Хөвсгөл нуурт хар, цагаан хил гарчээ

Aдмин / Орон нутаг

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч Хөвсгөл нуурын мөсний зузаан нимгэрэн зарим газарт хар, цагаан хил гарсан байгаа тул ард иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар иргэдийн ихээхэн зорчдог Ханхын замын чиглэлд Хадан хүй орчимд хар, цагаан хил гарсан байна.

Цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч, барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг ажээ. Хар хилний хэмжээ бүр өөр өөр байдаг бөгөөд гарсан хилийн нэг нь 1 метр хүртэл өргөнтэй байгаа учраас иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явахыг анхаарууллаа.


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.217] 2021-02-26 04:54:32

Тийм шүү яарч мөсөн дээгүүр бүү яв.Дэлхийн дулаарал бий болсон өнөө үед мөсөөр явах осолтой. Авто замаараа л явах нь өлзийтэй шүү.

Зочин [172.58.141.197] 2021-02-24 11:34:34

Yavah neg ni yavna l bizdee uil ni irsen bol ter l biz

иргэн [192.82.70.104] 2021-02-24 09:20:43

Зам товчлож амь насаа алдаад яахав !!!!!!!!зориулсан замаар явж.байх хэрэгтэй өрд түмэн."""яараад яахав!!!!!!!!!амь запас байхгүй!!!!!!!!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.