Х.Батсуурь: У.Хүрэлсүхийн Засгийн газрын 20 шахам их наяд төгрөгийн зарцуулалтад аудит оруулах ёстой

Aдмин / Хууль

Саяхан бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон Засгийн газар өнгөрсөн арав гаруй сарын хугацаанд ковидтой холбоотойгоор асар их хэмжээний мөнгө төсөвлөж, захиран зарцуулж ирсэн билээ. Тэгвэл уг зарлагын өгөөжийн талаар эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.

-У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Өнгөрсөн оны тухайд цар тахлаас сэргийлэх, тэмцэх, хүмүүсийн орлогыг хамгаалах, үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд асар их хэмжээний мөнгө зарцуулах эрхийг уг Засгийн газар эдэлсэн. Мөнгөн дүнгийн тухай тодруулахгүй юу?

-Ер нь ковид 1870 оноос хойш байгаагүй тийм хэмжээний нийгэм, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг Монгол төдийгүй олон улсад авчирч байна. Ковид монгол хүний эрүүл мэнд гэхээс илүү эдийн засагт ноцтой хохирол учруулж ирлээ. Эдийн засаг үлэмж хэмжээгээр хүндрэх нь тодорхой байж, шаардлагатай арга хэмжээ авахыг сануулсан боловч хэрэгжүүлээгүй. Энэ нь санаатай байв уу, үгүй юү гэдгийг асуух хэмжээнд хүрч байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас ковидтой холбоотойгоор арга хэмжээ авахгүй явсаар байгаад гуравдугаар сараас анхаарч эхэлсэн. Төсөв батлагдчихсан байсан үе. Ингээд төсвөөс гадуур мөнгө зарцуулах ёстой гэсэн зөвлөмжийг ОУВС, Дэлхийн банкнаас хөгжиж байгаа орнуудад өгсөн. Манайх эндээс гажаагүй. Үүнд хангалттай хөрөнгө төлөвлөсөн. Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх төсвөөр гадуур 5.2-5.5 их наяд төгрөг зарцуулах эх үүсвэр бэлэн боллоо гэсэн. Үүн дээр төсвийн 13 их наяд төгрөгийг нэмэхээр 19 их наяд шахам төгрөг зарцуулагдахаар болсон байсан. Нэмээд олон улсын санхүүгийн байгууллагуудаас янз бүрийн зээл тусламжууд орж ирсэн. Энэ нь хамгийн багадаа 650 сая ам.доллар байгаа. Ингээд үндсэндээ 20 орчим их наяд төгрөг зарцуулагдахаар бэлэн болсон. Бараг хоёр жилийн төсөв болж байгаа юм. Гэтэл энэ их мөнгө хаачсан, юунд орсон нь мэдэгдэхгүй. Дорвитой арга хэмжээ авсан уу гэхээр тэгж харагдахгүй байна. Эдийн засаг сайнгүй байна. Нөгөөтэйгүүр, хил байнга хаагдаагүй. Экспортын орлого давгүй байсан. Ингэж явсны үр дүнд төсвийн орлого анх төлөвлөж байснаас 2.5 их наяд төгрөгөөр л дутсан. Төсвийн тодотголоор 9.7 их наяд төгрөгийн орлоготой байна гэж үзэж байсан. Оны эцсээр 10 орчим их наяд болсон. Тэгэхээр хангалттай хэмжээний мөнгө байсан, түүнийг зарцуулсан болж таарч байгаа юм. Гэсэн өгөөж хөрсөн дээр ямар байдлаар буусан бэ гэдэг ойлгомжгүй. Эдийн засаг хүнд байна.

-Эдийн засгийн хүндрэл ямар салбарт түлхүү байна вэ?

-Ковидын нөлөө хамгийн хүнд туссан хоёр хэсэг байна. Бизнесийн салбар, нөгөө талд хүн ам юм. Бага, дунд орлоготой иргэд ковидын нөлөөнд хамгийн их өртсөн. Нөгөө талаар, жижиг дунд үйлдвэрлэл тэр чигтээ нуран унасан. Манайд жижиг дунд, үйлдвэрлэлийн амиа тээгээд явах нөөц хоёр сар байдаг. Гэтэл олон сараар хориг тавигдсаны улмаас эдгээр бизнесийн 60 орчим хувь нь дампуураад байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эдийн засагт бага хувь эзэлдэг. Гэхдээ хүн амын амьжиргаанд хамгийн их хамааралтай салбар бол жижиг, дунд үйлдвэр. Энэ агуулгаар тооцвол жижиг, дунд үйлдвэрлэл 80 хувь, том бизнесүүд 20 хувийг л эзэлнэ. Олон хүнд үйлчилдэг, олон хүнийг авч явдаг жижиг, дунд бизнесийн салбарыг унаг гэж орхиод хаясан. Үндсэндээ дампуурсан. Үйлдвэрлэл, үйлчилгээ босч ирэхээргүй хэмжээнд хүрчихээд байна. Зориудаар ингэж унагасан юм уу гэмээр. Одоо энэ хүмүүс хүүхдийн мөнгөөр л амьдарч байна. Хүн ам, жижиг, дунд үйлдвэрлэл рүүгээ чиглэсэн бодит үр дүн өгөх арга хэмжээг Засгийн газар авч чадсангүй. Өнгөцхөн, нүд хуурах төдий арга хэмжээ авсан. Компанийн орлогын албан татварыг чөлөөлнө, нийгмийн даатгалыг хөнгөлнө гэх шиг. Тэртэй тэргүй үйл ажиллагаа нь зогссон компаниуд ямар орлогоос татвар төлөх юм.

Би тавдугаар сард хэсэг судлаачийн санал боловсруулаад Засгийн газарт оруулж байсан. Яг бодит үр дүн өгөх арга хэмжээ авъя. Хамгийн их хохирч байгаа салбар руу бодлогоо чиглүүлье гэсэн. 0-1 хувьтай зээл хангалттай хэмжээгээр олгох, зээлийн хүүг бууруулах, онцгой нөхцөлийн зээлийг энэ салбар руу оруулъя гэх зэргээр санал оруулсан. Энэ хамгийн бодит үр дүн өгөх арга байсан. Гэтэл хаанаас эх үүсвэр олох юм гэсэн. Тэгвэл эх үүсвэр нь хангалттай байсан. Төсвөөс гадуур зарцуулагдаж байгаа сангуудын мөнгө байна. Зарим том бүтээн байгуулалт зогслоо. Үүнээс хэмнэгдсэн мөнгийг жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ рүү оруулаагүй. Нийт тооцож үзэхэд 19-20 их наяд төгрөг зарцуулах мөнгө эх үүсвэртэйгээ байсан шүү дээ. Гэтэл энэ их мөнгийг хаашаа оруулсан нь мэдэгдэхгүй алга болсон. Ямар ч тайлбар хийдэггүй.

-Тэгэхээр төсөв болон төсвөөс гадуур зарцуулсан асар их хэмжээний мөнгийг шинэ Засгийн газар шалгаж, тайлагнах шаардлагатай гэсэн үг үү?

-Үүнд дээр бие даасан хяналтын хороо байгуулаад аудитаар оруулах ёстой. Энэ аудит нь хөндлөнгийн шинжээчдийг оролцуулах учиртай. Ингээд ковидтой холбоотой орж ирсэн мөнгө, төсвийн зарцуулалттай холбоотой асуудлыг шалгах ёстой. Урьд хожид байгаагүй асар их хэмжээний мөнгө орж ирсэн. Гадаадын зээл тусламжаар хамгийн багадаа 650 сая ам.доллар орж ирсэн. Үүнээс ч илүү их байх өндөр магадлалтай. Яагаад гэвэл энэ зээл тусламжуудыг мэдээлэхгүй байна шүү дээ. Мөн илүү хөнгөлөлттэй зээл авъя гэвэл боломж нь байсан. Яагаад гэвэл онцгой нөхцөлийн зээлүүдийг дэлхийн санхүүгийн байгууллагууд олгож эхэлсэн. Иймд бие даасан шинжээчдийг оруулж нарийвчлан тогтоох шаардлага байна. Мэдээж үр өгөөжтэй зарцуулсан байж болно. Гэхдээ бид үүнд итгэлтэй баймаар байна.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт бодитой дэмжлэг үзүүлээгүй гэлээ. Тэгэхээр томоохон салбар, компаниуддаа анхаарсан гэсэн үг үү?

-Хөрөнгийн хуваарилалтад асар их ялгаа бий болж байна. Яагаад гэвэл манайд баян, хоосны ялгаа их байсан. Сая ковидын нөлөө энэ ялгааг улам бүр нэмэгдүүлчихлээ. Жижиг, дунд бизнесүүд дампуураад гарахаар том корпорациуд зах зээлийг нь бүр залгиад эзэлчихэж байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрлэлээс 800 гаруй мянган хүн хоолоо олж иддэг. Гэтэл энэ салбарын 60 хувь нь дампуурчихаар энэ хувиар ажилгүйдэл бий болчихож байгаа юм. Нөгөө талаар том компаниудад зах зээлийн сул орон зай үүсч байна. Тэгэхээр бага, дунд орлоготой иргэд асар их нэрвэгдээд нийт хүн амын 80 хувь нь улам хүнд байдалд орж, 20 хувь нь улам баяжсан ийм л үйл явц болсон. Тэгэхээр нэгдүгээрт орлого, хоёрдугаарт бизнесийн боломжийг хуваарилалтыг татвар, төрийн бодлогоор тэгшитгэж өгөх, зохицуулах шаардлага үүсч байна. Энэ нь яван явсаар улс төрийн хувьд тогтворгүй байдал үүсгэж, тусгаар тогтнолд ч эрсдэл дагуулах үр дагавартай байж мэднэ. Хөрөнгийн хуваарилалт, бизнесийн боломжийн хуваарилалтыг зөв шударга болгож, тэгшитгэж өгөх хэрэгтэй. Төрийн бодлого том корпорациудыг дэмжлээ.

-Лобби үйлчилсэн байх магадлалтай юу?

-Тэгж хардаж болно. Хоёрдугаарт, жижиг, дунд бизнес рүү чиглэсэн бодит бодлого явуулахгүй байна гэдэг нь энэ салбарыг үхэл рүү түлхээд том корпорациуд орон зайг нь эзэл гэсэн утгатай бодлого болчихож байгаа юм. Гэтэл үүний эсрэг байж Солонгос, Япон, Хятад жижиг, дунд бизнесээ дэмжсэн. Яагаад гэвэл энэ салбарт хүн амын ихэнх хувь нь ажиллаж байдаг. Тухайлбал, Япон 0-1 хувийн хүүтэй зээл олгож, 50-иас доош ажилтантай байгууллагуудын цалингийн зардалд дэмжлэг үзүүлэх зэргээр явсан. Маш тодорхой бодлого хэрэгжүүлсэн. Монголд тэгээгүй. Шууд дампуур гэж хаясан. Энэ бүхний ард Засгийн газар, сайд нар байгаа. Тэр дундаа энэ бүх будилаан хямралын цаана байгаа гол эзэн нь өмнөх Сангийн сайд, Монголбанк юм. Улс төрийн нөлөөнд хэт автаж эдийн засагт сөрөг бодлого явуулсан.

-Засгийн газар огцорсон шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Эдийн засаг гэхээс илүү улс төрийн шалтаг байна. Ямар ч байсан шинэ Засгийн газар гарч ирээд ямар эх үүсвэрийн мөнгийг юунд, хэрхэн зарцуулсан гэдгийг тодотгох ёстой.

Өдрийн сонин Г.БАТ


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:46

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:46

zochin [73.163.123.174] 2021-02-04 01:46:02

zuv,shalgakh kheregtei!

хонгио [66.181.182.144] 2021-02-03 08:15:10

энэний эдийн засагч гэж юу байхав, би тэгвэл сансарын нисгэгч за

Зочин [103.57.95.195] 2021-02-02 10:53:53

Ялихгүй шалтгаанаар огцорсон засгийн газар тодорхой тайлангаа тавиагүй.Шилэн данс гэж сайхан юм ярьдаг боловч монголд хэзээч ажил хэрэг болж байгаагүй.Ил тод байх,учир битүүлэг зүйл байвал цаг тухайд нь шалгана гэдэг бол ямарч нийгмийн үед байх ёстой хэрэгжүүлж байх ёстой зайлшгүй зүйл.Харин Хүэлсүхийн өмнөөс санаа нь зовоод элдвээр бичээд байгаа хүмүүс сонин байна.

Зочин [66.181.177.112] 2021-02-02 02:59:58

УХААНТАЙ ХҮН БОЛЖ ХУДАЛ ДОНГИОРОХОО БОЛИО , ЮУ МЭДДЭГ ГЭЖ , ЮУ ЧАДДАГ ГЭЖ ӨВЧИГНӨНӨ БЭ

Зочин [64.119.23.167] 2021-02-02 02:05:34

дандаа худлаа ярьж байх юм даа ямар хэрэгтэй болохоороо ингэж худлаа яриад байдаг юм энэ хүн

Зочин [202.126.88.192] 2021-02-02 01:44:26

Хүрэлсүхийн ЗГ маш сайн ажилласан. Ер нь тэгээд монголчууд бид хүн муулах хобитой болсон ард түмэн. Улсын төсвийн аудитыг жил болгон УИХ-ын харьяа байгууллага ҮАГ хийдэг.

Зочин [192.82.67.234] 2021-02-02 00:12:43

Өнгөрсөн жил шал дэмий сүржигнэж хөл хориод ард түмнээ алаад хаясан даа зайлуул

зочин [66.181.179.212] 2021-02-01 13:41:30

Ёстой зөв. Ганбаатар шиг тэмцэж. байгаад шалгах. хэрэгтэй.

Зочин [59.153.114.138] 2021-02-01 10:36:56

Шалгах ёстой үнэхээр үнэнч хүний гэдгийг нь тогтоогоод ард түмэнд илтгэхэд буруу зүйлгүй гэж санана

Зочин [192.82.70.53] 2021-02-01 10:35:16

Юм нэгээр дуусдаггүй, халдвар дарагдсаны дараа энэ улс БАЙХ болно. Хэрэггүй, ирээдүйгүй юм руу мөнгө оруулах гэсэн чинь Засгийн газар үгэнд нь ороогүй бололтой юм уу даа.Тэгээд...

Зочин [202.126.89.143] 2021-02-01 09:45:18

Kazinochin zavshigchbHirelsuh S. BAYAR shig avdgaa avchaad zuzaaraad garaad yavsan biz!!!

789 [64.119.19.84] 2021-02-01 09:28:31

Хүрэлсүх шиг Е/САЙД сүүлийн 30 жил байсангүй. Зоригтой хэлж, юм хийдэг. Огцорсон, огцроогүй байхад адил шүүмжлэнэ.

Зочин [202.126.88.192] 2021-02-02 01:55:10

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, 6 их наяд төгрөгийн өр дарсан. Хотын утааг 50 багасгасан. Ордны хойд музейн барьж дуусч байна. Дутагдалгүй ЗГ хаан баына. АН -ын ХАР ПИАР хэрээс хэтэрлээ. Иргэдийг маш сайн турхирж байна, тархийг нь маш хүчтэй угааж байна

Зочин [103.57.93.135] 2021-02-01 12:34:58

Юу хийчихсэн юм бол. Худлаа л нэг хэсэг попорсон доо.

Өах [64.119.19.84] 2021-02-01 09:23:20

Шал худал ярьж бна. Ямарч үндэслэл баримтгүй, хаанаас авсан тооны эх үүсвэр бх ёстой. Би ч гэсэн тооцоо хийгээд өөр тоо хэлж чадна.

Зочин [59.153.115.150] 2021-02-01 08:41:33

15 ЖИЛИЙН МӨНӨ ЗЭЭЛ ИЙН ЗАРЦУУЛАЛТАНД ИРГЭН ТӨЛӨЛТӨД ХЭН ХЭН АВСАНЫ ТОГТООЖ ШАЛГАХ ХЭРТЭЙ ТЭНД Л ЭНЭ ИХ ӨРӨНИЙ УЧИР БИ ХУЛГАЙ ЛУЙВАРЫН ЗАМААР ИХ ОРСОН ДОО АРД ТҮМЭН ЮУЧ АВААГҮЙ ЮУЧ ХУЛГАЙЛААГҮЙ ЭРХ МЭДЭЛТЭНИЙ НАР ХӨЛ ИХ ОРСОН

Зочин [59.153.115.150] 2021-02-01 08:38:17

ХҮРЭЛСҮХ ХИЙСЭН ЗҮҮЛТЭЙ ХҮН ӨӨРӨӨН ОГЦОРСОН НЬ ӨНӨӨДӨРИЙН НӨХЦӨЛД ЗӨВ БОЛУУ ДАЙСАТАЙ ТЭМЦХЭД АРГА УХААН ХЭРЭГТЭЙ ДАГУУЛАЖ ТОНГОРСОН БОЛУУ

Зочин [103.26.195.73] 2021-02-01 08:22:47

Зөв санал байна.

Зочин [119.40.98.177] 2021-02-01 07:31:26

Энэний эдийн засагч гэж юу байдгын худлаа бас нэг шойучин поп гар хэдэн төг хусчих санаатай

багын анд [202.126.89.181] 2021-02-01 06:05:40

миний найз Оюутолгойн гэрээ баыгуулахдаа авилша өгсөн нь тогтоогдсон талаар ххөөцөлдөж ил болгох тал дээр дуугараарай, чи бол мэргэжлийн хүн штээ, Амжилт....

иргэн [202.179.25.138] 2021-02-01 05:44:49

За ганц зөв санал гаргалаа. аймхай хулчигарууд ингэж хэлж ч чадахгүй , мэдэхгүй ч үгүй.

Зочин [103.229.178.26] 2021-02-01 05:43:13

7 тэрбум ам.доллар уу ? би буруу бодоод бна уу ?

Зочин [66.181.161.12] 2021-02-01 04:45:44

Засгийн буруугаас хүн үхэж байхад огцроогүй Хүрэлсүхийн Засгийн газар тавчиктай хүүхэнгэрийн халаадтай гарч машинд сууснаас огцорно гэж байх уу. Энэ ОГЦРОЛТ Оюутолгойн гэрээнээс авлига авсантай холбоотой.

Зочин [172.58.203.216] 2021-02-01 06:41:45

Тэр бол хөдөлшгүй үнэн болоод байнаа.

Зочин [66.181.161.12] 2021-02-01 04:43:12

Хүрэлсүх өөрийгөө хэт дөвийлгөн магтаж худал попорч Монголын эдийн засгийг сүйрүүлж хүн хүндээ итгэх ёс суртахууныг ёроолд нь хүртэл унагасан гэмт этгээд. Түүний попдорч хэлсэн үгнээс биелсэн ганц ч бодитой ажил байхгүй.

Зочин [202.126.88.192] 2021-02-02 01:50:57

АН -ын намын гишүүдийн үгээр жинхэн попоро хийж байх шивдээ. Иргэд хийсэн зүйлийг нь олж хараад байдаг АН харах хүсэл алга.

Зочин [192.82.68.61] 2021-02-01 04:42:51

Хошного үнэрлэж явах нь дуртай байгаа юм бн. Үнэр л үнэр л бүр гүнзгий амьсгалаад үнэрлээд бай. Хөгжил дэвшилд чинь хэрэгтэй бол.

Зочин [103.229.178.26] 2021-02-01 05:44:01

тэнэгээ бүү гайхуул

Зочин [106.129.202.192] 2021-02-01 04:12:54

Japand Corona ih . Gevch buh zuil heviin bn. Tiim aihtar horio bhgui. Mongold ih hatuu bh shig. Orts bairaar ni tugjeed. Ugaasa ediin zasag muu odoo buur l muudaj bga. Corona r bugd uhehgui ediin zasag chuhal.

Зочин [202.126.88.192] 2021-02-02 01:49:01

Японы эдийн засгийн даац, эрүүл мэндийн салбарын нөөц боломж өндөр. Монголтой харьцуулах зүйл бараг байхгүй. эдийн засаг, дэд бүтэц, иргэдийн сахилга бат маш өндөр түвшинд байдаг.

HURELSUH OYUERDENE 2 IIG ZUG SHALGAH HEREGTEI HEREGTEI [59.153.115.175] 2021-02-01 04:03:49

OYUNERDENE T-1 HURELSUHiin baasiig zeverlej chadah bolob uu daa sanhuugiin medleg 00

Зочин [150.129.141.210] 2021-02-01 03:46:20

Шалгавал Хүрэлсүх Сарангэрэл 2 оос ч их юм гарна даа

Зочин [66.181.161.72] 2021-02-01 03:33:12

Хүний амь насгаас үнэтэй эдийн засаг гэж юу байсан юм вэ.Худлаа хэдэн тоо ярьсан эдийн засагч нэртэй хутган үймүүлэгчид ард түмнийг тухирч эдийн засаг уналаа гэдэг цуу тарааж байна.Үнэндээ монголчууд .турж үхтлээ хаа байсын Хүнсний зах дээр дайвар бүтээгдэхүүн махтай яс хөглөрч байгааг юу гэж ойлгох вэ.

Жаргалтай Монгол [151.80.148.233] 2021-02-01 03:23:08

Хүүкийг төр баоьж байхад бүгд л ам сайтай магтаад байсан огцронгүүт нь бүгд муулцгаахын. Ернь бол хийсэн ажил ихтэй болохоор нь үхэлдээд байнаашд та нар. Хэн ч түүн шиг ажиллаж байгаагүй болохоор........

Зочин [66.181.190.23] 2021-02-01 03:17:54

сэлэмчин нөхөр ч дээ

Иргэн [64.119.22.192] 2021-02-01 03:16:05

АНУ-ын шинжлэх ухаанынхан цалин авдаггүй.

Төрийн төлөө [213.164.204.94] 2021-02-01 03:10:51

Цар тахалд төсөв батлахгүй яаж тэмцэх байсан хэрэг үү!!!!!!!! Дэлхий нийтээрээ тахалтай байдаг чадлаараа тэмцэж байна. Харин ч сайн л ажилласан ш д.

zochin [151.80.148.155] 2021-02-01 03:05:26

Шалгамаар байгаан бол хардалгүй шалга л даа. Лобидоод байсан зүйл байхгүйл байх.

Dolingor. [66.70.228.168] 2021-02-01 03:05:04

boroonii daraah muug chig bolson boloogui ediin zasagch naraar dvvree chiw de tgd ted nar ungursun balarsan zuild dr uls turiin zahialgaar demii balai yum bichej suudag uls l bolj de uhhs

Tөrөө [151.80.148.155] 2021-02-01 03:04:43

Za hudlaa neg l ih shalgasan humuus. Manaihan ch hiij bgaa negnee shuumjilj buruutgaj baigaagaa ajil hiij baina geed oilgochih yumaa ene ediin zagch geh baahan hudlaa shuumjlegch nar yu hiideg humuus bee Khurelsukh baisan tuldaa mash zuv zohion baiguulalttai baisan mun ih zuiliin eheleiig tavsan ldaa

Зочин [185.174.43.8] 2021-02-01 03:02:22

Hunii bogs uhsan ym nar oorsdoo yu hiisiin

Зочин [91.192.103.50] 2021-02-01 03:01:07

..

jojo [217.182.171.46] 2021-02-01 02:59:40

harin ch Hvrelsuh mash ih zviliig hiij ajillsan gants hvn vnen vg helsen hvnd hvn ushuutei gj

Bayaraa [185.56.80.65] 2021-02-01 02:57:21

er ni bol Hurelsuh erunhii said baisan bolhoor mash sain hamgaalj udii zereg hursen sain ch ajillasan yamarch uls biden shig 10gariu sar togtooj chadaagui ter ued ni bugd l shagshan baisan atlaa odoo buu ni guut ni ingej hudlaa nuddegee bolimoor yum. Ter ch ediin zasagch ene ch emch geed amtai bolgon covidoor dalimduulj Hurelsuhdeer duruulun olond tanigdah gej hicheej baina

Зочин [202.179.27.189] 2021-02-01 02:56:37

Ovchind mongo tosovlohgui bh bsan ymuu.. bugdiig harluulah ym

бадам [202.179.27.189] 2021-02-01 02:56:26

худлаа л тийм ийм гэж тоо ярьсан хүмүүс л их болж дэ. бараг өөрөө юу ярьж байгаагаа ч мэдэхгүй

Narankhuu [135.148.33.138] 2021-02-01 02:55:39

Xvvkiin zasagiin gazar harin ch ystoi sn ajilsan shuuu Covid nuhtsul baidal n umnu n tohioldoj bsan bish Delhiid anh udaa bolj bhad manai uls harin ch sn ajillasan uuruu yund oroltsoogui bj suuld n ingej yrina gj baihgui shuu

baabar [202.179.27.189] 2021-02-01 02:49:47

shalga shalga sain shalga aih zuilgui uchraas bardam shalhuulah hunii neg bol Khurelsukh ymaa margaangui shuu

зочин [139.5.218.51] 2021-02-01 02:44:23

Зөв шүү байнга шалгаж байвал ок болно

Зочин [202.9.47.24] 2021-02-01 02:33:51

Sain tootsoo hiijee. Audit oruulah yostoi shuu. Hulhi hurandaa

Тоо худлаа яридаггүй [103.57.95.113] 2021-02-01 01:45:13

Тодорхой судалгаатай. Тодорхой тоотой . Тооны хэлээр нь яривал сайн байна шүү. Эдиййн засагч гуай. Улс орноор дүүрэн тоо мэддэггүй эдийн засагч нартай боллоо.

Зочин [124.158.85.49] 2021-02-01 05:48:06

Тэр тоог чин эрх баригчид нуугаад ил гаргаж өгөхгүй.

zochin [202.9.46.155] 2021-02-01 01:27:23

shalgakh kheregtei

Зочин [192.82.77.3] 2021-02-01 01:26:14

ЭДИЙН ЗАСАГЧААС ИХ ЮМ МОНГОЛД АЛГА ДАА.


56 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
56 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.