Э.Эрдэнэбаатар: Тухайн орон нутгаас нэр нь ирсэн иргэд хувийн унаагаараа явж болно

Aдмин / Хууль

НОК-ын Шуурхай штабын Удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатараас орон нутгийн иргэдийн нутаг буцаахтай холбоотой цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

– Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдийг сар шинийн баяраас өмнө нутаг буцаах ажлыг зохион байгуулна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-УОК-ын даргаас чиглэл ирсэн. Өчигдрөөс эхлэн орон нутгийн хаягтай иргэдийг Улаанбаатараас гаргах ажлыг зохион байгуулж байна. Тухайн аймгийн Онцгой комиссоос ирсэн бичгийг үндэслэж, иргэдийг хотоос гаргах ажлыг нийслэлд зохион байгуулж байна. Орон нутаг руугаа буцах хүсэлтэй Улаанбаатар хотод байгаа иргэд аймгийнхаа Онцгой комиссын Шуурхай штабт хотоос гарах хүсэлтээ гаргах ёстой. Ингээд аймгийн Шуурхай штабаас Нийслэлийн онцгой комисс руу тухайн иргэдийн нэрийг ирүүлнэ. Нэр нь ирсэн иргэн PCR шинжилгээ өгсөн тохиолдолд шалган нэвтрүүлэх товчоогоор хотоос гарах юм.

-Хувийн унаагаар орон нутаг руу гарч болох уу?

-PCR шинжилгээ өгсөн, тухайн орон нутгаас нэр нь ирсэн иргэд хувийн унаагаараа явж болно.

– Нутаг руугаа буцах иргэдийг PCR шинжилгээнд хэрхэн хамруулах вэ. Мөн орон буцах хүсэлтээ аймгийнхаа онцгой комисст яаж гаргах вэ?

-Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны хүрээнд бүх аймаг, сум, дүүргийн хэмжээнд Шуурхай штаб ажиллаж байгаа. Эдгээр шуурхай штаб руу бичгээр болон и-мэйл хаягаар санал, хүсэлтээ ирүүлж болно. Аймаг, орон нутаг нь иргэдийнхээ хүсэлтийг нэгтгээд, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб руу ирүүлэх юм. Бид ирсэн мэдээллийг тухай бүр Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод руу хүргүүлж байна. Мөн орон нутгаас ирсэн нэрсийн дагуу PCR шинжилгээнд иргэдийг хамруулна. Нийслэл хотын хэмжээнд 30 шинжилгээний цэгээр дамжуулж PCR шинжилгээнд иргэд хамрагдана. Нэмэлтээр шинжилгээний цэг ажуллуулах талаар судалж байна.

-Орон нутаг руу очсон иргэд гэрийн тусгаарлалтад байх уу?

-Тийм. Гэрийн тусгаарлалтад байх үүргээ иргэд заавал биелүүлэх учиртай.

-Энэ ажлыг ямар хугацаанд зохион байгуулах вэ?

-Энэ сарын 4-9-ний өдрийг дуустал орон нутгийн иргэдийг хүсэлтийнх нь дагуу нутаг буцаах ажлыг зохион байгуулна.

-Орон нутаг руу зорчих хүсэлттэй иргэдэд зөвлөгөө, заавар өгч байгаа утас болон цахим хаяг байна уу?

-НОК-ын Шуурхай штабын 11321731, 11324207 дугаарын утсаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:36

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:36

Воо [124.158.96.67] 2021-02-07 02:17:20

Бөөн нүнд суртал нутагтаа очиход бас зөвшоорол авах уу

Иргэг [103.26.193.145] 2021-02-06 12:15:12

Ямар юмны шуурхай утас штаб Хэзээ ч авдаггүй утсууд Тэр Ууганбаяр бусэд далдаганадгуудыг болих хэрэгтэй Огцруул Хорих л сэтгэлгээтэй

хүнд суртал [66.181.186.86] 2021-02-06 11:32:21

Шинжилгээг өнөөдөр өгсөн /25 мянга/ төг төлбөр . Даваа гаригт аймгийн ОК оос хариу ирэхгүй бол шинжилгээний 72 цаг дуусгавар болвол хэцүү еэ! Орон нутгийн иргэдийг иргэний паспорт дээр бүх мэдээлэл бэлэн бий .

зочин [64.119.17.105] 2021-02-06 08:19:48

Заавал аймгийн,онцгой ,комисс ,гэж ,чирэгдэл ,учруулдаг ,тэр ,нь ,хариу ,ирүүлдэггүй ,чимээгүй ,болчихдог.Шинжилгээний ,хариу ,ирэхгүй ,уддаг ,гээд ,зөрчилтэй ,юм ,их ,баөйна. Замдаа ,товчоо ,бүрт ,бүртгүүлээд очоод 14 хоног ,байрлах ,хаягаа өгнө тэгээд,бусдыг ,АОК бүртгээд асуудалгүй ,баймаар. Шалтгаан ,ямарч ,байж ,болно. Хүнд ,сурталаа ,багасгал ,даа.Зовлонтой ,толгойнууд ,бэ.

Зочин [66.181.190.23] 2021-02-06 05:05:37

яах гэж иргэний үнэмлэх байна. Заавал иргэдийг хүндрүүлэх шаардлага байгаа юмуу. Хөл толгойгүй засгийн хийж байгаа ажил

ЗОЧИН [122.201.24.119] 2021-02-06 03:20:07

ХОТООС ШИНЖИЛГЭЭ ХИЙГЭЭД ЧӨЛӨӨТЭЙ ГАРГААД ГАРСАН НЭРСИЙГ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССРУУ НЬ МЭДЭЭЛЭХ ХЭРЭГТЭЙ, ЭНДЭЭС АЙМГИЙН ОК-ТОЙ ХОЛБОГДОЖ НЭР ИРҮҮЛНЭ ГЭДЭГ УТГАГҮЙ ЗҮЙЛ БН, ИХЭНХ НЬ ХОЛБОГДОЖ ЧАДАХГҮЙ Ш ДЭЭ,

zochin [64.119.19.170] 2021-02-06 01:41:34

bolj uz dee gadaad yavah gej bgaa bish bitgii surjgene buten jil surjigneed ur dun haa bna

ZOCHIN [192.82.77.186] 2021-02-07 12:54:34

UNEEE


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.