмжээг түр хугацаагаар зогсоох болно гэж мэдээлжээ.
БНСУ цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед хуулийн цоорхойг багасгахын тулд энэхүү арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ажээ. БНСУ-д хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийн тоо 400 мянга орчимд хүрч нэмэгдсэний дийлэнх нь “COVID-19”-ийн улмаас зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосонтой холбоотой байна.
www.montsame.mn
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.98] 2021-01-29 14:30:02
Зөблилтын