“Х.Баттулга нэр дэвшиж болохгүй, Х.Баттулгыг нэр дэвшүүлж огт болохгүй” гэдэг шаардлагыг тусгаагүй нь Үндсэн хуулийг зөрчсөн байна гэх агуулга бүхий мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд гаргажээ

Aдмин / Хууль

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан иргэдийн мэдээлэлтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн тайлбар гаргуулах, байр суурь тодруулах албан бичгийн хариуг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр Үндсэн хуулийн цэцэд очиж тайлбар өглөө.

Тодруулбал, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 24 үгтэй, 2 таслалтай, 1 өгүүлбэрээс “…зөвхөн нэг удаа…” гэх 3 үгийг таслан авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Х.Баттулга нэр дэвшиж болохгүй, Х.Баттулгыг нэр дэвшүүлж огт болохгүй” гэдэг шаардлагыг тусгаагүй нь Үндсэн хуулийг зөрчсөн байна гэх агуулга бүхий мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд гаргажээ.

“Гагцхүү Х.Баттулга л нэр дэвшиж болохгүй” гэсэн хуулийг нэхэн шаардаж буй нэг хэсэг иргэний мэдээллээр Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа илэрхий зөрчсөн байдлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа хүртэл үүсгэсэн байгаа нь Үндсэн хуулийн суурь зарчмуудад нийцэхгүй гэж үзэж байна.

Үндсэн хууль нийтэд үйлчлэх ёстой байтал зөвхөн нэг хүнд зориулагдсан байж болохгүй. Өөрт таалагддаггүй хүний эрхийг боомилох, иргэдийн сонгох эрхийг хясах явцуу зорилгоор хуульт ёс, эрхзүйн онолд огт нийцэхгүй байдлаар Үндсэн хуулийг тайлбарлан хэрэгжүүлэхийг шаардаж болохгүй. Нэг нам, хэсэг бүлэг хүний тааллаар хууль үйлчлүүлэхийг тулгах нь өөгшүүлэн дэмжих явдал биш.

Үндсэн хуулийн цэц нь гагцхүү УИХ-ын баталсан хуулийн үг, өгүүлбэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянах эрхтэй бөгөөд батлагдсан хуульд ямар үг, өгүүлбэр байх ёстойг тогтоох, мөн хянах, ийм үг, өгүүлбэртэй хууль гарга хэмээн УИХ-д даалгах эрх Үндсэн хуулийн цэцэд байхгүй болов уу.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд дээрх маргааны талаарх байр сууриа өөрийн биеэр илэрхийлэхдээ хэлсэн үгэндээ,

“Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн гол агуулга нь монгол хүн эх орныхоо баялгийг шууд хүртэх, эзэн нь байх боломж олгосон заалтууд юм. Би энэ заалтын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ажлын хэсгийг ахалж оролцсон. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр Ерөнхийлөгч орж зөвшилцөхгүй бол иргэд болон улс төрийн хүчнүүдийн хооронд ойлголт, ойлголцол тун муутай байсан. Энэ бол Монгол Улсын эрх ашиг гэж бодсон учраас би оролцсон юм.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь ард түмний шахалт шаардлагаар төрд дэвшилттэй тодорхой бодлогыг бий болгосон боловч сүүлийн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төдийгүй, Үндсэн хуулийг бүхэлд нь гажуудуулах хэмжээний бодлого, үйл ажиллагаанууд УИХ дахь олонхийн бүлэг илтээр явуулах боллоо.

Гуравдугаарт, Үндсэн хуульд хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байна, хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй, Монгол Улсын иргэд сонгох, сонгогдох эрхийг баталгаатай эдэлнэ гэх мэт маш тодорхой зохицуулалт, суурь зарчмууд бий болсон. Энэ бүхнийг үгүйсгэж, Үндсэн хуулийг дуртайгаараа тайлбарлаад, мушгиад байж болохгүй.

Үндсэн хуулийн цэц өөрийнхөөрөө эцэслэн шийдвэрлэж, жишиг тогтоосон асуудлаа дахин дахин авч хэлэлцээд байдаггүй гэж бодож байна. Жишээ нь, 1997 онд Пунсалмаагийн Очирбат гурав дахь удаагаа нэр дэвшсэн. Үндсэн хуулийн цэц дээр ийм маргаан үүсэж, улмаар П.Очирбат нэр дэвших эрхтэй, Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэж, энэ асуудалд цэг хатгасан байна.

Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуультай төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглох заалттай, маргаангүй асуудлаар маргаан үүсгэж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. Тэднийг өөгшүүлж болохгүй. Маш тодорхой, ардаа захиалгатай хүмүүс ажиллаж байна. Тэдний санаархлаар ард түмний эрх мэдлийг хурааж авах гэсэн аливаа үйл ажиллагаа нь сайн зүйлд хүргэхгүй гэж бодож байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хүмүүс өнөөдөр бүгд амьд сэрүүн, ажлаа хийж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан эрх баригч нам хүртэл хэвээр байна. Тиймээс яагаад ийм маргаан үүсгэж байгааг ойлгохгүй байна.

Байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэн хүртдэг, улс орны хөгжилд нэмэрлэдэг болох чиглэлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ахиц гарсан гэдгийг тодорхой баримтуудаар дурдаж болно. Үүнийг салбар хуулиудаар гажуудуулмааргүй байна” гэлээ.

Харин Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат хэлэхдээ:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээлэл иргэдээс ирсэн. Үүний дагуу маргааныг хүлээн авч, хянаж байгаа. Энэ хүрээнд тухайн маргаанд холбоотой субьектуудээс тайлбар авах, байр суурийг нь албажуулан хүлээж авах хууль зүйн боломж байдаг. Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан бичгийн хариуд бичиг хэргийн журмаар тайлбар ирүүлээд, өөрийн биеэр ирж байр сууриа илэрхийлж байгааг ойлгож, төрийн тэргүүний Үндсэн хуулиа дээдэлсэн үйл ажиллагаа гэж хүлээж авч байна. Бид одоо дараа, дараагийн алхмыг хийж, хариу өгнө. Мөн таны 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн гурван хуультай холбоотой хүсэлтийг гишүүдэд хуваарилж, процессын дагуу явж байна. Энэ асуудлаар тайлбар авах, нотлох баримт цуглуулах, УИХ-аас тайлбар авах зэрэг ажлууд явж байна” гэв.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:27:29

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:27:28

зочин [202.179.25.122] 2021-03-01 06:44:54

За ингээд талцаад хараал тавиад эхэлдэг цаг нь ирлээ. Ер алдаанаасаа сурахгүй ард түмэн юмаа. Өүлэн ээжийн заасан сургааль хэрэгжинэ гэж үгүй юм. МУ оршин тогтнох бол хүчээ нэгтгээ, 40 дөнгөж гарсан балчируудаа төр удирдах түвшинээс зайлуулж хашир суусан, туршлагатай буурлуудад өг. Наад балчирууд чинь эрх мэдэл, өмч хөрөнгө, зугаа цэнгээний төлөө улсаа өгч дуусгалаа. Шударга өрсөлдөж улсаа удирдах хүнээ сонгое

zochin [192.82.71.55] 2021-02-27 07:46:13

Hun ardiinhaa tuluu ganst zuv arga hemjee avdag shunalgui unencheer zutgej bgaa hun bol Battulga shuu.Har bagaasaa gar bieiin Hudumur hiisen hun bol yag mun Busad ni eh ornoosoo hulgai hiij bayjsan humuus shuu.Battulga jinhene ard rumnii tuluu zutgej bgaa Haramsaltai ni ardiin nam olomhooroo daramtalj bna.Iimd MAN aas hun songoj bolohgui ee Battulgaa l songoh heregtei demjij bna Songono

зочин [66.181.189.133] 2021-02-27 07:41:13

Ер нь Монгол улсын Ерөнхийлөгчөөр боловсрол муутай хүн л сонгогдох ёстой л юм бол сонгож ядаад байх юм юу байнаа, захын гудамжны нэг хүнийг л сонгочихоё л доо. Эсвэл арай дээр хүн хэрэгтэй гэж байгаа бол намайг сонгочих, Жэнкогоос арай л дээр сэтгэлтэй ажиллаж чадна шүү харин ч.

Зочин [64.119.20.96] 2021-02-27 06:50:56

Жэнкогийн Ерөнхийлөгчийн ажлын ээлж одоо дууссан байхаа! Одоо дараагийн худаг усны ажлаа хийх цаг ирж байгаа байхаа! Ккк.

оо [122.201.26.172] 2021-02-26 11:30:10

жонхуу чичрээд яг үхлээ

Зочин [66.181.161.32] 2021-02-25 04:38:56

За за хууль зүйн талаасаа ямарч асуудал байхгүй дэвших боломжтой юм байна. АН-хан ялья гэвэл Х.Баттулгыг дэвшүүлэх хэрэгтэй дээ.

Зочин [103.80.210.183] 2021-02-25 03:32:56

бүх намыг устгаад хаант засаглалтай л болъё.

erka [64.119.25.81] 2021-02-25 03:21:24

ard tumnee orhiod daini talbaraas zugtdag huuk nobsh heregui battulgaa naiz nohodooroo demjnee bid nar yriad piobdoj bna

Иргэн [64.119.20.112] 2021-02-25 03:09:22

Монголын төрд гүн шигдэж хийсэн үйлдэл бүр нь улс орны эрх ашгийн эсрэг, хувь хүнийхээ төлөө байж ирсэн нэгэн бол Баттулга. Уг нь төрийн толгойд биш, төрийн хар саванд байж нүглээ наминчлах ёстой хүн байх шүү

MARSHIL.D.ERDENEBAT [202.126.89.233] 2021-02-25 02:57:13

MONGOL.ULCIN.YNDECNI.AIULGYI.BAIDALIN.EM.XANGAN.NILYYLELTIN.BARAA.MATERIAL.IMEKSIN.ERONXI.ZAXIRAGJ.XURANDAA.GENERALCMUC.MORGAN.FREEMAN.DYGERIN.MONXTOR.TELEFON.80992679.

Зочин [202.55.191.194] 2021-02-25 02:31:05

за женко чи болио

зочин [202.21.100.210] 2021-02-25 01:42:16

Сандраад л цэцэд нөлөөлөх гээд байгаагаас нь хархад их л сандарч мөн энэ албанд шунаж байна даа намаас нь нэрийг нь дэвшүүлээч үү үгүй ч үү ер нь тэгээд Зи гээсээл хариуцлага нэх тэр үед өөрөө Ерөнхийлөгч юм шиг л байсан ш дээ

Зочин [192.82.67.238] 2021-02-25 01:35:45

Нэр дэвшэх эрхтэй бсан ч АН чамайг дэвшүүлэхгүй баяртай, ирэх зургаан жил шорондоо морил

ЗОЧИН [202.131.233.190] 2021-02-25 00:43:41

ХУУЛИЙГ БУЦААН ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ ТҮГЭЭМЭЛ ХУУЛЬ ЗӨВХӨН МУ-Д БУС, ДЭЛХИЙН БҮХ УЛСАД ХЭРЭГЖДЭГ ХУУЛЬ ЮМ, ИЙМЭЭС 6 ЖИЛЭЭР 1 УДАА СОНГОГДОХ ЕРӨНХИЙЛЭГЧИЙН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТЭЭР ОРСОН ЗААЛТ 2021.05.25-НААС Л ХЭРЭГЖИЖ ЭХЛЭНЭ, ҮҮНЭЭС ХОЙШ СОНГОГДСОН ЕРӨНХИЙЛӨГЧ 1 Л УДАА 6 ЖИЛ АЖИЛЛАНА, ХАРИН ҮҮНЭЭС ӨМНӨ СОНГОГДОН АЖИЛЛАЖ БАЙГАА ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА, ӨМНӨ НЬ АЖИЛЛАЖ БАЙСАН ЕРӨНХИЙЛӨГЧ АГСНУУДАД ЭНЭ ЗААЛТ ОГТ ХАМААГҮЙ, ТЭДНУУС 1 УДАА Ч БАЙ, 2 УДАА Ч БАЙ СОНГОГДОН АЖИЛЛАЖ БАЙСНААС ҮЛ ХАМААРЧ 2021 ОНЫ ЕР-Н СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ЭРХТЭЙ, 2021 ОНЫ 05.25-НААС ХЭРЭГЖИЖ ЭХЛЭНЭ ГЭЭД БАТАЛЧИХСАН, ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЭНЭ ЗААЛТЫН ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ ГАРААНЫ ШУГАМ НЬ 2021.05.25 ЮМ, ӨМНӨХ ХЭН ХЭДЭН УДАА СОНГОГДОН АЖИЛЛАЖ БАЙСАН НЬ ОГТ ХАМААГҮЙ, НЭР ДЭВШИХ ЭРХТЭЙ ГЭСЭН ҮГ. ХУУЛИЙН ГАРГАЛГАА НЬ ИЙМ ЮМ.

Иргэн [75.159.156.248] 2021-02-24 23:16:22

Баттулгыгаа дэмжинээ.

Зочин [202.126.88.35] 2021-02-24 20:44:05

jenko chi odo hetzuu hvnd shv ner dwsheed. huwida bi odo chinii esreg yawahgvi gehde chinii esreg bi sanala ugnu .bi ardchilsan namd ih nuluutui chinii esreg bi heden hvntei uilzahad l chi hetzuudbe de ! chi daanch hvn muutai chumuggvi er bnle de! muu nertei ebi n iluu baisan um bnle

361 [66.181.161.18] 2021-02-24 17:06:39

Баттулга ерөнхийлөгч минь тухайн үед хуулиа уншихгүй яасан юм.Анх 25 оноос гээд л телевизээр яриад байсан.Сүүлд нь 21 он болсон.Энхболд санал гаргаж байгаа нь телевизээр гарч л байсан.Жигхэнэ буруутан.З.энхболд шүү.Өөоий чинь хүнд байдалд оруулсан шүү.

зочин [66.181.161.18] 2021-02-24 17:01:22

Дулаан цахтлгаан хөнгөлсөн.Алдагдсан орд газруудаа хурааж авсан.Утааг бууруулсан.сүүлийн 30 жилд алга болсон сахилга хариуцлагыг өөрийн намаасаа эхлүүлсэн.Хотын өмхий үнэрийг дарсан.Хүүхдийн 100000.халамжийг нэмэгдүүлсэн.Хариуцлагыг үүрдэг шинэ жишиг ьогтоосон.Одооч хурааж авна гэдэгэн хэлсэн.Төрий өмчийг үнэгүйдүүлж хувьдаа завшсан нөхдүүдийг очих ёстой газар нь аваачихаа зарласан Хүрэлсүхийг дэмжинэ.

Зочин [66.181.185.249] 2021-02-24 16:56:48

БатАмгалан гэх сартайсан хамартай новш БЗД-ийг бүр алингын алдуулж байна доо.

зочин [66.181.161.18] 2021-02-24 16:54:06

Ерө5хтйлөгчид нэг дутагдал бна.Ерөөсөө боловсрогдуулсан хууль уншина гэж байхгүй.Хүний амаар.Энхболд л энэ жонхууг хийсэн.Манай Ан хан хүлээх хэрэгтэй.Ерөнхийлөгчөөр ажиллуулсан ажлын хэсэгт Энхболд өөрөа байсан шүү.Одоо юу яриад байгаа.ҮХцдэвшиж болно гэсэн шийдвэр гаргах юм бол ёстой хачин юм болно.

зочин [66.181.161.18] 2021-02-24 16:48:35

Анхны төслөөр 2025 оноос хэрэгжихээр оруулсан төслөөр бол Очирбат.Энхбаяр.Баттулга нар дахин нэр дэвшихээр байв.Гэтэл хэлэлцүүлгийн явцад Тамгын газрын дөрга З.Энхболд нь санал гаргаж 2021 оны 5р сараас хэрэгжүүлэх санал гаргаж дэмжигдснээр дахин сонгогдох эрх нь хаагдсан.Энхболд Баттулгын юм уншдаггүйг ашиглаад ийм юм хийсэн.Хэрэв Баттулга хуулин дээр сайн сууж ажилласан бол одоо ингээд арга бараад явахгүй.Дэвших байхгүй юу.Ерөгхийлөгч өарөө ажлын хэсгийг ахалсан.Ганц ч удаа нухацтай унших байхгүй юу.Одоо Энхболд худлаа яриад бна.Сонинд өгсөн ярилцлагыг уншсан.Худлаа юм ярьсан.Тэр үеийн тэмдэглэл амьд гэрч бна.Баттулгыг хүнд байдалд оруулсан.Одоо аргаа барахдаа цэцийхэнтэй уулзаад шийдвэр гаргуулах гээд байдаг.Бид өөрсдөа буруутай.

zovhin [202.9.40.138] 2021-02-25 02:21:45

Battulga unshaad oilgoj cgadahuu da bolovsrol dutna

m [66.181.161.21] 2021-02-24 16:46:59

МАН АН ялгаагүй 2улаа хулгайч. Гэхдээ ганцлзүйлийг хэлъе. МАН-д Ерөнхийлөгчийн албан тушаалыг өгч хэрхэвч болохгүй. МАН аас еөк төрвөл монгол 3 жил зовно

Зочин [202.9.46.96] 2021-02-24 15:20:53

МАН ын ганц сөрөг хүчин нь Баттулга. ЕРөн..Одоо засгийн эрхэнд МАН дангаараа ноёрхолоо тогтоох санаатай....Сонгуулиар бас л баахан нэр дэвшигчидийг бүртгэж санал будлиантуулж хар машинаараа луйвар хийх гнж байгаа.

Зочин [64.119.20.96] 2021-02-24 14:34:43

Яг нэрийг нь дурдаагүй бол аргагүй ш дээ!! Хөөрхий минь!! Ккк.

ИРГЭН [66.181.189.76] 2021-02-24 12:28:58

МАН БОЛ ТЭР АЯАРАА ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН ҮҮР ШҮҮ ЭНЭ ХАР ХҮЧНЭЭС УЛС ОРНОО СОНГУУЛИАР ЦЭВЭРЛЭЕ

ИРГЭН [66.181.189.76] 2021-02-24 12:23:50

АРДЫН НАМ БОЛ ТЭР АЯАРАА ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ҮҮР ШҮҮ. .ЭРҮҮЛ САРУУЛ УХААНТ ХҮН БҮР ҮҮНИЙГ САЙТАР ОЙЛГОЖ.ЭНЭ ХАР ХҮЧНЭЭС УЛС ОРНОО АНГИЖРУУЛАХАД ХҮЧИН ЗҮТГЭЕ.АРДЫН НАМЫН ХОРТ УХУУЛГАД ТАРХИ НЬ ХОРДОЖ УГААГДСАН ЗАРИМ ИРГЭДИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЭН АРИУН ЦАГААН БУЯНЫ ЗАМД ОРУУЛАХ ГЭГЭЭРЛИЙН АЖЛЫГ ХИЙЦГЭЭЕ

Зочин [122.201.24.232] 2021-02-24 12:01:56

Хуулийн бүтэн өгүүлбэрээс ,, нэг удаа ,, гэсэн хоёр үг тасдаад улайран дайрч байгаа Доржханд, Оюунгэрэл нар болих хэрэгтэй . Хуулийг гууль болгох эрх та хоёрт байхгүй шүү

Зочин [202.9.46.34] 2021-02-24 11:35:35

ЕӨКӨӨ ДЭМЖИНЭ

иргэн [64.119.22.19] 2021-02-24 11:07:34

Энэ яагаад улайраад, чичрээд дайраад байгаа юм бэ? Хэт их хүссэн хүнийг төрд бүү ойртуул гэдэг үг санаанд орчихлоо.

Зочин [64.119.17.220] 2021-02-24 11:04:02

Нэр дэвшэх эрхтэй байсан ч ардчилсан намаас дэвшүүлэхгүй, ардчилсан намыг жонхуу болгосон нөхөр

Зочин [66.181.182.74] 2021-02-24 10:42:11

IШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ, МАН-ЫН ХУЛГАЙЧДЫН ЭСРЭГ ТЭМЦЭЖ ИРГЭДИЙНХЭЭ АМЬДРАЛЫН БОДИТ БАЙДЛЫГ БОДИТОЙ ХАРЖ ЗОВЛОН ЗҮДГҮҮРИЙГ МЭДЭРДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГЫГАА ДЭМЖИЖ СОНГОНО ОО. ТЭР НЭГ ГАЛЗУУ СОЛИОТОЙ Ч ЮМ ШИГ ХАР ХЯТАД ДОРЖХАНД МЭТИЙН БААСНУУД БОЛ ШИЗОТОЙ БӨГӨӨД ӨӨРИЙГӨӨ ИХЭД БОДОЖ ӨМХИЙГӨӨ АРИУНД БОДДОГ НОВШНУУДЫГ БҮҮ СОНС. ХУУЛИЙГ ГУЙВУУЛЖ АРД ОЛНЫ ТАРХИ ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЭХЭЭ БОЛЬ. ИРЭХ СОНГУУЛИАР МАН БА ХҮН МЭТИЙН ИЙМ УВАЙГҮЙ АМЬТДААС

Зочин [66.181.161.15] 2021-02-24 09:50:48

ene hun buuval tumur zamiin hereg ni suhugdunu

зочин [66.181.161.93] 2021-02-24 09:39:57

Тэтгэврийн зээлээ тэглүүлсэн ахмадууд Баттулгын төлөө саналаа өгнө. Мартаж болохгүй тус хүргэсэн.Байгалийн баялаг ард түмэн рүү чиглэсэн явдлыг монголчууд мартаж болохгүй.

Зочин [202.9.46.34] 2021-02-24 11:40:19

ёстой ёстой

ахмад [64.119.21.233] 2021-02-24 09:49:20

Би чадахгүй .Үгүй шудрага бус шийдвэр байсан.

zochin [202.9.46.110] 2021-02-24 09:34:36

Ebi Bagabandi metiin khulgaichuud 2 udaa songogdoj boldog Battulaga bolokhoor boldoggui ch gekh shig uygaa ulildaad b.gaa tsuuvruud ve...

Зочин [202.126.88.170] 2021-02-24 09:29:09

Буучихвал шорон хүлээж байгаа болхоор ямарч үнээр хамаагүй үлдэх аргаа хайж байна даа.яамаарч юм бэ дээ.

иргэн [66.181.189.76] 2021-02-24 12:13:16

Ардын нам бол тэр аяараа гэмт хэрэгтнүүдийн үүр

Зочин [202.126.89.171] 2021-02-24 09:21:24

Éronxiilogsh mandtugai,daxin songogdoroi.

ll [122.201.26.172] 2021-02-24 08:48:50

жонхуу шүүх эрх мэдэлд шууд нөлөөлж байх шив дээ

зочин [192.82.75.198] 2021-02-24 08:33:10

үндсэн хуулиараа дур мэднэ өөрчилж шинэчилэхэд ийм гай гарч ирнэ гэдгийг огт ойлгосонгүй малууд чини.үүнийг битгий өөрчил гэж мөн ч их хэлж яриж бичлээ.илжигний чихэнд ус ч,алт ч хийсэн сэгсрэнэ гэдэг энэ дээ.

Зочин [59.153.115.144] 2021-02-24 08:31:19

ЭНЭ ҮХЦ ГЭЖ ҮХЭЭНЦ, ХУЛГАЙЧУУДЫН ЦУГЛУУЛГА БАЙНАА, ТАРААЖ ШУДАРГА ЭРХЭМҮҮДЭЭС БҮРДҮҮЛЭЭСЭЙ.

Зочин [88.103.231.157] 2021-02-24 09:56:56

ҮХЦ бол орос монголд хуульчийн хулхи мэргэжил олсон нойлын ногоон тэгүүд байгаа юмээ.

зочин [43.242.243.148] 2021-02-24 08:29:02

Солонгыг солиочээ, бүрэн эрхийн хугацаа нь дууссан хүн ингээд Үндсэн хуулиа зөрчөөд байж болдог юмуу

zochin [202.179.27.179] 2021-02-24 08:09:54

Сонгогдох эрх бүх Ерөнхийлөгч нарт нээлттэй байгаа гэж ойлгож байна.

зочин [64.119.16.84] 2021-02-24 08:01:40

Энэ Солонго гэж хүний бүрэн эрхийн хугацаа дуусаад 2 жил болж байна хуулийн дагуу шинэ хүнээ томилох болоогүй юу ?

Зочин [202.126.89.182] 2021-02-24 07:57:15

МАН гээч бүлэг яацарсан цусаа холиморууд вэ ? Яаж ингэж болно вэ?

Зочин [202.179.27.116] 2021-02-24 07:39:39

Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. 1992 оны үндсэн хуулийг сайжруулах зорилгоор хийсэн нэмэлт. Энэ логикоор Монгол улсад өмнө нь хоёр сонгогдох эрхтэй байсан бол одоо нэг удаа 6 жилээр сонсогдоно гэж зааж өгсөн нь өмнөх Ерөнхийлөгч байсан хүмүүс дахин сонгогдох боломжгүй болгосон заалт.

Зочин [202.179.26.210] 2021-02-24 07:35:35

BATTULGA ERENHIILEGH YALNA DAHIN SONGOGDONO!

Зочин [103.57.95.183] 2021-02-24 08:48:31

Hutsvaa


53 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
53 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.