Хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэх шийдвэр хэнд ашигтай вэ?
Хугацаагүй хадгаламжийн хүүг 7 дугаар сарын 01 хүртэл тэглэх шийдвэрийг Засгийн газар гаргасан.
Энэхүү шийдвэр хэрхэн гарсныг ард иргэд сайн ойлгохгүй байгаа ч банкинд бол ашигтай энэ шийдвэрийн нөгөө тал банкнаас зээл авсан иргэдийн зээлийг хөнгөлөхтэй холбогдож чадвал үр дүнтэй, ард түмнээ бодсон шийдвэр болно. Иргэд хамгийн багадаа банкнаас ипотекийн зээлийг маш цөөн тооны иргэд л авч байна. Гэтэл бизнесийн зээлийн хүү авсан жижиг дунд бизнес эрхлэгчид бол хэзээ ч ашиг олохооргүй өндөр хүүтэй зээлэнд дарлуулдаг нь нууц биш. Банкыг таргалуулахаас биш ард түмнийг хөрөнгөжүүлэх зээлийн хүүгийн бодлого манай улсад байдаггүй. Харин ард түмнээ туйлдуулж зээлийн хүүнд дарлуулах бодлого бий. Одоо бид хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэсэн энэ шийдвэрийн нөгөө тал нь иргэдийн банкнаас авсан зээлийн хүүг бууруулах шийдвэр байгаасай гэж иргэд хүлээж байна.
Цар тахлын хүнд үед иргэддээ мэдэгдэлгүй хүүг тэглэж байгаад зарим хэсэг нь шүүмжлэлтэй хандаж байгаа бол өөр хэсэг нь банкинд байгаа их хэмжээний мөнгийг хөдөлгөөнд оруулж эдийн засгаа сэргээх нь зөв гэж үзэж байна. Тэгвэл хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэхийн эерэг болон сөрөг талыг онцолж байна.
Монгол Улсын их хурлаас 2021 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр “Корона вируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг баталжээ. Уг хуулийн 10 зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй байхаар зохицуулалтыг тусгасан байна. Хугацаагүй хадгаламжийн хүү дунджаар өнөөдрийн байдлаар 3-5 хувь байсан. Тэгвэл үүнийг тэглэснээр хэрэглэгчдэд эрсдэл үүснэ гэж хардаж, шүүмжилж байгаа юм. Тэгвэл хүүг тэглэснээр иргэдэд илүү давуу байдал үүсэх магадлалтайг мэргэжлийн хүмүүс онцолж байна.
Эдийн засагч Д.Ангар- Банкны хадгаламжийн хүү буучихаар банкинд мөнгөө хадгалуулдаг байсан зарим хүмүүс үүнийг сөргөөр хүлээж авч байна. Тэгэхээр энэ хүмүүс тэгэх шаардлагагүй. Бусад хөрөнгө оруулалтын сонголтууд удахгүй зах зээл дээр гараад ирнэ. Үүнээс ч илүү сонголтууд гарч ирнэ гэсэн үг. Хуучин иргэд маань санхүүгийн боловсрол муу байлаа, сонголт муу байлаа. Тэгэхээр сэтгэхүйд нь илүүдэл мөнгө байх юм бол зөвхөн банкинд хадгалдаг гэсэн ойлголттой байсан. Одоо ингээд хүү нь тэглэгдээд ирэхлээр шинэ сонголтууд зах зээлийнхээ зарчмаар бий болж эхэлнэ. Хүү нь тэглэгдсэн хадгаламж эзэмшигч нар бол бараг илүү өгөөжөө хүртэл боломж нь нээгдэнэ гэсэн үг. Монголын төр удаан ч гэсэн хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэлээ. Цаашдаа богино хугацаанд буюу нэгээс гурван сарын хугацаатай хадгаламжийн хүүг ч тэглэх ёстой гэж харж байгаа. Ингэж байж энэ мөнгө эдийн засаг дээр зөв эргэлдэнэ. Хадгаламжийн хүү буурсны давуу тал нь юу байхав гэхээр үйлдвэрлэгч , бизнесүүд, аж ахуйн нэгжүүд, компаниуд байна гэж харж байна.
Банкуудын холбооны гүйцэтгэх захирал Л.Амар - Хадгаламжид төлж байгаа хүүний хэмжээ буурч ирэхээр иргэдийн гар дээр очих зээлийн хүү буурах боломжийг олгож өглөө. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд олгох хоёр их наядын гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай энэ бүтээгдэхүүнийг банкны эх үүсвэрийг татан оролцуулж банкны эх үүсвэрээр энэ бодлогын хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бас нээж өглөө. Энэ бол түр хугацааны арга хэмжээ шийдэгдлээ гэж харж байна. Гэхдээ цаашид урт хугацаанд нь ийм хугацаагүй хадгаламж гэдэг бүтээгдэхүүнийг байхгүй болгох чиглэлийн яриа, бодлогын шийдлүүд яригдаж байгаа. Мэдээж иргэдэд ямар асуудал тулгарч байна гэвэл хугацаагүй хадгаламж гэдэг бүтээгдэхүүн байхгүй болж байгаа учир хугацаатай хадгаламжинд мөнгөө байршуулж, хугацаатай хадгаламжаасаа хүүгээ авах боломжтой.
Тэгвэл хадгаламжийн хүүг тэглэснээр ямар давуу тал бий болохыг судлаад үзье. Нэн тэргүүнд банкинд хадгалагдаж байсан хөдөлгөөнд ордоггүй байсан их хэмжээний мөнгөн хөрөнгө эргэлтэд орох юм. Ялангуяа үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийж хувьцааны зах зээл хөдөлгөөнд идэвхтэй орж эхэлнэ гэсэн үг юм. Үүнийг дагаад алдагдалтай, ашиггүй, идэвхгүй байсан зах зээл сэргэх орчин бүрдэнэ гэсэн үг. Бүр цаашилбал зээлийн хүү буурах орчин бүрдэнэ гэдгийг судлаачид онцоллоо. Өнөөдрийн байдлаар хугацаагүй хадгаламжид 4.2 их наяд төгрөг байна. Энэ хэмжээний их мөнгө эргэлтэд орж эхэлбэл эдийн засаг ч үр өгөөжээ өгнө гэдгийг онцоллоо. Зөвхөн манай улсад л хадгаламжийн хүүний асуудалд хойрго хандаж ирсэн. АНУ-д гэхэд хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэх тогтолцоо эртнээс эхэлсэн. Өөрөөр хэлбэл дэлхийн жишиг хүүг тэглэх бодлого барьсаар иржээ. Манай улсын хувьд өмнө нь харилцах дансны хүүг тэглэж байсан. Харин энэ удаад хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэж байгаа юм. Цар тахлын үед эдийн засгийн хувьд эрсдэлд орохгүйн тулд ийнхүү алхам хийж байгаа гэж харагдавч үүний цаана банкуудад хүү бодохгүй байх асуудал нэн ашигтай. Товчхондоо бүх арилжааны банкууд нийлээд 4 их наяд төгрөгт хүү бодохгүй байх боломж нь бүрдэж байна . Тэгэхдээ иргэдийн хувьд Засгийн газрын шийдвэр ч гэлээ арилжааны банкууд хэрэглэгчиддээ албан ёсоор мэдэгдээгүй шууд тэглэх нь бүдүүлэг үйлдэл гэж шүүмжилж байгаа юм.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:06
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:03
? [192.82.69.48] 2021-02-28 09:23:07
Хугацаагүй болон хугацаат хадгаламж бол иргэний хуулийн гэрээний эрх зүйн зарчмаар зохицуулагддаг. Хоёр талын гэрээний нөхцөлийг төр дундуур нь дайрч ороод өөрчилдөг ёс хаана ч (Хойд Солонгос магадгүй?) байхгүй! Хувь хүний мөнгөн хөрөнгийг Банк хадгалахын зэрэгцээ гүйлгээнд оруулан ашиглаж орлого олдог! Үнэт зүйл хадгалахтай адил төмөр хайрцагт хийж түгжчихээд хав дараад суудаггүй биз дээ? Хүний мөнгийг ийнхүү ашигласныхаа төлөө төлбөр (хүү) төлдөг ёстой! Гэтэл төр гэж нэг муйхар юм хажуунаас орж ирээд хүүг тэглээд хаячихдаг юм гэнээ?!! Тэгэж болохгүй шдээ! Иргэний эрх зүйн гэрээний харилцаанд төр захиргааны аргаар ингэж туаглан оролцох эрх байхгүй ээ!!!! Хэрэв банк хүү төлөхгүй юм бол мөнгөө гэртээ хадгалсан нь дээр юм байна л даа.
Зочин [64.119.17.123] 2021-02-26 02:27:38
МАНы худгайчдаас сайн юм хүлээлтгүй. банкны эзэд байсан хулгайчууд их хуралд байгаа тэд мэдээж банканд ашигтай шийдвэрийг л гарна
Иргэн [103.57.95.222] 2021-02-25 14:38:07
Энэ бол хулгай луйвар л гэж харагдаж байна.Яагаад банкууд харилцагч нартаа учир шалтгааныг тайлбарлахгүй таг чиг байгаа юм яагаад засгийн газар нь нэг ч үг дуугарахгүй байгаа юм.
Зочин [103.57.92.16] 2021-02-25 01:45:29
БИД БАНКИНД МӨНГӨӨ ХҮҮГҮЙ ХАДГАЛУУЛАХ НЬ БУРУУ.ЯДАРСАН ИРГЭДИЙН МӨНГӨ БАГА Ч ГЭСЭН БАНКИНД БАЙНГА ЭРГЭЛТЭД ОРДОГ.БАЯЧУУДЫН ИХ.ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХУГАЦААТАЙ ХАДГАЛАМЖИНД ӨСДӨГ.ТӨР ДУНД БОЛОН ЯДУУСЫН ЦӨӨХӨН ХЭДЭН ТӨГРӨГӨӨР АШИГ ОЛОХ НЬ ЯДУУРЛЫГ ДЭМЖИЖ БАЯЧУУДЫН ХАДГАЛАМЖИЙГ ХАМГААЛЖ БАЙГААД ХАРАМСАЖ Б.А.
Зочин [103.111.68.3] 2021-02-24 02:53:12
Хүмүүс мөнгөө татаж үл хөдлөх болгоно, тэр нь байр орон сууц, тэхээр байрны үнэ өснө зарагдахгүй өндөр үнэтэй байраа хүчээр шахаж байгаа юм
Зочин [103.212.119.207] 2021-02-24 02:34:34
Банканд ашигтай
ЗОЧИН [202.126.88.148] 2021-02-24 01:45:17
ЭНЭ 76 ГАХАЙ БАНКТАЙ НИЙЛЖ АРД ТҮМНЭЭ ШУЛАХ БАС НЭГ АРГА БАЙНА ҮНЭН ДАВАРЧ БАЙНА АА АРАЙ Л ДЭНДҮҮ БАЙНА
Zochin [66.181.176.109] 2021-02-23 15:08:01
Hadgalamjiin huug h7cheer buulgasan hernee zeeliin huu buurahgui baigaa n bankiig bayajuulj baina. Buh ariljaanii bankuud chin dampuurah ehlel tavigdlaa. Dollar bolgoj gudsan dooroo hadgalahaas oor arga uldehgui n bna.
Зочин [85.5.170.52] 2021-02-24 09:24:47
Дамруулах магадлалтай банкинд доллараар ч хадгалуулах дэмий болох нь. Тэрэнд орвол хуугуй ч найдвартай гадны банкинд хумуус монгоо шилжуулнэ. Гар дээрх бэлэн монгоор хувьцаа аваад орлого олох боломж байхгуй, орон сууц аваад холслоод орлого олох уу? Зээлийн хуу нь тэгээд буурч байгаа шинж байна уу? Банкнууд хадгаламжийг хууг бууруулаад зээлээ хуучин ондор хуугээрээ огоод зад ашигтай байх нь.
зочин [124.44.59.30] 2021-02-23 12:55:29
Энэ одоо зөв шийдвэр үү? зөв тайлбар уу? зөв мөрөөдөл үү? Хугацаагүй хадгаламж эргэлтгүй хэвтдэг гэж үнэн үү? Банкууд хадгаламжийн мөнгийг бусдад зээлдүүлж эргэлтэнд орүүлж ашиг олдог юм биш үү? Хэрэв ингэж шийдвэл хүмүүс хадгаламжаа ядахдаа хугацаатай болгоно биз дээ? Илүүдэл мөнгөө хадгаламжинд хийдэг үү? эсвэл хуримтлалтай байхыг эрхэмлэдэг үү? Зарим нь хуримтлалтай бай гээп л сурталчлаад, зарим нь хүүг нь тэглэнэ гээд байгааг юу гэж ойлгох вэ? Гадаадын банкуудыг бид дуурайх ёстой юу? Монголдоо тохирсон шийдвэр гаргаж сурмаар юм аа. Юу нь мэдэгдэхгүй, тодорхойгүй зүйлд хөрөнгө оруулалт хийж болох уу? Монголын хууль дүрэм юу билээ? нэг өдөр хууль өөрчлөгдөнө, эсвэл компани байхгүй болно, тэгээд ард иргэд яах вэ? бас л хохироод хоосон үлдэх уу? За мэдэхгүй ээ...
Зочин [85.5.170.52] 2021-02-24 09:29:27
Яг унэн. Хугацаатай хадгаламжийн хууг хумууст мэдэгдэхгуй шууд буулгасан. Зээлийн хууг тэгж хурдан буулгаач. Монголчуудийн хуримтлалтай, санхуугийн толовлолттэй, сахилга баттай байлгахгуй гэж байгаа бодлого уу.
zochin [202.126.89.157] 2021-02-23 11:49:06
tgvel odoo dollar bolgood bsn deer yum bna hugatsaagui hadgalam bol ergeltiin hurungu bg heregtei uedee avch zarshuulah hudulmurluj olson hurungu mongolin dollar bolgoson deer yum bna
Зочин [202.126.89.152] 2021-02-23 14:37:43
Harin ter ni deer yum bna tertei tergui baga bagaar nemegddeg dollarin hanshaar usnu biz,
Зочин [66.181.181.159] 2021-02-23 11:04:22
Өдөр шөнөгүй, цаг наргүй ажиллаж байж олсон багахан мөнгийг нь яасан ч их ад үзэх юм дээ. Өвдвөл яахав, байгалийн гамшиг болвол, тэтгэвэрт гарахад нь хүрэлцэх юм гар дээр нь тавьдаг уу. Ард түмэн тэгээд гудсан доороо хадгалах юм уу,
Зочин [64.119.21.41] 2021-02-23 09:25:21
Энэ буруу шуу дээ иргэд илуу гарсан монгоо банканд хийдэг шуу
Зочин [85.5.170.52] 2021-02-24 09:33:09
Илуу гарсан биш, ирээдуйдээ хуухдээ сургах, 1 байр авах гэж одоогийн хэрэглээгээ танаж байж тав арваар нь хадгалдаг юм. Санхуугийн зах зээл нь хогжсон улс шиг худлаа буудах юмаа, энэ хэдэн дарга нар
Zochin [172.58.43.155] 2021-02-23 09:11:32
Yag odoo golomt bankin deer humuus ocher daraalalaa achaalal uusgej hadgalamjaa yaraltai dollar bolgoj avhiin tuld hadgalamjaa tataj baina shuu
Tur [202.55.188.103] 2021-02-23 09:08:11
Esbel ene bank sanhuugiin medetnuud yugaach meddegui Ali esbel medseer baij har amial bodotsgoodog. Yagaad delhiid baihgui banknii sismemtei baigaad bna. Uls oron hugjihgui baigaa shaltgaanii neg ene shuu. Bank ulsaa boli buh hadgalamjiin huu, zeeliin huugee buuruul. Tegbel uuriin chini yariad bgaa chini ortoi bolno. 2-n hoorond yum hiig ue what yarihaa boli. Ebderhii sistemee yundaa hairlaad baigaa yum.
Zochin [202.126.88.177] 2021-02-23 08:26:29
Энэ бол банзны лобби
зочин [202.126.90.137] 2021-02-23 08:16:20
Ард түмнээ шулж хохироож л байвал ганц бах нь ханадаг улс даа яагаад ингээд байдгийг огт ойлгохгүй юм арай дэндүү доромжилж байгаа юм биш үү дарга нараа!!!!
Зочин [192.82.76.125] 2021-02-23 07:51:17
энэ нэг байлай Ангар гэж нэг юм дандаа л банкны эсрэг солиорч байдаг юм. Хог шүүдээ. Сангийн яаманд байгаад хөөгдөө биздээ
Зочин [66.181.161.57] 2021-02-23 07:43:21
bankand. baihaar osdog gej bur uu oilgoltoo hay zeel avch osgoj ogdog biznes baihgui bolood baina zugeer ayulgui hadgalj ogvol boloo yum bishuu
ард [202.9.46.205] 2021-02-23 07:22:19
дампуурах гнж байсан кампании хувьцаа авч бүүр нэгөдөр хамт мөнөх юм байгалдаа үнэтэй орон сууцууд нь зарагдахгүй болхоор нь төрийн хулгаачуудын ухаан
Зочин [202.126.90.156] 2021-02-23 06:58:41
Зээлийн хүү буурсан юм бол байхгүй харин ХААН банкны эзэн баатарсайханы Таван богдын машины зээлийн хүү буусан байнлээ дамсакны наймаачин баатарсайан Монгол хүүхнүүдийн алыг цэвэрлэж байншдээ
Зочин [192.82.75.64] 2021-02-23 06:38:54
Goridvoo. Hun munguu medehgui salbar luu hiigeed suuj bh uu... muruud...
irgen [66.181.190.136] 2021-02-23 06:15:18
za tegvel mongoo huvitsaa ruu oruulaad baij de manai mongolchuud huvitsaanii ashig shimiig er meddgui gadaadiin huvitsaanii zah zeeel deer humuus bayjaad l bgaa shuu
тэнэг ангар амар нарт [192.82.76.125] 2021-02-23 07:49:28
банкны хадгаламж буурахаар банк мөнгөгүйдэж улам л өндөр хүүгээр хадгаламж татна шүүдээ. Хаана байгаа юм тэр хөрөнгийн зах чинь. Хэдэн дампуурсан компаниудад мөнгөө хувьцаа авна гэж өгөөд алдах тэнэг биш бол үгүй шүү. хар лдаа их дэлгүүр гэхэд л ногоон шагдарсүрэн хүүтэйгээ нийлээд жижиг хувьцаа эзэмшигчдийг яаж хохироож байгаа билээдээ. Эхлээд та нар бүх компаниа public болочих, нэр хүндтэй, зах зээлд гарахаар менежменттэй болгочих, дараа нь үүнийгээ ярь. худлаа бурж байж хэдэн төгрөг зувчуулах гэж хүний гар хөл болохоо болио тэнэг Ангар аа, тэнэг Амар нараа. Банкинд байх нь хамгийн найдвартай.
Зочин [66.181.190.21] 2021-02-23 06:49:46
Хувьцаа авах нь эрсдэлтэй. Банкны хүү бол хамгийн эрсдэлгүй
Зочин [66.181.181.159] 2021-02-23 06:28:36
Хувьцаа эрсдэлтэй гэдгийг та мэдэх үү.
Зочин [202.126.89.80] 2021-02-23 05:47:27
Дагаад зээлийн хүү буураад байгаа нь хаана байна
иргэн [192.82.70.104] 2021-02-23 05:31:33
Та нар "0" өөр юм мэдэхээ байжээ хөөрхий.Сүйрэх шинж дээ.!!!!!!!!!!!